Хэвлэх DOC Татаж авах

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 2008 оны 35 дугаар
тогтоолын нэгдүгэр хавсралт


ӨМНӨГОВЬ АЙМАГТ БҮРТГЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл
Төрийн болон бизнесийн байгууллагын амжилт нь сайн бүртгэл мэдээлэлтэй салшгүй холбоотой бөгөөд төр, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн болон бүх нийтийн анхаарлыг бүх төрлийн бүртгэл тайлагналыг сайжруулахад хандуулснаар далд эдийн засаг болон нийгмийн аливаа сөрөг үр дагаваруудыг саармагжуулах боломжтой.
Хоёр. Хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалт
2.1 Хөтөлбөрийг аймгийн хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцан, хэрэгжилтийг жил бүр дүгнэж дүнг аймгийн ИТХТэргүүлэгчидэд тайлагнана.
2.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил, жилээр гаргаж, мөрдөж ажиллана.
Гурав. Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ үе шат
3.1 Хөтөлбөрийн зорилго:
Хөтөлбөр нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэх, улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зэрэг эдийн засаг санхүү, мөнгө зээл, бүртгэл, аудитын үйл ажиллагааны стандарт горим, төлөвлөлтийн арга зүйг мөрдөх талаар хүлээх хариуцлагыг дээшлүүлж удирдлагын шийдвэр гаргахад санхүүгийн болон мэдээ тайлангийн ач холбогдол хэрэглээг нэмэгдүүлнэ.
Бүртгэлийн үйл ажиллагаанд оролцдог төрийн ба төрийн бус мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдааг нягтруулах, санхүү эдийн засгийн ажилтнуудын харилцан суралцаж хамтран ажиллах бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд оршино. Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтаны улсын 4-р зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан зөвлөмж, Сангийн яамны хүний нөөцийн хөгжлийн 2007-2016 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор бүртгэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн боловсруулсан.
3.2 Хөтөлбөрийн хамрах хүрээ
Хөтөлбөр нь өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын санхүү бүртгэлийн үйл ажиллагаа, бүртгэл, санхүү эдийн засгийн ажилтануудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх хүрээг хамрана.
3.3 Хөтөлбөрийн үе шат
Хөтөлбөрийг 2008-2012 онд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1 Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа
4.1.1 Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг эдийн засгийн салбар бүрд нэвтрүүлж хэвшүүлэх ажлыг тооноос чанарт шилжүүлэх
4.1.2 Жижиг аж ахуйн нэгжид тохирсон бүртгэлийн стандарт, аргачлалыг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх
4.1.3 Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн нягтлан бодогч байх, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн нягтлан бодох бүртгэлийн ажлыг мэргэжлийн нягтлан бодогчоор гүйцэтгүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах.
4.1.4 Төсөв боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцыг ил тод болгох, түүнд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн бодлого арга зүйг боловсронгуй болгох асуудлаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
4.1.5 Улсын секторын нягтлан бодох бүртгэлийг аккрэул суурьт шилжүүлэх ажлыг чанаржуулж аккрэул төсөвлөлт, аккрэул нягтлан бодох бүртгэлийн уялдааг хангах. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн удирдлагын мэдлэг, чадварыг дээшлүүлж, практик хэрэглээ болгоход онцгой анхаарах.
4.1.6 Бүртгэл, санхүүгийн үйл ажиллагаанд орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдээллийн технологи, сүлжээ, программ хангамжийг бүрэн ашиглах нөхцөл бүрдүүлж ажиллах. Мэдээллийн хугацаандаа болон эрэлттэй чанарыг нэмэгдүүлнэ.
Төрийн болон хөндлөнгийн аудитын хараат бус байдлыг хангах, аудитын үйл ажиллагааг төлөвшүүлэх, байгууллага бүр дотоод аудитыг оновчтой зохион байгуулах.
4.1.7 Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулж мөрдүүлэх.
4.2 Боловсон хүчний бодлогын асуудал
4.2.1 Боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцлийг хангах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэнэ.
4.2.2 Бүртгэл тооцооны ажилтануудын нийгмийн асуудлын талаар төрөөс баримтлах бодлого чиглэл, хууль эрх зүйн актуудад өөрчлөлт оруулах санал боловсруулж, холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрүүлэнэ.
4.2.3 Төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагуудай хамтран бүртгэл санхүүгийн ажилтануудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх кредит цагийн системийг нэвтрүүлж өгөөжийг дээшлүүлэх, мэргэшсэн нягтлан бодогчдын тоог жил бүр нэмэгдүүлэнэ.
4.2.4 Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтны ажлыг дүгнэж урамшуулах журам, аймгийн шилдэг нягтлан бодогч шалгаруулах болзлын биелэлтийг жил бүр дүгнэж ажиллана
4.3 Бүх нийтийн мэдлэгийг дээшлүүлэх асуудал
4.3.1 Аймгийн бизнесс хөгжлийн төв, хувийн аудитийн байгууллага, Худалдаа аж үйлдвэрийн танхим, нягтлан бодох бүртгэлийн сургагч багш нартай хамтран хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад зориулсан сургалтыг системтэйгээр явуулна.
4.3.2 Бүх нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр жилд нэг удаа өдөрлөг, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулана.
4.3.3 Бүртгэл хөгжүүлэх талаар идэвхи санаачилгатай ажилласан байгууллага хамт олон, ажилтныг тодорхой үзүүлэлтээр шалгаруулж алдаршуулан арга туршлагыг сурталчилж ажиллана.
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
5.1 Орон нутгийн төсвөөс
5.2 Гадаад дотоодын төсөл хөтөлбөрийн хөрөнгө
5.3 Аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний хандив тусламж
Зургаа. Хөтөлбөрийн үр дүн
6.1 Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн шинэ дэвшилтэт технологи, электрон сүлжээ нэвтрүүлэн,үнэн зөв мэдээ мэдээллээр хэрэглэгчдийг хангана.
6.2 Бүртгэл санхүүгийн ажилтануудын мэдлэг боловсрол дээшилж,
нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсон хүчнээр хангагдана.
6.3 Төрийн байгууллагуудын төсөвт зарлагын хяналт сайжирч гарах зардлыг бус эцсийн үр дүнгээр санхүүжих тогтолцоонд шилжин төсвийн гүйцэтгэлийн тайланг бүтээгдэхүүнээр гаргаж хэлэлцүүлдэг болно.
6.3 Бүртгэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр хөрөнгийн
зарцуулалтын үр өгөөж дээшилж, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүний ашиг орлого нэмэгдэнэ.
6.4 Бүх нийтийн санхүүгийн боловсрол сайжирснаар эдийн засгийн үр ашиг дээшлэн, аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх далд эдийн засгийн хэмжээг бууруулна.