Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2006 оны 67 дугаар тогтоолын
1 дүгээр хавсралт
ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ХЯНАХ
АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР
Нийтлэг үндэслэл:
 -Дэлхий дахинд хүн амын өвчлөлийн байдал өөрчлөгдөж соёл иргэншил, амьдралын буруу хэв маяг буюу зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээтэй холбоотой  халдварт бус өвчин /ХБӨ/-өөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэж нийгэм эдийн засгийн хөгжил болон сая сая хүний эрүүл мэндэд давхар дарамт учруулж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.
 -Хүн амын өвчлөл, нас баралтанд нөлөөлж байгаа зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ бөгөөд эдгээр нь илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тос, сахарын  хэмжээ нэмэгдэх зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтанд хүргэж байгааг ДЭМБ тогтоогоод байна.
-Зан үйлийн буруу дадлаа өөрчлөх буюу хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон  зохистой хооллож идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэн, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж архи, тамхины хэрэглээг багасгавал зүрх судасны өвчнийг 80%, чихрийн шижингийн 2-р хэлбэрийг 90%, хавдрын тохиолдлыг 1/3–аар багасгаж болно гэж ДЭМБ үзэж байна.
-ХБӨ манай оронд жил тутам нэмэгдэж байгааг харгалзан хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн хэдий ч  үйл ажиллагаа нь уялдаа холбоо муутай ганц нэг эрсдэлт хүчин зүйлд чиглэсэн салангид олон судалгаа хийгдэж  ХБӨ-ний хяналт тандалтын тогтолцоо бүрдээгүй байна.   
-Иймээс ДЭМБ-ын зөвлөмж, дэлхий нийтийн жишгээр нэг өвчин нэг эрсдэлт хүчин зүйлд илүү анхаарч байсан хуучин арга хандлагыг өөрчлөн нийтлэг хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлд иж бүрэн хандаж тэдгээрийг бууруулснаар хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа хэд хэдэн өвчнийг нэгэн зэрэг бууруулах өртөг зардал багатай үр ашиг сайтай шинэ хандлага үйл ажиллагаанд шилжих явдал чухал
байна.
 
Хугацаа:
Хөтөлбөр 2006 - 2013 он хүртэл 2 үе шаттай хэрэгжинэ.
1-р үе шат: 2006 – 2009 о 2-р үе шат  2010-2013 он 
 
Зорилго: 
 
ХБӨ тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн хяналт тандалтыг сайжруулах эрүүл мэндийг дэмжих замаар  хүн амын дунд зонхилон тохиолдох ХБӨ-өөс шалтгаалсан  нас баралтыг бууруулахад оршино.
Зорилт:
 
1. Зүрх судас, хавдар, чихрийн шижин зэрэг зонхилон тохиолдох ХБӨ-с сэргийлэх, хянах үйл ажиллагааг удирдан зохицуулах тогтвортой механизмийг бүрдүүлнэ.
·         ХБӨ-с сэргийлэх хянах үндэсний хөтөлбөрийг мэргэжил, арга зүйн хувьд удирдан зохицуулах механизмийг бий болгох.
·         Зонхилон тохиолдох ХБӨ-ний өвчлөл, нас баралт, тэдгээрийн өртөг зардлыг хянах, мэдээлэх ажлыг тогтмол явуулах чиглэлээр ЭМ-ийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох.
·         ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын байдлыг тогтмол судлан тандах тогтолцоог бүрдүүлэх.
 
2.Эрүүл амьдралын хэв маяг, ээлтэй орчныг дэмжсэнээр зонхилон тохиолдох ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлсийн түвшинг бууруулна.
·         Хүн амын дунд  малын гаралтай өөх тос болон давс, сахарын хэрэглээг багасгах, жимс ногооны хэрэглээг нэмэгдүүлэх замаар зохистой хооллолтыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт сурталчилгааг зохион байгуулах.
·         Хүн амын хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор  зориулалтын зам талбай, тоног төхөөрөмж, хэрэгслийн хүртээмж, гудамж талбайн гэрэлтүүлэг аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх.
·         Архи тамхины хэрэглээг бууруулах зорилгоор  олон  нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг спортын арга хэмжээний үеэр архи тамхи худалдаалахыг хязгаарлаж  архи тамхи хэрэглэхгүй байх, архи тамхигүй орчин бүрдүүлэх ажлыг зохион байгуулах.
·         ЭМ-г дэмжигч байгууллага, сум, баг, сургууль, ажлын байр, хамт олон, гэр бүлийн тоог нэмэгдүүлэх замаар иргэдэд эрүүл зан үйл төлөвшихөд дэмжлэг үзүүлэх.
 
3.Зонхилон тохиолдох ХБӨ-ний үед үзүүлэх ЭМ-ийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгоно.
·         Зонхилон тохиолдох ХБӨ-ийг эрт илрүүлэх хянах үр дүнтэй аргыг нэвтрүүлэх, үнэлгээ хийх.
·         ЭМ-ийн анхан шатны тусламжинд суурилсан зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдрын нотолгоонд тулгуурласан эмнэл зүйн удирдамж стандарт боловсруулах.
·         Зонхилон тохиолдох ХБӨ-нийг бүртгэх, хянах, эмнэл зүйн үйлчилгээнд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх.
·         Тамхинаас гаргах, илүүдэл жинг бууруулах, таргалалтын хам шалтгааныг тодорхойлон эмчлэх эрсдэлтэй бүлгийн хүн амд зориулсан эмчилгээ, сургалтын удирдамж боловсруулах.
·         ХБӨ-ний төгсгөлийн шатанд өвдөлт бусад шинж тэмдгийг хөнгөвчлөн зовиур шаналгаагүй байлгахад чиглэсэн хөнгөвчлөх тусламж  үйлчилгээний чадавхи нөөцийг нэмэгдүүлэх.
 
 
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгууллага , аж ахуй нэгж , иргэдийн оролцоо
 
1. Аймаг, сумын засаг дарга:
·         Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих.
·         Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлж ХБӨ-с сэргийлэх талаар байгууллага хамт олон дотор хөдөлгөөн өрнүүлэх, дэмжлэг үзүүлэх, тэднийг сурталчлах, урамшуулах арга хэмжээ авах.
·         Харьяа байгууллагын ажлыг дүгнэхдээ ХБӨ-с сэргийлэх эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх талаар хийсэн ажлыг үзүүлэлт болгон үнэлэх.
·         Хавдар, чихрийн шижин өвчний үед үнэ төлбөргүй олгодог эмийн зардлын тооцоог ЭМГ-аар гаргуулан жил бүрийн төсөвтөө тусган санхүүжүүлэх, зарцуулалтанд нь хяналт тавьж ажиллах.
 
2. Хэвлэл мэдээллийн байгууллага:
·         Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг  өргөнөөр  олон нийтэд хүргэх.
·         Зөв зохистой эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг дэмжих, архи тамхины хэрэглээг бууруулахад чиглэгдсэн энгийн ойлгомжтой мэдээллийг олон нийтэд хүргэх энэ чиглэлээр ЭМ-ийн байгууллагатай хамтарч ажиллах.
·         ЭМ-ийн зөвлөмж эмчийн зөвөлгөөг, радио телевизээр тогтмол явуулж үнэ төлбөргүй нэвтрүүлэх.
 
3. Боловсролын байгууллага:
·         ЕБС-ийн сурагчдад ЭМ-ийн боловсрол олгох хичээлийг программын дагуу чанартай зааж  зөв дадал хэвшил эзэмшүүлэх.
·         Бүх шатны сургуулиудад суралцагсдад эрүүл халуун хоолоор үйлчлэх, буцалсан цэвэр ус уух нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах.
·         Суралцагсдыг хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх идэвхитэй хөдөлгөөн хийх биеэ чийрэгжүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх.
·         Сургуулийг архи, тамхигүй орчин болгох талаар арга хэмжээ авах.
 
4. Аж ахуйн нэгж байгууллага:
·         ХБӨ-өөс сэргийлэх эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг тооцож жил бүрийн төсөвтөө тусган ЭМ-ийн болон эдийн засгийн үр ашгийг тооцож ажиллах.
·         ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх талаар ажиллагсдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт явуулж тэднийг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1-2 удаа зохион байгууллалттай хамруулж өвчтэй илэрсэн тохиолдолд эрүүлжүүлэх арга хэмжээг авах.
·         Хүний биед хортой хорт хавдар үүсгэгч бодис агуулдаг үйл ажиллагааны онцлогтой ажил үйлдвэрлэлийн орчинд тавих эрүүл ахуйн шаардлагыг чанд баримталж ажиллах.
·         ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйл болох мал амьтны гаралтай өөх тос, сахар болон давс, тамхи, сонтууруулах ундааны хэрэглээг бууруулах, жимс хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр үйлчлүүлэгчдэд ээлтэй үйлчилгээ явуулах.
·         Үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүн болон түүний тэжээллэг чанарын талаархи мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр өгч  эрүүл хүнс сонгох боломж бүрдүүлэх.
 
5. Иргэд хамт олны оролцоо:
·         Эрүүл зохистой хооллох, идэвхитэй хөдөлгөөн хийх, тамхи татахгүй байх, архи согтууруулах ундааг зохистой хэрэглэх, архи тамхинаас гарах  талаар холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан удирдамж, гарын авлага, зөвлөмжийг мөрдөж амьдрал ахуйдаа дадал хэвшил болгон бусдад мэдээлэл өгөх чадварт суралцах.
·         Биеийн жингээ зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөнөөр зохицуулах   ,цусны даралт, цусан дахь сахарын хэмжээг өөрөө хянах арга барилд суралцах мэргэжлийн байгууллагаас зөвөлгөө авах.
  
6.Эрүүл мэндийн  байгууллагын  оролцоо
·         Зонхилон тохиолдох ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг судлан байнгын хяналт тандалт хийж үнэлэлт дүгнэлт өгч ажиллах
·         Зонхилон тохиолдох ХБӨ-өөс сэргийлэх, хянах нэгдсэн үйл ажиллагааг сум, өрхийн эмнэлгээр үзүүлэх анхдагч шатлалын тусламж үйлчилгээтэй уялдуулан  үр дүнг тооцох механизм  бүрдүүлэх.
·         Аж ахуйн нэгж байгууллага иргэдийн оролцоо идэвхи санаачлагыг дэмжин  мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангаж  ажиллах
·         Хүн амд зохистой хооллолт хөдөлгөөний идэвхи архи тамхигүй аж төрөхийн ач холбогдлын талаар мэдлэг дадал төлөвшүүлэхэд чиглэгдсэн албан ба албан бус сургалтыг систэмтэй зохион байгуулж гарын авлага зөвлөмжөөр хангаж  ажиллах
·         Зонхилон тохиолдох ХБӨ-ний үед үзүүлж байгаа эмнэл зүйн тусламж үйлчилгээний дотор  урьдчилан сэргийлэх арга хэмжээний эзлэх хувийг нэмэгдүүлэх.
·         ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, ЭМ-ийг дэмжих оношилгоо эмчилгээний арга зүйн чиглэлээр ажиллах боловсон хүчнийг нэмэгдүүлэх  мэргэжил  дээшлүүлэх сургалтанд хамруулах.
·         Эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахын ач холбогдлын талаар баримт нотолгоонд тулгуурласан ухуулга сурталчилгаа явуулах, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарыг мэдээллээр хангах.
·         Хөтөлбөрийн үйл ажиллагааг явуулахдаа бусад хөтөлбөр төслүүдтэй  уялдуулан төрийн ба төрийн бус байгууллага, хандивлагч ОУБ-тай хамтарч ажиллах.

 

 
 
 
 
 

ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

 
            1. Анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн үзүүлэлт:
Д/д
Шалгуур үзүүлэлт
Одоогийн
Түвшин
Хүрэх үзүүлэлт
2005
2009
2013
1.
Хүн амын тамхины хэрэглээний түвшин /хувь/
25.9
23.4
20.4
2.
Согтууруулах ундаа хэрэглэдэг хүний  эзлэх хувь /сүүлийн 1 сард/
30.5
29.0
27.0
3.
Давсны хэрэглээ  /гр/өдөр/
10.1
9.6
9.1
4.
Жимс хэрэглэж байгаа өдрийн тоо /7 хоногт/
1.6
2.0
2.5
5.
Хүнсний ногоог өдөрт 2-оос дээш нэгж хэрэглэж байгаа хүний тоо /хувиар/
44.4
49.4
55.0
6.
7 хоногийн ихэнх өдөр хоногт 30 минутаас доошгүй хугацаагаар нэмэлт болон идэвхитэй хөдөлгөөн хийдэг хүний эзлэх хувь
15.4
18.4
23.4
           
 
            2.Хоёрдогч эрсдэлт хүчин зүйлсийн  үзүүлэлт:
Д/д
Шалгуур үзүүлэлт
Одоогийн
Түвшин
    Хүрэх үзүүлэлт
2005
2009
2013
1.
Илүүдэл жинтэй хүний эзлэх хувийн жин  /БЖИ > 25 кг/ м 2
39.3
38.3
37.0
2.
Артерийн даралтын дундаж хэмжээ /мм/муб/ систол
диастол 
 
128.5
79.4
 
128.0
78.9
 
127.5
78.4
3.
Цусан дахь холестрины хэмжээ ихэссэн />200 буюу 5.2 ммоль/л/  тохиолдлын тархалтын түвшин /хувиар/
12.4
12.2
11.7
4.
Цусан дахь глюкозыэ хэмжээ ихэссэн эрсдэлтэй  />5.6-<6.1 ммоль/л тохиолдлын тархалтын түвшин /хувиар/
10.2
10.0
9.8
           
 
3. Хавдрын илрүүлэлтийн үзүүлэлт:
Д/д
Шалгуур үзүүлэлт
Одоогийн
Түвшин
Хүрэх үзүүлэлт
2005
2009
2013
1.
Умайн хүзүүний хорт хавдар нь  оношлогдсоноос хойш 5-с дээш жил амьдарсан хүний эзлэх хувь
33.1
34.0
35.0
2.
Хөхний хорт хавдар нь оношлогдсоноос хойш 5-с дээш жил амьдарсан хүний эзлэх хувь
29.1
30.0
31.0
           
 
            4. Нас баралтын үзүүлэлт:
Д/д
Шалгуур үзүүлэлт
/10000 хүн амд/
Одоогийн
Түвшин
Хүрэх үзүүлэлт
2005
2009
2013
1.
Зүрхний шигдээсийн улмаас шалтгаалсан нас баралт 
2.7
2.5
2.2
2.
Тархины цус харвалтаас шалтгаалсан  нас баралт  
9.7
9.5
9.3
3.
Хорт хавдраас шалтгаалсан нас баралт
12.1
11.8
11.7