Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 11-р сарын 03-ний
 өдрийн 62-р тогтоолын хавсралт
      ЭРХ ЗҮЙН АЛБАН БУС СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР  
      Нэг. Нийтлэг үндэслэл
      Нийгмийн хөгжлийг дагаж иргэдийн боловсрол эзэмших, мэдлэг мэдээлэл олж авах хэрэгцээ, шаардлага байнга өөрчлөгдөж байдаг зүй тогтолтой бөгөөд энэхүү зүй тогтлын дагуу зах зээлийн эдийн засгийн нөхцөлд мэдлэг боловсролдоо хандах хандлага, хэрэгцээ, сонирхол өөр болж байна.
      Нөгөө талаар иргэд хуулиа дээдлэн хуулийн хүрээнд чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй хөгжих, бусдын эрх эрх чөлөөг хүндэтгэн эрх зүйн харилцаанд ухамсар, соёлтойгоор оролцох нь чухал.
      Иргэд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах, хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхийн тулд хууль тогтоомжийг өөрөө судалж мэдэх ёстой гэдэг зарчмыг иш үндэс болгохын зэрэгцээ тэдгээрийн эрх зүйн боловсролын өнөөгийн зайлшгүй хэрэгцээг орон зай, цаг хугацаагаар хязгаарлахгүйгээр уян хатан, олон хувилбартай, шуурхай, хүртээмжтэй, нээлттэй, үр нөлөөтэйгээр хангах эрх зүйн албан бус сургалтын тогтолцоог бий болгох зорилгоор энэхүү хөтөлбөрийг баталж байна.
      Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
      2.1. Хөтөлбөрийн зорилго
      Иргэдэд хууль зүйн мэдлэг, эрх зүйн боловсролыг нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр эзэмшүүлэх замаар өдөр тутмын амьдралдаа хэрэглэх чадварыг нэмэгдүүлж, хүн амын эрх зүйн боловсролын эрэлт хэрэгцээг хангах албан бус сургалтын тогтолцоог бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино. 
      2.2. Хөтөлбөрийн зорилт
·                                 Орон нутагт эрх зүйн албан бус сургалтын механизм бүрдүүлнэ;
·                                 Эрх зүйн албан бус сургалтыг хүртээмжтэй, ойлгомжтой хэлбэрээр тогтмол зохион байгуулах нөхцөлийг хангах;
·                                 Эрх зүйн албан бус сургалтын сургагч багш боловсон хүчний нөөцтэй болох;
·                                 Төрийн байгууллага эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөжүүлж үр дүнтэй зохион байгуулдаг болох.
      Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
      3.1.Эрх зүйн албан бус сургалтын механизм бүрдүүлнэ;
·                                 Эрх зүйн албан бус сургалтын үйл ажиллагаа нь цар хүрээний хувьд нийт нутаг дэвсгэрийг хамарч, иргэн бүрт хүрсэн байх нөхцөлийг хангана.
·                                 Бодлого зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгоход шаардлагатай шийдвэрийг гаргах.
·                                 Олон улсын хандивлагч байгууллагуудаас эрх зүйн албан бус боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хөтөлбөр, төслүүд, иргэний нийгмийн байгууллагуудын санаачлагыг дэмжиж үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах.
      3.2. Эрх зүйн албан бус сургалтыг хүртээмжтэй, ойлгомжтой хэлбэрээр тогтмол зохион байгуулах нөхцөлийг хангана;
·                                 Эрх зүйн албан бус сургалтыг жил бүр тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих;
·                                 Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг хөдөө, орон нутагт ойртуулж, сумдыг хууль тогтоомжийн цахим сантай болгох;
·                                 Иргэд, олон нийтийн хэрэгцээ сонирхлыг харгалзан хууль зүйн мэдлэг олгох; эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалтыг ганцаарчилсан болон холимог бүлэгт зориулан дараах хэлбэрээр явуулна:
·                                 урт богино хугацааны дамжаа
·                                 мэргэшүүлэх сургалт
·                                 семинар зөвлөгөөн
·                                 радио болон телевизийн сургалт
·                                 зайны сургалт
·                                 бусад
      3.3. Эрх зүйн албан бус сургалтын сургагч багш боловсон хүчний нөөцтэй болох;
·                                 Эрх зүйн албан бус сургалтын мэргэжилтэн /хуульч бус багш/ бэлтгэж, тэдний мэргэшлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх зорилгоор сургалтанд оролцуулах, орон нутгийн бүсчилсэн семинарыг зохион байгуулна.
·                                 Мэргэжлийн хуульчдын баг бүлэг зохион байгуулж, холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана.
      3.4. Төрийн байгууллага эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөжүүлж үр дүнтэйгээр зохион байгуулдаг болох.
·                                 Шинээр батлагдан гарч байгаа хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан нарт болон нийт хүн амд хүргэж сурталчилах;
·                                 Хэвлэл, мэдээлэл, төрийн болон төрийн бус байгууллагуудын эрх зүйн мэдээлэл сурталчилгааны ажлын чиглэлд үйл ажиллагааг нь уялдуулах хамтран ажиллах;
·                                 Хууль эрх зүйн сэдэвт уралдаант тэмцээн, мэтгэлцээнийг тогтмол зохион явуулах;
·                                 Иргэдэд эрх зүйн боловсрол, хууль зүйн мэдлэг олгох зорилгоор эрх зүйн сэдэвт лекц, ярианы сэдэв, гарын авлага материалыг боловсруулж бэлтгэн гаргах.
      Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
      Эрх зүйн албан бус сургалтын хөтөлбөрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалт, бодлого зохицуулалтаар хангах, хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үнэлгээ өгөх үүргийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг дарга түүний Тамгын газар эрхлэн гүйцэтгэнэ.
      Суманд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн сумын Засаг даргын Тамгын газар хариуцан зохион байгуулна.
      Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дараахь үүргийг хүлээнэ.
      1. Төрийн байгууллагын чиг үүрэг
   Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл.
·                                 Хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлнэ.
·                                 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо, идэвхи санаачлагыг дэмжих.
      Аймгийн Засаг даргын Тамгын газар 
·                                 Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас албан бус сургалтын чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг өнөөгийн зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг хангахад чиглүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд татан оролцуулж дэмжлэг үзүүлж ажиллана;
·                                 Сум, агентлагийн ажлыг дүгнэхдээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажлыг шалгуур үзүүлэлт болгон дүгнэх;
·                                 Төрийн болон төрийн бус байгууллагад эрх зүйн албан бус сургалтыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана;
·                                 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс гаргасан санал санаачлагыг дэмжиж хамтран ажиллана;
·                                 Эрх зүйн албан бус сургалтыг хүмүүсийн хүсэл, сонирхол, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан холбогдох байгууллагуудын бодлого, чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна;
·                                 Эрх зүйн албан бус сургалтын агуулга, сэдвийг тогтоох, сургалтын арга зүйг боловсруулах, сургагч багш нарыг бэлтгэх, сургалтын гарын авлага, материаллаг баазаар хангах ажлыг дэс дараатай хэрэгжүүлнэ;
·                                 Хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын байгууллага, хандивлагчтай хамтран төсөл хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх талаар дэмжлэг үзүүлэх;
·                                 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажлыг жил бүр нэгтгэн дүгнэж аймгийн Засаг дарга болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулна.
Сум, агентлагын чиг үүрэг
·                                 Эрх зүйн мэдээлэл сурталчилгаа, албан бус сургалтын ажлыг тодорхой төлөвлөгөөтэйгээр мэргэшсэн багаар зохион байгуулах.
·                                 Албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг жил бүр төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх.
·                                 Байгууллагын нийтлэг үүргийн дагуу иргэд, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийг сурталчилах ажлыг тогтмол зохион байгуулах.
·                                 Хууль тогтоомжийн цахим сантай болж, иргэд, байгууллагад эрх зүйн мэдээлэл, лавлагаагаар үйлчилэх ажлыг тогтмолжуулах.
·                                 Эрх зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажилд тодорхой хэмжээний хөрөнгийг жилийн төсөвтөө тусган зориулалтын дагуу зарцуулж байх.
2. Төрийн бус байгууллагын чиг үүрэг
Төрийн бус байгууллага
·                                 Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн оролцох, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
·                                 Мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар жил бүр гишүүд, дэмжигчдийн дунд хоёроос доошгүй удаа сургалт зохион байгуулах.
Аж ахуйн нэгж, байгууллага
·                                 Гэрээгээр ажиллагсад болон байгууллагын ажилтан албан хаагч нарт хууль зүйн мэдлэг олгох, эрх зүйн боловсролыг нь нэмэгдүүлэхэд анхаарч эрх зүйн албан бус сургалтыг жил бүр төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах;
·                                 Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, мэргэжил, арга зүйн туслалцаа авах; 
·                                 Шинээр гарч байгаа хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагч нарт цаг алдалгүй хүргэж сурталчлах;
·                                 Эрх зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажилд тодорхой хэмжээний хөрөнгийг төлөвлөж, зориулалтын дагуу зарцуулж байх.
      Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Энэхүү хөтөлбөрийг 2006-2010 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
      Нэгдүгээр үе шат буюу 2006-2008 онд: 
·                                 Эрх зүйн албан бус сургалтын хэрэгцээний судалгаа хийж, сургалтын агуулга, арга зүйг тодорхойлон боловсруулж, сургалт, үйлчилгээг зохион байгуулж боловсон хүчнийг бэлтгэнэ;
·                                 Хууль тогтоомж сурталчилах өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох шинэлэг арга хэлбэрийг хэрэгжүүлнэ.
·                                 Эрх зүйн албан бус сургалтын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ явуулж хөтөлбөрт тодотгол хийж, иргэдийн эрх зүйн боловсролын ахиц, үр дүнг дүгнэн цаашдын бодлого чиглэлээ тодорхойлж сургалтын материаллаг баазыг бий болгон сургалтын механизмыг бүрдүүлнэ.
      Хоёрдугаар үе шат буюу 2008-2010 онд:
·                                 Орон нутгийн хэмжээнд эрх зүйн албан бус сургалтын механизмыг үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
·                                 Эрх зүйн албан бус сургалтын хүртээмж, чанар, үр нөлөөг өнөөгийн төвшингөөс эрс дээшлүүлэх, орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг ашиглан, мэдээллийн шинэ технологийг сургалтанд нэвтрүүлнэ.
      Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт
      Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь эх үүсвэрээр санхүүжүүлнэ.
      1. орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт;
      2. олон улсын байгууллага, хандивлагч орнуудын тусламж;
      3. аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууллага, иргэдийн хандив, тусламж
      Долоо. Хөтөлбөрийн үр дүн  
      1. Эрх зүйн мэдээлэл-сурталчилгаа, албан бус сургалтын тогтолцоо бий болно.
      2. Эрх зүйн албан бус сургалтын материаллаг баазыг бүрдүүлнэ.
      3. Иргэдийн хууль зүйн мэдлэг сайжирч эрх зүйн боловсрол дээшилнэ.
      4. Иргэд эрх зүйн харилцаанд ухамсар соёлтойгоор оролцож, хууль тогтоомжийг амьдралдаа хэрэглэх, эрх ашгаа хамгаалах чадвартай болно.
      5. Гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн гаралт тодорхой хувиар буурахад нөлөөлнө.
      ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН