A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТҮҮХ,СОёЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2008 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 175

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт"-ыг хавсралтын ёсоор баталсугай./Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2011 оны 271, 234-р тогтоолоор нэмэлт орсон/

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд Н.БОЛОРМАА