Хэвлэх DOC Татаж авах
ХИЛИЙН БООМТЫН ЯСУУДЛААР ХАРИЛЦАН АЖИЛЛАХ ЖУРАМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Хилийн цэргийг удирдах газар, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар / цаашид холбогдох байгууллагууд гэнэ / Монгол Улсын хилийн боомтын асуудлаар харилцан ажиллах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
2.Уг журам нь тухайн байгууллагуудын хуулиар баталгаажсан үндсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг хөндөхгүй.
ХОЁР. Хилийн боомтыг нээхийн өмнө
1.Хилийн цэргийг удирдах газар нь түр буюу улирлын ажиллагаатай хилийн боомтуудыг хуваарийн бус үед ажиллуулах, нээх, хаах хугацааны тухай холбогдох байгууллагуудад урьдчилан мэдэгдэнэ.
2.Холбогдох байгууллагууд хилийн цагийн байдал, хил орчмын эрүүгийн нөхцөл байдлын талаархи мэдээллийг харилцан солилцож, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлно.
З.Цагдаагийн ерөнхий газар.Тагнуулын ерөнхий газар нь тухайн боомтод хяналт шалгалт явуулах үед анхаарах зорчигч, тээврийн хэрэгслийн талаар Гаалийн ерөнхий газарт, хилээр нэвтрэх үед нь саатуулах, хяналтад авах хүмүүсийн талаар Хилийн цэргийг удирдах газарт тус тус мэдэгдэнэ.
4.Тухайн боомтод байнга ажилладаг орон нутгийн холбогдох байгууллагуудын орон тооны ажилтнуудаас бусад албан томилолт, түр хугацаагаар хилийн бүс, зурвас, боомтод ажиллах тухайн байгууллагуудын ажилтнуудад Хилийн цэргийг удирдах газраас Монгол Улсын Хилийн тухай хуулийн дагуу нэвтрэх зөвшөөрлийг урьдчилан олгоно.
5.Шаардлагатай гэж үзвэл боомт нээхээс өмнө тухайн хилийн хэсгийн зурвасыг тусгай төлөвлөгөөний дагуу хамтран шалгана.

ГУРАВ. Хилийн боомтыг ажиллуулах үед

1 .Хилийн цэргээс тогтоодог "Боомт газар мөрдөх журам"-ыг мөрдүүлэхэд Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд өөрсдийн ажил үүргийн хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
 
2.Цагдаагийн ерөнхий газар.Тагнуулын ерөнхий газар өөрсдийн шугамаар мэдээлэл авагдсан сэжиг бүхий зорчигч, тээврийн хэрэгсэл болон хар тамхи, спирт, ноолуур зэрэг хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолтой мэдээллийг шалгахтай.холбогдсон үйл ажиллагаа явуулах үед нь хил, гаалийн ажилтнууд холбогдох туслалцааг үзүүлж хамтран ажиллана.
З.Улсын хилээр хууль бусаар эд зүйл, тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн,
нэвтрүүлэхээр завдаж байгаа талаар тухайн байгууллагуудын шугамаар
авагдсан мэдээллийг зохих шатанд урьдчилан мэдээлж, шаардлагатай
тохиолдолд харилцан ажиллана.  
4.Хил хамгаалах байгууллага нь:
-          Улсын хилийг боомт газраар хууль бусаар нэвтэрсэн,  нэвтрэхийг
завдсан гадаадын, харьяалалгүй болон өөрийн улсын иргэдийг орон
нутгийн тагнуул, цагдаагийн байгууллагад харъяаллын нь дагуу;
-          Хилийн    боомт    газраар    хууль    бусаар    эд    зүйл    нэвтрүүлсэн,
нэвтрүүлэхийг завдсан үйлдлийн талаар Гаалийн ерөнхий газарт тус
тус мэдэгдэнэ.
5.Холбогдох байгууллагууд асуудлыг харъяаллынхаа дагуу шалгаж, шийдвэрлэсэн дүнг хариу мэдэгдэнэ.
6.Холбогдох байгууллагууд дээрхи асуудалтай холбогдолтой хүн, тээврийн хэрэгсэл, эд зүйлийг хүлээлцэхдээ нотломж үйлдэнэ.
7.Ажлын зайлшгүй шаардлага гарвал нөгөө улсын хил хамгаалах байгууллагатай урьдчилан тохиролцсоноор Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын ажилтнуудыг хилийн уулзалтанд оролцуулах арга хэмжээ авна.

ДӨРӨВ. Боомт хаасны дараа

1. Харилцан ажиллагаатай байгууллагууд улсын хилээр хууль бусаар эд зүйл, тээврийн хэрэгсэл нэвтрүүлж болзошгүй чиглэл, замыг шаардлагатай гэж үзвэл хамтран хяналтанд авч, шалгана.
2.Хилийн боомт ажиллуулсан дүнг хамтран гаргаж холбогдох мэдээллийг солилцож, цаашид авах арга хэмжээг тодорхойлно.
З.Хилийн боомтын асуудлаар хамтарсан зөвлөлгөөнийг улиралд нэг удаа, /шаардлагатай тохиолдолд тухай бүр нь / хийнэ.
 
 
--------оОо--------