Хэвлэх DOC Татаж авах

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 2008 оны 07 дугаар сарын 04-ний
өдрийн 59 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт


“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ”
АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР
/2008-2010 он/

“Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” НҮБ-ын тунхаглал үйл ажиллагааны хөтөлбөрт нэгдсэн Монгол улс “Хүүхдэд ээлтэй орон” байхыг зорьж “Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 02 дугаар тогтоолоор 2008-2009 оныг Залуучууд өсвөр үеийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, боловсрол мэдлэгийг нь дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
2007 оны аймгийн “Бид говийн хөгжлийн ирээдүй” хүүхдийн чуулган 2008 оны “Хүүхэд бүр эцэг эхийн ивээл дор”, “Хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйлс” зөвөлгөөнүүдэд оролцогч хүүхэд багачууд , эцэг эх, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдийн гаргасан санал дүгнэлтүүдээс үндэслэн хүүхдийн эрх хамгаалал хөгжил оролцоог сайжруулах энэхүү хөтөлбөрийг боловсрууллаа.

Аймгийн хүүхдийн талаарх өнөөгийн байдал:

• Аймгийн хэмжээнд 0-18 насны 19054 хүүхэд байгаа нь нийт хүн амын 42.8 %-ийг эзэлж байна.
• Ерөнхий боловсролын сургуульд 10832 хүүхэд, 0-5 насны 4967 хүүхэд байгаас сургуулийн өмнөх боловсролд 1855 хүүхэд хамрагдаж байна.
• Сургуулийн гадна 1224 хүүхэд байгаагаас 660 буюу 53 хувь нь 15-18 насны дараахь шатны сургалтанд хамрагдаж чадаагүй хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүийн 176 нь албан бус сургалтанд хамрагдаж байна.
• Хөгжлийн бэрхшээлтэй 140 хүүхэд, бүтэн өнчин хүүхэд 61, Хагас өнчин хүүхэд 644, Асрамжлах хүнгүй 6 хүүхэд, Бие даан түр өрх толгойлон амьдарч буй 135 хүүхэд эцэг эхийн хараа хяналтгүй байна.
• Хөдөлмөр эрхлэгч хүүхэд 199 /МАА-н салбарт/ , уул уурхайн гар олборлолт болон бусад салбарт 170 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна.
• Хүүхдийн өөрөө удирдах 56 байгууллагад 1438 хүүхэд байгаа нь сургуульд суралцдаг нийт хүүхдийн 13,2%-г эзэлж байна .
• 2007 онд 78 хэрэгт 99 хүүхэд холбогдосноос 73 нь сургуульд сурдаг бөгөөд 48 нь сургууль завсардсан байна. 2008 оны эхний 5 сарын байдлаар 7 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд нийт гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдээс 64 хүүхдийг батлан даалтанд авч хүмүүжүүлж байна. Хүүхэд холбогдсон нийт гэмт хэргүүдийн 68,1% нь хулгайн гэмт хэрэг байна.
• 10000 хүн тутамд хүүхдийн өвчлөл 2264 байна.
/ Тоо баримтыг 2007 оны жилийн эцсийн статистик мэдээнээс авсан болно/

Хөтөлбөрийн зорилго :

Хүүхдийг хөгжүүлэх, эрхийг нь хамгаалах, тэдний оролцоог дээшлүүлэх замаар хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэн аж байдлыг нь сайжруулахад хөтөлбөрийн эрхэм зорилго оршино.
Хөтөлбөрийн зорилт :

• Хүүхэд хөгжих таатай орчин бүрдүүлэх, Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх
• Хүүхдийн эрхийг хамгаалах, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх
• Хүүхдэд чанартай боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх
• Хүүхдийн эрүүл мэнд, эсэн мэнд амьдрах орчин нөхцлийг сайжруулах
• Хүүхдийн байгууллагын чадавхийг сайжруулж олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
• Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдлыг хөгжүүлэх

Хөтөлбөрийн үйл ажиллагааны чиглэл:

Нэг. Хүүхэд хөгжих орчинг бүрдүүлэх, Хүүхдийн төлөө
зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр

1.1. Аймгийн төвд “Хүүхдийн ордон” барьж ашиглалтанд оруулах
1.2. Хүүхдийн дунд үндэсний болон оюунлаг спортыг өргөнөөр хөгжүүлэх
1.3. Хүүхэд өсвөр үеийнхэний чөлөөт цагаа өнгөрөөх тоглоомын талбай байгуулах ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сургуулиудын биеийн тамирын талбайг сэргээн тохижуулах
1.4. Хүүхдийн ордны үйл ажиллагааг тогтмолжуулж , хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлан, клубуудыг хичээллүүлэх
1.5. Авьяаслаг хүүхдүүдийг тодруулах, сурталчлах зорилгоор хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулах
1.6. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлыг сайжруулах зорилгоор улирал бүр зөвлөлийн ажлын тайланг нийт хүүхэд багачуудад тайлагнадаг тогтолцоонд шилжих
1.7. Аймгийн нийт хүүхэд багачуудын 40 гаруй хувь оршин сууж буй Даланзадгад сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлыг сайжруулах

Хоёр : Хүүхдийн эрхийг хамгаалах, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх

2.1 Нийт иргэд, эцэг эхчүүдийн дунд хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт сурталчилгааг үе шаттай зохион байгуулах
2.2. Гэмт хэрэгт өртсөн болон өртөж болзошгүй хүүхдийн төлөв байдлын судалгааг гарган мэдээллийн сан бүрдүүлэх
2.3. Насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой гэмт хэргүүд дээр ажилладаг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч нарт хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенцийн талаар сургалт зохион байгуулж хамтран ажиллах
2.4. Хүүхдийн мэдүүлгийн өрөөний үйл ажиллагааг тогтмолжуулах
2.5. Албан байгууллага сургууль бүрийг сард 1 өдрийг хүүхдийг дэмжин ажиллах өдөртэй болгох
2.6. Гэмт хэргийн хохирогч болсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эрхийг хамгаалах зөвлөл байгуулж ажиллах
2.7. Албан байгууллага бүр “Эцэг эхийн зөвлөл” ажиллуулах

Гурав:. Хүүхдэд чанартай боловсрол олгох чиглэлээр

3.1. Сургууль завсардсан хүүхдэд боловсрол нөхөн олгох,сургууль завсардалтыг бууруулах арга хэмжээг ээлж дараатай авах
3.2. Хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг сургууль, албан бус боловсролд хамруулж сумдын албан бус боловсролын танхимыг тохижуулах, үйл ажиллагааг тогтмолжуулах.
3.3. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдагсадын хувийг нэмэгдүүлж, малчдын хүүхдүүдийг хувилбарт сургалтанд хамруулах
3.4. Боловсролын салбарыг боловсон хүчнээр хангаж, тогтвор сууршилтай ажиллуулж, сургууль цэцэрлэгийн багш, сургуулийн нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтанд шат дараатай хамруулах
3.5. Ерөнхий боловсролын сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд холбогдох байгууллагуудтай хамтран хяналт хийх журмын дагуу хэрэгжүүлэх
3.6. ЕБС, цэцэрлэгийн усан хангамж, гар угаах, бие засах газрыг стандартын дагуу тохижуулах
3.7. Сургууль, номын санг тохижуулж, номын фондыг баяжуулах
3.8. Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийг бий болгоход дэмжлэг үзүүлэх
3.9. ЕБС-ын суралцагсдын “Мэргэжлийн баримжаа олгох” төвийг 1-р бүрэн дунд сургууль дээр байгуулах
3.10. 6 настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулах, сурах орчин нөхцлийг бүрдүүлэх

Дөрөв: Хүүхдийн эрүүл мэндийн талаар

4.1. Нэгдсэн эмнэлэгийн дэргэдэх “Өсвөр үеийн кабинет”- ийн үйл ажиллагааг тогтмолжуулах
4.2. Сургууль цэцэрлэгийн хүүхдийг жилд 1 - ээс доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж эрүүлжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах
4.3. Хүүхдийн эрүүл мэнд аюулгүй орчныг дэмжсэн “Эрүүл мэндийг дэмжигч” сургууль цэцэрлэгийг жил бүр шалгаруулж дүгнэх
4.4. ”Хүүхдийн өвчний цогц менежмент” хөтөлбөрийн хүрээнд эмч нар болон эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах
4.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх асран хамгаалагчид, нийгмийн ажилтан нарт “Хүүхдийн нөхөн сэргээх үйлчилгээ” чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгуулах
4.6. Хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэх чиглэлээр эцэг эхийн сургалтанд залуу эцэг эхчүүдийг хамруулах
4.7. ЕБС-д орон тооны болон гэрээт эмч ажиллуулж, дотуур байрны эмийн зардлыг нэмэгдүүлэн хяналттай зарцуулах
4.8. “Баяр бахдалаа хуваалцья” ТББ-ын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах

Тав: Хүүхэд өсвөр үеийнхэний оролцоог нэмэгдүүлэх талаар

5.1. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг чадваржуулахад төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
5.2. Боловсрол соёлын газрын дэргэдэх “Эрдэм” телевизийн үйл ажиллагааг тогтмолжуулж хүүхдийн нэвтрүүлгийн болон дуу хөгжмийн студи байгуулах
5.3. Хүүхдийн өөрөө удирдах байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвөлгөө өгч ажиллах
5.4. Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн дэргэд байнгын ажиллагаатай “Мини парламент” байгуулж ажиллуулах
5.5. Аймгийн Хүүхдийн төлөө төвөөс сум бүрт хүрч ажиллах, арга зүйн зөвөлгөөгөөр тогтмол хангаж ажиллах


Зургаа:Хүүхдийн байгууллагын чадавхийг сайжруулах талаар

6.1. Хүүхдийн байгууллагын орон тоог нэмэгдүүлж чадавхийг бэхжүүлэх
6.2 “Хүүхдэд ээлтэй” засаг дарга шалгаруулах болзлыг жил бүр зарлан дүгнэх
6.3. Сум бүрд “Хүүхдийн элч ” ажиллуулах, сургах, чадавхижуулах
6.4.Нийгмийн ажилтныг сургууль бүрд ажиллуулж, мэргэшүүлэх
Хөтөлбөрийн санхүүжилт :
• Улсын төсөв / салбарын/
• Орон нутгийн төсөв
• “Хүүхдийн төлөө” сан
• Гадаад дотоодын төсөл хөтөлбөрийн хөрөнгө
• Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, компани, иргэдийн санаачилгаар хуримтлагдсан хандив тусламж

Гарах үр дүн:

Үзүүлэлтүүд Одоогийн түвшин 2008 онд 2009 онд 2010 онд
Боловсрол Сургууль завсардалтыг бууруулна 18 10 8 -
Албан бус боловсролд хамрагдалтын хувийг нэмэгдүүлнэ 28,6% /176/ 40%
/282/ 60%
/246/ 70%
/ 284/
СӨБ-д хамрагдагсдын хувийг нэмэгдүүлнэ 40% 41.7% 43.5% 44,0%
Бага насны хүүхдийг дүйцсэн болон хувилбарт сургалтанд хамрагдалтыг нэмэгдүүлнэ 98,0 99.0% 99,5% 100,0%
Эрүүл мэнд Хүүхдийн идэвхтэй хяналтыг нэмэгдүүлнэ 85,9 88,0 90,0 92,0
Хүүхдийн жин алдагдлыг бууруулна 0,7 0,5 0,3 0,2
Халдварт гипатит өвчний гаралтыг бууруулна 134 120 110 100
Хүүхдийн дархлаажуулалтыг нэмэгдүүлнэ 98,0 98,9% 99,0% 99,5%
Хүүхдийн эндэгдлийг бууруулна .
/ 1000 амьд төрөлтөнд/ 22,0 21,8 21,5 21,0
Хүүхдийн байгууллага Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын гишүүнчлэлийн тоог нэмэгдүүлнэ 1438 2050 3000 5000
Сургууль бүрд нийгмийн ажилтан ажиллуулах 8 15 18 18 /сургуульд/
Хүүхдийн гишүүнчлэлтэй байгууллагын тоог нэмэгдүүлнэ 3 5 6 8