Хэвлэх DOC Татаж авах
    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн       2007 оны 16 дугаар тогтоолын
      2 дугаар хавсралт.
 
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД  2007 ОНД
НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ БЭХЖҮҮЛЭХ, ГЭМТ ХЭРЭГТЭЙ
ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
ТАЙВАН ОРЧИН ” ДЭД  ХӨТӨЛБӨРИЙГ  ХЭРЭГЖҮҮЛЭХ
АЖЛЫН  ТӨЛӨВЛӨГӨӨ
 
2007.01.15                                                                                                                                Дархан                                                                                                                                                                                                 
Хийх ажил
Хугацаа
Хариуцах эзэн
Шаардагдах хөрөнгө
Нэг. Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, бүх шатанд ажлын хариуцлагыг
дээшлүүлэх,  иргэд, аж ахуйн нэгж, олон нийт, шашин сүм хийдийн байгууллага, их дээд сургууль коллеж, төрийн бус байгууллагын
оролцоог өргөжүүлэх чиглэлээр чиглэлээр
1
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гарган мөрдүүлж, биелэлтийг улирал, хагас, бүтэн жилээр тооцох
2007 онд
ГХУСАЗЗ,
Хууль зүйн хэлтэс
 
1.       1
Цагдаагийн  байгууллагаас гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан тогтоож, түүнийг арилгах арга хэмжээг  зохион байгуулах
2007 онд
Цагдаагийн газар
 
2.        
Сум, багийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрийн бүх байгууллага, аж ахуйн нэгж, ахмад, эмэгтэйчүүд, оюутан сурагчид зэрэг иргэд олон нийтийн байгууллагыг нийтийн эргүүлд татан оролцуулж, үйл ажиллагааг  нь дэмжин урамшуулах
2007 онд
Сумдын ГХУСЗ, Цагдаагийн газар
 
3.        
Гэмт хэрэг үйлдэж болзошгүй болон хорих ангиас суллагдсан, ялангуяа 2006 оны “Өршөөлийн тухай” хуулиар суллагдсан хүмүүст тавих захиргааны хяналтыг чангатгах
2007 онд
Сумдын ГХУСЗ, Цагдаагийн газар
 
4.        
Хүний жам ёсны эрх болох бишрэл, итгэл, үнэмшил, хүндэтгэлд түшиглэн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, тэр дотроо хүн амын олонх шүтдэг буддын шашны байгууллагуудтай хамтран олон нийтийн анхаарлыг татахуйц өвөрмөц хэлбэрийн урьдчилан сэргийлэх ажил зохиох
2007 онд 
Нийгмийн бодлого зохицуулалтын хэлтэс, Төрийн бус байгууллагууд
 
Хоёр. Хэвлэл мэдээллийн байгууллагын  оролцоог
идэвхжүүлэх чиглэлээр
5.        
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг сурталчлах, дэмжих, урамшуулах, хууль сурталчлах хялбаршуулсан болон захиалгат нийтлэл, нэвтрүүлгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай хамтран үнэ төлбөргүй буюу хямд төлбөртэй хийж байх боломж бүрдүүлэх
2007 онд
ГХУСАЗЗ,
Хэвлэл мэдээллийн байгууллагууд
 
6.        
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж, зөвлөгөө, реклам, сурталчилгааг сонирхолтой хэлбэрээр бэлтгэж олон нийтэд  цацах ажлыг тогтмолжуулах
2007 онд
ГХУСАЗЗ, Хэвлэл мэдээллийн байгууллагууд
 
7.        
Баримт нотолгоонд түшиглэсэн үнэн бодит мэдээлэлд тулгуурлан ажиллах, хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нэвтрүүлэг, нийтлэл гаргахгүй байх
2007 онд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд
 
Гурав. Архидан согтуурахтай тэмцэх, хяналт  тавих,
урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр
8.        
Архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж, хөтөлбөрийг сурталчлах, архины хор холбогдол, сөрөг үр дагаврыг ойлгуулах, архигүй орчныг төлөвшүүлэх асуудлаар нийгэм, эрүүл мэнд, хууль зүйн болон боловсрол, уламжлал, ёс заншил, шашны чиглэлийг хамруулсан сургалтын хөтөлбөр гаргаж, сургалтыг бүх шатны боловсролын байгууллагын хүмүүжлийн ажлын цагаар хэрэгжүүлэх
2007 онд
Хууль зүйн хэлтэс Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар,
 
9.        
Архи, спиртийн үйлдвэрүүдийг чанарын баталгаажуулалтанд тогтмол хамруулах, тохирлын гэрчилгээ олгох, стандартыг мөрдүүлэх
2007 онд
Цагдаагийн газар Мэргэжлийн хяналтын газар
 
10.    
Хуурамч архины үйлдвэрлэлд тавих хяналтыг хүчтэй болгох, хэвлэл мэдээллээр ил тод сурталчлах, жишиг үнээс доогуур үнэтэй согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн  согтууруулах ундаанд мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран шалгалт  хийж шаардлага хангаагүй тохиолдолд үйлдвэрлэл, үйлчилгээг нь хаах, таслан зогсоох арга хэмжээ авах
2007 онд  
 Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар
 
11.    
Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг шаардлагын түвшинд хүргэх, шаардлага хангахуйц эм тариа, согтуурлын зэрэг тогтоогч багажтай болгох, захиргааны журмаар арга хэмжээ авахуулж, баривчлагдсан  хүмүүсийн байр, хоол, тохижилт, соёлжилтыг сайжруулах асуудлыг шийдвэрлэх
2007 оны 2-р улиралд
Цагдаагийн газар
Эрүүл мэндийн газар
 
 
12.    
Согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэндээр хохирсон хүмүүс, архи хэтрүүлэн хэрэглэгчид, архинд донтох өвчтэй хүмүүс, орчиндоо байнга түгшүүр төрүүлдэг болон орон гэргүй архичид, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүсийн судалгааг нарийвчлан гаргаж, цахим мэдээллийн сан, сүлжээ бүрдүүлэн архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хяналт  тавих үйл ажиллагаанд ашиглах
2007 оны 1-р улиралд
Цагдаагийн газар
 
Дөрөв. Хулгайн болон мал хулгайлах
гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр
13.    
Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалах арга барил эзэмших, хулгайн хэрэг үйлдэгдэх нөхцөл, бололцоог гаргахгүй байх, хөрөнгөө хамгаалах талаар санаачилга гаргах, дохиолол тавиулах, хаалга, цоожны бат бэх байдлыг хангах, сонор сэрэмжээ нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэн ажиллах, гэмт хэрэг гарах таатай нөхцөлийг бүрдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид тодорхой хариуцлага хүлээлгэж байх
2007 оны 1-р улирлаас
Сумдын ГХУСАЗЗ, Цагдаагийн газар
11.0 сая төгрөг
14.    
Гудамж талбай, орон сууцыг байнгын гэрэлтүүлэг, жижүүртэй болгох, иргэдийг нийтийн эргүүлд татан оролцуулахдаа хулгай, ялангуяа орон байрны хулгай зонхилон үйлдэгддэг  газар, цаг, хугацаанд  ажиллуулж байх
2007 онд
Сум, багийн Засаг дарга, Цагдаагийн газар, Сууц өмчлөгчдийн холбоо
 
15.    
Мэдээ, мэдээллийг богино хугацаанд хүлээн авах, иргэдийн хүч туслалцааг авах зорилгоор Дархан сумын 1-8 дугаар багийн дэвсгэр нутаг,  айл өрх, хороолол дунд цагдаагийн 3-аас доошгүй хэсгийг байгуулах.
2007 онд
ГХУСАЗЗ, ИТХ, Цагдаагийн газар
 
16.    
Малын хулгайн гэмт хэрэг  олноор үйлдэгддэг  сум, баг, хил залгаа аймаг орон нутагтай хамтарсан сум дундын “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн хэсэг”-ийг байгуулж ажиллуулах
2007 онд
ГХУСАЗЗ, аймаг, сумдын ИТХ, Цагдаагийн газар
 
17.    
Малын мах, арьс шир, түүхий эд авдаг, зардаг ченжүүд, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд өргөнөөр татан оролцуулж, идэвх зүтгэл гаргаж тодорхой үр дүнд хүрсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах тогтолцоог бий болгох
2007 онд
Сумдын ГХУСАЗЗ, Цагдаагийн газар
 
18.    
 Цаашид аймгийн төв, хүн ам олноор суурьшсан газрын ойролцоо /тодорхой  орон зай, хэмжээг заах/ бэлчээрийн мал аж ахуйг суурьшуулахгүй байх, төв суурингийн ойролцоо цөөн тооны, ашиг шим өндөртэй үүлдэр угсааны эрчимжсэн /фермерийн/ мал аж ахуйг хөгжүүлэх талаар бодлого чиглэл барьж, энэ чиглэлийн санал, төслүүдийг дэмжих
2007 онд
Аймаг, сумдын  ИТХ
 
19.    
Мал нядалгааны  төвлөрсөн цэгтэй болох
2007 онд
Сумдын ГХУСАЗЗ
бусад
 
20.    
Малчид, мал бүхий иргэд малаа байнгын хариулгатай байлгах зорилгоор “Нөхөрлөл”, “Бүлэг” байгуулан ажиллах
2007 онд
Сумдын ГХУСАЗЗ
бусад
 
21.    
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр болзол боловсруулан гаргаж дүгнэх
2007 онд
Аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар
 
Тав. Насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг, зөрчил, осол эндэгдлээс
урьдчилан сэргийлэх чиглэлээр
22.    
Насанд хүрээгүй хүмүүсийн  хэрэг эрхлэх зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хүүхдийн талаар үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, зарим  тодорхой чиглэлүүдээр нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, үр дүнг тооцож байх
2007 онд
НХХ-ийн ХЭЗ, ХТТ
 
23.    
Хүүхдийн үйлдэж буй тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлан  тогтоох
2007 онд
Цагдаагийн газар,
 
24.    
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эх, сургууль, багш, сурган хүмүүжүүлэгч, сум, баг, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нар тодорхой төлөвлөгөөтэйгээр ажиллах
2007 онд
Боловсрол соёлын газар, Сум, баг, төрийн бус байгууллагууд
 
25.    
Хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчин, төвүүдийг байгуулах, түүнчлэн тэдний хүсэл сонирхолд чиглэсэн үйлчилгээ явуулдаг газруудын талаар тусгайлсан стандарт тогтоож мөрдүүлэх
2007 онд
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид,
Аймгийн ГХУСАЗЗ
 
26.    
Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хууль эрх зүйн кабинет”-ыг ЕБС-уудад байгуулж, интернет сүлжээнд холбон мэдээ, мэдээллийн сүлжээний хэрэглээг хүртээмжтэй болгож, сургалт зохион байгуулах
2007 онд
Хууль зүйн хэлтэс, Боловсрол соёлын газар,  Төрийн бус байгууллагууд
 
27.    
РС, сега тоглоом нь хүүхдийн оюун сэтгэхүй, эрүүл мэнд, хүмүүжил төлөвшилд хэрхэн  нөлөөлж байгаа  талаар эрүүл мэнд, мэргэжлийн байгууллагуудын судалгаа, дүгнэлт хийсний үндсэн дээр дээрх  газруудын ажиллах журам, цагийн хуваарь, ажлын байрны шаардлага,  тоглоомын төрөл, жанр, сэдэвт тодорхой хязгаарлалт тавих, эсэх талаар шийдвэр гаргах
2007 оны 1-р улиралд
Цагдаагийн газар Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол соёлын газар
 
28.    
Сургууль завсардахаас сэргийлэх, нэг ч хүүхдийг боловсролын тогтолцооноос гадуур байлгахгүй, сургуулиас холдуулах, хөөх бодлого баримтлахгүй байх, сургууль бүр хамрах тойргийнхоо хүрээнд завсардсан хүүхдүүдийг ажил, мэргэжлийн баримжаа олгох албан бус сургалтанд хамруулах ажлыг заавал хийх
2007 онд
Боловсрол соёлын газар, Нийгмийн бодлого, зохицуулалтын хэлтэс
 
29.    
Эцэг, эхийн хараа хяналтгүй хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гэр бүл рүү нь чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, эцэг, эх, асран хамгаалагчдын хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, журамт үүргээ биелүүлээгүй эцэг эхэд зохих хариуцлага тооцдог байх тогтолцоог бий болгох
2007 онд
Нийгмийн бодлого, зохицуулалтын хэлтэс, Боловсрол соёлын газар,
 
30.    
Хүүхэд-эцэг-эх, сургуулийн хамтын ажиллагааг дэмжиж, эцэг, эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх мэдлэг, арга барилыг дээшлүүлэхэд сургууль, багш нар тодорхой төлөвлөгөөтэйгээр сургалт зохион байгуулж, биелэлт, үр дүнг тооцож байх
2007 онд
Нийгмийн бодлого, зохицуулалтын хэлтэс, Боловсрол соёлын газар,
 
31.    
Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ёс суртахууны болон хууль эрх зүйн хэм хэмжээ, баримт бичгийн үр нөлөөг дээшлүүлэх, тэдэнд эрх зүйн мэдлэг олгох хичээлийн  хөтөлбөрийг үр дүнтэй болгох
2007 онд
Нийгмийн бодлого, зохицуулалтын хэлтэс, Боловсрол соёлын газар,
 
32.    
Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, охид биеэ үнэлэх, мансууруулах бодисын хор хөнөөл, гарах сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх ажилд иргэний нийгмийн байгууллага, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагатай хамтран тодорхой ажлуудыг зохион байгуулах
2007 онд
ЦГ, ЭМГ, ХХҮХ, ХТТ, Төрийн бус байгууллагууд
 
33.    
Хүүхэд өсвөр үеийнхний оюунлаг сэтгэхүйг хөгжүүлэн, эх оронч, ухаалаг иргэдийг төлөвшүүлэхэд хүн төрөлхтний  оюуны шилдэг бүтээлүүд, сонгодог урлагийн төрлүүд, монголчуудын  гүн ухааны бүтээл, туурвилуудыг судлуулах, үзүүлэх, харуулах ажлыг сургууль, багш, урлаг, соёл, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагууд  хамтран зохион байгуулах
 2007 онд
Боловсрол соёлын газар, Нийгмийн бодлого, зохицуулалтын хэлтэс, ТББ-д
 
Зургаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг
хангах чиглэлээр
 
Аймгийн хэмжээнд гарч байгаа замын  хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлийн бодит шалтгаан, нөхцлүүдэд судалгаа, дүгнэлт хийх
2007 1-р улиралд
Цагдаагийн газар
 
 
 Тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөний огтлолцол ихтэй зарим зам, зорчих хэсэгт шинээр гэрлэн дохио суурилуулах, зарим уулзваруудын гэрлэн дохиог шинэчлэх, засварлах, гэрэл, замын тэмдэг, тэмдэглэгээний тоог олшруулах, гэрэл дохионы зохицуулалтыг боловсронгуй болгож сайжруулах, нягтрал ихтэй цэгүүдэд хурд сааруулагч хийх
2007 онд
Цагдаагийн газар
Тээврийн алба, НААҮГ
 
 
Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна талд автомашины зогсоол хийлгэх
2007 онд
Цагдаагийн газар
Тээврийн алба
 
 
Зам тээврийн осолд явган зорчигч, хүүхэд өртдөг цэг, газруудыг замын цагдаагийн хяналтанд оруулах
2007 оны 1-р улиралд
Цагдаагийн газар, ЭМГ, БСГ
 
34.    
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрэм, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулах, энэ чиглэлээр төрөл бүрийн уралдаан тэмцээн, арга хэмжээг байнга үе шаттайгаар зохион байгуулах
2007 онд
Цагдаагийн газар Боловсрол соёлын газар
 
 
35.    
Хүн тээврийн үйлчилгээ явуулдаг такси, бага оврын автобусны жолооч нарын даац хэтрүүлэн тээдэг, хурд хэтрүүлдэг явдлыг таслан зогсоох, хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд тавих хяналтыг чангатгаж, хөдөлгөөнд соёлтой оролцуулах, зөрчил гаргасан тухай бүр хуульд  заасан арга хэмжээ авч байх 
2007 онд
Цагдаагийн газар Тээврийн газар
 
 
36.    
Жолооч бэлтгэх сургалтын чанарыг эрс сайжруулах, сургалтын  стандартад мэргэжлийн байгууллагын тавих хяналтыг тогтмолжуулах, сургалтын дараа жолооны эрх олгох шалгалт, шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх, шаардлагатай гэж үзвэл сургалтын хөтөлбөр, агуулга, стандартад өөрчлөлт оруулах талаар эрх бүхий газарт санал оруулж шийдвэрлүүлэх
2007 онд
Цагдаагийн газар,
Мэргэжлийн хяналтын газар
 
 
37.    
Үйлдвэрийн район, Мангирт, Тосгоны чиглэлд зорчигч тээвэрлэдэг  бүрэн бус тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцох явдлыг таслан зогсоох, бүрэн бүтэн байдлыг хангуулах, дээрх чиглэлүүдэд хийх хяналт шалгалтыг тогтмолжуулах
2007 онд
Цагдаагийн газар
Тээврийн газар
 
 
 
 
 
 
Долоо. Хар тамхи, мансуурал, донтох эмгэгтэй тэмцэх,
                         түүнээс урьдчилан сэргийлэх талаар
38.    
Олон нийт, түүний дотор хүүхэд, оюутан залуучуудад хар тамхи, мансуурал, донтолтын хор хөнөөлийг тайлбарлан таниулж, урьдчилан сэргийлэх, зөвлөгөө тусламж үзүүлэх, сургалт явуулах
2007 онд
Цагдаагийн газар Боловсрол соёлын газар, Эрүүл мэндийн газар,
 
39.    
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн  судалгааг  тодорхой гаргаж, бүртгэл, хяналт  тавьж ажиллах
2007 онд
Цагдаагийн газар
 
40.    
Гадаад орнуудын энэ хэргийг илрүүлэх туршлагыг судалж, хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх, шинжлэн тогтоох техник, багаж хэрэгслэлийн хангамжийг тодорхой хэмжээнд шийдвэрлэх
2007 онд
ГХУСАЗЗ,
Хууль зүйн хэлтэс Цагдаагийн газар,
 
41.    
Мансуурлын эсрэг төвийн Дархан-Уул аймаг дахь салбартай архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж ажиллах
2007 онд
Аймгийн Засаг дарга,
ГХУСАЗЗ
733.6
мянган төгрөг
Найм.  Авилгал, албан тушаал, хээл  хахуулийн
                      гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр
42.    
Авилгалын  хэргийн шалтгаан, нөхцлийн судалгаа хийж мэдээллийн сан бүрдүүлэх
2007 онд
Цагдаагийн газар
 
43.    
Урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлэл авах, тайлбарлан таниулах, зөвлөгөө, тусламж үзүүлэх зорилгоор “Итгэлтэй утас” ажиллуулах, иргэдийн мэдээлэл, санал хүсэлтийг тогтмол, нууцлал, аюулгүй байдалд авах мэдээллийн санг бий болгох
2007 онд
Цагдаагийн газар
Эрүүл мэндийн газар
 
44.    
Авилгалтай тэмцэх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй бусад улс орнуудын туршлагыг судлах, олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтран ажиллах
2007 онд
Цагдаагийн газар
 
45.    
 
Иргэдэд нээлттэй, ил тод, хүнд сурталгүй төрийн удирдлагаар хангах, захиргааны хүнд суртлыг арилгах, шуурхай үйлчлэх ажлыг зохион байгуулах
2007 онд
 Төрийн байгууллагууд
 
 
 
 
 
Ес. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагын
материаллаг баазыг бэхжүүлэх, ажиллагсдын
ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх талаар
46.    
Гэмт хэрэг, зөрчил зонхилон гардаг цэгүүдэд хяналтын камер байрлуулах
2007оны II улиралд
ГХУСАЗЗ
АЗДТГазар
57.4 сая
47.    
Дархан сумын шаардлагатай багт Цагдаагийн “Кобан” систем байгуулах
2007оны II улиралд
ГХУСАЗЗ
АЗДТГазар
18.0 сая
48.    
Цагдаагийн газрын автопаркад шинэчлэлт хийх
2007 онд
ГХУСАЗЗ
АЗДТГазар
22.0 сая
49.    
Цагдаагийн газрын ажиллагсдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор компьютержүүлэх
2007 онд
ГХУСАЗЗ
АЗДТГазар
2.3 сая
50.   10
 Иргэдийн мэдээлэл, дуудлагын дагуу гэмт хэрэг, зөрчлийн газарт шуурхай очиж ажиллах, гэмт хэргийн талаарх мэдээ мэдээллийг богино хугацаанд хүлээн авах, иргэдийн хүч туслалцааг авах зорилгоор Дархан сумын 1-8 дугаар багийн дэвсгэр нутаг, айл өрх, хороолол дунд цагдаагийн 3-аас доошгүй хэсгийг байгуулах.
2007 онд
ГХУСАЗЗ
АЗДТГазар
6.0 сая