A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 144

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (ЖДҮ-ийн зөвлөл)

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 20.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөлийн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай. /ЗГ-ын 2015-7-20-ны өдрийн 301-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

2. Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөлийн дүрмийг даган мөрдөж, хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Жижиг, дунд үйлдвэрийн Үндэсний зөвлөлийн дарга Т.Бадамжунайд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ