Хэвлэх DOC Татаж авах
Төрийн өмчийн хорооны 2010
      оны 7 дугаар сарын 22-ны өдрийн
 342 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
КОНЦЕСС ОЛГОХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН
 
УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ
 
БАРИМТ БИЧИГ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
УЛААНБААТАР ХОТ
2010 он
 
 
 
 
                              Концесс олгох уралдаант шалгаруулалтЫН
урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг
боловсруулах зааварчилгаа
 
Концессын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос боловсруулсан энэхүү урьдчилсан шалгаруулалтын жишиг баримт бичгийг концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахад ашиглана.
            Энэхүү урьдчилсан шалгаруулалтын жишиг баримт бичгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах замаар тухайн концессын зүйлийн байгууламж, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээнд тавигдах шаардлагад нийцүүлэн концесс олгох уралдаант шалгаруулалтын урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг бэлтгэнэ. Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг бэлтгэхдээ дараахь удирдамжийг дагаж мөрдөнө. Үүнд:
 
1. Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг концессын зүйлийн байгууламж, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ буюу төслийн онцлог байдалд нийцүүлэн энэхүү жишиг баримт бичгийн дагуу бэлтгэнэ;
2. Эрх бүхий этгээд урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг бэлтгэхдээ налуу үсгээр дөрвөлжин хаалтанд бичсэн зааврын оронд тохирох үг өгүүлбэр, тоо хэмжээ, хувь зэргийг бөглөх ба босоо үсгээр дөрвөлжин хаалтанд бичсэн хэсгийг зохих шаардлагын дагуу өөрчлөх буюу хэвээр нь үлдээнэ;
3. Aль нэг нөхцөлийг хэд хэдэн бүлэг, зүйлд давхар заах шаардлагатай бол тэдгээр нь хоорондоо зөрчилдөхгүй байх зарчмыг баримтална;
4. Эрх бүхий этгээд нь уралдаант шалгаруулалтыг явуулах, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг бэлтгэхдээ зөвлөх авч ажиллуулбал зөвлөхийн санал болгосноор өөрчлөлт оруулж болно.
5. Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дугаарыг дараахь дарааллын дагуу тогтооно:
- аймаг, нийслэлийн товчлол
- концессын зүйлийн жагсаалт батлагдсан он, ташуу зураас(/)
- концессын зүйлийн жагсаалт батлагдсан шийдвэрийн дугаар, хөндлөн зураас(-)
- жагсаалт дахь тухайн төслийн дугаар
Жишээ нь: УБ2010/198-7
 
Энэхүү урьдчилсан шалгаруулалтын жишиг баримт бичигтэй холбоотой асуулт ирүүлэх, тайлбар, эсвэл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараахь хаягаар холбоо барина уу.
 
 
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ,
КОНЦЕССЫН ГАЗАР
 
Холбоо барих утас: 265633, 263659
Вэб сайт: http://www.ppp.mn
 
 

Концесс олгох уралдаант шалгаруулалтын

                               урилга

 
 
 
Огноо: [огноо]
 
Уралдаант шалгаруулалтын нэр: [уралдаант шалгаруулалтын нэр]
                         
 
Уралдаат шалгаруулалтын дугаар: [уралдаант шалгаруулалтын дугаар]
 
            [Эрх бүхий этгээдийн нэр] нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг [төслийн нэр]-н [“концессын төрөл”] төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.
            [Концессын зүйлийн  тодорхойлолт]
            Концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын үетэйгээр Концессын тухай хууль болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулна.
            Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь [оролцогчид тавих ерөнхий шаардлага] чадвартай байна.
            Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн үнэ [урьдчилсан шалгаруулатын баримт бичгийн үнэ] төгрөгийг [төлбөр хийх хэлбэр] төлж баримтыг ирүүлсэн этгээдэд олгоно.
            Урьдчилсан шалгаруулалтанд оролцох саналыг [оролцох санал хүлээн авах эцсийн хугацаа] цагаас өмнө хүлээн авна.
            Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан [оролцох санал гаргагчийг хязгаарлах тоо] хүртэлх оролцох санал гаргагчийг уралдаант шалгаруулалтын үед оруулна.
            Уралдаант шалгаруулалтад Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийн нэгдэл оролцож болох бөгөөд тус концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулж болно.
           
            Сонирхсон этгээд оролцох хүсэлтийг доорх хаягаар ирүүлнэ.
           
            [Эрх бүхий этгээдийн нэр]
             [Хаяг]
 
            [Хариуцах ажилтны нэр]
             [Утас, факсны дугаар]
             [Е-тайл хаяг]
           
           
           
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
[ТӨСЛИЙН НЭР]
КОНЦЕСС ОЛГОХ уралдаант шалгаруулалтЫН
УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТЫН баримт бичиг
 
 
 
Огноо: [огноо]
Дугаар: [дугаар]

 
ГАРЧИГ
 
1. Танилцуулга........................................................................................................................... 6
   1.1 Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн зорилго..................................................
   1.2 Нэр томъёоны тайлбар.......................................................................................................
   1.3 Төслийн танилцуулга.............................................................................................................
   1.4 Эрх бүхий этгээд...................................................................................................................
   1.5 Зохицуулах байгууллага.......................................................................................................  
2. Төслийн мэдээлэл............................................................................................................... 9
   2.1 Төслийн зорилго....................................................................................................................
   2.2 Төслийн цар хүрээ................................................................................................................
   2.3 Төслийн байршил...................................................................................................................
   2.4 Концессын гэрээ...................................................................................................................
   2.5 Уралдаант шалгаруулалтын дараалал.............................................................................
   2.6 Уралдаант шалгаруулалтын хуваарь................................................................................  
3. Оролцох санал гаргагчид өгөх зааварчилгаа......................................................... 11
   3.1 Ерөнхий шаардлага..............................................................................................................
   3.2 Түншлэл...................................................................................................................................
   3.3 Ажлын талбайтай танилцах.................................................................................................
   3.4 Оролцох санал гаргагч тодруулга хүсэх...........................................................................
   3.5 Оролцох санал ирүүлэхийн өмнөх уулзалт.......................................................................
   3.6 Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг хүчингүй болгох, түүнд нэмэлт, өөрчлөлт    оруулах.................................................................................................................................................  
   3.7 Оролцох санал гаргагчийн зардал....................................................................................
   3.8 Оролцох санал ирүүлэх.......................................................................................................
   3.9 Албан ёсны хэл.....................................................................................................................
   3.10 Оролцох саналд нэмэлт, өөрчлөлт оруулах, оролцох саналаа буцааж авах..........
   3.11 Оролцох саналыг нээх.......................................................................................................  
   3.12 Уралдаант шалгаруулалтын комисс................................................................................
   3.13 Нууцлал.................................................................................................................................
   3.14 Уралдаант шалгаруулатын комисс тодруулга хүсэх....................................................
4. Оролцох саналын үнэлгээ............................................................................................. 16
4.1 Оролцох саналын иж бүрдэл..............................................................................................
4.2 Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд.......................................................................................
4.3 Ерөнхий шаардлага.............................................................................................................
4.4 Санхүүгийн чадавхи.............................................................................................................
4.5 Техник, технологийн чадвар...............................................................................................
4.6 Үнэлгээний аргачлал............................................................................................................
4.7 Оролцогчдын тодорхой тоогоор хязгаарлах .................................................................
4.8 Урьдчилсан шалгаруулалтын дүнг мэдэгдэх ..................................................................
4.9 Давуу байдал олгох .............................................................................................................
5. Оролцох саналын маягтууд........................................................................................... 19
5.1 Оролцох саналын мэдүүлэг...............................................................................................
5.2 Оролцох санал гаргагчийн мэдээллийн хүснэгт..............................................................
5.3 Түншлэлийн гишүүдийн мэдээллийн хүснэгт.....................................................................
5.4 Санхүүгийн чадавхи.............................................................................................................
5.5 Шаардагдах санхүүжилтийг бүрдүүлэх чадавхи.............................................................
5.6 Зураг төслийн ажлын туршлага..........................................................................................
5.7 Барилгын ажлын туршлага.................................................................................................
5.8 Ашиглалтын үйл ажиллагааны туршлага..........................................................................
5.9 Концессын төсөл хэрэгжүүлж байсан туршлага.............................................................
5.10 Оролцох санал гаргагчийн бүтэц, зохион байгуулалт..................................................
5.11 Техник хэрэгсэл..................................................................................................................
   5.12  Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин.......................................................................
 

 
1.      ТАНИЛЦУУЛГА
 
1.1.       Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн зорилго
            Энэхүү урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт [төслийн нэрийг бичих] танилцуулга, төслийн мэдээлэл, оролцох санал гаргагчдад өгөх зааварчилгаа, оролцох саналын үнэлгээ болон оролцох саналын маягтуудыг багтаасан болно. Эрх бүхий этгээд оролцох санал гаргагчдыг оролцогчдод тавих ерөнхий шаардлагын дагуу үнэлж, шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан оролцогчдоор хязгаарлан төслийн саналаа ирүүлэх эрх бүхий оролцогчдын жагсаалтыг гарган тэдгээрт мэдэгдэж, уралдаант шалгаруулалтын баримт бичгийг олгох зэрэг ажлыг зохион байгуулахад энэхүү урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн зорилго оршино.
 
1.2.       Нэр томъёоны тайлбар
            Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн нэр томъёонуудыг дараахь утгаар ойлгоно:
“Гишүүн” гэж түншлэлд орсон хуулийн этгээдийг;
“Зохицуулах байгууллага” гэж концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох, үнэ тариф тогтоох, концессын зүйл, эсхүл түүгээр үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг батлах, мөрдүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагыг;
“Концесс” гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор Концессын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг;
“Концессын зүйл” гэж Концессын тухай хуулийн 10.1, 10.2-т заасан жагсаалтад орсон     зүйлийг;
“Концессын гэрээ” гэж концессыг хэрэгжүүлэхээр Эрх бүхий этээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг;
“Концесс эзэмшигч” гэж Концессын тухай хуульд заасан журмын дагуу концесс авсан Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг;
“Концессыг санхүүжүүлэгч” гэж концесс эзэмшигчийн үйл ажиллагаанд зориулан зээл олгох, баталгаа гаргах зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн этгээдийг;
“Оролцох хүсэлт” гэж уралдаант шалгаруулалтын зарын дагуу урьдчилсан шалгаруулалтад оролцохоор Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлээс ирүүлсэн албан бичгийг;
“Оролцох санал” гэж оролцох хүсэлт гаргасан этгээдээс урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн саналыг;
“Оролцох санал гаргагч” гэж урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу оролцох саналаа ирүүлсэн этгээдийг;
“Оролцогч гэж урьдчилсан шалгаруулалтад сонгогдсон этгээдийг;
“Төслийн саналгэж оролцогчдоос уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн саналыг;
“Түншлэл” гэж концессын төслийг хэрэгжүүлэхээр урьдчилсан шалгаруулалтад оролцож байгаа хуулийн этгээдийн нэгдлийг;
“Төслийн компани” гэж түншлэл, эсхүл хуулийн этгээдээс зөвхөн төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан буюу байгуулах компанийг;
“Уралдаант шалгаруулалт” гэж Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу концесс эзэмших эрх авах этгээдийг сонгон шалгаруулах үйл  ажиллагааг;
“Уралдаант шалгаруулалтын комисс” гэж Концессын тухай хуулийн 13.10-т заасан ажлын хэсгийг;
“Уралдаант шалгаруулалтын хуваарь” гэж эрх бүхий этгээдээс баталсан уралдаант шалгаруулалтын нарийвчилсан төлөвлөгөөг;
“Урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг” гэж Концессын тухай хуулийн 13.3, 13.4-т заасан шалгуур үзүүлэлтүүд, шаардлагатай бусад мэдээллийг тусгасан баримт бичгийг;
“Уралдаант шалгаруулалтын баримт бичиг” гэж оролцогчдод олгох Концессын тухай хуулийн 13.7-д заасан мэдээлэл, шаардлагатай бусад мэдээллийг тусгасан баримт бичгийг;
“Эрх бүхий этгээд” гэж төрийн өмчийн концессын зүйлийн хувьд Монгол Улсын Төрийн өмчийн хороог, орон нутгийн өмчийн концессын зүйлийн хувьд аймаг, нийслэлийн Засаг даргыг;
 
1.3.       Төслийн танилцуулга
1.3.1.     [Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан УИХ-аас баталсан хууль, УИХ, Засгийн газраас баримталж буй төрийн бодлого, шийдвэр, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тогтоол, шийдвэр, барилгын ажлыг гүйцэтгэх хугацаа, төсөвлөсөн нийт өртөг гэх мэт мэдээллийг дэлгэрэнгүй оруулах]
 
1.3.2.     Концесс эзэмшигч нь гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээтэй холбогдуулан шаардагдах бүх зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг авах, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах үүрэг хүлээнэ. Эрх бүхий этгээд, зохицуулах байгууллага нь концесс эзэмшигчид шаардлагатай зөвшөөрлүүдээ авахад нь хууль тогтоомжийн хүрээнд бүхий л талаар дэмжлэг үзүүлж, төслийн ажлыг саадгүй явуулахад анхаарал тавьж ажиллана.
 
1.4.       Эрх бүхий этгээд
[Төслийн нэр] –ийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг явуулах эрх бүхий этгээд нь [эрх бүхий этгээдийн нэр]  байна.
 
[Эрх бүхий этгээдийн талаарх танилцуулга, хуулиар олгогдсон эрх, үүргийн талаар танилцуулга оруулах]
 
1.5.       Зохицуулах байгууллага
[Төслийн нэр] –ийн зохицуулах байгууллагад  дараахь байгууллагууд орно. Үүнд:
 
[Зохицуулах байгууллагуудын нэрс]
 
[Зохицуулах байгууллагуудын төсөлд гүйцэтгэх үүрэг, түүний хууль эрх зүйн үндсийг бичих]

 
2.      ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ
 
2.1.       Төслийн зорилго
            [Tөслийн зорилго, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, хүлээгдэж байгаа үр дүнг дэлгэрэнгүй бичих]
 
2.2.       Төслийн цар хүрээ
            Концесс эзэмшигч нь [төслийн нэр] концессын зүйлийг [Концессын тухай хуулийн 4.1-д заасны дагуу концессын төрлийг бичих] хэлбэрээр эзэмшиж [төслийн хүрээнд хийгдэх зураг төсөл, барилгын ажил, хөрөнгө оруулалт, ашиглалтын үйл ажиллагаа, засвар арчлалтын гэх мэт ажлуудыг тодорхойлж бичих] ажлуудыг гүйцэтгэнэ.
            Концесс эзэмшигч нь концессын зүйлийн зориулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг өөрчлөхгүй.
 
2.3.       Төслийн байршил
            Концессын зүйл нь [харъяалагдах засаг захиргааны нэгж/нэгжүүдийг бичих]-ийн нутаг дэвсгэрт, [байрзүйн бусад тодорхойлолтыг бичих]-т байршилтай байна.
            [концессын зүйлийн байршлыг зэргэлдээ газар, газар эзэмшигчдийн мэдээллийн хамт харуулсан газрын зургийг оруулах, эсхүл хавсралтаар үзүүлэх]
 
2.4.       Концессын гэрээ
            Эрх бүхий этгээд Концессын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулах зөвшөөрлийг авч шалгарсан оролцогчтой концессын гэрээг байгуулна. Шалгарсан оролцогч концессын гэрээг байгуулснаар концесс эзэмшигч болно.
 
            Концессын гэрээний төслийг энэхүү урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн оролцогчдод олгогдох уралдаант шалгаруулалтын баримт бичигт хавсаргана.
 
Концессын гэрээний төсөлд дараахь агуулгыг тусгасан болно. Үүнд:
 
2.4.1.     Концессын гэрээ нь [жилийн тоог оруулах]  жилийн хугацаатай байна.
 
2.4.2.     Төслийн газрыг концесс эзэмшигчид [төсөл хэрэгжүүлж эхлэх өдрийг бичих] өдрөөс эхлэн [Концессын гэрээний хугацааг бичих] хугацаатайгаар Газрын тухай хуульд заасан нөхцөлөөр олгоно.
 
 
2.4.3.     [Концесс зэмшигчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэхийг бичих]
 
2.4.4.     Концесс эзэмшигч хөрөнгө оруулалтын зардал, санхүүжилтийн зардал, үйл ажиллагааны зардал, төлөвлөсөн ашгыг [төрөөс авах татаас, төлбөр, замын үйлчилгээний хураамж, тэдгээрийн нийлбэр зэрэг аль тохирохыг бичих]-с нөхөж олно.
 
2.4.5.     [төслийн үр дүнд тавигдах шаардлагыг (концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний тоо хэмжээ, хүчин чадал гэх мэт) оруулах]
 
2.5.       Уралдаант шалгаруулалтын дараалал
Уралдаант шалгаруулалтын комисс нь уралдаант шалгаруулалтыг урьдчилсан шалгаруулалтын болон уралдаант шалгаруулалтын гэсэн хоёр үетэйгээр зохион байгуулна.
 
2.5.1.     Урьдчилсан шалгаруулалт
         Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг “Уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журам”-ын дагуу үнэлж, энэхүү урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт тусгасан шалгуур үзүүлэлтүүдийг хамгийн сайн хангаж 60 ба түүнээс дээш оноо авсан нийт [  ] тооны оролцогчоор хязгаарлан оролцогчдын жагсаалтыг гаргана.
 
2.5.2.     Уралдаант шалгаруулалт
Оролцогчдын жагсаалтанд багтсан этгээд уралдаант шалгаруулалтын баримт бичгийг авч төслийн саналаа ирүүлнэ. Уралдаант шалгаруулалтын баримт бичигт төслийн саналын иж бүрдэл, түүнийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байна. Төслийн саналын техникийн саналын үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд нь дараахтай адил байна.
-техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны үнэлгээ
-үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж
-концессын  гэрээний төслийн ерөнхий нөхцөлийн үнэлгээ
-байгаль орчныг хамгаалах шаардлага хангаж байгаа эсэх. 
                        Төслийн саналын санхүүгийн саналын үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд нь   дараахтай адил байна.
                        -санхүүгийн загварын үнэлгээ
                        -төслийн зардлын үнэлгээ
                        -санхүүжилтийн төлөвлөгөө
                        -улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөө.
 
2.6.       Уралдаант шалгаруулалтын хуваарь[1]
Уралдаант шалгаруулалтыг дараахь хуваарийн дагуу явуулна:
 
Агуулга
Огноо эсхүл эцсийн хугацаа
Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, батлах
[огноо]
Уралдаант шалгаруулалтыг зарлах
[огноо]1
Оролцох хүсэлт хүлээн авах
[огноо]2
Урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг олгох
[огноо]
Оролцох саналыг хүлээн авах
[огноо] цагаас өмнө
Оролцох саналыг нээх, үнэлэх
[огноо] цаг
Оролцогчдын жагсаалт гарган тэнцсэн оролцогчид мэдэгдэл хүргүүлэх
[огноо]
Тусгайлан санал авах баримт бичгийг боловсруулах*
[огноо]
Тусгайлан санал авах баримт бичгийг олгох*
[огноо]
Тусгайлан санал авах*
[огноо]
Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах, эцэслэн боловсруулах
[огноо]
Уралдаант шалгаруулалтын баримт бичиг олгох
[огноо]
Шаардлагатай тохиолдолд тэнцсэн оролцогчидтой  уулзалт, ажлын талбайтай танилцах, тодруулга өгөх ажлыг зохион байгуулах
[огноо]
Төслийн санал хүлээн авах
[огноо] цагаас өмнө
Техникийн саналыг нээх
[огноо] цаг
Техникийн саналыг үнэлэх, хэлэлцээ хийх
[огноо]
Техникийн саналын үнэлгээний үр дүнг мэдэгдэх
[огноо]
Санхүүгийн саналыг нээх
[огноо] цаг
Санхүүгийн саналыг үнэлэх, хэлэлцээ хийх
[огноо]
Шалгарсан оролцогчдын жагсаалт гаргах
[огноо]
Шалгарсан оролцогчдын жагсаалтын дагуу концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээр хийх
[огноо]
Үнэлгээний дүгнэлт, концессын гэрээний төслийг  эрх бүхий байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх
[огноо]
Эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл олгосноор шалгарсан оролцогчтой концессын гэрээнд гарын үсэг зурах
[огноо]
 
1 *Тус журмын 5.7.1-д заасны дагуу хоёр шаттайгаар уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах тохиолдолд
 
[огноо]1 болон [огноо]2 хооронд Концессын тухай хуулийн 12.4-т заасны дагуу хоёр сараас доошгүй хугацаа байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
            Оролцох санал гаргагчид тавих ерөнхий шаардлагыг хангасан, уралдаант шалгаруулалтын урилгад тусгасан шаардлагын дагуу оролцох хүсэлт гаргаж, энэхүү урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг авсан хуулийн этгээд, эсхүл түүний нэгдэл (цаашид “түншлэл” гэх) оролцох санал ирүүлэх эрхтэй.
 
            Дараахь тохиолдолд оролцох санал гаргагчид тавих ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Үүнд:
 
3.1.1.     Төлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа, дампуурлаас    зайлсхийх зорилгоор зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөлд байгаа;
3.1.2.     Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй;
3.1.3.     Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон;
3.1.4.     Илт худал мэдээлэл ирүүлснийг холбогдох байгууллага тогтоосон;
3.1.5.     Энэхүү урьдчилсан шалгаруулалтад хоёр буюу түүнээс дээш оролцох санал гаргагчийн хууль ёсны төлөөлөгч нь нэг этгээд бол;
3.1.6.     Сүүлийн 3 жилийн хугацаанд Авлигын эсрэг хууль, Өрсөлдөөний тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан авлига, залилан мэхлэх, зохиомол тохиролцоо хийх, айлган сүрдүүлэх үйлдлийн аль нэгэнд холбогдсон болохыг шүүх тогтоосон;
3.1.7.     Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг зөвшөөрлийг авах шаардлагыг хангаагүй байх.
 
            Оролцох санал гаргагч нь дээр дурдсан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд бичгээр гаргаж өгөх үүрэгтэй. Эдгээр нөхцөл үүссэн эсэхийг магадлах зорилгоор эрх бүхий этгээдээс тавьсан шаардлагын дагуу оролцох санал гаргагч холбогдох баримт, нотолгоог эрх бүхий этгээдэд ирүүлнэ.  Хэрэв хуурамч баримт, нотолгоо ирүүлсэн нь илэрсэн тохиолдолд эрх бүхий этгээд оролцох саналд үндэслэн байгуулсан аливаа гэрээ, хэлцлийг цуцлах эрхтэй бөгөөд гэрээ, хэлцлийг цуцалснаас учирсан хохирлыг оролцох санал гаргагч хариуцна.
 
3.2.        Түншлэл
            Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийн нэгдлээс бүрдсэн түншлэл хамтран ажиллах гэрээний үндсэн дээр уралдаант шалгаруулалтад оролцож болох ба дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
 
3.2.1.     Концессын гэрээг хэрэгжүүлэхэд бүх гишүүн хамтран болон тус тусдаа хүлээх хариуцлагыг хамтран ажиллах гэрээнд тусгасан байх;
3.2.2.     Түншлэлийн аль нэг болон бүх гишүүний нэрийн өмнөөс үүрэг хүлээх, зааварчилгаа хүлээн авах, төлбөр тооцоо хийхэд тэдгээрийг төлөөлөх эрх бүхий нэг гишүүнийг итгэмжлэлээр томилсон байх;
 
Урьдчилсан шалгаруулалтын шалгуур үзүүлэлтүүд нь түншлэлд бүхэлд нь хамаарна.
Эрх бүхий этгээд нь түншлэлийг энэхүү урьдчилсан шалгаруулалтын болон уралдаант шалгаруулалтын үед төслийн компани үүсгэн байгуулсан байхыг шаардахгүй боловч концессын гэрээ, бусад нэмэлт гэрээг байгуулахаас өмнө төслийн компани үүсгэн байгуулсан байхыг шаардана. 
            Гишүүн нь төслийн компанид хувь нийлүүлэгч, эсхүл гүйцэтгэгчээр оролцож болно. Түншлэлийн гишүүн нь тус уралдаант шалгаруулалтад өөр түншлэлийн гишүүнээр эсхүл бие даан оролцож болохгүй.
 
3.3.        Ажлын талбайтай танилцах
            Ажлын талбай, түүний байршил, орчин тойрны нөхцөл байдалтай газар дээр нь судлан танилцаж, төслийн санал бэлтгэхэд шаардлагатай байж болох мэдээллийг оролцох санал гаргагч олж авч болно. Ажлын талбайтай газар дээр нь очиж танилцах зардлыг оролцох санал гаргагч өөрөө хариуцна.
 
3.4.        Оролцох санал гаргагч тодруулга хүсэх
            Оролцох санал гаргагч нь урьдчилсан шалгаруулалттай холбоотой аливаа тодруулга авах хүсэлтийг доорхи хаягийн дагуу бичгээр гаргаж болно.
 
            [Уралдаант шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргын хаяг, холбоо барих мэдээллийг бичих]
 
            Уралдаант шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь тодруулга хүссэн бичгийг эрх бүхий этгээдийн бичиг хэрэгт бүртгүүлж хүлээн авч уралдаант шалгаруулалтын комиссын даргад танилцуулна. Уралдаант шалгаруулалтын комиссын дарга тодруулга өгөх ажлыг зохион байгуулна. Тодруулгын хариултыг хүсэлт гаргасан этгээдийг дурдалгүйгээр бүх оролцох санал гаргагчид зэрэг явуулна. Тодруулга авах хүсэлтийг оролцох санал хүлээн авах эцсийн хугацаанаас доод тал нь ажлын арван (10) өдрийн өмнө ирүүлэх бөгөөд хоцорч ирүүлсэн хүсэлтэнд хариу өгөхгүй.
 
3.5.        Оролцох санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнөх уулзалт[2]
            Уралдаант шалгаруулалтын комисс нь оролцох санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнөх уулзалтыг [огноо] өдрийн [цаг]-т [уулзалт хийх газрыг бичих]-т зохион байгуулна. [Уг уулзалт нь оролцох санал бэлтгэх явцад үүсч болох аливаа асуудлыг тодруулах, энэ талаар оролцох санал гаргагчдаас тавьж буй асуултад хариу өгөх зорилготой байна. Оролцох санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнөх уулзалтад оролцоогүй шалтгаанаар оролцох санал гаргагчийн оролцох санал ирүүлэх эрхийг хязгаарлахгүй.]
 
3.6.                          Урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах
            Эрх бүхий этгээд оролцох санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж болно. Энэ тохиолдолд оролцох санал хүлээн авах эцсийн хугацааг нэмэлт, өөрчлөлт оруулсан өдрөөс хойш арваас (10) доошгүй хоногоор сунгана. Ийнхүү хийгдсэн аливаа нэмэлт, өөрчлөлт нь урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн салшгүй хэсэг бөгөөд түүнийг оролцох санал гаргагчдад бичгээр нэгэн зэрэг мэдэгдэнэ.
 
3.7.        Оролцох санал гаргагчийн зардал
            Оролцох санал гаргагч өөрийн оролцох саналаа бэлтгэх, эрх бүхий этгээдэд ирүүлэхтэй холбогдон гарах бүх зардлыг бүрэн хариуцах бөгөөд эрх бүхий этгээд ямар ч нөхцөлд энэхүү зардалтай холбогдох хариуцлага хүлээхгүй.
 
3.8.        Оролцох санал ирүүлэх
            Оролцох саналыг нэг эх хувь, [шаардлагатай хуулбар хувийн тоог бичих] хуулбар хувь, [цахим хувийг] бэлтгэн тус тусад нь “ЭХ ХУВЬ”, “ХУУЛБАР ХУВЬ”, [“ЦАХИМ ХУВЬ”] гэсэн бичиглэл бүхий дугтуйнд хийж битүүмжлэн, тэдгээрийг дахин давхар нэг дугтуйнд (гадна) хийж битүүмжилнэ. [Цахим хувийг Microsoft Word, Excel, Adobe PDF хэлбэрүүдээр бэлтгэн, CD-нд хадгалсан байна.]
 
            Оролцох саналыг доорхи хаягаар [оролцох санал хүлээн авах эцсийн хугацааг бичих] –с өмнө ирүүлэх ба заасан хугацаанаас хоцорсон оролцох саналыг хүлээж авахгүй.
 
[уралдаант шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргын хаягийг бичих]
 
            Оролцох саналыг ирүүлэхдээ дотор болон гадна дугтуйн дээр дараахь мэдээллийг зүүн дээд буланд бичсэн байна. Үүнд:
3.8.1.     Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дугаар;
3.8.2.     Төслийн нэр;
3.8.3.     Оролцох санал хүлээн авах эцсийн хугацаа;
3.8.4.     Дээрх хугацаанаас өмнө “НЭЭЖ ҮЛ БОЛНО” гэсэн тэмдэглэгээ;
3.8.5.     Оролцох санал ирүүлэх хаяг;
3.8.6.     Оролцох санал гаргагчийн нэр, хаяг.
 
            Хэрэв оролцох саналын бүх дугтуйг дээрх шаардлагын дагуу битүүмжилж, тэмдэглэгээ хийгээгүйгээс уг оролцох санал буруу хаягаар хүргэгдсэн, эсхүл оролцох саналыг нээхээс өмнө битүүмжлэл задарвал эрх бүхий этгээд хариуцлага хүлээхгүй.
 
 
 
3.9.        Албан ёсны хэл
            Урьдчилсан шалгаруулалттай холбоотой аливаа харилцааг монгол хэлээр явуулна. Оролцох саналын иж бүрдлийг [монгол, эсхүл англи] хэл дээр бэлтгэж ирүүлэх шаардлагатай. 
 
3.10.                   Оролцох саналд нэмэлт, өөрчлөлт оруулах, оролцох саналаа буцааж авах
            Оролцох санал гаргагч нь оролцох санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө өөрийн саналдаа нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Оролцох саналд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд оролцох санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө энэ тухай бичгээр хүсэлт гарган, нэмэлт, өөрчлөлт оруулсан оролцох саналын хамт уралдаант шалгаруулалтын комисст ирүүлнэ. Уралдаант шалгаруулалтын комисс өмнө ирүүлсэн оролцох саналыг нээлгүйгээр эргүүлэн олгоно.
            Оролцох санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө хэдийд ч оролцох санал гаргагч өөрийн оролцох саналыг буцаан авах хүсэлтийг бичгээр мэдэгдэж болно. Уралдаант шалгаруултын комисс оролцох саналаа буцаан авах хүсэлтэд үндэслэн оролцох санал гаргагчийн саналыг нээлгүйгээр эргүүлэн олгоно.
 
3.11.                   Оролцох саналыг нээх
            Бүх оролцох саналыг бүртгэгдсэн дарааллын дагуу [оролцох саналыг нээх газрыг бичих]-т [оролцох санал хүлээн авах эцсийн хугацааг бичих]-ний өдөр [оролцох санал хүлээн авах эцсийн цагаас 1 цагийн дараахь цагийг бичих] цагт нээнэ. Оролцох саналыг нээхэд оролцох санал гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, сонирхсон бусад этгээд байлцаж болно.
            Нээлтэд оролцох санал гаргагчийн нэр, [тухайн төслийн онцлогоос шалтгаалан зарлах шаардлагатай зарим үзүүлэлтийг энд бичих]-ийг мэдээлж, тэмдэглэл хийнэ. Тэмдэглэлд уралдаант шалгаруулалтын комиссын гишүүд болон оролцох саналыг нээхэд байлцсан бусад этгээд гарын үсэг зурна.
 
3.12.                   Уралдаант шалгаруулалтын комисс
            Уралдаант шалгаруулалтын комисс нь урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах, өөрчлөлт оруулах, урьдчилсан шалгаруулалтын оролцох хүсэлт, оролцох санал, уралдаант шалгаруулалтын төслийн санал хүлээн авах, үнэлэх, концессын гэрээний нөхцөлийн талаар хэлцэл хийх, дүгнэлт гаргаж эрх бүхий этгээдэд хүргүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Уралдаант шалгаруулалтын комисс нь концесс олгох уралдаант шалгаруулалтын журмыг дагаж мөрдөнө.
 
3.13.                   Нууцлал
Оролцох саналыг хянан үзэх, тодруулах, үнэлэх, харьцуулахтай холбогдсон мэдээллийг уралдаант шалгаруулалтын хугацаанд оролцох санал гаргагчид болон тухайн урьдчилсан шалгаруулалтын үйл ажиллагаатай албан ёсоор холбогдолгүй  аливаа этгээдэд задруулахыг хориглоно.
Эрх бүхий этгээд, уралдаант шалгаруулалтын комиссоос оролцох саналыг хянан үзэх, үнэлэх, харьцуулах явцад оролцох санал гаргагчаас нөлөөлөх гэсэн аливаа оролдлого нь тухайн оролцох санал гаргагчийн оролцох саналаас татгалзах үндэслэл болж болно.
 
            Уралдаант шалгаруулалтын комиссоос оролцох саналтай холбоотой аливаа тодруулга авах хүсэлтийг эрх бүхий этгээдийн албан тоотоор оролцох санал гаргагчид хүргүүлнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
4.      ОРОЛЦОХ САНАЛЫН ҮНЭЛГЭЭ
 
4.1.  Оролцох саналын иж бүрдэл
            Оролцох санал нь тус төслийг хэрэгжүүлэхэд оролцох санал гаргагчаас шаардагдах шалгуур үзүүлэлтийг хангасан гэдгийг нотлон харуулах зорилготой байна. Оролцох санал гаргагчийн бэлтгэж ирүүлэх оролцох санал нь оролцох саналын маягтууд, түүний дагалдах хавсралтууд, 3.1-т заасан нөхцөл байдал үүсч байсан бол үүссэн нөхцөлийг арилгасан тухай холбогдох баримт, нотолгооноос бүрдэнэ.
 
4.2.  Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд
            Оролцох саналыг дараахь шалгуур үзүүлэлтүүдээр үнэлнэ. Үүнд: 
 
4.2.1.     Ерөнхий шаардлага ;
4.2.2.     Санхүүгийн чадавхи;
4.2.3.     Техник, технологийн чадвар.
 
4.3.  Ерөнхий шаардлага
            Оролцох санал гаргагч нь ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг дараахь мэдээлэл, нотлох баримтад үндэслэн тогтооно. Үүнд:
 
4.3.1.     Хуулийн этгээд, эсхүл түншлэлийн гишүүдийн бүртгүүлсэн газар, бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хаягийг тодорхойлсон улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбар, эсхүл үүсгэн байгуулагдсаныг нотлох түүнтэй адилтгах бусад баримт бичиг;
4.3.2.     Оролцох санал гаргагч, эсхүл түншлэл, түүний гишүүдийг төлөөлөх эрх олгосон этгээдийн итгэмжлэл;
4.3.3.     Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн хамтран ажиллах гэрээний  хуулбар;
4.3.4.     Оролцох санал гаргагчдад өгөх зааварчилгааны 3.1-т дурдсан нөхцөл байдал үүсч байсан бол энэ тухайгаа уралдаант шалгаруулалтын комиссод мэдэгдэж, холбогдох шүүх эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэр, тухайн нөхцөл байдал арилсан тухай холбогдох баримт, нотолгоо.
       
4.4.  Санхүүгийн чадавхи
            Санхүүгийн чадавхийн үнэлгээ нь оролцох санал гаргагчийн санхүүгийн чадавхи болон тус төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бүрдүүлэх чадавхийг үнэлнэ.
 
4.5.  Техник, технологийн чадвар
            Техник, технологийн чадварын үнэлгээ нь оролцох санал гаргагч төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах туршлага, удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник хэрэгсэл, технологийн чадвартай эсэхийг үнэлнэ.
 
4.6.  Үнэлгээний аргачлал
Оролцох саналын иж бүрдэл бүрэн эсэх, зааварчилгааны дагуу бэлтгэж ирүүлсэн эсэх, оролцох санал гаргагчдад тавих ерөнхий шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж, “тэнцсэн/ тэнцээгүй” гэсэн үнэлгээ тавина. Зөвхөн “тэнцсэн” үнэлгээ авсан оролцох саналд санхүүгийн чадавхийн болон техник, технологийн чадварын үнэлгээ хийнэ.
            Уралдаант шалгаруулалтын комисс нь оролцох саналын үнэлгээг хийхдээ “Уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журам”-ыг дагаж мөрдөнө. Санхүүгийн чадавхи, техник, технологийн чадварыг оноогоор үнэлнэ. Шалгуур үзүүлэлт, дэд үзүүлэлт тус бүрээр оноо тавьж, авсан оноонуудыг жигнэн нэгтгэх замаар 100 онооноос авах дундаж оноог тооцож гаргана. Урьдчилсан шалгаруулалтад тэнцэхийн тулд санхүүгийн чадавхи болон техник, технологийн чадварын нэгдсэн үнэлгээгээр 60 ба түүнээс дээш оноо авсан байх шаардлагатай. 
           
            Үнэлгээний аргачлалын тоймыг доорх хүснэгтээр үзүүлэв.[3]
Шалгуур Үзүүлэлтүүд
Дэд Үзүүлэлтүүд
Харгалзах Маягт
Жин (%)
Санхүүгийн чадавхи
Маягт 4
[   ]
Шаардагдах санхүүжилтийг бүрдүүлэх чадавхи
Маягт 5
[   ]
Нийлбэр A
[   ]
 
 
 
Техник, технологийн чадвар
Зураг төслийн ажлын туршлага
Маягт 6
[   ]
Барилгын ажлын туршлага
Маягт 7
[   ]
Ашиглалтын үйл ажиллагааны туршлага
Маягт 8
[   ]
Концессын төсөл хэрэгжүүлж байсан туршлага
Маягт 9
[   ]
Оролцох санал гаргагчийн бүтэц, зохион байгуулалт
Маягт 10
[   ]
Техник хэрэгсэл
Маягт 11
[   ]
Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин
Маягт 12
[   ]
Нийлбэр Б
[   ]
                           Бүгд
100
 
 
4.7.  Оролцогчдын тоог тодорхой тоогоор хязгаарлах
Эрх бүхий этгээд нь концессын зүйлийн онцлогоос шалтгаалан оролцогчдын жагсаалтыг энэхүү урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт тусгасан шалгуур үзүүлэлтүүдийг хамгийн сайн хангаж 60 ба түүнээс дээш оноо авсан нийт [ ] хүртэлх тооны оролцох санал гаргагчаар хязгаарлан дараагийн уралдаант шалгаруулалтад орох оролцогчдын жагсаалтыг гаргана.
 
4.8.  Урьдчилсан шалгаруулалтын дүнг мэдэгдэх
Урьдчилсан шалгаруулалтын үнэлгээг хийж дуусмагц бүх оролцох санал гаргагчдад тухайн оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн эсэх тухай бичгээр [урьдчилсан шалгаруулалтын дүнг мэдэгдэх огноог бичих]–ны өдөр мэдэгдэнэ.
 
4.9.  Давуу байдал олгох[4]
            [Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг санаачлан ирүүлсэн хуулийн этгээд, эсхүл түншлэлийн нэрийг бичих] нь өөрийн санаачилгаар концессын гэрээ байгуулах төслийн саналаа ирүүлж улмаар тус төсөл нь [төрийн өмч, эсхүл аймаг, нийслэлийн нэрийг бичих]-ийн [концессын зүйлийн жагсаалт батлагдсан оныг бичих] оны концессын зүйлийн жагсаалтад багтан уралдаант шалгаруулалт явуулж байгаа учир концессын тухай хуулийн 18.7-д заасны дагуу дээрх оролцогчийн төслийн саналыг үнэлэхдээ уралдаант шалгаруулалтын баримт бичигт тусгасны дагуу нэмэлт [нэмэлт онооны дүнг бичих] оноог олгоно.
Хэрэв тус урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтээ өөр этгээд ирүүлээгүй бол Эрх бүхий этгээд анх төсөл санаачлагчийг хамгийн сайн нөхцөл санал болгосон оролцогч гэж үзнэ.
 
           
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
5.      ОРОЛЦОХ САНАЛЫН МАЯГТУУД
 
Ерөнхий шаардлага
Маягт 1- Оролцох саналын мэдүүлэг
Маягт 2- Оролцох санал гаргагчийн мэдээллийн хүснэгт
Маягт 3- Түншлэлийн гишүүдийн мэдээллийн хүснэгт
 
Санхүүгийн чадавхи
Маягт 4- Санхүүгийн чадавхи
Маягт 5- Шаардагдах санхүүжилтийг бүрдүүлэх чадавхи
 
Техник, технологийн чадвар
Маягт 6- Зураг төслийн ажлын туршлага
Маягт 7- Барилгын ажлын туршлага
Маягт 8- Ашиглалтын үйл ажиллагааны туршлага
Маягт 9- Концессын төсөл хэрэгжүүлж байсан туршлага
Маягт 10- Оролцох санал гаргагчийн бүтэц, зохион байгуулалт
Маягт 11- Техник хэрэгсэл
Маягт 12- Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Маягт 1 – Оролцох саналын мэдүүлэг[5]

 
 
Огноо:           
Хэнд:  [Уралдаант шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргын хаягийг бичих]
 
[Төслийн нэрийг бичих] төслийн урьдчилсан шалгаруулалтад оролцох санал
 
Бид тус төслийн урьдчилсан шалгаруулалтад оролцохоор урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу шаардлагатай маягтууд, туршлагын талаархи мэдээллийн хамт үүгээр хүргүүлж байна.
 
а) Бид урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг [болон түүнд орсон нэмэлт өөрчлөлтийг]-ийг судалж, бүрэн ойлгосон болно.
 
б) Бид [түншлэлийн гишүүдийн хамтаар] энэхүү урьдчилсан шалгаруулалтын оролцох санал гаргагчдад тавих ерөнхий шаардлагыг хангасан болно.
 
 
Хэрвээ бид урьдчилсан шалгаруулалтаар тэнцэж, оролцогчдын жагсаалтад орвол уралдаант шалгаруулалтад оролцон, төслийн саналаа уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дагуу бэлтгэж хүргүүлнэ гэдгийг үүгээр баталж байна.

 
 
Нэр
Албан тушаал
Гарын үсэг
[Оролцох санал гаргагчийн нэр, хаяг]
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Маягт 2 – Оролцох санал гаргагчийн мэдээллийн хүснэгт[6]

 
 
 
Оролцох санал гаргагчийн мэдээлэл
Албан ёсны нэр
 
 
Түншлэлийн хувьд гишүүдийн албан ёсны нэр
 
 
Үүсгэн байгуулагдсан, эсхүл үүсгэн байгуулагдахаар  төлөвлөсөн улс
 
 
Үүсгэн байгуулагдсан, эсхүл үүсгэн байгуулагдахаар  төлөвлөсөн он
 
 
Үүсгэн байгуулагдсан улс дахь албан ёсны хаяг
 
 
Оролцох санал гаргагчийг төлөөлөх эрх бүхий этгээд
(нэр, албан тушаал, хаяг, утасны дугаар, факсын дугаар, и-мэйл)
 
 
Дараахь баримт бичгийн хуулбарыг хавсаргав. Үүнд:
q     1.   Оролцох санал гаргагч нь нэг хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эсхүл үүсгэн байгуулагдсаныг нотлох түүнтэй адилтгах бусад баримт бичиг
q     2.   Оролцох санал гаргагч, эсхүл түншлэлийг төлөөлөх эрх олгосон этгээдийн итгэмжлэл
q     3.   Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн албан бичиг, эсхүл хамтран ажиллах гэрээний  хуулбар 
 
       
 
 
 
 
 
 

Маягт 3 – Түншлэлийн гишүүдийн мэдээллийн хүснэгт[7]

 
 
Түншлэлийн гишүүдийн мэдээлэл
Оролцох санал гаргагчийн албан ёсны нэр
 
Түншлэлийн гишүүний албан ёсны нэр
 
Түншлэлийн гишүүний үүсгэн байгуулагдсан улс
 
 
Түншлэлийн гишүүний үүсгэн байгуулагдсан он
 
 
Түншлэлийн гишүүний үүсгэн байгуулагдсан улс дахь албан ёсны хаяг
 
 
Түншлэлийн гишүүдийг төлөөлөх эрх бүхий этгээд
(нэр, албан тушаал, хаяг, утасны дугаар, факсын дугаар, и-мэйл)
 
Дараахь баримт бичгийн хуулбарыг хавсаргав. Үүнд:
q     1.   Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эсхүл үүсгэн байгуулагдсаныг нотлох түүнтэй адилтгах бусад баримт бичиг
q     2.   Түншлэлийн гишүүнийг төлөөлөх эрх олгосон этгээдийн итгэмжлэл
 
 
 
 

 

Маягт 4 – Санхүүгийн чадавхи[8]

 
Санхүүгийн  Үзүүлэлт
Өмнөх жилүүдийн санхүүгийн үзүүлэлт [төгрөгөөр]
Он 1:
Он 2:
Он 3:
Дундаж
Дундаж Харьцаа
                                                        Балансын мэдээлэл
Нийт Хөрөнгө (НХ)
 
 
 
 
НХ / НӨ
Нийт Өр Төлбөр (НӨ)
 
 
 
 
Цэвэр Хөрөнгө (ЦХ)
 
 
 
 
 
Эргэлтийн Хөрөнгө (ЭХ)
 
 
 
 
ЭХ / БӨ
Богино Хугацаат Өр Төлбөр (БӨ)
 
 
 
 
                                                                                                                                                            
                                             Орлогын тайлангийн мэдээлэл
Нийт Борлуулалт (НБ)   [= 2  – 4]
 
 
 
 
НБ / ТӨА
Татварын Өмнөх Ашиг (ТӨА) [өмнөх жилийн = 5 / 7 ]
 
 
 
 
Дараахь баримт бичгийн хуулбарыг хавсаргав.
q     Сүүлийн 3 жилийн аудит хийсэн санхүүгийн тайлан (баланс, орлогын тайлан, холбогдох тодруулгын хамт)
 
 
 

Маягт 5 – Шаардагдах санхүүжилтийг бүрдүүлэх чадавхи[9]

 
5.1 Санхүүжилтийн ерөнхий төлөвлөгөө
 
[Төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний талаархи саналаа бичнэ үү ]
 
 
5.2 Санхүүжилт бүрдүүлэх чадавхи
 
[Өмнө нь төслийн санхүүжилт бүрдүүлж байсан туршлага, санхүүжилтийн хэмжээ, хэлбэр, тухайн төсөлд гүйцэтгэсэн үүргийнхээ талаар мэдээлэл өгнө үү]
 
 
5.3 Өөрийн хөрөнгийн эх үүсвэр
 
[Түншлэлд хөрөнгө оруулагчаар оролцож байгаа бол оруулж байгаа хөрөнгийн эх үүсвэрээ дурдана уу (ж.нь. мөнгөн хөрөнгө, ирээдүйд олох орлого, толгой компанийн дэмжлэг г.м)]
 
 

Маягт 6 – Зураг төслийн ажлын туршлага[10]

 
Доорх хүснэгтэд сүүлийн [  ] жилийн зураг төслийн ажлын туршлагаа дурдана уу.
 
Компанийн нэр:        
 
Төслийн нэр, барьсан байгууламжийн төрөл
Гүйцэтгэсэн үүрэг
( гол гэрээлэгч, туслан гүйцэтгэгч)
Захиалагчийн
нэр, хаяг
Зураг төслийг боловсруулсан хугацаа
Төслийн одоогийн байдал / тайлбар
 
[Тухайн төслийн мэдээллийг бичих]
 
 
 
 
 
 
[Тухайн төслийн мэдээллийг бичих]
 
 
 
 
 
Төслийн одоогийн байдлыг харуулах дараахь нэмэлт мэдээллийг хавсаргав. Үүнд:
q     1.   Төслийн үйл ажиллагаа, байгаа байдлыг харуулсан зураг
q     2.   Захиалагчаас ирүүлсэн тодорхойлолт, санал
 
 
 
 

Маягт 7 – Барилгын ажлын туршлага[11]

 
Доорх хүснэгтэд сүүлийн [  ] жилийн барилгын ажлын туршлагаа дурдана уу.
 
Компанийн нэр:        
 
Төслийн нэр, барьсан байгууламжийн төрөл
Гүйцэтгэсэн үүрэг
( гол гэрээлэгч, туслан гүйцэтгэгч)
Захиалагчийн нэр, хаяг
Гэрээний үнийн дүн (сая төгрөг)
Эхлэх, дуусах хугацаа
Төслийн одоогийн байдал /Тайлбар
[Тухайн төслийн мэдээллийг бичих]
 
 
 
 
 
 
 
 
[Тухайн төслийн мэдээллийг бичих]
 
 
 
 
 
 
 
 
Төслийн одоогийн байдлыг харуулах дараахь нэмэлт мэдээллийг хавсаргав. Үүнд:
q     1.   Төслийн үйл ажиллагаа, байгаа байдлыг харуулсан зураг
q     2.   Захиалагчаас ирүүлсэн тодорхойлолт, санал
 
 
 

Маягт 8 – Ашиглалтын үйл ажиллагааны туршлага[12]

 
Доорх хүснэгтэд сүүлийн [   ] жилд гүйцэтгэсэн төслийн ашиглалтын үйл ажиллагааны туршлагаа дурдана уу.
 
Компанийн нэр:        
 
Төслийн нэр,  байгууламжийн төрөл
Гүйцэтгэсэн үүрэг, үзүүлсэн үйлчилгээ
( ямар төрлийн байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааг гүйцэтгэсэн, тус байгууламжаар үзүүлсэн үйлчилгээний төрөл)
Захиалагчийн нэр, хаяг
Ашиглалтын үйл  ажиллагааг хариуцан явуулсан  байгууламжийн жилийн борлуулалтын хэмжээ
Ашиглалтын үйл ажиллагааны гэрээний хугацаа
Төслийн одоогийн байдал /Тайлбар
[Тухайн төслийн мэдээллийг бичих]
 
 
 
 
 
 
 [Тухайн төслийн мэдээллийг бичих]
 
 
 
 
 
 
 
Төслийн одоогийн байдлыг харуулах дараахь нэмэлт мэдээллийг хавсаргав. Үүнд:
q     1.   Төслийн үйл ажиллагаа, байгаа байдлыг харуулсан зураг
q     2.   Захиалагчаас ирүүлсэн тодорхойлолт, санал
 

Маягт 9 – Концессын төсөл хэрэгжүүлж байсан туршлага[13]

 
Доорх хүснэгтэд концессын төсөл хэрэгжүүлж байсан сүүлийн [  ] жилийн туршлагаа дурдана уу.
 
Компанийн нэр:       
 
Төслийн мэдээлэл болон төр хувийн хэвшлийн түншлэлийн бүтцийн товч танилцуулга
Гүйцэтгэсэн үүрэг
Гэрээ байгуулсан Эрх бүхий этгээд/ Улс
Гэрээний үнийн дүн (сая төгрөг)
Гэрээний хугацаа
Төслийн одоогийн байдал /Тайлбар
[Тухайн төслийн мэдээллийг бичих]
 
 
 
 
 
 
 
[Тухайн төслийн мэдээллийг бичих]
 
 
 
 
 
 
 
Төслийн одоогийн байдлыг харуулах дараахь нэмэлт мэдээллийг хавсаргав. Үүнд:
q     1.   Төслийн үйл ажиллагаа, байгаа байдлыг харуулсан зураг
q     2.   Захиалагчаас ирүүлсэн тодорхойлолт, санал
 
 
 

Маягт 10 – Оролцох санал гаргагчийн бүтэц, зохион байгуулалт[14]

10.1 Түншлэлийн гишүүдийн оролцоо
[Түншлэлийн гишүүн тус бүрийн үүрэг, хөрөнгө оруулагчдын оролцох оролцооны хувийг тодорхой бичнэ үү]
Гишүүний нэр           Үүрэг                      Хувь нийлүүлэх эсэх?                 Нийлүүлэх %
                                                                              Тийм/Үгүй
 
10.2 Бүтэц, зохион байгуулалт, ажлын хуваарь
[Түншлэл болон үүсгэн байгуулагдах төслийн компанийн зохион байгуулалтын бүтцийг танилцуулна уу. Түншлэлийн гишүүд хоорондын (хэрэв нэгээс их бол) ажил үүргийн хуваарь, мөн энэ нь төслийн уралдаант шалгаруулалт, барилгын ажил, ашиглалтын үйл ажиллагааны шатанд өөрчлөгдөх эсэхийг тодорхой дурдана уу]
 
10.3. Түншлэлийн гишүүдийн хоорондох харилцаа
[Түншлэлийн гишүүдийн хооронд өмнө байсан буюу одоо байгаа ажил хэргийн харилцааг дэлгэрэнгүй дурдана уу]
 
 

Маягт 11 – Техник хэрэгсэл[15]

 
(Төслийг хэрэгжүүлэхэд санал болгож буй барилгын үндсэн машин механизм, тоног төхөөрөмжийн нэр төрлийн талаарх мэдээллийг доорх хүснэгтээр ирүүлнэ үү)
Тоног төхөөрөмжийн нэр төрөл
Тодорхойлолт, хаана үйлдвэрлэгдсэн, ашиглагдсан хугацаа (жилээр)
Ашиглалтын байдал (шинэ, сайн, хуучин), ба тоо ширхэг
Өөрийн, түрээслэх, эсхүл худалдаж авах (хаанаас?)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дараахь нэмэлт мэдээллийг хавсаргав.
q     Төслийг хэрэгжүүлэхэд санал болгож буй технологийн шийдлийг танилцуулгын хамт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Маягт 12 – Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин[16]
 
(Төслийг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдах болон техникийн голлох мэргэжилтний чадвар, туршлагыг бичих үү)
Албан тушаал
Нэр
Ажилласан жил (нийт)
Санал болгож буй албан тушаалтай ижил албан тушаалд ажилласан жил
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дараахь баримт бичгийн хуулбарыг хавсаргав.
q       Удирдах болон техникийн голлох мэргэжилтнүүдийн анкет, мэргэшлийн зэргийн үнэмлэхийн хуулбар
 
 
 
 


[1] Эрх бүхий этгээд уралдаант шалгаруулалтын хуваарьт өөрчлөлт оруулж болно.
[2] Уралдаант шалгаруулалтын комисс санал ирүүлэхийн өмнөх уулзалтыг зохион байгуулах шаардлагатай гэж үзвэл энэ хэсгийг оруулна, шаардлагагүй гэж үзвэл энэ хэсгийг хасна.
[3]Уралдаант шалгаруулалтын комисс нь тухайн төслийн онцлогт тохируулан шаардагдах маягтуудыг нэмж, хасаж болно.
[4] Хэрэв тус төсөл хувийн хэвшлийн санаачилгаар концессын зүйлийн жагсаалтанд орсон бол энэ хэсгийг оруулна.
[5] Энэхүү мэдүүлгийг түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл хуулийн этгээд дангаараа оролцох санал гаргасан бол тухайн хуулийн этгээд бөглөнө.
[6] Энэ хүснэгтийг түншлэлийн төлөөлөгч, эсхүл хуулийн этгээд дангаараа оролцох санал гаргасан бол тухайн хуулийн этгээд бөглөнө.
[7] Энэхүү хүснэгтийг санал гаргагч түншлэлээр оролцож байгаа үед түншлэлийн гишүүн бүр  бөглөнө.
[8] Энэ хүснэгтийг түншлэлийн гишүүн бүр, эсхүл хуулийн этгээд дангаараа оролцох санал гаргасан бол тухайн хуулийн этгээд бөглөнө.
[9] Энэ хүснэгтийг түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл хуулийн этгээд дангаараа оролцох санал гаргасан бол тухайн хуулийн этгээд бөглөнө.
[10] Энэ хүснэгтийг түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл хуулийн этгээд дангаараа оролцох санал гаргасан бол тухайн хуулийн этгээд бөглөнө.
[11] Энэ хүснэгтийг түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл хуулийн этгээд дангаараа оролцох санал гаргасан бол тухайн хуулийн этгээд бөглөнө.
[12] Энэ хүснэгтийг түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл хуулийн этгээд дангаараа оролцох санал гаргасан бол тухайн хуулийн этгээд бөглөнө.
[13] Энэ хүснэгтийг түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл хуулийн этгээд дангаараа оролцох санал гаргасан бол тухайн хуулийн этгээд бөглөнө.
[14] Энэ хүснэгтийг түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл хуулийн этгээд дангаараа оролцох санал гаргасан бол тухайн хуулийн этгээд бөглөнө.
[15] Энэ хүснэгтийг түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл хуулийн этгээд дангаараа оролцох санал гаргасан бол тухайн хуулийн этгээд бөглөнө.
[16] Энэ хүснэгтийг түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл хуулийн этгээд дангаараа оролцох санал гаргасан бол тухайн хуулийн этгээд бөглөнө.