Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2006 оны 67 дугаар тогтоолын
2 дугаар хавсралт
 

АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР

Нийтлэг үндэслэл:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын шүд, амны хөндийг эрүүлжүүлэх нь хүний биеийн бүхий л эрхтэнд нөлөөлөх, байнгын голомтот халдварыг багасган эрүүлжүүлэх чухал хүчин зүйл гэж үзэж байна. Иймээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу улс орны шүд, амны хөндийн зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, өвчлөлийг бууруулах талаар 2000-2020 онд хэрэгжүүлэх зорилтот хөтөлбөрийг гарган хэрэгжүүлж байна.          
Хүн амын дийлэнх хувь нь хот суурин газар шилжин амьдарч, амьдралын хэв маяг, үндэсний уламжлалт дадал заншил өөрчлөгдсөн, нийт аймгийн 47,7 % нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэж байгаагийн зэрэгцээ чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 20 гаруй жилд 2-3 дахин нэмэгдэж сүү, цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурсан, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээний талаарх хүн амын мэдлэг дадал хангалтгүй байгаа зэрэг нь шүд цоорох өвчин, цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг, яс сийрэгжих өвчнийг үүсгэх гол шалтгаануудын нэг болж байна.
Шүд цоорох өвчний улмаас гүйлсэн булчирхайн үрэвсэл, зүрх судас, үе мөч, бөөрний өвчин зэрэг бие махбодийн бусад эрхтний халдвар, харшлын өвчин үүсч даамжирдаг. Иймээс орчин үед шүд цоорох өвчнийг нэг талаас шүдээ арчлах, зүй зохистой хооллох зэрэг амьдралын хэвшлээс шалтгаалдаг өвчин, нөгөө талаас нянгийн халдвараар үүсдэг, өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжин халдварладаг халдварт өвчин буюу халдварын голомт гэж үзэж байна.
Хүн ам, хүүхэд, залуучуудын дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшиж чадаагүйгээс шүдний өвчин үүсч хүндрэх, шүдгүйдлийн улмаас зажлах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямрах төдийгүй нийгэмтэй харилцах өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдаж  амьдралын чанарыг бууруулахад хүргэж байна.
Иймд амны хөндийн эрүүл мэндийн талаар сургалт, сурталчилгааг хүн амын насны онцлогт тохируулан тасралтгүй, цэгцтэй  явуулахын зэрэгцээ тэднийг шүд, амны хөндийн эрүүл мэндээ хянаж дээшлүүлэх, хоол, хүнсний зүйлээ зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болгоход нь дэмжлэг болох эрүүл мэндийг дэмжигч нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх явдал чухал байна.
Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж эмчлэх, арга хэмжээг дан ганц нүүр ам судлалын мэргэжлийн тусламжаар бус нийгэм, хамт олныг түшиглэсэн амны хөндийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бий болгон өргөжүүлэх замаар хэрэгжүүлэх, энэ ажилд иргэд, хамт олны зүгээс оролцох оролцоог сайжруулах, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай багаж хэрэгсэл, эм материал, хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, амны хөндийн эрүүл ахуйн чиглэлээр нийгэм хамт олны дунд ажиллах хүний нөөцийг бэлтгэх, чадавхийг дээшлүүлэх нь чухал байна.
Амны хөндийн эрүүл мэндийн талаар бодлого, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдээлэл, баримт нотолгоо хангалтгүй байсаар байна. Иймд шүд цоорох өвчний тархвар зүйн  мэдээлэлийн тогтолцоог зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн хяналт, тандалтын тогтолцоотой уялдуулан хөгжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Засгийн газраас 1999-2005 онд “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлснээр шүд цоорох өвчний тархалт 24,4%, шүд цоорох өвчний  эрчмийн үзүүлэлт 2,7% тус тус буурч хөтөлбөрийн зорилт амжилттай хэрэгжин 18 настай бүх хүүхдийн дунд бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хувийн жин 5%-иар нэмэгдсэн хэдий ч шүд цоорох өвчнийг тууштай бууруулахад чиглэгдсэн нийгмийн эрүүл мэндийн цогц арга хэмжээг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх явдал чухлаар шаардагдаж байна.
 
Хугацаа:  Хөтөлбөр 2006 -  2015 он хүртэл 2 үе шаттай хэрэгжинэ.
1-р үе шат:  2006 -  2010 он
2-р үе шат: 2010 -  2015 он
 
Зорилго: 
Шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлийн хяналт, тандалтыг сайжруулах, шүд, амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж сайжруулах, эрүүл зан үйлд төлөвшихөд дэмжлэг үзүүлэх орчин бүрдүүлэх, нийгэм, хамт олонд тулгуурласан амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх замаар хүн амын дунд шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад хөтөлбөрийн зорилго оршино.
 
Зорилт:
1.Шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх ,хянах үйл ажиллагааг удирдан зохицуулах тогтвортой  механизмыг бүрдүүлнэ.
2.Амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс сэргийлэх мэдлэг, дадалтай болоход дэмжлэг үзүүлэх орчин бүрдүүлнэ.
3.Амны хөндийн эрүүл мэнд, шүд цоорох өвчнөөс сэргийлэх хянах үйл ажиллагааг эрүүл мэндийн анхдагч шатлал “Сум, өрхийн эмнэлэг”-ийн тусламж  үйлчилгээтэй уялдуулах, нийгэм хамт олны дунд амны хөндийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бий болгож боловсронгуй болгоно.
 
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгуулага, аж  ахуй нэгж, иргэдийн  оролцоо: 
1. Аймаг, сумын засаг дарга:
    • Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих.
    • Шүд амны хөндийн өвчнөөс сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх талаар байгууллага, хамт олны үйл ажиллагаа дэмжих, тэдгээрийг сурталчилах, урамшуулах арга хэмжээ авах.
    • Харъяа байгууллагын ажлыг дүгнэхдээ  АХЭМ хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хийсэн ажлыг үзүүлэлт болгон үнэлэх.
    • Зонхилон тохиолдох амны хөндийн өвчнөөс сэргийлэх үзлэг, шинжилгээний үед гарах багаж, эм материалын зардлын тооцоог ЭМГ-аар гаргуулан жил бүрийн төсөвтэй тусган санхүүжүүлэн зарцуулалтанд нь хяналт тавьж  ажиллах
 
2.Нийт  аж  ахуйн нэгж, байгууллага:
    • Шүд , амны хөндийн өвчнөөс сэргийлэх , эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх  талаар ажилтан, ажиллагсдын мэдлэг, дадлыг дээшлүүлэх сургалт явуулах, тэднийг зрхион байгуулалттайгаар эмнэлэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт  жилд 1-2 удаа хамруулах
 
3.Хэвлэл мэдээлэлийн байгууллага:
    • Чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах сахарын хүний биед үзүүлэх сөрөг нөлөө, эдгээр бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэх, хэрэглээг бууруулах, эмны хөндийн эрүүл мэнд болон зохистой эрүүл хооллолтыг дэмжихэд чиглэгдсэн энгийн, ойлгомжтой мэдээлэлийг олон нийтэд хүргэх, энэ чиглэлээр бусад байгууллагад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах
 
4 Боловролын байгуулага:
    • ЕБС-ийн сурагчдад болон Цэцэрлэгийн хүүхдүүдэд  ЭМ-ийн боловсрол олгох хичээлийг чанартай заах, зөв дадал эзэмшүүлэх
    • Бүх шатны сургууль, цэцэрлэгүүдийн хоол, цайны газруудыг цагаан идээ, жимс, ногооны зууш болон эрүүл халуун хоолоор үйлчлэх нөхцлийг бүрдүүлэх эрүүл ахуйн шаардлагыг хангаж  ажиллах
    • Цэцэрлэг, ЕБС-иудын үдийн хоол, цайны дараа эмч, багш нарын хяналтын дор хүүхдийн шүдийг угаалгаж хэвшүүлэх боломж нөхцлөөр хангах, эцэг, эхчүүдэд сургалтыг явуулах ажлыг мэргэжлийн  эмч нартай хамтран зохион байгуулах
 
5. Хүнсний үйлдвэр, зах, бүх төрлийн нийтийн хоолны газар.
    • Хоол, хүнсний бүтээгдэхүүн дэх чихэрлэгийн хэмжээг буурууулж  үйлчлүүлэгчдэд  ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах
 
6.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон бусад төрийн бус байгуулага:
·         Хийжүүлсэн ундаа, сахар, чихэр, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг  хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн үйлчилгээ, зар сурталчилгаанд  хяналт тавьж мэдээлэл, тайлбар хийх, шаардлагатай арга хэмжээг  мэргэжлийн бусад байгуулагатай хамтран авч хэрэгжүүлэх.
    • Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт, шинжилгээ хийхэд оролцох
 
7.Иргэд, олон нийтийн оролцоо:
    • Хийжүүлсэн ундаа, сахар, чихэр, чихэрлэг хүнсний зүйлийг аль болохоор бага хэрэглэх, хэрэглэсэний дараа амаа зайлах, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх, шүдээ зөв угааж арчлах, фтортой оо болон фтор агуулсан ус, бусад хүнсний бүтээгдэхүүнийг эмчийн зөвөлгөөний дагуу хэрэглэж хэвших, өөрсдөө үлгэрлэн хүүхдээ сургах
 
8.Эрүүл мэндийн байгууллага оролцоо:
·         АХЭМ, шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлийн байдалд хяналт, тандалт хийх тогтолцоог бий болгон зонхилон тохиолдох халдварт өвчний эрсдэлт хүчин зүйлийг хяналт, тандалтын тогтолцоотой уялдуулан хөгжүүлэх
    • АХЭМ–ийг дэмжих, шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх талаар нийгэм, хамт олны түвшинд хэрэгжүүлж  байгаа  арга  хэмжээний чанар үр дүнгийн байдалд хяналт тавих
    • Зонхилон тохиолдох амны хөндийн  өвчнөөс сэргийлэх хянах, нэгдсэн үйл ажиллагааг сум, өрхийн эмнэлэгээр үзүүүлэх анхдагч шатлалын тусламж үйлчилгээтэй уялдуулан үр дүнг тооцох механизм  бүрдүүлэх
    • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага идэвхи оролцоо санаачлагыг дэмжин мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангаж ажиллах
    • АХЭМ, түүнд сөргөөр нөлөөлөгч хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, зөв зохистой хооллох, шүд амны хөндийгөө өөрсдөө хянах талаар мэдлэг, хандлага, дадал төлөвшүүлэхэд чиглэгдсэн албан болон албан бус зайны сургалтыг системтэй зохион байгуулж, гарын авлага зөвлөмжөөр хангаж  ажиллах
    • Зонхилон тохиолдох амны хөндийн өвчний үед үзүүлж байгаа эмнэлзүйн тусламж үйлчилгээний дотор урьдчилан сэргийлэх арга хэмжээний эзлэх хувийг нэмэгдүүлэх
    • АХЭМ-ийг дэмжих нийгэм хамт олонд тулгуурласан АХЭМ-ийн тусламж  үйлчилгээ, зонхилон тохиолдох шүд амны хөндийн өвчний оношлогоо эмчилгээ нэхэн сэргээх орчин үеийн арга барилд сургах, мэргэжил дээшлэх сургалтанд хамруулах
    • Амны хөндийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх талаар үр дүнд хүрч байгаа бусад эмнэлгүүдийн туршлагыг судлах, өөрийн орон нутагт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх
 
Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
Үзүүлэлт
Одоогийн түвшин
Хүрэх түвшин
2010
2015
Шүд цоорлын тархалт, эрчим
1.Шүд цоорлын тархалт  
                                (хувиар)
5-6 настай хүүхдийн дунд
80.1
79.0
78.0
12 настай хүүхдийн дунд
62.0
61.0
60.0
Нийт хүн амын дунд
71.6
71.0
70.0
2. Шүд цоорлын эрчим
5-6 настай хүүхдийн дунд
4.6
4.5
4.3
12 настай хүүхдийн дунд
1.94
1.9
1.8
Нийт хүн амын дунд
3.05
3.0
2.8
3. 18 настай хүүхдийн дунд бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хувь
67.5
70.0
72.5

АХЭМ  ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Зорилт
Хэрэгжүүлэх
үйл ажиллагаа
Хугацаа
Хариуцах
эзэн
Хамтран
ажиллах
Хүрэх үр дүн
1.Шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, хянах үйл ажиллагааг удирдан зохицуулах тогтвортой механизм бүрдүүлэх
 
1. АХЭМ, шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлийн байдалд хяналт, тандалт хийх тогтолцоо бий болгон зонхилон тохиолдох халдварт бас өвчний эрсдэлт хүчин зүйлийн хяналт, тандалтын тогтолцоотой уялдуулан хөгжүүлэх, энэ чиглэлээр чадавхи бүрдүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх
2006-2015
ЭМГ,
Хөтөлбөрийн зохицуулагч
 
АХЭМ, шүд цоорох өвчинд нөлөөлөгч хүчин зүйлсийн тархалт, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүний үр дүнгийн байдлыг хянах, тандах тогтолцоо бий болж барим нотолгоонд тулгуурласан, АХЭМ-дийн бодлого үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
2. АХЭМ-дийг дэмжих, шүд цоорох өвчин түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх талаар нийгэм хамт олны түвшинд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнгийн байдалд байнгын хяналт тавих боломж бүхий статистик мэдээллийн шинэ үзүүлэлтийг ЭМ-дийн мэдээллийн сүлжээнд нэвтрүүлэх, мэдээллийн сан байгуулах
2006-2015
ЭМГ
Статистик эмч,
Хөтөлбөр-ийн
зохиц-гч
3.Зонхилон тохиолдох амны хөндийн өвчнөөс сэргийлэх урьдчилан сэргийлэх үзлэгийг жил бүр зохион байгуулан явуулж, өвчлөлийн тархалтын байдлыг тогтмол судлах, тандах тогтолцоог бүрдүүлэх
2006-2010
ЭМГ,
Хөтөлбөрийн зохицуулагч
Сургууль, цэцэрлэг, өрх, сумын эмч нар
2.Амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс сэргийлэх мэдлэг дадалтай болоход дэмжлэг үзүүлэх орчин бүрдүүлэх
1.АХЭМ шүд цоорох өвчин түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх талаар хүн амд дадал зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн нийгмийн маркетингийн стратег боловсруулан хэрэгжүүлнэ.
2.АХЭМ, шүд цоорох өвчнөөс сэргийлэх талаар цэцэрлэг, ЕБС-ийн бага ангийн багш. Эцэг эхчүүдэд зориулсан аргачлал  гарын авлага гаргаж, тэднийг богино хугацааны сургалтанд хамруулан АХЭМ хөтөлбөрийн хэрэгжилтын арга хэмжээнд татан оролцуулах
3.АХЭМ, шүд цоорох өвчний талаар үндэсний хэмжээний болон орон нутгийн байгууллага, хамт олон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт зориулан ухуулга сурталчилгаа явуулан чадвахийг дээшлүүлэх замаар ШҮДЭНД ЭЭЛТЭЙ  үйлчилгээг бий болгох
2006-2010
ЭМГ,
Хөтөлбөрийн зохицуулагч
Төр болон төрийн бус байгууллага
АХЭМ-дэд ээлтэй нийгэм эдийн засаг, хууль эрх зүйн орчин бий болж, АХЭМ-дээ иргэд өөрсдөө хянаж дээшлүүлэх, шүд цоорох өвчин түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх эрүүл аж төрөх мэдлэг дадалтай болно.
3. АХЭМ, шүд цоорох өвчнөөс сэргийлэх, хянах үйл ажиллагааг эрүүл мэндийн анхдагч шатлал, сум өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй уялдуулах, нийгэм, хамт олны дунд АХЭМ-дийн анхан шатны тусламж үйлчилгээг бий болгож, боловсронгуй болгоно.
1.Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх НЭМ-ийн арга хэмжээ, АХЭМ-дийн анхан шатны тусламж үйлчилгээ, үзүүлэх чиглэлээр баг, сум, сургууль, цэцэрлэг, өрхийн эмч сувилагч нарыг давтан сургалтанд хамруулж  сургагч эмч, сувилагч бэлтгэх
2.Шүд цоорлын хөнгөн үеийг өрөмдөлгүйгээр дахин эрдэсжүүлэн бэхжүүлж эмчлэх шинэ арга, техниологийг  орон нутагт нэвтрүүлэх ажлыг  нүүр амны мэргэжлийн болон сум, өрхийн эмч, сувилагч нарыг сургах дадагыг эзэмшүүлэх, мэдлэгийг дээшлүүлэх
3.Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх болон нөхөн сэргээх орчин үеийн эм, бэлдмэл, материал, багаж, хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх
4.Орон нутаг, боловсрол, үйлдвэрлэл, үйлчилгээний байгуулага дээр хүрч үйлчлэх, явуулын үйлчилгээг зохион байгуулах
 
 
2006-2010
 
 
 
 
 
 
2007-2010
 
 
 
 
 
 
 
 
2007-2010
 
 
 
 
 
2007-2010
 
 
Хөтөлбөрийн зохицуулагч
 
 
 
 
 
Хөтөлбөрийн зохицулагч
 
 
 
 
 
 
 
ЭМГ, НЭ
 
 
 
 
 
ЭМГ, НЭ, Хөтөлбөрийн зохицуулагч
 
 
Боловсролын байгуулага, өрх, сумын эмнэлэг
 
 
 
АЗДТГ
Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр нийгэм, хамт олонд тулгуурласан АХЭМ–ийн тусламж, үйлчилгээ бий болж , түүний тасралтгүй байдал, чанар, хүртээмж нь дээшилнэ.