Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн          
                                        2004 оны 31 дүгээр тогтоолын хавсралт
 
ДАРХАН ХОТЫН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛУУЛАХ ГАДНА РЕКЛАМ, ЧИМЭГЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛАМЖИЙН ТАЛААР БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭЭС ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
            1.1 Дархан хотын нутаг дэвсгэрт гадна реклам чимэглэл, мэдээллийн байгууламжийг байрлуулах үед үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
 
            1.2 Энэ журмыг Дархан хотын нутаг вэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, байнга болон түр оршин суугаа иргэд нийтээр дагаж мөрдөнө.
 
1.3 Журмыг хэрэгжүүлэх ажлыг хотын захирагчийн ажлын алба хариуцан зохион байгуулж, түүний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.
 
Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт
Энэ журамд хэрэглэсэн нэр томъёог доор дурьдсан утгаар ойлгоно.
2.1 Гадна реклам, чимэглэл, мэдээллийн байгууламж
            2.1.1 *Гадна реклам* Байгууллага аж ахуйн нэгж, иргэдээс бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор гудамж талбай, орон зайд самбар болон бусад төрлийн хийц, хэлбэр, хэмжээтэй байгууламж ашиглан түгээж байгаа мэдээллийг хэлнэ.
           
2.1.2 *Чимэглэл* Дархан хотын нийтийн эзэмшлийн зам талбайд болон байгууллага, аж ахуйн нэгж нь өөрийн эзэмшлийн ба түрээсийн барилга байгууламж, зам талбайд тухайн орчны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор хийгдсэн төрөл бүрийн хийц, хэлбэр хэмжээтэй байгууламжуудыг хэлнэ.
2.1.3 *Мэдээлэл* -Байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшлийн буюу түрээсээр эзэмшиж буй барилга байгууламж дээр төрөл бүрийн хийц, хэлбэр хэмжээтэй байгууламжууд ашиглан өөрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл болон нэр, хаяг, ажиллах цагийн хуваарь зэргийг байрлуулсныг хэлнэ.
2.2 Гадна рекламын байгууламжуудын төрлүүд:
2.2.1 Барилгын карнизаас дээш буюу дээвэр дээр байрлуулсан төрөл бүрийн хийц, хэлбэр, хэмжээтэйгээр хийгдсэн байгууламж.
2.2.2 Хотын гудамж, зам, талбай, цэцэрлэгт талбайд байрлуулсан нэг буюу хоёр талтай рекламын байгууламж /биллборд/
2.2.3 Барилга байгууламжийг хананд байрлуулсан рекламын байгууламж /Брандмауэрны байгууламж/
2.2.4 Түр болон байнгын хашаа, хаалт, хашлаган дээр байрлуулсан рекламны самбарууд
2.2.5 Тодорхой орон зайг эзэлсэн , өвөрмөц шийдэл бүхий янз бүрийн хийц, хэлбэр, хэмжээтэй байгууламжууд
2.2.6 Хотын гэрэлтүүлэг болон тусгайлан босгосон шон дээр байрлуулсан рекламны байгууламжууд.
2.2.7 Гудамж, авто зам хөндлөн татсан хэц.
2.2.8 Авто зам болон гүүрэн дээр хөндлөн байрлуулсан рекламны байгууламжууд
2.2.9 Үйлчилгээний байгууллагын барилга байгууламж болон витрин дэх өөрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл бүтээгдэхүүнд хамаарахгүй сурталчилгаа.
2.210 Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, буудал дахь байгууламжууд
2.2.11 Байгууллагын туг, далбаа
2.3 Мэдээллийн байгууламж, түүний төрлүүд
2.3.1 Байгууллага аж ахуйн нэгжийн өөрийн мэдлийн болон түрээсийн барилга байгууламжийн дээвэр, барилгын фасад нүүрэн тал, витринд самбар үсэг, болон кронштейн ашиглан хийж байрлуулсан нэр, үйл ажиллагааны чиглэл, ажлын цагийн хуваарийг үзүүлсэн мэдээллийн чанартай байгууламжууд.
2.3.2 Түр хугацаатай байрлуулах зөөврийн мэдээллийн самбар. Тухайн байгууллагын ажиллаж буй үед хэрэглэгдэх ба үйлчилгээний тухай нэмэлт мэдээллийг агуулсан байна.
2.3.3 Байгууллагын дотоод үйл ажиллагааг сурталчилсан самбар байгууллагын үүдний дэргэд байрлана. Хэмжээ нь 1.5 м кв-аас хэтрэхгүй байна.
Гурав. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх үүрэг
3.1 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дараах эрхийг хэрэгжүүлнэ.
            3.1.1 Аймгийн нутаг дэвсгэрт гадна реклам, чимэглэл, мэдээллийн байгууламж байрлуулах талаар мөрдөх журмыг батлах, зар сурталчилгаанаас авах хураамжийн хэмжээг тогтоох, гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих.
            3.2 Аймгийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба дараах эрхийг хэрэгжүүлнэ
3.2.1. Хотын нутаг дэвсгэрт гадна реклам, чимэглэл, мэдээллийн байгууламж байрлуулах талаархи бодлогыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг хотын Захирагчийн ажлын алба хариуцна.
3.2.2 Дархан хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна рекламын байгууламжийн байршлыг реклам, чимэглэл байрлуулах ерөнхий төлөвлөгөөг үндэслэн Хотын ерөнхий архитектор тогтооно.
3.2.3 Журмыг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, хамтарсан үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгуулах ажлыг зохион байгуулна.
Дөрөв. Байгууллага, аж  ахуйн нэгж, иргэдийн эрх үүрэг:
4.1 Аж ахуйн нэгж, байгууллага иргэд нь эрх бүхий байгууллагаас баталсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу Дархан хотын нутаг дэвсгэрт гадна реклам чимэглэл, мэдээллийн байгууламжуудыг байрлуулах.
4.2 Тухайн рекламын байгууламж дээрээ өөрийн болон бусдын реклам зар сурталчилгааг байрлуулах
4.3 Рекламын байгууламжаа бусдад түрээслүүлэх, ашиглаж эхэлснээс хойш 1 жилийн дараа худалдах.
4.4 *Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм*, *Барилга, барилга байгууламжийн ашиглалтын дүрэм*, *Цахилгаан техникийн угсралтын дүрэм*-ийн дагуу гадна реклам чимэглэл, мэдээллийн байгууламжаа ашиглалтанд оруулах, ашиглах, техникийн болон аюулгүйн ажиллагааг зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцах .
4.5 Гадна рекламын байгууламж ашиглах гэрээг хотын захирагчийн ажлын албатай байгуулан реклам сурталчилгааны хураамжийг жилд нэг удаа хотыг хөгжүүлэх Тохижилтын санд тухайн жилийн 3-р сарын 10-ны дотор төвлөрүүлэх.
4.6 Гадна рекламны байгууламж дээр бусдын уран бүтээл болон байгууллагын нэр, эмблем, хувь хүний эрх ашигтай холбоотой зураг, сурталчилгааг байрлуулах бол зохиогчийн эрх хөндөгдсөн эсэхийг нягталсны дараа тавих, хууль зөрчсөн сурталчилгаа байрлуулсанаас гарах хариуцлагыг хүлээх.
4.7 Өөрийн эзэмшлийн барилга байгууламж дээр бусдын уран бүтээл болон байгуулагын нэр, эмблем, хувь хүний нэр эрх ашигтай холбоотой зураг, сурталчилгааг байрлуулах бол зохиогчийн эрх хөндөгдсөн эсэхийг нягталсны дараа тавих, хууль зөрчсөн сурталчилгаа байрлуулснаас гарах хаиуцлагыг хүлээх.
4.8 Рекламны байгууламж байрлуулах зөвшөөрлийн хугацаа дуусмагц байгууламжаа буулгах.
Тав. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд доор дурдсан зүйлийг хориглоно.
5.1 Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбай болон бүх төрлийн өмчийн хэлбэрийн барилга байгууламж холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн шон зэрэгт байрлуулах гадна рекламын байгууламж, зар сурталчилгааг наах, байрлуулах.
5.2 Гадна реклам байрлуулан зар сурталчилгаа хийхдээ архи, тамхи, согтууруулах ундаа, Монгол улсын зар сурталчилгааны тухай болон бусад хууль тогтоомжоор сурталчлахыг хориглосон зүйлсийг /согтууруулах ундаа, тамхи, садар самуун, шашин болон улс төрийн чанартай сурталчилгаа гэх мэт…/ байрлуулах.
5.3 Дархан хотын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, барилга байгууламж дээр байрлуулсан реклам, чимэглэл, мэдээллийн байгууламжуудыг эвдэх, гэмтээх.
5.4 Рекламын байгууламжийг байрлуулан ашиглаж эхэлснээс хойш 1 жилийн дотор бусдад худалдах.
5.5 Рекламны байгууламж зар дээр сурталчилгаа байрлуулахгүй байлгах.
5.6 Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх.
5.7 Барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээр угсралтын ажлыг гүйцэтгүүлэх.
Зургаа. Гадна реклам, чимэглэл, мэдээллийн байгууламж байрлуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих, ашиглах.
6.1 Дархан хотын нутаг дэвсгэрт гадна реклам байрлуулах зөвшөөрлийг хотын ерөнхий архитектор болон холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний дагуу Захирагчийн ажлын албанаас гаргасан дүгнэлтийг үндэслэн Аймгийн Засаг дарга олгоно.
 6.2 Гадна реклам байгууламжийг барилгын хана, дээвэр дээр байрлуулахад 5 жил, бусад төрлийн рекламыг байрлуулахад 3 жилийн хугацаатай зөвшөөрөл олгоно. Урьд нь зөвшөөрөл авсан байгууламжуудын хүчинтэй байх хугацааг шинэ журмын хэрэгжих хугацаанаас эхлэн тооцно. Зөвшөөрөл авсан боловч шинээр мөрдөж буй журмын шаардлагад нийцэхгүй рекламуудыг 2 жилийн хугацаанд буулгана.
6.3 Хугацаа дууссан рекламуудын зөвшөөрлийг сунгах асуудлыг Дархан хотод байрлуулах реклам чимэглэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Хот тохижилтын комисс, Захирагчийн албаны гаргасан дүгнэлтийг үндэслэн Аймгийн Засаг дарга шийдвэрлэнэ.
6.4 Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, орон нутгийн сонгуулийн хуулийн дагуу Сумын Засаг дарга нар нь сонгуулийн сурталчилгаа түр байрлуулах байршлыг тогтооно. Сумын Засаг дарга нь тухайн сонгуулийн сурталчилгааг байрлуулах газрын талаар Захирагчийн ажлын албанд 2 сарын өмнө бичгээр мэдэгдэж зөвшилцөнө.
6.5 Улсын болон Дархан хотын чанартай реклам, чимэглэлийг өмчийн бүх хэлбэрийн барилга байгууламж дээр байрлуулахдаа тэдгээрийн бүрэн бүтэн байдал, харуул хамгаалалтыг уг барилга байгууламжийн өмчлөгч эзэмшигчтэй гэрээ байгуулж зохицуулна.
6.6 Хотын зам талбай, шугам сүлжээний өргөтгөл, барилгажилтын үйл явцтай холбоотойгоор тухайн байршил дээрх рекламын байгууламжийг буулгасан тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгох ба реклам өмчлөгч эзэмшигч нь өөрийн зардлаар байгууламжаа буулгана.
6.7 Рекламны байгууламж өмчлөгч эзэмшигч нь байгууламж дээрээ хууль дүрэм зөрчсөн зар сурталчилгаа байрлуулсан байгууламжаа ашиглалтын шаардлага хангахгүй буулгасан гэх мэт зөрчлүүдийг 3-аас дээш удаа гаргасан тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгож, уг байгууламжийг буулгана.
6.8 Дархан хотын Захирагчийн ажлын алба нь хотын реклам чимэглэлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн хот байгуулалт, тохижилтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс өмчийн төрөл бүрийн эзэмшлийн барилга байгууламж дээр реклам байрлуулах зөвшөөрлийг олгох эрхтэй. Реклам өмчлөгч эзэмшигч нь ашиглалтын талаар өмчийн эзэнтэй гэрээ байгуулж ажиллана.
6.9 Дархан хотын Захирагчийн ажлын алба нь хотын нутаг дэвсгэрт гадна рекламны байгууламж байрлуулах зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулан, хураамжийг хотыг хөгжүүлэх Тохижилтын санд оруулах асуудлыг хариуцан ажиллана.
6.10 Байгууллага аж ахуйн нэгжүүд нь өөрийн мэдлийн болон түрээсийн барилга байгууламж дээрээ энэхүү журмын 2.3.3 –аас бусад хэлбэрийн мэдээллийн байгууламж болон чимэглэл байрлуулахдаа барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зохих зөвшөөрөлтэй, зураг төслийн байгууллагаар энэхүү журмын 9.3-ын дагуу зураг хийлгэн, хотын ерөнхий архитектороор баталгаажуулсны дараа угсралтын ажлыг гүйцэтгэж, *Барилга байгууламж ашиглалтад авах дүрэм*-ийн 2.1.4-т заасны аймгийн барилгын улсын байцаагчид хандан комисс томилуулж акт гаргуулна.
6.11 Гадна рекламын байгууламжийн зөвшөөрөл авсан байгууллага нь угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Мэргэжлийн хяналтын албаны барилгын улсын байцаагчаас авсан байх шаардлагатай. Угсралтын ажлыг дууссаны дараа барилга ашиглалтанд авах комисс барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрмийн дагуу ашиглалтанд хүлээн авна.
6.12 Рекламны байгууламжийг ашиглалтанд оруулсанаас хойш 2 жил тутамд уг байгууламж нь техник аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа эсэх талаар Барилга архитекторын хяналтын байгууллагаар шалгуулсан актыг Захирагчийн албанд өгнө. Уг шалгалтыг хийгээгүй бол рекламын байгууламжийн зөвшөөрлийг хүчингүй болгоно.
6.13 Нийтийн эзэмшлийн гудамж талбай, эд аж ахуй, ногоон байгууламж дээр гэрлэн болон бусад чимэглэл хийж байрлуулахдаа 6.11-т заасны дагуу ашиглатанд оруулж *Барилга байгууламжийг ашиглах дүрэм*, бусад холбогдох журам дүрмийн дагуу зохицуулна.
 
 
Долоо. Хүлээлгэх хариуцлага
7.1 Энэхүү журмыг зөрчсөн гэм буруутай байгууллага, албан тушаалтанд зар сурталчилгааны хуулийн 29 дүгээр зүйл, Барилгын хуулийн 19.1.1, 19.1.2, 19.1.3,  Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38-ын 1 дүгээр заалтын дагуу хариуцлага ноогдуулна.
7.2 Гадна реклам, чимэглэл, мэдээллийн байгууламжийн өнгө үзэмж, гэрэлтүүлэг, шаардлага хангаагүй техник, аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн хураамжаа төлөөгүй болон зөвшөөрөлгүй реклам байрлуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн байгууламжийг буулгасан зардлыг төлүүлж , гадна реклам байрлуулан сурталчилгаа хийх тухайн байгууллагын эрхийг 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар түдгэлзүүлнэ.
Найм. Гадна рекламны байгууламж байрлуулах гудамж талбай, барилга байгууламжийн зэрэглэл, хураамжийн тариф
8.1 Гадна рекламны байгууламжуудыг хөшөө дурсгал, түүх соёлын дурсгалт газар, музей, байгалийн дархан цаазат болон ногоон байгууламжийн цогцолбор, түүний эзэмшлийн талбайд, түүнчлэн архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж, сүм хийдийн барилга, түүний байнгын хашаа, хайс, төрийн захиргааны барилга байгууламж , түүний эзэмшлийн талбай дээр тус тус байрлуулахыг хориглоно.Урсгал ба их засварын үед байгуулсан түр хашаа, хайсан дээр тодорхой хугацаагаар рекламны байгууламж байрлуулах зөвшөөрөл олгож, хураамжийн нэгдүээр зэрэглэлийн дагуу тогтооно. Хураамжийг тогтоогдсон тарифын дагуу жил бүр хураана.
8.2 Гадна рекламын байгууламж байрлуулах гудамж
талбай, барилга байгууламжийн зэрэглэл:
¹
                  Гудамжны нэр
Зэрэглэл
1.
Ардын өргөн чөлөө/16 давхараас хүнсний үйлдвэр/
1
2.
Төмөр толгой /АУК-ийн уулзвараас ш/х-ын 24-р байрны өнцөг/
1
3.
Майхан толгой /Монгол Алт ХК-аас вокзал/
1
4.
Атар /Буян захаас-15-р сургууль/
1
5.
Бурхант- /Тамгын газраас Дархан зочид буудал/
1
6.
Цагаан чулуут / АУК-ийн уулзвараас Тамгын газар/
2
7.
Буурал /Киви з/б-аас-17 дугаар сургууль/
2
8.
Наадамчдын /Тех центрээс байгаль орчны хөшөөтэй уулзвар/
2
9.
Давхар /15-р сургуулиас-Буянгийн эх ХХК-ий Зочид буудал /
2
10.
Өртөөний /Вокзалаас-Хүнсний дэлгүүр/
3
11.
Стадионы /Цагаан сүлд сургууль-тосгон/
2
12
Үндэсний өргөн чөлөө /Тойргоос Ш/х-ын 24-р байр /
3
 
            8.3 Дархан хотын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөл, гэрээний дагуу гадна рекламны байгууламж байрлуулсан гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгжийн жилд төлөх хураамжийн хэмжээ
            /Рекламны самбарын нэг талбайн хэмжээгээр тооцов./
 
 
 
 
Талбайн хэмжээ м2
         1 м2 талбайгаас авах хураамжийн хэмжээ,
               гудамжны зэрэглэлээр / төгрөгөөр/
А
1                                 2                                  3
0-10 хүртэл
2500                           2000                            1500
10-18 хүртэл
1300                           1000                             800
18-36 хүртэл
1000                            800                              600
36-100 хүртэл
700                              500                              400
100-аас дээш
500                              500                              200
 
            8.3.1 Хоёр, гурав болон түүнээс дээш талтай самбаруудын талбайг тооцохдоо нэг талын үнэлгээг талын тоогоор үржүүлж гаргана.
            8.3.2 Хэрэв гадна рекламын байгууламж нь гудамжныхаа эсрэг, өөр тал руугаа харсан байрлалтай буюу эсвэл 8.2-т дурьдсан гудамжнуудад хамаарахгүй газарт байрлаж байвал /Орон сууцны хороолол дотор байрлуулах гэх мэт/ нь 3-р зэрэглэлд хамрагдана.
            8.4 Хууль зүй, эрүүл мэнд, байгаль орчин, соёл боловсрол болон нийгмийн хамгааллын агуулгатай реклам тавихаар зөвшөөрөл авсан байгууламж нь хураамжаас чөлөөлөгдөнө.
            8.5 Барилгын архитектурын хийц, өнгө үзэмж, гэрэлтүүлэг нөлөөлөхүйц технологи бүхий хана, дээвэр дээрх рекламын байгууламжийн хувьд эхний 5 жилд батлагдсан тарифыг 3 дахин багасгаж тооцно. 
            8.6 Урд нь нэг удаагийн хураамжаа төлсөн байгууллагууд нь төлсөн хугөцөөнөөс хойш шинэ журам үйлчлэх хүртэл 1 жил болмогц шинээр батлагдсан тарифаар хураамжаа төлнө.
8.7 Мэдээллийн байгууламжаас хураамж авахгүй.
Ес.Дархан хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам, чимэглэл, мэдээллийн байгууламжуудын стандарт, тэдгээрт тавигдах норм, норматив, аюулгүйн ажиллагааны шаардлага.
Дархан хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам, мэдээлэл, чимэглэлийн бүх төрлийн байгууламжууд нь гэрэлтүүлэг, өнгө үзэмжтэй, чанартай материалаар орчны гоо зүйд нийцэхүйц, батлагдсан зураг төслийн дагуу хийгдсэн байна.
9.1 Гадна рекламны байгууламжууд
 
9.1.1 Дээврийн байгууламж.
Хот байгуулалт, төлөвлөлт болон тухайн барилгын архитектур, барилгын хийц, бат бэх чанарыг алдагдуулахгүй, зохих урлаг төсөл бүхий янз бүрийн хэлбэр хэмжээтэй байна .
9.1.2 Тусгайлан байрлуулсан байгууламж
Хотын гудамж, зам талбай, зүлгэн дээр байрлуулах нэг буюу хоёр талтай самбаран байгууламж нь 1.8х1.2х3м, 3х4м болон түүнээс дээш хэмжээтэй байж болох бөгөөд тэдгээрийн байршлыг гудамж, ам талбайн хэмжээ зэрэглэлээс хамааруулан тогтооно.  1 ба 2 дугаар зэрэглэлийн гудамж талбайд авто замын тусгаарлах зурвасаас бусад газар 3х6 м-ээс том самбар тавихыг хориглоно.
9.1.3 Брандмауэрны байгууламж
Барилга байгууламжийн хананд байрлуулах байгууламж нь барилгын хэлбэр хэмжээнээс шалтгаалан 3х6м, 3х4 м гэх мэт янз бүрийн хэмжээтэй байж болно.Зөвхөн соёл урлаг, биеийн тамирын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад хотоос зөвшөөрсөн хэлбэр хэмжээний дагуу зөвхөн үйлчилгээний холбогдолтой зарыг барилгын нүүр болон бусад ханан дээр даавуу, зөөлөн материал ашиглан зохих төлбөрийг тулж сурталчилгаа явуулахыг зөвшөөрнө.
9.1.4 Түр буюу байнгын хашаа, хаалт, хашлаган дээрх байгууламж
Дээрх байгууламжууд нь өнгө үзэмжтэй, бөх бат материалаар хийгдсэн орчин тойрны аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай. Баригдаж байгаа байууламжийн тухай мэдээллийг агуулсан самбар нь рекламд хамаарахгүй.
9.1.5 Тодорхой орон зайг эзэлсэн янз бүрийн хийц, хэлбэр, хэмжээтэй байгууламжууд. Эдгээр байгууламжууд нь тусгайлан сонгосон газар ойр орчныхоо барилга байгууламж, газар нутгийн онцлогт тохируулан архитектор, уран сайхны онцлог шийдлээр тусгайлан зураг төслөөр хийгдсэн байна. Иргэд оршин су    угчид, бусад байгууллагуудын цонх харагдах орчныг халхалж, байгалийн гэрэл ашиглах боломжийг хязгаарлахгүй байвал зохино.
9.1.6 Хотын гэрэлтүүлэг болон тусгайлан босгосон шон дээр байрлуулсан байгууламжууд.
Дээрх шонгууд дээр байрлуулсан байгууламжийн хэмжээ нь:
-нарийн гудамжнуудад 0,7х1 м
-төв болон магистраль гудамжнуудад 1х1м,1,5х1м,1,8х1,2м тус тус хэмжээтэй байна.
Явган хүний зам руу харуулан нэг шон дээр дээр зөвхөн нэгийг байхаар байрлуулна. Ногоон байгууламж бусад саадаас болж авто зам тал руугаа харуулж байрлуулах, стандартын бус /дугуй, хэвтээ гэх мэт/ самбар тавих бол Замын Цагдаагийн газартай зөвшилцөнө. Гэрэлтүүлэг хийх боломжгүй нөхцөлд зарыг гэрэл ойлгогч материалаар хийхийг зөвшөөрнө.
9.1.7 Гудамж, авто зам хөндлөн татсан хэц.
Гудамж, авто зам хөндлөн татсан хэц нь даавуун төрлийн чанартай материалаар өнгө үзэмжтэй хийгдсэн, тээврийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр 7 м-ээс доошгүй өндөрт байрласан байх шаардлагатай. Тусгайлан босгосон шон болон төмөр хийц дээр байрлуулах ба гэрэлтүүлэг болон бусад төрлийн тусгай зориулалтын шон дээр даавуу болон хэц татаж сурталчилгаа явуулахыг хориглоно.
9.1.8 Авто зам болон гүүрэн дээр хөндлөн байрлуулсан байгууламжууд.
Дээрх байгууламжууд нь хот доторх авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагуудыг бүрэн хангасан байхаар байрлагдсан байна .
9.1.9 Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, буудал дахь байгууламжууд нь орчиндоо зохицсон. Эрх бүхий байгууллагын батлагдсан зураг төслөөр, өнгө үзэмжтэй гэрэлтүүлэгтэй хийгдсэн байх шаардлагатай.
9.2 Авто зам болон гүүрэн дээр хөндлөн байрлуулах байгууламжуудад тавих шаардлагууд:
Авто зам болон гүүрэн дээр хөндлөн байрлуулах байгууламжуудад дараах зүйлийг хориглоно. Үүнд:
-Уг байгууламжийн хэлбэр дүрс болон түүн дээрх сурталчилгаа нь авто замын хөдөлгөөнийг зохицуулах тэмдгүүдтэй ижил буюу төстэй, замын хөдөлгөөний цагийн байдлыг үнэлэхэд хүндрэл учруулж болзошгүй байх
-Авто замын хөдөлгөөнийг зохицуулах тэмдэгтүүдийн үзэгдэх орчинг халхлах.
-Уг байгууламжийн гэрэлтүүлгийг замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд саад болохоор хийх
-Авто замын хөдөлгөөнийг зохицуулах тэмдэгтүүд байрлуулсан шон дээр байрлуулах.
-Авто замын аюултай хэсэгт байрлуулах.
-Аво замын голын тусгаарлах зурвас дээрх рекламын байгууламжийн суурь хөлийг авто замаас 2 м-ээс бага зайнд байрлуулах. 
-Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, буудлаас 50 метрийн дотор байрлуулах /зогсоол, буудлын барилга, байгууламж дээрхи байршил хамаарахгүй./
-Авто замын дагуугийн налуу нь дөрвөн хувиас дээш бол түүний ойролцоо байрлуулах.
9.2.2 Авто замын дагуух байгууламжууд нь замын хөдөлгөөнийг зохицуулах тэмдэгтүүд болон гэрлэн дохионоос дараах зайнд байрласан байх шаардлагатай.
Үүнд:
            а/ Авто замын хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн хурд нь 60 км цагаас дээш бол:
                18м2 талбайтай байгууламжийг 200м-т
                15м2 талбайтай байгууламжийг150 м-т
                 6м2 талбайтай байгууламжийг 100 м-т
                   2м2 талбайтай байгууламжийг 50 м-т
            б/ Авто замын зөвшөөрөгдсөн хурд 60 км/цагаас бага бол:
               18м2 талбайтай байгууламжийг 100 м-т
      6м2 талбайтай байгууламжийг  50 м-т
      2м2 талбайтай байгууламжийг  25 м-т
9.2.3 Гадна рекламны байгууламжийг авто замын дагуу байрлуулахад түүний доод захаас замын түвшин хүртэлх зай нь 2.5м-с багагүй / байнгын хашаа, хашлагатай орчинд замын цагдаагийн газрын зөвшөөрлөөр уг зайг багасгаж болно/. Замын дагуух гэрэлтүүлгийн шон дээр байрлуулахад 4м-с доошгүй өндөрт, авто замын дээгүүр хөндлөн байрлуулахад 5 м-с доошгүй өндөрт тус тус байрлана.
9.2.4 Нэг урсгалтай авто замын дагуух байгууламжийн хоорондын зай нь 150 метрээс багагүй байна. Замын цагдаагийн газраас зөвшөөрсөн тохиолдолд уг зайг багасгахыг зөвшөөрнө. Гэрэлтүүлгийн шон дээр байрлуулсан байгууламжууд хоорондын зай нь 40 м-с багагүй байна.
9.2.5 Авто замын дагуух гэрэлтүүлгийн шон дээр гадна рекламны байгууламжийг байрлуулахдаа цахилгаан техник, аюулгүй ажиллагааны дүрмийг бүрэн хангасан байна.