A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УДААН ЗАДАРДАГ ОРГАНИК БОХИРДУУЛАГЧИЙН ТУХАЙ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-10-18-ны өдрийн 341-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УДААН ЗАДАРДАГ ОРГАНИК БОХИРДУУЛАГЧИЙН ТУХАЙ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-10-18-ны өдрийн 341-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2006 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 99

Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийг эрхлэх ажлынхаа хүрээнд болон тухайн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжийг чиглүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн П улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД