A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 7дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 193

Улаанбаатар хот

БОЛЗОЛ БАТЛАХ ТУХАЙ (тэргүүний сум шалгаруулах)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улсын тэргүүний /загвар/ сум шалгаруулах болзол"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(2011-03-16-ны 82-р тогтоолоор хавсралтад өөрчлөлт орсон)

2. Улсын тэргүүний /загвар/ сумыг 2 жил тутам шалгаруулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт даалгасугай.

3. Улсын тэргүүний /загвар/ сумдад олгох шагналд шаардагдах хөрөнгийг 2010 оноос эхлэн болзлыг дүгнэх тухайн жилийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР