Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 2008 оны 02 дугаар сарын
13-ны өдрийн 06 дугаар тогтоолын хавсралт
 
 
ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
  1. Аймгийн Засаг даргын нөөц сан нь төрийн болон төрийн бус байгууллагууд, албан хаагчдыг дэмжих, шагнаж урамшуулах, аймгийн өрхийн амьжиргаа доогуур иргэдэд тусламж үзүүлэх, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оршино.
  2. Аймгийн Засаг даргын нөөц сангийн үйл ажиллагааг нь Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулна.
  3.  Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг захиран зарцуулах, тайлан мэдээ гаргах үйл ажиллагаанд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
  4. Аймгийн Засаг дарга нь нөөц хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах эрхийг эдэлнэ.
  5. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга эрхлэнэ.
 
                                           Хоёр. Сангийн хөрөнгийн зарцуулалт
 
  1. Аймгийн Засаг даргын  Нөөц хөрөнгийг аймгийн Төрийн сан банкинд байршуулан аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулан зарцуулна.
  2. Аймгийн Засаг даргын нөөц сангийн захиран зарцуулагчийн 1-р гарын үсгийг Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга,  2-р гарын үсгийг Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн сангууд хариуцсан мэргэжилтэн зурна.
  3. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг дараах арга хэмжээнд зарцуулна. Үүнд:
1)     Аймгийн шинж чанартай хурал, зөвлөлгөөн, семинар, уулзалт, ярилцлага, ном сонин хэвлүүлэх, уралдаан тэмцээн, сургалт сурталчилгааны зардалд
2)     Аймгийн Засаг даргын нэрэмжит уралдаан тэмцээн, шагналын зардалд
3)     Гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдийн хүлээн авалт, гарын бэлэг, дурсгалын зүйл өгөх зардалд
4)     Тэргүүний байгууллага, хамт олон, ажилтныг шалгаруулж, шагнаж урамшуулах зардалд
5)     Төрийн болон төрийн өндөр албан тушаалд олон жил үр бүтээлтэй ажилласан төрийн албан хаагчдад буцалтгүй тусламж үзүүлэхэд
6)     Аймагт ажиллаж амьдарч байгаа амьдрал ядуу, өндөр настан, тахир дутуу, хүнд өвчтэй хүмүүст нэг удаагийн буцалтгүй тэтгэмж, тусламж олгоход
7)     Засаг даргын өдөр тутмын үйлчилгээ болон зөвлөлийн хуралдааны үйлчилгээний зардалд
8)     Төрийн болон аймгийн шагнал олгоход
9)     Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй сум, байгууллагуудын зайлшгүй шаардлагатай арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхэд
10)  Нийтээр тэмдэглэх баяр, ойн арга хэмжээ, улсын үзлэгийн зардалд
11)  Бусад зардал /Засаг даргын өргөмжлөл, бензин шатахуун, унааны зардал гэх мэт/
 
Гурав. Тайлагнах
 
  1. Аймгийн Засаг дарга нь нөөц сангийн хөрөнгийн зарцуулалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнана.