Хэвлэх DOC Татаж авах
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ
2009-2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ  МАСТЕР
 ТӨЛӨВЛӨГӨӨ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Даланзадгад.
2008 он
 
 
АГУУЛГА
 
 
1.    Өмнөговь аймгийн Боловсролыг 2009-2015 онд
хөгжүүлэх мастер төлөвлөгөөг батлах тухай
 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
Тэргүүлэгчдийн хурлын 2008 оны 12 дугаар сарын
 22-ны өдрийн .....дугаар тогтоол
  1. Мастер төлөвлөгөөний танилцуулга
2.1.Төлөвлөгөөний,эрхэм зорилго, зорилго, үндсэн асуудал
2.2.Төлөвлөгөөний хамрах хүрээ,хугацаа
2.3.Төлөвлөгөөний бүтэц
  1. Аймгийн Боловсролын салбарын өнөөгийн байдал,тулгамдсан асуудлууд
3.1.Сургуулийн өмнөх  боловсрол
3.2.Бага,дунд боловсрол
3.3.Албан бус болон насанд хүрэгчдийн боловсрол
3.4.Мэргэжлийн сургалт, техникийн боловсрол
3.5.Дээд боловсрол
  1. Боловсролын товлосон зорилтууд
4.1.Сургуулийн өмнөх  боловсрол
4.2.Бага дунд  боловсрол
4.3.Албан бус боловсрол
4.4.Мэргэжлийн сургалт,техникийн боловсрол
4.5.Дээд боловсрол
  1. Үйл ажиллагааны бүрэлдэхүүн
5.1.Сургуулийн өмнөх  боловсрол
5.2.Бага,дунд боловсрол
5.3.Албан бус насанд хүрэгчдийн боловсрол
5.4.Мэргэжлийн сургалт,техникийн боловсрол
5.5.Дээд боловсрол
  1. Үйл ажиллагааны төлөвлөгөө
6.1.Сургуулийн өмнөх  боловсролын үйл ажиллагааны төлөвлөгөө
6.2.Бага,дунд боловсролын үйл ажиллагааны төлөвлөгөө
6.3.Албан бус,насанд хүрэгчдийн боловсролын үйл ажиллагааны төлөвлөгөө
6.4.Мэргэжлийн сургалт,техникийн боловсролын үйл ажиллагааны төлөвлөгөө
6.5.Дээд боловсролын үйл ажиллагааны төлөвлөгөө
  1. Мастер төлөвлөгөөний удирдлага,хяналт шинжилгээ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Төлөвлөгөөний Эрхэм зорилго,зорилго,үндсэн асуудал
 
Монгол Улсын Боловсролыг хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байгаатай уялдуулж уг мастер төлөвлөгөөг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх “Өмнөговь аймгийн боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, /цаашилбал сургууль,цэцэрлэг бүр тусгай төлөвлөгөө/-г боловсруулан хэрэгжүүлж байгаа  бөгөөд төлөвлөгөөний үндэс нь сургууль,цэцэрлэг бүрийн төлөвлөгөө болно.
Энэхүү төлөвлөгөө нь  2015 он хүртэлх хугацаанд аймгийн боловсролыг хөгжүүлэх талаар баримтлах дунд хугацааны стратегийн бодлого,үндсэн чиглэлийг тодорхойлоход чиглэгдэнэ.
Эрхэм зорилго нь:
Боловсролын салбарын эрхэм зорилго нь  иргэн бүр хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд чинээлэг сайхан амьдрахын тулд өөрийн чадавхийг бүрэн илрүүлэн хөгжиж, бүтээлчээр ажиллахад нь шаардагдах мэдлэг,чадвар,технологийг  эзэмшүүлэхэд чиглэсэн хүртээмжтэй,чанартай,үр ашигтай,тогтвортой үйлчилгээг үзүүлэхэд чиглэнэ.
Төлөвлөгөөний зорилго нь:
Иргэд хэрэгцээтэй боловсролоо эзэмшихэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх,боловсролын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох, боловсролын үр шимийг хүмүүс амьдралдаа хэрэглэх, цаашилбал боловсролын шинэчлэлийн бодлого,үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлж, хөгжлийн хандлага, түвшинг олон  улсын жишигт хүргэхэд чиглэгдэнэ.
Төлөвлөгөөний  хүрэх түвшингийн зорилтуудыг  “Монгол Улсын Боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний 2015  онд хүрэх зорилтод тулгуурласан бөгөөд,аймгийн хөгжлийн одоогийн байдлыг “Өмнөговь аймгийн нийгэм,эдийн засаг,байгаль орчны суурь,судалгаа”, “Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр”,Монголын Багш нарын улсын зөвлөгөөн,аймгийн боловсролын салбарын 2006-2008 оны статистик мэдээ болон бусад мэдээллийн эх сурвалжуудыг үндэслэсэн болно.
 
Төлөвлөгөөний хамрах хүрээ
 
1.    Сургуулийн өмнөх  боловсрол
2.    Бага дунд  боловсрол
3.    Албан бус, насанд хүрэгчдийн боловсрол
4.    Мэргэжлийн сургалт,техникийн боловсрол
5.    Дээд боловсрол
 
Хугацаа:      2009-2015 он
                        I үе шат : 2009-2012 он
                        II үе шат: 2013-2015 он
 
Төлөвлөгөөний бүтэц
 
1.    Мастер төлөвлөгөөний танилцуулга
2.    Боловсролын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд
3.    Боловсролын товлосон зорилтууд
4.    Үйл ажиллагааны чиглэл
5.    2009-2012 онд хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө
6.    Мастер төлөвлөгөөний удирдлага,хяналт шинжилгээ
 
Нэг.Аймгийн боловсролын салбарын өнөөгийн байдал ,тулгамдаж буй асуудлууд
 
Монгол Улсын “Боловсролын тухай хууль”-ийн 39,1-д “Боловсролын санхүүжилтэд улсын төсвийн жилийн орлогын 20-иос доошгүй  хувийг  зарцуулна “гэж заасны дагуу боловсролын хөгжилд оруулах хөгжлийн албан ёсны   тусламжийн хэмжээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаагийн хирээр боловсролын бүтэц,тогтолцоо, үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэлт хийгдэж,боловсролын үйлчилгээний хүртээмж,чанар, үр ашиг жилээс жилд дээшилсээр байна.
Мөн үүний зэрэгцээгээр дотуур байрны хүүхдийн бүх зардлыг төрөөс хариуцах, нийгмийн эмзэг бүлгийн өрхийн хүүхдийн сурах бичгийг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх, хичээлийн хэрэглэл, сургуулийн дүрэмт хувцсыг буцалтгүй тусламж болгон олгох, нэн ядуу болон малчин өрхийн нэг хүүхэд, төрийн албан хаагчийн нэг  хүүхэд,бүтэн өнчин, тахир дутуу суралцагчийн дээд боловсролын сургалтын төлбөрийг төрөөс хариуцах, хүүхэд бүрт сар бүр  тэтгэлэг олгох , цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх,”Үдийн цай” хөтөлбөр зэрэг олон талт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа билээ.
Дээрх арга хэмжээнүүд нь  ядуу болон эмзэг бүлгийн өрхийн хүүхдийн сурах эрхийг тэгш хангах,боловсролын үйлчилгээний хүртээмж ,чанарыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлт,өрхийн орлогыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжснээр сургуулийн өмнөх боловсрол болон сургуульд хамрагдалтыг мэдэгдэхүйцээр нэмэгдүүлж, сургууль завсардалтыг бодитойгоор бууруулж байгаа юм.
Гэвч дотоодын шилжилт хөдөлгөөн ихэссэнээр төв, суурин газрын сургуулиуд 3 ээлжээр хичээллэх, нэг ангид 40-50 хүүхэд хичээллэх,хамран сургах тойргийн бус,харъяаллын бус хэмээн тодотгогдсон хүүхдүүд сургууль завсардах зэрэг бэрхшээлүүд үүсч байна.
Хөдөөгийн сургуулиудыг дотуур байраар хангах,дотуур байрны хүүхдийн амьдрах,суралцах орчинг сайжруулах,цэцэрлэгийн бус сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний асуудал шийдэгдээгүй,хүн ам цөөтэй хөдөөгийн сургуулиудыг хүүхдийн тоогоор хувьсах зардлаар санхүүжүүлж байгаа нь санхүүжилтийн норм,нормативтай зөрчилдөх,ерөнхий боловсролын сургуулийг дэлхийн чиг хандлагад нийцүүлэн 12 жилийн тогтолцоонд шилжүүлсэнтэй холбоотойгоор боловсролын стандарт,сургалтын хөтөлбөр, агуулгын шинэчлэлийг үргэлжүүлэх, сурах бичгийг шинэчлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног,төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх,сургуулийг компьютержүүлэх, сургалтад мэдээлэл харилцааны технологийг нэвтрүүлэх, багш нарыг давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх зэрэг асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх зайлшгүй шаардлага гарч байна.
Аймгийн хэмжээнд боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг салбар бүрээр авч үзвэл:
 
Сургуулийн өмнөх   боловсрол
 
-       Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын  насны 3745 хүүхдэд   цэцэрлэгийн 1480 суудал ногдож байна.
-       Цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 47,1%, нь танхимын сургалтанд , 19,5% нь  хувилбарт сургалтанд хамрагдаж, үлдсэн 33,4% нь ямар ч сургалтанд хамрагдаагүй байна.
-       Цэцэрлэгийн нэг багшид 31,4 хүүхэд ногдож байгаа нь улсын дундажаас 2,8 пунктээр өндөр байна.
-       Багш нарын 33,0% нь дээд ,42,4%  нь тусгай дунд ,20,3% нь бүрэн дунд,17% нь түүнээс доош боловсролтой байна.
-       Хувилбарт сургалтыг зохион байгуулах явуулын багшийн ажиллах орчин,цалин хөлс,унаа,сургалтын хөтөлбөр, гарын авлага,сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл,сурах бичгийн асуудал шийдэгдээгүй.
-       Хөгжлийн бэрхшээлтэй  бага насны хүүхдүүд нийгмийн үйлчилгээ  хүртэх  нөхцөл, боломж  бүрдээгүй.                  
-       Тоглоом наадгайн хүрэлцээ, сургалтын хэрэглэгдэхүүн, багшийн гарын авлагын хүртээмж хангалтгүй.
 
Бага, суурь, бүрэн дунд боловсрол
 
-       Суурь боловсролын хамран сургалт 94,2% байгаа бөгөөд 6-15 насны хүүхдийн 5,8 нь сургуулийн гадна байна.
-       Нийт хүүхдийн  45%  нь аймгийн төвийн 4 сургуульд суралцаж байгаагийн улмаас   даац хэтрэлт 58,9%-тай байна.
-       Аймгийн дундажаар нэг багшид 23-24 хүүхэд ногдож байгаа ч төвийн сургуулиудийн нэг багшид 38-39 хүүхэд ногдож байна.
-       Ерөнхий боловсролын сургуулийн нийт багшийн  6,6% нь мэргэжлийн бус багш ажиллаж байна.
-       Жилд дундажаар нийт багш нарын 10,3-24,9 % нь  үндэсний болон бүсийн,32,2-49,9% нь орон нутаг,сургуулийн түвшинд  мэргэжлээ дээшлүүлдэг байна.
-       Аймгийн хэмжээнд мэргэжлийн болон цогцолбор,гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын хэв шинжийн асуудал шийдэгдээгүй.
-       Шинэ  стандарт, нээлттэй киррикюлимийн хэрэгжилтийг хангахад багшийн мэргэжил, арга     зүй, ур чадвар, дэмжлэг дутагдалтай .
-       Шинэ залуу багшийг дадлагажуулах,мэргэшүүлэх ажлын чанар хангалтгүй.
-       Ерөнхий боловсролын сургуулиудыг нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар санхүүжүүлж байгаагаас сумдын цөөн хүүхэдтэй сургуулиудад мэргэжлийн багш стандартын дагуу ажиллах боломжгүй.
-       Дотуур байранд мэргэжлийн бус багш ажиллаж байгаа.
-       Сургалтын чанар,багш нарын ёс зүй,дотуур байрны  нөхцөл,мэргэжлийн багшийн хангалт зэргээс шалтгаалан сурагчдын дотоодын шилжилт хөдөлгөөн маш их.
-       Багшийн нийгмийн асуудлыг шийдэж  , ажлын  ачааллыг   багасгаж, багш ашиглалтын цагийг сайжруулах асуудал дутагдалтай.
-       Сургууль,дотуур байрны барилгын өнгө үзэмж, чанар, дэд бүтэц,цэвэр бохир ус,дулаан,цахилгаан хангамжийн асуудал бүрэн шийдэгдээгүй.
-       Ерөнхий боловсролын сургуульд  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах сэтгэл зүйн орчин болоод дэд бүтцийг бий болгоогүй.
 
Мэргэжлийн сургалт,техникийн боловсрол
 
-       Мэргэжлийн сургалт,үйлдвэрлэлийн төв нь дотуур байрны зориулалттай барилгад дотуур байр, сургалтын үйл ажиллагаагаа  хамт явуулдаг, суралцагчдын бие бялдраа хөгжүүлэх,авьяас чадвараа нээх,чөлөөт цагаа өнгөрүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулах биеийн тамирын танхимгүй өдий хүрсэн.
-       Суралцагчид мэргэжлийн дадлага хийх  бааз суурьгүй .
-       Багшийн хангамж,мэргэжлийн бэлтгэл,тэдний нийгмийн асуудал дорвитой
         шийдэгдээгүй.
-       Онол дадлагын хичээлийг зэрэг заах багш бэлтгэгдээгүй.
-       Мэргэжлийн сургалтын техник хэрэгсэл,тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй.
-       Орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэх ангийг
           шинээр нээх танхим хүрэлцээгүй.
 
Албан бус болон насанд хүрэгчдийн боловсрол
 
-       Сургууль завсардсан сурагчдыг сургуульд буцаан суралцуулах талаар сургууль,багш нар,баг, сумын удирдлагуудын санаачлага,дэмжлэг туслалцаа  дутмаг.
-       Суурь боловсролын насны нийт хүүхдийн 5,8% нь сургуулийн гадна байна.
-       Аймгийн хэмжээнд нийтдээ бичиг үсэг үл мэдэгч 7-49 насны 147 хүн байна.
-       Бичиг үсэг үл мэдэгч,шинээр тайлагдагсдад зориулсан албан бус
           боловсролын сургалт цөөн явагддаг.
-       Дүйцсэн хөтөлбөрөөр хичээл заах мэргэшсэн багшийг бэлтгээгүй.
-       Сумдад албан бус боловсролын үйлчилгээ явуулах “Гэгээрэл” хөгжлийн төв нь ерөнхий боловсролын сургуулийг түшиглэн байгуулагдсан байдаг ч анги танхим, багшийн хүрэлцээгүйгээс байнгын үйл ажиллагаа явуулах боломжгүй.
-       Албан бус боловсролын сурах бичиг,сургалтын  хэрэглэгдэхүүний хүрэлцээ муу.
-       Орой,эчнээ,Албан бус боловсрол,дүйцсэн хөтөлбөрийн  хамрах хүрээ,  сургалтын чанар хангалтгүй, сурах хугацаа богино байдаг.
-       Албан бус боловсролын салбарын өнөөгийн бодлого, стратеги нь хүн амд тасралтгүй,насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлж,ажилгүйдэл,ядуурлаас гарах гарц,ажлын байр бий болгох чадвар олгож чадахгүй  байна.
-       Албан бус боловсролын салбарын санхүүжилтийн механизм , зориулалт нь тодорхой бус байна.
 
     Дээд боловсрол
                
-       Тус аймагт төрийн болон төрийн бус өмчийн дээд  боловсролын  сургалтын  байгууллага байхгүй.
-       Сэрүүлэг,Засагт хан дээд сургуулиуд бакалавр,магистрийн сургалтын үйл ажиллагааг эрхэлдэг ч  тэдний албан ёсны байр,багшлах боловсон хүчин,удирдлага нь тус аймагт байдаггүйгээс, сургалтыг богино хугацаанд  явуулж, төгсөгчид нь ажлын байрны шаардлага хангадаггүй.
-       Орон нутагт уул уурхай,аялал жуулчлал, дэд бүтэц,барилгын чиглэлийн чадварлаг боловсон хүчин дутагдалтай байна.
 
 
Боловсролын товлосон зорилтууд
/ 2009-2015 он хүртэл /
 
Сургуулийн өмнөх   боловсрол
 
-       Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын бохир жинг 43.5%-иар  нэмэгдүүлж 99.0%-д хүргэнэ.Үүнд :
-       Нийт хүүхдийн 47.1%-ийг цэцэрлэгт, 52.9%-ийг  сургуулийн өмнөх боловсролын сургалтын бусад хэлбэрийн сургалтанд хамруулна.
-        
 
 
 
Жилийн өсөлтийн хувь
 
2006-2007
суурь он
 
2007-2008
Суурь он
 
2008-2009
 
2009-2010
 
2011-
2012
 
2013-2015
СӨБ-ын хамран сургалтын хувь /бохир жингээр/
 
11.1%
 
55.5%
 
66.6%
 
77.7%
 
88.8%
 
99.9%
 
99.9%
 
 
 
Жилийн өсөлтийн хувь
 
2006-2007
суурь он
 
2007-2008
 
2008-2009
 
2009-2010
 
2011-2012
 
2013-2015
СӨБ-ын хамран сургалтын хувь / танхим/
Хувилбарт сургалт
 
 
0%
11.1%
 
 
47.1%
8.4%
 
 
47.1%
19.5%
 
 
47.1%
30.6%
 
 
47.1%
41.7%
 
 
47.1%
51.9%
 
 
47.1%
51.9%
 
 
Аймгийн хэмжээгээр 460 хүүхдийн суудалтай цэцэрлэгийн барилгыг шинээр барина.
Булган,Ханбогд сумдын цэцэрлэгт өргөтгөл хийнэ.
-       Номгон,Хүрмэн,Ноён,Мандал-Овоо,Манлай,Цогтцэций,Баяндалай,
           Сэврэй,Даланзадгадад шинээр цэцэрлэг барина.
-       Даланзадгадын 2,11,9,24 дүгээр цэцэрлэгүүд, Ханхонгорын 90 ортой цэцэрлэгүүдэд  их засварыг ээлж дараатайгаар хийнэ.
-       Баг бүрт гэр цэцэрлэгийг байгуулж ажиллуулна.
-       Сумдын цэцэрлэгүүдийн мэргэжлийн багшийн хангалтыг  45.9%-100%-д хүргэнэ.
-       Нийт цэцэрлэгийг 100% туслах багшаар хангана.
-       Жил бүр багш нарын 50-аас доошгүй хувийн буюу 30 цэцэрлэгийн багш, 30 туслах багшийн мэргэжлийг дээшлүүлнэ.
-       Жил бүр 1-2 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах сургалтанд хамруулна
-       Анги дүүргэлтийг 32 -25-д хүргэж, нэг багшид   ногдох хүүхдийн тоог 16-12 болгож бууруулна.
-       Сургуулийн өмнөх боловсролын хүүхэд, багш нарт зориулсан сургалтын гарын авлага, материалын хангамжийг нэмэгдүүлнэ.
-       Цэцэрлэгийн тоглоом наадгай, тоног төхөөрөмжийн хангалтыг жил бүр 8%-иар өсгөнө.
-       Хувийн цэцэрлэг байгуулах, менежментийн хувьчлалд хамруулах  санал ,санаачлагыг бодлогоор  дэмжинэ.
 
 
 
Хүрэх зорилт
 
2006-2007
суурь он
 
2007-2008
Суурь он
 
2008-2009
 
2009-2010
 
2011-2012
 
2013-2015
 
Багш хүүхдийн харьцаа
 
12
 
16
 
15
 
14
 
13
 
12
 
12
 
Бүлэг дүүргэлт
 
25
 
32
 
30
 
28
 
26
 
25
 
25
 
Ерөнхий боловсрол
 
-       Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хамрагдалтыг 2.4%-иар нэмэгдүүлж 100%-д хүргэнэ.
-       Дотуур байранд хамрагдах малчдын хүүхдийн хамрагдалтыг   6.3%-иар өсгөж 100%- д  хүргэнэ.
-       Бага боловсролын хамран сургалтын бохир жинг 89.7%-иас- 98 %-д хүргэнэ.
-       Бага ангийн бүлэг дүүргэлтийг 31.3-өөс 1.3-ээр бууруулж 30.0-д хүргэнэ.
-       Дунд ангийн хамран сургалтын бохир жинг  81.5% -иас – 94%-д хүргэнэ.
-       Суурь боловсролын хамран сургалтын бохир жинг  85.7 % -иас - 96 %-д хүргэнэ.
-       Дунд ангийн эрэгтэй хүүхдийн хамран сургалтын бохир жинг 89.9%-д, эмэгтэй хүүхдийн хамран сургалтын бохир жинг 96.9%-д хүргэнэ.
-       Дунд ангид хамрагдах нийт эрэгтэй хүүхдийн 65% -ийг хамруулна.
-       Ахлах ангид хамрагдах нийт эрэгтэй хүүхдийн 75% -ийг хамруулна.
-       Дунд, ахлах ангийн сурагч, багшийн харьцааг 20.8-аас 6 –гаар бууруулж 14.8-д хүргэнэ.
-       Дунд, ахлах ангийн бүлэг дүүргэлтийг  31.3-аас 3.3-аар бууруулж 28.0-д хүргэнэ.
-       Ерөнхий боловсролын сургуулиас завсардагчдыг 2006 оны түвшнээс 76 %-иар бууруулна.
-       Сургууль завсардагчдын 20%-ийг  эхний жилд, 40%  дараагийн жилд сургуульд буцаан оруулж, үлдсэн 40%  АББ, дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгоно.
 
 
Хүрэх зо
рилт
 
2006-2007
суурь он
 
2007-2008
Суурь он
 
2008-2009
 
2009-2010
 
2011-2012
 
2013-2015
Бага боловсролын хамран сургалтын бохир жин
 
98%
 
89.7%
 
91.8%
 
93.9%
 
96%
 
100%
 
100%
 
Дунд ангийн хамран сургалтын бохир жин
 
94%
 
81.5%
 
84.6%
 
87.7%
 
90.8%
 
93.9%
 
94%
 
Суурь боловсролын хамран сургалтын бохир жин
 
96%
 
85.6%
 
88.2%
 
90.8%
 
93.4%
 
96%
 
96%
 
-       2008-2009 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлнэ.
-       Математик,гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг байгуулж ажиллуулна.
-       Цогцолбор,бүсийн төв,түшиц сургуулиудыг байгуулна.
-       Даланзадгад сумын 4 дүгээр  сургуулийн спорт зал,  240 хүүхдийн дотуур байрыг  барина.
-       Даланзадгад сумын төвийн сургуулиудын ачаалал, анги дүүргэлт , нэг багшид ногдох хүүхдийн тоог харгалзан  2009-2012 онд  1200 хүүхдийн  суудалтай сургуулийг шинээр барина.
-       “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Даланзадгад сумын Эрдмийн гэгээ, 3  дугаар сургуулиудад гал тогооны барилгыг барина.
-       Баяндалай сумын 120 хүүхдийн дотуур байр,Баян-Овоо сумын 80 хүүхдийн дотуур байр,Ханхонгор сумын 120 хүүхдийн дотуур байр,Ханбогд сумын сургууль,Даланзадгад сумын 2 дугаар сургууль,Цогтцэций сумын сургуулийн өргөтгөлийг  барина. 
-       Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн Дотуур байрны дээвэр, Хүрмэн,Булган,Мандал-Овоо, сумдын сургууль,спорт залны  дээвэр,Даланзадгад сумын 3 дугаар сургууль,Сэврэй сумын сургууль, Цогт-Овоо сумын сургуулийн дотуур байр,Цогтцэций,Ханбогд,Номгон, Баяндалай сумын сургууль, Даланзадгадын 1 дүгээр сургуулийн мэргэжлийн сургууль,Гурвантэс сумын 160 хүүхдийн сургууль, Номгон,Даланзадгадын 1 дүгээр сургууль,Цогтцэций,Гурвантэсийн дотуур байранд их засвар хийнэ.
-       Жил бүр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 50-аас доошгүй хувийг орон нутаг болон төвлөрсөн сургалтад 2-3 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах сургалтанд хамруулж мэргэжлийг дээшлүүлнэ. 
-        Мэргэжлийн багшаар  100% хувь хангана.
-       Багшийн 7 хоногийн цагийн нормыг 19 цаг, сурагчийн 7 хоногийн хичээлийн дундаж цаг 25 байна.
-       Дотуур байрны бүх багшийг сургалтад хамруулж мэргэшүүлнэ.
-       Багш бүрийг зөөврийн компьютерээр хангана.
-       Бага ангийн нэг багшид ногдох хүүхдийг 31.5-өөс  6.8-аар бууруулж 24.7-д хүргэнэ.
-       Багш ашиглалтийн хувийн жинг 134.0%- 100%-д хүргэнэ.
-       Нийт ажиллагсдад эзлэх багш биш ажиллагсдын хувийн жинг 59.9% -аас- 44.2% болгож бууруулна.
-       Бүтээлч залуу багш нарын баг байгуулан багш нарт сургалт зохион байгуулна.
-       Ерөнхий боловсролын сургуульд сурч буй эмзэг бүлгийн сурагчдад хичээлийн сурах бичгийг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ. 
-       Ерөнхий боловсролын сургуулийн компьютержилтийг одоогийн түвшнээс 35.1% иар нэмэгдүүлнэ.
-       Суурь боловсрол амжилттай төгсөгчдийн хувийг 70% -  100%-д хүргэнэ.
-       Ахлах ангийг амжилттай төгсөгчдийн хувийг 99 %-д хүргэнэ.
-       Дунд, ахлах ангийн багшийн 7 хоногийн цагийн нормыг 19 цаг, сурагчийн 7 хоногийн хичээлийн дундаж цаг 36 байна.
-       Нэг багшид ногдох хүүхдийг 31.5-өөс  6.8-аар бууруулж 24.7-д хүргэнэ.  
-       Бүлэг дүүргэлтийг 31.3-өөс 1.3-ээр бууруулж 30.0-д хүргэнэ
-       Дунд, ахлах ангийн сурагч, багшийн харьцааг 20.8-аас 6 –гаар бууруулж 14.8-д хүргэнэ. 
-       Дунд, ахлах ангийн бүлэг дүүргэлтийг  31.3-аас 3.3-аар бууруулж 28.0-д хүргэнэ.
-       Сургуулийн дотуур байрыг менежментийн хувьчлалд хамруулах,
хувийн бага,дунд сургууль,дотуур байр байгуулахыг бодлогоор дэмжинэ.
 
 
Хүрэх зорилт
 
2006-2007
суурь он
 
2007-2008
Суурь он
 
2008-2009
 
2009-2010
 
2011-2012
 
2013-2015
ЕБС-ийн дотуур байрны хамрагдалтын хувь
 
100%
 
97.6%
 
98.8%
 
100%
 
100%
 
100%
 
100%
 
Малчдын хүүхдийн эзлэх хувь
 
100%
 
93.7%
 
95.8%
 
97.9%
 
100%
 
100%
 
100%
 
 
 
Хүрэх зорилт
 
2006-2007
суурь он
 
2007-2008
Суурь он
 
2008-2009
 
2009-2010
 
2011-2012
 
2013-2015
Сурагч компьютерийн харьцаа
Бага боловсрол
     Дунд анги
     Ахлах анги
 
250
50
5
 
388
77
8
 
353
70
7
 
318
63
6
 
283
56
5
 
250
50
5
 
250
50
5
 
 
 
 
Хүрэх зорилт
 
2006-2007
суурь он
 
2007-2008
Суурь он
 
2008-2009
 
2009-2010
 
2011-2012
 
2013-2015
Бага ангийн нэг багшид ногдох хүүхдийн тоо
 
24.7
 
31.5
 
29.8
 
28.1
 
26.4
 
24.7
 
24.7
 
Бага ангийн бүлэг дүүргэлт
 
30.0
 
31.3
 
30.3
 
30.0
 
30
 
30
 
30
 
 
 
 
Хүрэх зорилт
 
2006-2007
суурь он
 
2007-2008
Суурь он
 
2008-2009
 
2009-2010
 
2011-2012
 
2013-2015
Дунд,ахлах ангийн  сурагч,багшийн харьцаа
 
14.8
 
20.8
 
18.8
 
16.8
 
14.8
 
14.8
 
14.8
 
Дунд, ахлах ангийн бүлэг дүүргэлт
 
28.0
 
31.3
 
30.1
 
29.1
 
28.0
 
28.0
 
28.0
 
Мэргэжлийн сургалт,техникийн боловсрол
 
-       Мэргэжлийн сургалт,техникийн боловсролд хамрагдах нийт суралцагсдыг 50%-иар нэмэгдүүлнэ
-       Дотуур байрны  суралцагсдын хувийг 20%-иар нэмэгдүүлнэ.
-       Суурь боловсрол эзэмшин төгсөгчдөөс  элсэгчдийг 25%-д хүргэнэ
-       Бүрэн дунд боловсролын сургууль төгсөгчдөөс  элсэгчдийг 35% -д хүргэнэ
-       Насанд хүрэгчдээс  элсэгчдийн тоог 40%-д хүргэнэ.
-       Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн салбар болгон өргөтгөнө.
-       Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийг Хөгжим бүжгийн коллежийн салбар хөгжим бүжгийн дунд сургууль болгон хөгжүүлнэ.
-       Мэргэжлийн анхан дунд боловсрол олгох Ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлж,техник тоног төхөөрөмжөөр хангах бодлого баримтална.
-       100% мэргэжлийн багшаар хангана.
-       Багш,сурагчийн харьцааг 17,7-15,0-д хүргэнэ.
-       Багш нарын 50%-иас доошгүй хувийн мэргэжлийг дээшлүүлнэ.
-       Жил бүр 1-2 багш нарыг гадаадад мэргэжил дээшлүүлэх буюу туршлага судлуулна.
-       Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийгмийн түншлэлийн удирдлага,менежментийг  бий болгоно.
-       Мэргэжлийн сургалт,үйлдвэрлэлийн төвийн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого, эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ.
-       Орон нутгийн хэрэгцээнд үндэслэн уул уурхай, хүнд машин механизм,барилга,дэд бүтцийн чиглэлийн ангиудыг шинээр нээн хичээллүүлнэ.
 
 
 
2007-2008
 
2009-2010
 
2011-2012
 
2013-2014
 
2015
 
Суралцагсдын тооны өсөлт
 
 
600
 
720
 
850
 
1050
 
 
1200
 
 
 
Зорилт
Товлосон он
Жилийн өсөлтийн хувь
2007-2008/Суурь он/
2009-2010
2011-2012
2013-2014
2015
 Дотуур байрны суралцагчдын хувь
20,0%
8
5,0%
16,7
17%
18%
19%
20%
 
 
 
Жилийн өсөлтийн хувь
2007-2008/суурь он/
 
2009-2010
 
2011-2012
 
2013-2014
 
2015
Насанд хүрэгчдээс элсэгчдээс
 
5,0%
 
20%
 
25%
 
30%
 
35%
 
40%
 
 
 
 
Зорилт
 
Товло
сон он
 
Жилийн өсөлтийн хувь
 
2007-2008/Суурь он/
 
2009-2010
 
2011-2012
 
2013-2014
 
2015
Мэргэжлийн багшийн хангалт
 
 
 
 
70%
 
85%
 
95%
 
97%
 
100%
 
 
 
 
Төслийн нэр
Төсөвт өртөг
Хугацаа
2009
2010
2011
2012
 
Шинээр барих
 
 
 
 
 
1
МСҮТ-ийн спорт зал/зураггүй/
 
 
 
*
 
*
 
2
МСҮТ-тйн дотуур байр
 
 
 
 
*
 
*
3
МСҮТ-ийн дадлагын бааз
 
 
 
*
 
*
 
 
 
Албан бус боловсрол
 
-       Сургууль завсардсан сурагчдын 40%-ийг албан бус боловсрол,дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгоно.
-       Бичиг үсэг тайлагдалтын түвшинг 2015 онд 99,0% -д хүргэнэ.
-       Албан бус боловсрол,зайны сургалтын төв,сумдын гэгээрлийн төвийн санхүүжилтийг  жил тутам өсгөнө.
-       Албан бус боловсролын  багш нарын мэргэжлийг жил тутам дээшлүүлнэ
-       Албан бус боловсролын сургалтын тогтолцоонд мэдээлэл,хяналт шинжилгээ,үнэлгээний аргачлал,шалгуур үзүүлэлтийг бий болгоно.
-       Албан бус боловсролын мэдээлэл,хяналт шинжилгээний нэгдсэн системтэй болно.
-       Гэгээрлийн төвүүдийг сумдад байгуулна.
 
 
 
 
Хүрэх зорилт
 
2006-2007
суурь он
 
2007-2008
Суурь он
 
 
2008-2009
 
 
2009-2010
 
 
2011-2011
 
 
2015-2016
ЕБС-иас завсардсан хүүхдийн тоог бууруулах хувь
 
60%
 
10
 
8
 
6
 
4
 
2
 
0
АББ, дүйцсэн хөтөлбөрт хамруулах
 
40%
 
6
 
4
 
2
 
0
 
0
 
0
 
 
 
 
Зорилт
 
Товлосон жил
Жилийн өсөлтийн хувь
 
2007
 
2008
 
2010
 
2012
 
2015
Бичиг үсэг тайлагдалтын түвшин
 
99,0%
 
7
 
3%
 
78,0
 
81,0
 
87,0
 
90,0
 
99,0
 
Дээд боловсрол
 
-       Уул уурхай, инженер,технологи,багш, хөдөө аж ахуй,байгаль шинжлэлийн  чиглэлээр суралцагсдыг бүс нутгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн элсүүлэх бодлого баримтална.
-       Дээд боловсролын багшаар хангах, багшийг гадаад,дотоодод мэргэжил дээшлүүлэх асуудлыг шат дараалан шийдвэрлэнэ.
-       Оюутны байр,үйлчилгээний асуудлыг цогцоор нь шийдвэрлэх арга хэмжээг авна.
 
Үйл ажиллагааны бүрэлдэхүүн
 
1.СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
 
Зорилго: Бага насны хүүхдийн хөгжлийг хангахуйц сургуулийн өмнөх боловсролын чанартай үйлчилгээг бий болгоно.
 
Зорилт-1.Сургуулийн өмнөх боловсролын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх
 
1.1.1.Цэцэрлэгүүдийг бүсчлэн зохион байгуулж,бүсийн төв цэцэрлэгүүдийг багш нарын мэргэжил дээшлүүлэх,хамтран ажиллах төв болгон тохижуулна.
1.1.2.Сумдын цэцэрлэгүүдийн мэргэжлийн багш болон туслах багшийн хангалтыг  100%-д хүргэнэ. 
1.1.3.Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн, багш нарыг гадаад  орнуудад мэргэжлийг нь дээшлүүлэх, туршлага судлах хөтөлбөрт ээлж дараатайгаар хамруулна.
1.1.4.Цэцэрлэгийн туслах багш нарт зориулсан орон нутгийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах,сургалтыг зохион байгуулж,мэргэшүүлнэ.
1.1.5.Сумдын цэцэрлэгийн удирдах ажилтнуудыг менежментийн шинэ ур чадвар эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтанд жил бүр хамруулна.
1.1.6.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй, ур чадварыг эзэмшүүлэх сургалтанд цэцэрлэг бүрээс нэг багшийг хамруулж мэргэшүүлнэ.
1.1.7.Хүүхдийн халамж, асран сувилахуйн мэргэжилтэй багшийг цэцэрлэг бүрт ажиллуулна.
1.1.8.Цэцэрлэг бүрт арга зүйч ажиллуулна.
1.1.9.Явуулын багшийг сургалтанд хамруулж,баг бүрт ажиллуулна.
 
Зорилт-2.Бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний хүртээмж,чанар,үр ашгийг дээшлүүлэх
 
1.2.1.Баг бүрт гэр цэцэрлэг байгуулж ажиллуулна.
1.2.2.Цэцэрлэгийн ээлжийн, улирлын, цагийн сургалтын үйлчилгээг өргөжүүлнэ.
1.2.3.Орон нутагт малчдын хүүхдийн хөгжлийг хангах улирлын, зайны, явуулын,гэр цэцэрлэгийн сургалтын үйлчилгээний чанарыг сайжруулж, тэдэнд зориулсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг орон нутгийн онцлогт тохируулан боловсруулан мөрдөнө.
1.2.3.Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нийгмийн халамж ,дэмжлэг шаардлагатай хүүхдүүдэд үзүүлэх  халамжийн болон олон хувилбарт үйлчилгээг өргөжүүлнэ.
1.2.4.Хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдийг  танхимын сургалтанд тэгш хамруулах бодлого баримтална.
1.2.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх сургалтын хөтөлбөрийг сум бүр  өөрийн онцлогт тохируулан боловсруулж, хэрэгжүүлнэ.
 
 Зорилт-3. Цэцэрлэгийн барилгын болон сургалтын материаллаг орчныг сайжруулах
 
1.3.1.Цэцэрлэгийн барилгын болон сургалтын орчны стандартыг мөрдөх ажлыг зохион байгуулах үндсэн дээр цэцэрлэгийн материаллаг орчны эрүүл, аюулгүй, хэвийн нөхцлийг хангана.
1.3.2.Бага насны хүүхдийн үйлчилгээний аюулгүй, эрсдэлгүй байдлыг хангах стандартыг цэцэрлэг бүр мөрдөж ажиллана.
1.3.3.Хичээлийн кабинетуудыг стандартын дагуу тохижуулах арга хэмжээг дэс дараатай авна.
1.3.4.Хувийн цэцэрлэг байгуулах, менежментийн хувьчлалд хамруулах асуудлыг  аймаг,орон нутгийн төр захиргааны байгууллагын зүгээс хөхүүлэн дэмжиж, хувийн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийг нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар санхүүжүүлж хоолны зардлыг 100%-ийг төрөөс хариуцна.
1.3.5.Бага насны хүүхдийн нийгмийн үйлчилгээг эрхэлж буй орон нутгийн боловсролын болон төр захиргааны байгууллагуудын нэгдмэл хамтын үйл ажиллагааны менежментийг бий болгоно.
1.3.6.Бага насны хүүхдийн үйлчилгээний талаар орон нутгийн мэдээллийн баазтай болно.
1.3.7.Хөдөөгийн цэцэрлэгүүдийг ундны цэвэр усаар ээлж дараатайгаар хангана.
1.3.8.Булган,Ханбогд сумдын цэцэрлэгт өргөтгөл хийнэ.
1.3.9.Номгон,Хүрмэн,Ноён,Мандал-Овоо,Манлай,Цогтцэций,Баяндалай,
           Сэврэй,Даланзадгад сумдад шинээр цэцэрлэг барина.
1.3.10.Даланзадгадын 2,11,9,24 дүгээр цэцэрлэгүүд, Ханхонгор сумын 90 ортой цэцэрлэгүүдэд  их засварыг хуваарийн дагуу хийнэ. 
1.3.11.Жил бүр  хөрөнгийг  төсөвт тусгах , төсөл хөтөлбөрт хамрагдах замаар сургалтын зориулалттай хэрэглэгдэхүүн , тоног төхөөрөмж , тоглоом наадгайн хангамжийг нэмэгдүүлнэ.
1.3.12.Сумдын цэцэрлэгүүдийн 50%- ийг сургалтын болон гал тогооны тоног төхөөрөмжөөр  хангах ажлыг зохион байгуулан.
1.3.13.Гадаа бие засах байгууламж, ариун цэврийн өрөөг тусгайлсан стандартын дагуу байгуулж тохижуулна.
1.3.14.Хичээлийн анги кабинетийг мэдээлэл харилцааны техник, компьютерээр ээлж дараатай хангана.
 
2.БАГА ДУНД БОЛОВСРОЛ
 
Зорилго: Сургуулийг дэмжих бодлого,менежментийг боловсронгуй болгож,бага,дунд боловсролын чанартай үйлчилгээ үзүүлнэ.
 
Зорилт-1. Багш,удирдах ажилтан бэлтгэх, тэдний мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох
 
2.1.1.Сургуулийн өмнөх болон бага,дунд боловсролын багш бэлтгэх,мэргэжил дээшлүүлэх аймгийн дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ
2.1.2.Багш бүрийг зөөврийн компьютерээр хангана.
2.1.3.Мэргэжил дээшлүүлэх ажлыг багш нарын хэрэгцээ сонирхолд нь түшиглэн зохион байгуулж, зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу хөрвөх   чадвартай багш бэлтгэх ажлыг  ээлж дараатайгаар шийдвэрлэнэ.
2.1.4.”Зайны сургалтын төв”-ийг түшиглэн багш нарын мэргэжил дээшлүүлэх  үйл ажиллагаанд зайны болон цахим сургалтын арга хэлбэрийг өргөн ашиглана.
2.1.5.Орон нутагт багш нарыг  тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг сайжруулан,багш нарын хүрэлцээ хангамжийг  нэмэгдүүлж, багшийн мэргэжлийн чадавх, үнэлэмжийг дээшлүүлнэ.
2.1.6.Жил бүр нийт багш нарын 50%-ийг дотоодод,2-3 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх,туршлага судлуулах сургалтанд хамруулна.
2.1.7.Эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд  хамруулах боломжийг бүрдүүлж,багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах мэдлэг туршлага эзэмшүүлнэ.
2.1.8.Багш, удирдах ажилтныг компьютер, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх шаталсан сургалтанд хамруулна.
2.1.9. Үндэсний болон орон нутгийн сургагч багш нарын тоог нэмэгдүүлнэ.
2.1.10.Цогцолбор,  бүсийн төв сургуулиудыг багш нарын мэргэжил дээшлүүлэх түшиц нэгж болохуйцаар хөгжүүлнэ.
2.1.11.Шинэ стандарт, киррикюлимийг хэрэгжүүлэх, багш нарын мэргэжил, арга зүйн чадварыг дээшлүүлэх модуль сургалтанд ээлж дараатай хамруулна.
2.1.12.Гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд тодорхой чиглэлээр багш нарыг магистр,докторын сургалтанд хамруулна.
2.1.13.Багш нарын мэргэжил дээшлүүлэхэд Боловсролын ТВ, интернет зэрэг мэдээлэл харилцааны шинэ технологийг өргөн  ашиглана.
2.1.14.Багш нарын  орон сууцны асуудлыг шийдвэрлэх, урт хугацааны бага хүүтэй зээл олгох, түлээ, түлш, цалин хангамжийг орон нутгийн түвшинд шийдвэрлэнэ. 
            2.1.15. Сурган хүмүүжүүлэх  ажлын тогтвортой үр дүн, сурлагын  амжилт, 
            чанараараа улсын тэргүүний багш нарын түвшинд хүрч, хичээлийн олимпиадуудад
            улсад амжилт гаргасан  багш нарыг зохих журмын дагуу урамшуулах тогтолцоог бий
           болгон мөрдөнө.
2.1.16.Багш ажилтнуудын ажлын газрынх нь ойролцоо газар өмчлүүлэх, эзэмшүүлэх  арга хэмжээг орон нутгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
2.1.17.Сургуулиудыг туслах аж ахуйтай болгон, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.
2.1.18.Багш, ажилтнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх талаар орон нутаг, сургууль, хамт олны идэвх, санаачлагыг дэмжинэ.
2.1.19.Багш  нарыг сургалтын ажилдаа судалгаа шинжилгээний арга барилыг ашиглан ажиллах арга зүйд суралцуулж , багшид мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг тэдний хөгжлийг хангах хөшүүрэг болгоно.
2.1.20.Аймгийн бүтээлч багш нарын баг, хамтлаг байгуулан, тэргүүн туршлагыг нийтэд түгээн дэлгэрүүлэх,сургалт зохион байгуулах ажлыг дэмжинэ.
2.1.21..Багшид зориулсан ном гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн худалдан авахад нь дэмжлэг үзүүлнэ.
2.1.22. Англи хэлний багш нарын  мэргэжил боловсролыг дээшлүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулна.
2.1.23.Боловсрол соёлын газар болон ерөнхий боловсролын зарим сургуулиудад сайн дурын багш ажиллуулах боломжийг судалж шийдвэрлэнэ.
2.1.24.Багшийг  ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлнэ.
2.1.25.Боловсролын удирдлагыг мэдээллийн сүлжээнд болон дотоод  мэдээллийн сүлжээнд холбож, багш бүрийг  электрон шуудан ашиглах боломжтой  болгоно.
2.1.28.Бүх түвшний менежерүүдийг модуль сургалтанд хамруулж, ур чадвар хариуцлагыг байнга дээшлүүлнэ.
2.1.29.Багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх санхүүгийн болон үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгож, мэргэжил дээшлүүлэх зардлыг сургуулийн төсөвт тусгах асуудлыг шийдвэрлэнэ.
 
Зорилт -2. Боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлж,суралцагчдад чанартай үйлчилгээ үзүүлэх
           2.2.1.Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн бүтцэд  шилжүүлэхтэй
           холбогдуулан сургуулийн хичээлийн
            ба дотуур  байрны суудлын тоо, багшийн хангамж, төсөвт зардал зэргийг судалж 
            графикийн дагуу хэрэгжүүлнэ.
2.2.2.Ерөнхий боловсролын сургуулиудад  хамрах  сурагчдын  судалгааг нарийвчлан  гаргаж, түүнд  тавих  хяналтыг  сайжруулан,   6 ба 7 настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулснаар  хамран сургалт  /бохир  жин/ -ыг  нэмэгдүүлнэ.
2.2.3.Нийгмийн янз бүрийн давхраанаас сургуулийн шинэ орчинд орж байгаа  1 ба 2 дугаар ангийн сурагчидтай ажиллах, сурах бэрхшээл үүсэх,анги улирахаас сэргийлэх арга зүйг багшид эзэмшүүлнэ.
2.2.4.Хүүхдийн суралцах идэвх, сонирхлыг дэмжсэн сургалтын арга, үнэлгээг нэвтрүүлж, сурагчдын дүнгийн нууцлалыг хэрэгжүүлнэ.
2.2.5.Хичээлээс  гадуур  сурагчдыг  хөгжүүлэх хөтөлбөрийг сургуульд хэрэгжүүлэх , гэмт хэргээс  урьдчилан  сэргийлэх  талаар сургууль, орон нутаг , эцэг эх, олон нийтийн болон хууль хяналтын  байгууллагын оролцоо , хамтын ажиллагааг  сайжруулах ажлыг өргөн далайцтай зохион байгуулна.
2.2.6.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд  ерөнхий эрдмийн хичээлийг мэргэжлийн анхан шатны боловсрол  олгох сургалттай хослуулан зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ.
2.2.7.Сургууль завсардагчдыг завсардсан эхний жилд нь  багтаан сургуульд нь  буцаан суралцуулах ажлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулна.
2.2.8.Амьжиргааны баталгаажих  түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, сурах бичгийг эрхийн бичгээр үнэгүй олгоно.
2.2.9.Сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлнэ.
2.2.10.Дотуур байранд халуун усанд орох  боломжийг бүрдүүлэн хүрэлцээ,  чанарыг сайжруулах арга хэмжээг ээлж дараатайгаар хэрэгжүүлнэ.
2.2.11.Гурвантэс, Цогтцэций,Ханбогд сумдын сургууль,дотуур байрыг цэвэр ,бохир устай болгох асуудлыг ээлж дараалан шийдвэрлэх арга хэмжээ авна.
2.2.12.Сургуулийн болон дотуур байрны бие засах газрын хүрэлцээ хангамж, эрүүл ахуй,ариун цэврийн  нөхцлийг сайжруулна.
2.2.13.Сургууль,дотуур байрны орц,шат,бие засах газрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх боломжтой болгон тохижуулна.
2.2.14.Мэргэжлийн байгууллагатай хамтран ундны цэвэр усны нөхцөл, байдалд үнэлгээ өгч,дотуур байранд чанарын шаардлага хангасан үнэгүй усаар үйлчлэх боломжийг бүрдүүлнэ.
2.2.15.Англи хэлний суурь болон бүрэн     дунд  боловсролын стандарт тогтоох шалгалтын үр дүнд   дүн шинжилгээ хийж, сургалтын чанарыг сайжруулах ажлыг  зохион байгуулна.
2.2.16.Англи хэлний боловсролын стандартад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэнэ.
2.2.17.Сургуулийн үйл ажиллагаанд эцэг ,эх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна.
2.2.18.Мэдээллийн технологи ашиглан хичээл заах талаар багш нарт зориулсан сургалт зохион байгуулж, сургалтын материал гарын авлагаар шат дараалан хангана.
2.2.19.Сургуулиудыг аттестатчлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
2.2.20.Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн сурч боловсроход эцэг эхийн хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлнэ.
2.2.21.Анги улиралт, сургууль  завсардалтын  шалтгааныг судалж тэдгээрийг  арилгах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 
2.2.22.Сургуулийн өөрийн удирдлагыг хөгжүүлж, сургууль,цэцэрлэгийн  зөвлөл,  багш нарын зөвлөлийг журмын дагуу ажиллуулан үйл ажиллагааг төлөвшүүлнэ.
           2.2.23.Хувийн хэвшлийн сургуулийг аймаг, сумын төвд байгуулан ажиллуулахад
           дэмжлэг үзүүлнэ.
2.2.24. Хөдөөгийн цөөн хүүхэдтэй сургуулиудын бүтэц хэв шинжийг хэвээр хадгалахад орон нутгаас  дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэнэ.
2.2.25.”Үдийн цай”-гаар үйлчлэх нийлүүлэлтийн оновчтой арга хэлбэрийг бий болгож,зарим сургуулиудад стандартын шаардлага хангасан цайны газартай болгох арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2.2.26.Сургуулиудыг интернетийн сүлжээнд холбоно.
2.2.27.Сургуулиудыг гадаад,дотоодын төсөл хөтөлбөр, хувийн хэвшил,төрийн бус байгууллагатай холбоо тогтооход зуучлан хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
2.2.28.Мэдээлэл, хяналт шинжилгээ,   үнэлгээнд  цахим  программуудыг ашиглаж, үнэлгээний үр дүн,  мэдээллийн чанарыг  сайжруулан, хэрэглээг  нэмэгдүүлнэ.
2.2.29.Орчин үеийн мэдээлэл холбооны технологийг ашиглан мэдээллийг  нийтэд нээлттэй, хүртээмжтэй   болгоно.
2.2.30.Албан тушаалд менежерийн ур чадвар, ёс зүйг үндсэн шалгуур болгож сонгон шалгаруулах ажлын  үр дүн, арга хэлбэрийг боловсронгуй болгоно.
2.2.31.Сургуулийн удирдлагын үйл  ажиллагааны тайлагналтыг жил бүр  тогтмолжуулж, эцэг эх, сурагч, , олон нийтээр үнэлүүлж,хариуцлага тооцох механизмыг боловсронгуй болгоно.
2.2.32.Сургалтын үйл ажиллагааг дадлагын  болон туслах аж, ахуй, сургалт үйлдвэрлэлийн нэгжүүдийг  оновчтой сонгон зохион байгуулах замаар олсон өөрийн орлогыг хууль эрх зүйн хүрээнд бүрдүүлж, сургуулиа хөгжүүлэхэд зарцуулахыг дэмжинэ.
2.2.33.Ерөнхий боловсролын сургуульд иргэд  болон хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт хийх санаачилгыг дэмжинэ.
2.2.34.Боловсролын хөгжлийг  дэмжсэн хандивлагчид болон иргэний нийгмийн бүтээлч  оролцоог нэмэгдүүлнэ.
2.2.35.Дотуур байрны хүүхдийн хоол хүнсний хангамжийг нэмэгдүүлж, хоолны илчлэгийг стандартын түвшинд хүргэж,үйлчилгээг сайжруулна.
2.2.36..Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын болон  нөхөн сэргээх үйлчилгээг  үзүүлэхэд  шаардлагатай  техник хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнээр анги,танхимыг  хангана.
2.2.37.Сургуулиудын номын санг  сурагчдын  хичээлээс гадуур унших номын фондоор баяжуулах арга хэмжээг авна.
2.2.38.Кабинетийн  шинэчилсэн стандарт, заавар, журам боловсруулан мөрдөж кабинетуудын чанарыг дээшлүүлэн, үйлчилгээг хүртээмжтэй болгоно.
2.2.39.Сургуулийн анги, танхимын хүрэлцээг нэмэгдүүлж, тоног төхөөрөмж, сургалтын техник хэрэгсэл, стандартад нийцсэн сурагчийн ширээ, сандлаар ээлж дараатайгаар хангана.
2.2.40.Сургуулиудыг цахим  сургалтын тоног төхөөрөмжөөр тоноглосон анги танхимтай болгож, компьютержүүлэн номын санг мэдээллийн төв болохуйцаар тохижуулж, номын  сан хөмрөгийг нэмэгдүүлнэ.
2.2.41.Биеийн тамир, хөгжим болон технологийн   боловсрол эзэмшүүлэхэд шаардлагатай орчин нөхцлийг бүрдүүлж, холбогдох хэрэглэгдэхүүнээр сургуулиудыг хангана.
2.2.42.Багш бүрийг сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх болон сурагчдаа үнэлэх, дүгнэхэд нь шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангана.
2.2.43.Хичээлийн болон дотуур байрыг засварлах, өргөтгөх, шинээр барих ажлыг ээлж дараатайгаар шийдвэрлэнэ.
2.2.44.Дотуур байрны тавилга, зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгсэл, бусад хэрэглэгдэхүүний нийлүүлэлтийг зохион байгуулна.
2.2.45.Барилгын халаалтын чанартай, үр ашигтай технологийг нэвтрүүлэх, цахилгаан хангамж,дэд бүтцийг  найдвартай  болгох арга хэмжээг графикийн дагуу шийдвэрлэнэ.
2.2.46.Англи хэлний кабинетийг орчин үеийн сургалтын техник хэрэгслэлээр хангах боломжийг судлан хэрэгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
2.2.47.Хүүхдэд ээлтэй сургууль”,   “Эрүүл мэндийг дэмжигч  сургууль”,” Ногоон сургууль”,”Нээлттэй сургууль”- ийн  үзэл санаа, арга зүйг бүх сургууль,цэцэрлэг,дотуур байруудад нэвтрүүлнэ.
 
3.АЛБАН БУС НАСАНД ХҮРЭГЧДИЙН БОЛОВСРОЛ
 
Зорилго: Албан бус боловсролын үйлчилгээг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн мэргэжил болон мэргэжлийн дадал олгох, хөдөлмөр эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх эх үүсвэр олоход чиглүүлнэ.
 
Зорилт-1. .Албан бус боловсрол,насанд хүрэгчдийн боловсролын чанар,хүртээмжийг нэмэгдүүлэх,хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх
 
3.1.1. Албан бус       боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр хичээл заах багш нарыг үе шаттайгаар бэлтгэж мэргэшүүлнэ.
3.1.2.Багш нарын тогтвор суурьшилтай ажиллах нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд орон нутаг, сургуулийн дэмжлэгийг  нэмэгдүүлнэ.
3.1.3.Багшийн цалин хөлс,урамшууллын асуудлыг тухайн сургуулийн төсөвт багтаан шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.
           3.1.4.Бичиг үсэг үл мэдэгч насанд хүрэгчдэд зориулсан (40-өөс доош    насны) бичиг
           үсгийн анхан шатны болон бичиг үсгийн дараах сургалтыг тогтмол явуулж, хамралтыг  
           нэмэгдүүлнэ.
3.1.5.Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөрөөр модуль сургалт хичээллүүлнэ.
3.1.6.Боловсрол нөхөн олгох сургалтанд хамрагдаж буй сургуулийн насны хүүхдийг хувьсах зардалд хамруулан, санхүүгийн асуудлыг шийдвэрлэнэ.
3.1.7.Албан бус боловсролын үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж,суралцагсдын хэрэгцээнд тулгуурласан амьдрах ухаан, өрхийн орлого нэмэгдүүлэх, боловсролын ерөнхий түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрүүдийг орон нутгийн түвшинд боловсруулж    хэрэглэнэ.
3.1.8.Бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтын агуулга, арга зүйг боловсролын шинэ стандарттай уялдуулан өөрчлөн сайжруулна.
3.1.9.Дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд холимог бүлгийн сургалтын арга зүйг нэвтрүүлнэ.
           3.1.10.Насанд хүрэгчдийн боловсролын хэрэгцээ, онцлогт тохирсон Албан бус
            боловсролын төрөл бүрийн сургалтын хөтөлбөр боловсруулж  хэрэгжүүлэх,
           сургалтын материалын хангамж,чанарыг сайжруулна.
3.1.11.Албан бус  хэлбэрээр бага, суурь боловсрол эзэмших сургалтын чанарыг үнэлэх ажлыг албан сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулна.
3.1.2.Албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн суурь боловсрол төгсөгчдийг дараах шатны сургууль,мэргэжил олгох сургалтанд хамруулах бодлогыг баримтална.
 3.1.13..Хүн амын бичиг үсгийн боловсролын түвшинг тогтоох шалгуур үзүүлэлт,индикатор боловсруулан бичиг үсгийн нарийвчилсан  судалгаа явуулна.
3.1.14.Ядуу, эмзэг бүлгийнхэн, ажилгүйчүүдэд боловсрол нөхөн олгох,мэргэжил эзэмшихэд  дэмжлэг үзүүлэх ажлыг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай  ажиллана.
 
Зорилт-2. Албан бус боловсролын  сургалтын орчныг сайжруулах
 
3.2.1.Сум бүрт Гэгээлийн төвүүдийг байгуулж, хүчин чадал, нөөцийг нэмэгдүүлж сургалтын орчинг сайжруулна.
           3.2.2.Тоног төхөөрөмж,техник хэрэгсэл, багш,сурагчийн гарын
           авлага,хэрэглэгдэхүүний хангалтыг сайжруулна.
3.2.3.Дүйцсэн хөтөлбөрийн үйл ажиллагааг хамрагдаж байгаа хүүхдийн  хувьсах зардлаар санхүүжүүлнэ.
 
4.МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ,ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ
 
Зорилго: Мэргэжлийн сургалт,техникийн боловсролын сургалтын чанарыг сайжруулах,хөдөлмөрийн зах зээл дэх мэргэжилтэй ажиллах хүчний хэрэгцээг хангахуйц нийлүүлэлтийг бий болгоно.
 
Зорилт-1.Багшлах боловсон хүчнийг бэлтгэх,давтан сургах
 
4.1.1.Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн  багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгож төсөл хөтөлбөрт хамруулах замаар жилд нийт багш нарын 50 доошгүй хувийг үндэсний  болон төвлөрсөн,бүсийн ,1-2 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх, туршлага судлуулах сургалтанд хамруулна.
4.1.2.Мэргэжлийн сургалтыг  онол,дадлагын хичээлийг зэрэг заах чадвартай мэргэжлийн багш нараар хангах ба одоо ажиллаж байгаа багш нарыг мэргэшүүлэх арга  хэмжээ авна.
4.1.3.Багш нарыг англи хэл, мэдээлэл харилцааны техникийн сургалтад үе шаттайгаар хамруулж мэдлэгийг нь дээшлүүлнэ.
4.1.4.Мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалттай ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багш нарыг шат шатны сургалтанд хамруулж мэдлэг боловсролыг нь дээшлүүлнэ.
4.1.5.Мэргэжлийн боловсрол, техникийн сургалтын удирдах ажилтныг ур чадвар,менежментийн  сургалтад хамруулах ,туршлага судлуулах ажлыг зохион байгуулна.
 
Зорилт-2. Мэргэжлийн боловсролын сургалтын төрөл,хамрах хүрээг өргөжүүлэх
 
4.2.1.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тоо,чанар,нийгмийн үр өгөөжийн судалгаа хийнэ.
4.2.2.Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн салбар сургууль болгон өргөтгөнө.
 4.2.3.Төрийн бус өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулахыг бодлогоор дэмжинэ.
4.2.4.Мэргэжлийн сургалт,техникийн боловсролд бүрэн дунд боловсрол эзэмшигчид, насанд хүрэгчдийн хамран сургалтыг нэмэгдүүлнэ.
4.2.5.Суралцагчийн сонголтын дагуу боломж бүрдсэн ерөнхий боловсролын сургуулиудад мэргэжлийн анхан шатны сургалт зохион байгуулж хичээллүүлнэ.
4.2.6.Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төвийн бүтээгдэхүүнээр хангах арга хэмжээ авна.
4.2.7.Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв,мэргэжлийн анхан шатны боловсрол олгох ерөнхий боловсролын  сургуулийн  удирдлага, төлөвлөлт болон сургалтын үйл ажиллагаанд үйлдвэрлэл,үйлчилгээний оролцоог нэмэгдүүлнэ.
4.2.8.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг  сургалт,бизнес,үйлдвэрлэл,үйлчилгээний чиглэлээр хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
4.2.9.Нийгмийн түншлэлийн механизмыг бий болгох үндсэн дээр сургалт, үйлдвэрлэл, үйлчилгээний уялдаа,холбоог хангах, төгсөгчдийг ажлын байраар хангана.
 
Зорилт-3.Мэргэжлийн боловсролын сургалтын материаллаг бааз,тоног  
            төхөөрөмж,хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах
 
4.3.1.Мэргэжлийн сургалт,үйлдвэрлэлийн төвийн дотуур байр, спорт залыг шинээр  барих,дотуур байрны орны тоог нэмэгдүүлэх ,техник хэрэгсэл,тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулна.
4.3.2.Төрийн өмчийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дадлагын газар, тоног төхөөрөмж,багаж хэрэгслийн хангамж,хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
4.3.3.Мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалттай Ерөнхий боловсролын сургуулиудыг дадлага,лабораторийн тоног төхөөрөмж,сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах арга хэмжээг ээлж дараатай авна.
 
5.ДЭЭД БОЛОВСРОЛ
 
Зорилго: Орон нутгийн хэрэгцээ шаардлага,зах зээлийн эрэлтэд нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгуулж ажиллуулна.
 
Зорилт-1.Дээд боловсролын сургалтын байгууллага байгуулах асуудлыг оновчтой төлөвлөх
5.1.1 Орон нутагт хэрэгцээ шаардлагатай мэргэжлээр төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургууль,коллежийн салбар,түүний сургалт,дадлага, эрдэм шинжилгээний баазыг бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
5.1.2. Их дээд сургууль,коллежид элсэгчдийн бүтцийг орон нутаг,бүс нутгийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан оновчтой болгох бодлогыг хэрэгжүүлнэ.
5.1.3.Их дээд сургууль,коллежийн салбарт багшлах өндөр чадавхитай хүний нөөцийг бүрдүүлнэ.
5.1.4.Багшийн нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд орон нутаг, захиалагч байгууллагын оролцоог нэмэгдүүлнэ.
5.1.5. Багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд мэдээлэл харилцааны технологийг өргөн ашиглах, эрдэм шинжилгээний боловсон хүчин,залуу эрдэмтэн багш нарыг дотоодын их дээд сургууль,гадаадын  өндөр хөгжилтэй орнуудад ээлж дараатайгаар бэлтгэнэ.
5.1.6. Их дээд сургууль,коллежийн салбарыг  барилга,дотуур байр болон сургалтын тохилог орчноор хангах ,эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх зэрэгт гадаад,дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
5.1.7. Их дээд сургууль,коллежийн салбарын  удирдах ажилтны менежментийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулна.
          5.1.8.Их дээд сургууль,коллежийн салбар, гадаадын их дээд     сургууль,судалгааны
          байгууллагуудтай хамтран ажиллах гадаад харилцааны таатай орчинг бүрдүүлэх
          боломжийг бий болгоно.
5.1.9.Оюутнуудад зориулсан оюутны байр,хотхон байгуулах санаачлагыг дэмжинэ.
5.1.10.Оюутанд хөнгөлөлттэй үйлчлэх үйлчилгээний хүрээг өргөжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
5.1.11.Оюутны нийгмийн хамгааллыг сайжруулах,төрийн сангийн зээл,буцалтгүй тусламж,төсөл хөтөлбөрт хамрагдах  боломжийг өргөжүүлнэ.
 
МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,ҮНЭЛГЭЭ
 
Өмнөговь аймгийн боловсролыг 2009-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг   
          хэрэгжүүлэхэд бүх талын бодит оролцоог бий болгох, үр дүнд суурилсан        
         төлөвлөлт,хяналт-шинжилгээ,үнэлгээний тогтолцоо, үйл ажиллагааг бий
          болгох,мэдээллийн нээлттэй тогтолцоог бүрдүүлэх үндсэн дээр уг төлөвлөгөөг
          биелүүлэх төлөвлөлт,удирдлагыг бий болгоно.
Орон нутгийн Засаг захиргааны үүрэг хариуцлага,манлайлал нь мастер
          төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлагын суурь нөхцөл болно.
             Орон нутгийн Засаг захиргааны байгууллагааас мастер төлөвлөгөөг
    хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дор дурдсан чиг үүрэг,хариуцлагыг хүлээнэ.
-       Төлөвлөгөөгөөр дэвшүүлсэн зорилго,зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах бодлого, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, , орон нутгийн төсөв,гадаад,дотоодын зээл тусламж,төсөл хөтөлбөрт тусгах зэрэг  санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх
-       Төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар салбар хоорондын уялдаа холбоог хангах, орон нутгийн түвшинд нэгдмэл удирдлагыг бий болгох
-       Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бүх талын оролцоог хангах,тэдгээрийн үйл ажиллагааг удирдах,уялдуулан зохицуулах
-       Орон нутгийн түвшинд боловсролын удирдлага,төлөвлөлт,хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх
    Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын
          захирамжаар байгуулсан зөвлөл ажиллаж төлөвлөгөөний удирдлага,хэрэгжилтийг
          зохицуулах,санхүүгийн төлөвлөлт, дутагдах санхүүжилтийг бүрдүүлэх,төлөвлөгөөний
          жил бүрийн тайлан, шаардлагатай асуудлуудыг хэлэлцэх,шийдвэрлэх чиг үүргийг
          хүлээнэ.
           Мастер төлөвлөгөөнд тусгагдсан зорилго,зорилтыг аймаг, сум,орон нутгийн үйл
          ажиллагааны жил бүрийн төлөвлөгөө,аймгийн эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх Үндсэн
         чиглэл,Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдаас аймгийн Засаг даргатай байгуулах
         жил бүрийн бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ,аймгийн Засаг даргаас сумдын
         Засаг дарга нартай байгуулах бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд тусгаж
         хэрэгжүүлнэ.
Мастер төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнг үнэлэх хяналт-шинжилгээний үзүүлэлтийг боловсруулах,боловсролын удирдлага, мэдээллийн системд тулгуурлан мэдээллийг цуглуулах,мэдээллийн бааз байгуулах, бодлогын дүн шинжилгээ,үнэлгээ хийх,хэрэгжилтийн талаархи тайлан,үнэлгээг Засаг даргын зөвлөл,төсөл хөтөлбөрийн газар,хандивлагчид,олон нийтэд мэдээлэх үүргийг дээрх зөвлөл хүлээнэ.