A

A

A

Бүлэг: 1979
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
ЗАРИМ ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД АВАХ ТУХАЙ

2008 оны 02 сарын 17 өдөр Даланзадгад

Дугаар 18

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2 “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.3 дахь заалтуудыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Өмнөговь аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
Нэг. Аялал жуулчлалын түшиц, байгалийн үзэсгэлэнт газар болох тус аймгийн Номгон сумын Хөрхийн нуруу, Борзонгийн говь орчмын хавсралтанд заасан солбицол бүхий 107,0 мянган га талбай бүхий газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 8/7 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн Тусгай хэрэгцээний газарт мөрдөх журам”-ын 1.3.1-д заасан ангилалаар орон нутгийн тусгай хамгаалалтанд авсугай.
Хоёр. Энэхүү тогтоолыг холбогдох газарт нь хүргүүлж бүртгүүлэх, цаашид хамгаалалтыг сайжруулахад анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга /С.Эрдэнэбат/-д даалгасугай.

                                                                       ХУРЛЫН ДАРГА                                                  С.ЦЭРЭНБАЯР