Хэвлэх DOC Татаж авах
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
Тэргүүлэгчдийн  2008 оны 85 дугаар 
тогтоолын нэгдүгээр хавсралт
 
ҮНДЭСНИЙ СПОРТЫГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ
ХӨГЖҮҮЛЭХ АЙМГИЙН “ДЭД“ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл:
 
Нүүдэлчин  монголчууд олон жил амьдрахдаа байгаль цаг уур, 4 улиралд ахуй нөхцөлдөө зохицсон биеийн тамирын өвөрмөц дасгалаар хичээллэн хүч чадлаа хөгжүүлэн, цэрэг байлдааны  бэлтгэлээ ханган, эрүүл чийрэг эрч хүчтэй ард түмэн байсан түүхэн уламжлалтай.
Улс үндэстэн бүр даяарчлалын энэ үед өөрийн орны үндэсний спортоо  дэлхий нийтэд таниулах, сурталчлахад ихээхэн анхаарал тавьж байгаа үед Монгол улсын төр Засгаас онцгой анхаарал тавьж  жил бүр Монгол орон даяар  үндэсний их баяр наадмаа зохиож, 4 жилд 1 удаа Үндэсний спортын их наадмыг зохион явуулснаар үндэсний спортоор хичээллэгсэд хүн амын 12.7%-д хүрч, энэ спортоор хичээллэгсдийн хувь өсөж байна.
Үндэсний спортын төрлүүдээр манай аймагт төрөн гарсан олон алдартнууд байдаг. Тухайлбал: Үндэсний бөхөөр улсын цолтой бөхчүүдийг дурьдвал, Монгол улсын хурц арслан Г.Дэмүүл, улсын харцага И.Ламаажав, Улсын начин Д.Багахүү, А.Ганбаатар, А.Сугиа, Г.Төмөрбаатар, Т.Энхтуяа нар болно.  Үндэсний сурын харваагаар: Монгол улсын гоц мэргэн Ж.Баттөмөр, Монгол улсын мэргэн С.Баярмаа зэрэг үндэсний сурын спортын 21 мастер төрөн гарсан. Хурдан морь, морин спортын чиглэлээр Ц.Шоовдор, Б.Дашдорж, Ц,Гүүш, В.Наранмандал, Ц.Жанж зэрэг улсын алдарт уяач-6, аймгийн алдарт уяач-58 төрөн гарч улс, аймгийн баяр наадамд хурдан мориныхоо торгон жолоог өргөж,  хурд шандасыг нь сорин хурдлуулж байгаа билээ.
Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн Засаг даргаас үндэсний спортыг хөгжүүлэх талаар олон шийдвэр гаргаж хэрэгжүүлсний үр дүнд Өмнөговь аймгийн үндэсний спортын амжилт өсөж, спортын холбоодын үйл ажиллагаа сэргэж спортын байгууллагуудтай хамтран  ажиллах ажлын уялдаа холбоо сайжирч байна.
Уламжлагдан ирсэн үндэсний спорт, тоглоом наадгай монгол хүний онцлогт тохирсон олон сайхан өв уламжлалыг  шингээсэн бие бялдрын хүмүүжлийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Цаашид үндэсний спортоор дамжуулан хүн амын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Орон нутгийн биеийн тамирын байгууллага болон үндэсний спортын холбоодын ажлын уялдаа холбоог улам сайжруулан, ашиглагдаагүй нөөц бололцоог шинээр нээн илрүүлж нэгдсэн удирдлага, зохион байгуулалтанд оруулж хөгжүүлэх шаардлага гарч байна. Иймд Үндэсний спортыг зах зээлийн үед хүн амын эрүүл мэндийг сайжруулах, төрийн бус байгууллагын оролцоог дэмжих зорилгоор үндэсний спортыг хөгжүүлэх аймгийн “Дэд” хөтөлбөрийг боловсруулсан болно.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хугацаа, зарчим, санхүүжилт
 
2.1. Зорилго:
Монголчуудын уламжлалт болон шинээр хөгжиж байгаа үндэсний спортыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд өвлүүлж хүн амын бие бялдарыг чийрэгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, үндэсний спортоор хичээллэх таатай орчинг бүрдүүлэхэд оршино.
 
2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа:
Хөтөлбөрийг 2007-2012 онд хэрэгжүүлэх бөгөөд дунд хугацааны үнэлгээг 2010 онд хийнэ.
 
2.3 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална.
2.3.1 Үндэсний спортыг хөгжүүлэх үйл ажиллагаа нь төрийн болон  төрийн бус олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хамтын ажиллагаанд тулгуурлана.
2.3.2 Уламжлалт үндэсний спортын морь, бөх, сур, шагайн төрлүүд, шинээр хөгжиж буй тэмээн поло, тэмээний болон жороо морины уралдаан, уургач, бугуйлч, эмнэг сургагчдын тэмцээн зэргийг орон нутгийн онцлог боломжинд тулгуурлан тасралтгүй залгамж шинжтэй хөгжүүлнэ.
2.4 Хөтөлбөрийн эх үүсвэрийг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
2.4.1 Улсын болон орон нутгийн  төсөв
2.4.2 Эрүүл мэндийн дэмжих сангаас олгох хөрөнгө
2.4.3 Гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж  
2.4.4 Бусад эх үүсвэр
 
Гурав. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны чиглэл,
хүрэх үр дүн
 
3.1 Зорилт: 1. Үндэсний спортыг хүн амын  дунд хөгжих таатай орчин бүрдүүлэн, материалаг баазыг бэхжүүлнэ.
 
3.1.1 Сум бүрт үндэсний сурын байт талбайг байгуулан тохижуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.
3.1.2 Аймгийн бүх сургууль, хүүхдийн амралт зусланд үндэсний спортын секц дугуйлан хичээллүүлж, сурагчдыг өргөнөөр татан оролцуулах
3.1.3 Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо оршдог Зэвсэгт хүчний 167-р анги, Хилийн цэргийн 0131-р ангийн  хугацаат  цэргийн албан хаагчид офицеруудыг хөтөлбөрт хамруулах.
3.1.4 Аймгийн Биеийн тамирын спортын хороон дээр үйл ажиллагаа явуулдаг “Афин” олимп судлалын төвд үндэсний спортын танин мэдэхүйн сурталчилгаа самбар, спортын төрөл бүр дээр хийж, сургалт сурталчилгаа явуулах
3.1.5 Аймгийн орон нутгийн хэвлэл, мэдээлэлийн хэрэгслэлээр үндэсний спортын сурталчилгааг тогтмол хийх.
3.1.6 Үндэсний спортын хэрэглэл материал, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, нийлүүлэх, төр, олон нийтийн байгууллагын саналыг дэмжиж ажиллах.
 
Хүрэх үр дүн:
 
-       Үндэсний спортын төрлүүд хөгжих таатай орчин бүрдэж, уралдаан тэмцээний тоо нэмэгдэж, үндэсний спортоор хичээллэгсдийн болон тэмцээнд оролцогчдын хүрээ өргөснө.
-        
3.2  Зорилт:  2   Үндэсний спортын уламжлалт заншил, зан үйлийг сэргээн, сонирхогчдын хүрээг өргөжүүлнэ.
 
3.2.1 БТС-ын дээд байгууллага, үндэсний спортын улсын холбоодоос  үндэсний спортын соёл зан үйл, техник арга барилын талаар гаргасан сургалт сурталчилгааны материал, гарын авлага, CD, DVD бичлэгийг түгээх.
3.2.2 Үндэсний их баяр наадам, цагаан сар, ахмадын өдрөөр  ахмад болон залуу үеийг оролцуулсан үндэсний спортын танин мэдэхүйн нэвтрүүлгийг орон нутгийн телевизтэй хамтран зохион явуулах.
3.2.3 Үндэсний спортын арга зүйч, багш дасгалжуулагч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар онцгой анхаарч Биеийн тамир спортын улсын хороо, Монголын Үндэсний Олимпын хороо, Спортын улсын холбоодоос  явуулдаг сургалт семинарт өргөнөөр хамруулан оролцуулах.
3.2.4 Бөхийн болон хурдан морины цоллооч, шүүгчдийн залгамж халааг бэлтгэхэд анхаарч, улсын цол зэрэгтэй шүүгчээр залуучуудад сургалт семинар  явуулан улмаар аймгийн бүх суманд цоллооч шүүгчтэй болгоход анхаарч ажиллана.
3.2.5 Үндэсний сур шагайн харвааны тэмцээний үер хийдэг уухайг журмын дагуу хийлгэдэг болгож өсвөр үеийнхэнд өвлүүлэх асуудалд  анхаарч ажиллах .
 
Хүрэх үр дүн:
-       Үндэсний спортын талаархи ард иргэдийн мэдлэг хандлага дээшилж, хичээллэгсдийн хүрээ өргөжинө.
-       Үндэсний спортын төрлүүд аймгийн бүх суманд жигд хөгжих нөхцөл бүрдэнэ.
 
3.3    Зорилт: 3  Үндэсний спортын асуудлаар эрх зүйн таатай орчин бүрдүүлж аймгийн хэмжээнд үндэсний спорт хөгжих удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох.
 
3.3.1    Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний спортын холбоодын ажилд  дэмжлэг туслалцаа үзүүүлэх, ажлыг эрчимжүүлэх зорилгоор спортын холбоодын ажлыг жил бүр дүгнэж аймгийн Засаг даргын шагнал олгодог болгох
3.3.2    Аймгийн Засаг  даргын Тамгын газар, Биеийн тамир спортын хороо, Хүүхдийн Төлөө төвтэй хамтран хурдан морины  хүүхдийн аюулгүй байдал  хамгаалалт орчны  стандартыг хангуулах журмыг боловсруулан мөрдүүлэх.
3.3.3    Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Үндэсний спортыг хөгжүүлэх  асуудлыг тусган хэрэгжүүлэх
 
Хүрэх үр дүн:
-       Үндэсний спорт хөгжих эрх зүйн орчин бүрдэх
-       Үндэсний спортын холбоодын үйл ажиллагаа идэвхжинэ.
 
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
 
4.1 Аймаг, сумын Засаг дарга түүний Тамгын газар Дэд хөтөлбөрийг аймгийн хэмжээнд удирдан зохион байгуулах, хамтын оролцоог хангах, хяналт тавьж ажиллана.
4.2 Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, оролцогч байгууллагуудын ажлын уялдаа, холбоо, мэдээллээр хангах үр дүнг тооцох, хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах  асуудлыг аймгийн БТС-ын Хороо хариуцан хэрэгжүүлнэ.
 
Тав.  Хөтөлбөрийн шалгуур үзүүүлэлт:
 
¹
 
Шалгуур үзүүлэлт
Одоогийн түвшин 2007 /хувиар/
Хүрэх үзүүлэлт
2010 /хувиар/
2012 /хувиар/
1
Үндэсний спортоор хичээллэгсдийн хувь
 
14
 
15
 
18
2
Үндэсний спортын чиглэлээр  мэргэжил дээшлүүлсэн багш, арга зүйчдийн тоо
 
42
 
84
 
96
 
3
Үндэсний спортыг  хэвлэл мэдээллээр сурталчилсан тоо / Орон нутгийн телевиз, сонин, радио/
 
24
 
48
 
 
60
4
Үндэсний спортын чиглэлээр  секц, дугуйлан хичээллүүлдэг сургуулийн тоо
 
8
 
14
 
18
5
Үндэсний спортоор өндөр цол зэрэг  хүртсэн тамирчдын тоо
 
32
 
34
 
40