A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 7 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 175

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр/

Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн 17 дугаар хавсралт, Иргэний нисэхийн тухай хуулийн 6.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.(Хөтөлбөрт Засгийн газрын 2010 оны 164 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 128 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 13 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 5 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон).

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хөтөлбөр (журам) батлах тухай" Засгийн газрын 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 215 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ