Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 02 дугаар сарын
13-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралт
 
“АЙМГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН САН”-ИЙН ЖУРАМ
                                             Нэг. Нийтлэг үндэслэл
1.      Аймгийн Тогтвортой хөгжлийн сан нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, эдийн засгийн бүтцийг оновчтой болгох, нийгэм соёлын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оршино.
2.      Аймгийн Тогтвортой хөгжлийн сангийн үйл ажиллагааг нь Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулна.
3.      Аймгийн Тогтвортой хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлан мэдээ гаргах үйл ажиллагаанд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
4.      Аймгийн Засаг даргын орлогч аймгийн хөгжилд оруулж буй хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах эрхийг эдэлнэ.
5.      Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч эрхлэнэ.
 
Хоёр. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт
6.      Сангийн орлого нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ.
а. Орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө
б. Орон нутгйин төсвийн орлогын төлөвлөгөөний давсан хэсэг
в. Гадаад, дотоодын байгууллагын зээл, хандив, тусламжийн хөрөнгө
г. Иргэн хуулийн этгээдийн бүс нутгийн хөгжилд зориулан олгосон зээл, хандив, тусламжийн хөрөнгө
д. Бусад эх үүсвэр
Гурав. Сангийн хөрөнгийн зарцуулалт
7.      Энэхүү журмын 6-д заасан хөрөнгийг санд төвлөрүүлэн, аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулан зарцуулна.
8.      Аймгийн Тогтвортой хөгжлийн сангийн дансыг төрийн сан банкинд байршуулан, захиран зарцуулагчийн үүргийг  аймгийн Засаг даргын орлогч гүйцэтгэж, хоёрдугаар гарын үсгийг Санхүү, эдийн засгийн бодлого, зохицуулалтын хэлтсийн сангууд хариуцсан мэргэжилтэн зурна.
9.      Тогтвортой хөгжлийн сангийн хөрөнгийг тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан энэхүү журманд заасан зориулалтын дагуу буцалтгүй тусламж болон эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл хэлбэрээр зарцуулна.
10. Сангийн хөрөнгийг дор дурдсан зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.
а.Аймгийн эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжихэд тусламж дэмжлэг үзүүлэх
 б. Аймгийн эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэх, энэ чиглэлээр боловсон хүчнийг сургаж бэлтгэх
в. Аймгийн нутаг дэвсгэрт суурь судалгаа хийлгэх
г. Аймгийн хөгжилд бодитой нөлөө үзүүлэхүйц эрдэм шинжилгээний ажил, ном бичиж туурвихад 
д. Төрийн бус байгууллага, иргэдийг дэмжиж, бодитой тусламж дэмжлэг үзүүлэх
е. Санг арвижуулахад идэвхи санаачлага гаргасан байгууллага, хүмүүст шагнал, урамшил олгох
ё. Нийгэм, соёлын байгууллагуудад шаардлагатай үед хийх хөрөнгө оруулалт болон бусад төлөвлөгдөөгүй цаг үеийн зарим арга хэмжээг санхүүжүүлэх
Дөрөв. Тайлагнах
11. Аймгийн Засаг дарга нь тогтвортой хөгжлийн сангийн зарцуулалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнана.