Хэвлэх DOC Татаж авах

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 2008 оны 35 дугаар
тогтоолын хоёрдугаар хавсралт

БҮРТГЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

№ Хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө
Хамрах хүрээ
Хуга-цаа Хариуцах эзэн


Нэг. Нягтлан бодох бүртгэлийн ажлын талаар.


1 Төрийн болон төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүд өөр өөрийн онцлогт тохирсон бодлогын баримт бичиг боловсруулж хэрэглээ болгоно. Төрийн өмчийн болон төсөвт байгууллагууд
2008

СЭЗБЗХэлтэс


2 Бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, дотоод хяналтын тогтолцоог төлөвшүүлнэ. Өмчийн бүх хэвшлийн ААНБ 2009 Өмчийн бүх хэвшлийн Аж ахуйн нэгж
3

Анхан шатны нягтлан бодох бүртгэлийн сургалт зохион байгуулна. Өмчийн бүх хэвшлийн ААНБ Жил бүр
СЭЗБЗХэлтэс

4 Аж ахуйн нэгжүүдийг НББ-ийн хуулийн дагуу гэрээт нягтлан бодогчтой болгох. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд Жил бүр
СЭЗБЗХэлтэс

5 Аж ахуйн нэгжүүдийн тайланг электрон шуудангаар авах, Аж ахуйн нэгжүүд 2009
СЭЗБЗХэлтэс

6 Жижиг аж ахуйн нэгжүүдэд бүртгэлийн программ нэвтрүүлэх. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 2008
СЭЗБЗХэлтэс

7
Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын нэвтрэлтийн чанарыг тодорхой үзүүлэлтээр дүгнэх. Төрийн өмчийн болон төсөвт байгууллагууд Жил бүр
СЭЗБЗХэлтэс

8 Бүртгэлийн ажлын талаар хэвлэл мэдээлэлээр сурталчилах.Энэ талаар сайн ажиллаж буй байгууллага хамт олны ажлыг олон нийтэд сурталчилах. Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага Жил бүр
СЭЗБЗХэлтэс

9 Байгууллагуудыг анхан шатны маягт, аж ахуйн нэгжүүдийг тайлангийн маягтаар хангах ажлыг тасралтгүй явуулна. Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага
Жил бүр
СЭЗБЗХэлтэс

10 Шинээр байгуулагдаж буй аж ахуйн нэгжүүдэд санхүү бүртгэлийн үйл ажиллагааны талаар заавар зөвлөгөө өгнө. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд Жил бүр

СЭЗБЗХэлтэс
Татварын хэлтэс


11 Төрийн өмчийн болон төсөвт байгууллагуудын нягтлан бодогчдыг аттестачилж, дүгнэлт хийх.
Төрийн өмчийн болон төсөвт байгууллагууд

2008 СЭЗБЗХэлтэс
ММНБИ-ийн салбар

12 Улсын секторын нягтлан бодох бүртгэлийг аккрэуль суурьт шилжүүлэх ажлыг бүрэн хэрэгжүүлж аккрэуль төсөвлөлт, аккрэуль нягтлан бодох бүртгэлийн уялдааг хангах.
Төсөвт байгууллагууд
2008-2011
СЭЗБЗХэлтэс


Хоёр. Сургалтын үйл ажиллагаа

1 Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох болон мэргэжил дээшлүүлэх сургалт шалгалтыг ММНБИ-тэй хамтран зохион байгуулах. Бүх нягтлан бодогчид

Жил бүр ММНБИ-ийн салбар
СЭЗБЗХэлтэс


2 Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх сунгах сургалтанд МНБ-ийг бүрэн хамруулах Мэргэшсэн нягтлан бодогчид Жил бүр
СЭЗБЗХэлтэс


3 Санхүү, нягтлан бодох бүртгэл хууль эрхзүйн чиглэлээр сургалт явуулах Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж Жил бүр СЭЗБЗХэлтэс Хуулийн хэлтэс,
Татварын хэлтэс

4 Бүх нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах. Ард иргэд Жил бүр АЗДТГазар
СЭЗБЗХэлтэс


5 Гадаад сургалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж
Жил бүр СЭЗБЗХэлтэс
ММНБИ-ийн салбар
Гурав. Бүртгэл санхүүгийн ажилтануудын нийгмийн асуудлаар

1 Боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
Сум,ААНэгж, байгууллага
Жил бүр СЭЗБЗХэлтэс
Сум байгууллага

2 Нягтлан бодогч, эд хариуцагчдийн цалингийн ангилал, зэрэглэлийг ахиулах, мэргэжлийн онцлогтой холбогдуулан илүү цаг ажилласны хөлс олгох талаар Төрийн захиргааны төв байгууллагад санал хүргүүлэх.
Бүх нягтлан бодогчид
2010

СЭЗБЗХэлтэс


3 Бүртгэл санхүүгийн ажилтнуудын нийгмийн асуудлын талаар НББ-ийн хуулинд өөрчлөлт оруулах талаар Төрийн захиргааны төв байгууллагад санал хүргүүлэх.
Бүх нягтлан бодогчид
2008-2009

СЭЗБЗХэлтэс

4
Шилдэг нягтлан бодогч шалгаруулах болзлын биелэлтийг дүгнэж ажиллах. Бүх нягтлан бодогчид Жил бүр СЭЗБЗХэлтэс

5 Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтаны ажил дүгнэж урамшуулах журмыг хэрэгжүүлж ажиллана.
Бүх нягтлан бодогчид
Жил бүр
СЭЗБЗХэлтэс
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хийх ажил


1 Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэх жил бүрийн төлөвлөгөөг,шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн хамт батлуулж ажиллах. Жил бүр
2008-2011
АЗДТГазар
СЭЗБЗХэлтэс
2 Амжилттай сайн ажилласан байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулж дүгнэж ажиллах.
СЭЗБЗХэлтэс

3 Бүртгэл санхүүгийн ажилтануудын мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх болон бүртгэлийн ажлыг сайжруулах арга хэмжээний зардлыг байгууллагын төсөв, бизнесс төлөвлөгөөнд тусгаж ажиллах. Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгжүүд 2008-2011

Аж ахуйн нэгж байгууллага