Хэвлэх DOC Татаж авах

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
Тэргүүлэгчдийн 2008 оны 28 дугаар
тогтоолын хоёрдугаар хавсралт




ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН
ЭЗЭМШИЛД БАЙГАА ӨРӨӨ ТАСАЛГААНЫ НЭГ АМ МЕТР ТАЛБАЙН
ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙН ДООД ҮНЭ

1. Орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага зардлыг нь хариуцан, иргэд хувийн хэвшил, Төрийн бус байгууллагуудын түрээсийн гэрээгээр эзэмшиж байгаа өрөө тасалгааны нэг ам метр талбайн түрээсийн төлбөрийн доод үнэ салбарын ангиллаар:
/төгрөгөөр/
Дд Салбарын чиглэл Түрээсийн төлбөрийн доод үнэ /төг/
Аймгийн төв Сумын төв Баг
1 Боловсрол, соёл шинжлэх ухааны салбар 3500 2100 1000
2 Үйлдвэрлэл 5300 3180 1600
3 Худалдаа, үйлчилгээ 5300 3180 1600
4 Аялал, жуулчлал, энэ чиглэлийн худалдаа 5300 3180 1600
5 Нийтийн хоол 5300 3180 1800
6 Эрүүл мэндийн үйлчилгээ 3000 1800 900
7 Олон нийтийн байгууллага 3000 1800 900
8 Ахуйн үйлчилгээ, үсчин гоо сайхан 5300 3180 1600
9 Санхүүгийн үйлчилгээ 5300 3180 1600
10 Мал эмнэлгийн үйлчилгээ 3000 1800 900
11 Төрийн үйлчилгээ 4390 2630 1315
12 Бусад 3900 2340 1170

2. Орон нутгийн өмчийн байранд байрлаж буй төсөвт байгууллагын ашиглаж байгаа өрөө тасалгааны түрээсийн төлбөрийг Сангийн яам, холбогдох байгууллагаас баталсан тухайн жилийн /энэ заалт нь зөвхөн 2008 онд хэрэгжинэ/ ашиглалтын зардлыг үндэслэн тогтооно.
3. Орон нутгийн өмчийн байранд байрлаж байгаа үйлдвэрлэл, ахуй үйлчилгээ, үсчин гоо сайхан, хүнсний худалдаа, зоогийн болон цайны газар, рестораны цахилгаан эрчим хүч хэрэглэсний зардлыг түрээслэгч хариуцна.
4. Орон нутгийн өмчит төсөвт байгууллага, аж ахуйн нэгж нь өөрийн санхүүгийн тайланд тусгагдан орон нутгийн өөрийн өмчийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг бусад иргэд, хуулийн этгээдэд түрээслэх түрээсийн төлбөрийг дараах байдлаар тогтооно.
а. Орон нутгийн өөрийн өмчийн хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрийг тогтоохдоо ашиглалт, үйлчилгээнд зарцуулах зардал болон элэгдлийн нормыг түрээслэх хугацаанд оногдуулан тооцож, түүнийг 20 хувиар нэмэгдүүлсэн дүн нь хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хэмжээ болно .
5. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг тухайн салбарын онцлогоос шалтгаалан өөрчлөх шаардлага гарвал орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд Орон нутгийн өмчийн албаар хянуулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж мөрдөж болно.


ӨМЧИЙН АЛБА