- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ, ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /Шинжлэх ухаан, технологийн шагнал олгох журам/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ, ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /Шинжлэх ухаан, технологийн шагнал олгох журам/
Дугаар 147
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Шинжлэх ухаан, технологийн шагнал олгох журмыг хавсралтын ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2017 оны 276 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2. "Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал"-ыг дагалдах мөнгөний хэмжээг тус бүр 100.0 (нэг зуун) сая төгрөгөөр, шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагналд олгох өргөмжлөлийг бүтээх өртгийг 10.0 (арван) сая төгрөг байхаар тус тус тогтоосугай.
3. Шагналыг дагалдах мөнгө болон энгэрийн тэмдэг, үнэмлэх, шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагналд олгох өргөмжлөл бүтээх хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарт даалгасугай.
4. "Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал"-ын тэмдэг, үнэмлэх, Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагналд олгох өргөмжлөлийн загварыг уралдаан зарлаж, сонгон шалгаруулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2017 оны 276 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 89
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6е дэх заалт, 35.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2."Байгаль, нийгмийн ухааны шагнал" болон "Технологийн дэвшлийн шагнал"-ыг дагалдах мөнгөний хэмжээг тус бүр 100.0 (нэг зуун) сая төгрөгөөр, "Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал"-д олгох өргөмжлөлийг бүтээх өртгийг 10.0 (арван) сая төгрөг байхаар тус тус тогтоосугай.
3.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төcөвт тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах, шагналын хэмжээ тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 276 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх