Хэвлэх DOC Татаж авах
Төрийн өмчийн хорооны 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн
342 тоот тогтоолын хоёрдугаар хавсралт
 
 
 
 
 
 
 
 
КОНЦЕСС ОЛГОХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН
 
ЖИШИГ БАРИМТ БИЧИГ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
УЛААНБААТАР ХОТ
2010 он
Концесс олгох уралдаант шалгаруулалтын
жишиг баримт бичиг
 
Концессын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос боловсруулсан энэхүү уралдаант шалгаруулалтын жишиг баримт бичгийг концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахад ашиглана.
Энэхүү уралдаант шалгаруулалтын жишиг баримт бичгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах замаар тухайн концессын зүйлийн байгууламж, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээнд тавигдах шаардлагад нийцүүлэн концесс олгох уралдаант шалгаруулалтын баримт бичгийг бэлтгэнэ. Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулахдаа дараахь удирдамжийг дагаж мөрдөнө. Үүнд:
 
1. Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг концессын зүйлийн байгууламж, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ буюу төслийн онцлог байдалд нийцүүлэн энэхүү жишиг баримт бичгийн дагуу бэлтгэнэ;
2. Эрх бүхий этгээд уралдаант шалгаруулалтын баримт бичгийг бэлтгэхдээ налуу үсгээр дөрвөлжин  хаалтанд бичсэн зааврын оронд тохирох үг өгүүлбэр, тоо хэмжээ, хувь зэргийг бөглөх ба босоо үсгээр дөрвөлжин хаалтанд бичсэн хэсгийг зохих шаардлагын дагуу өөрчлөх, хасах буюу хэвээр нь үлдээнэ;
3. Аль нэг нөхцөлийг хэд хэдэн бүлэг, зүйлд давхар заах шаардлагатай бол тэдгээр нь хоорондоо зөрчилдөхгүй байх зарчмыг баримтална;
4. Эрх бүхий этгээд нь уралдаант шалгаруулалтыг явуулах, уралдаант шалгаруулалтын баримт бичгийг бэлтгэхдээ зөвлөх авч ажиллуулбал зөвлөхийн санал болгосноор өөрчлөлт оруулж болно.
5.  Уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дугаарыг дараахь дарааллын дагуу тогтооно:
-аймаг, нийслэлийн нэрийн товчлол
-концессын зүйлийн жагсаалт батлагдсан он, ташуу зураас (/)
-концессын зүйлийн жагсаалт батлагдсан шийдвэрийн дугаар, хөндлөн зураас (-)
-жагсаалт дахь тухайн төслийн дугаар
Жишээ нь: УБ2010/189-7
Энэхүү уралдаант шалгаруулалтын жишиг баримт бичигтэй холбоотой асуулт ирүүлэх, тайлбар эсвэл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараахь хаягаар холбоо барина уу.
 
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ,
КОНЦЕССЫН ГАЗАР
 
Холбоо барих утас: 263659,265633, Вэб сайт: http://www.ppp.mn
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
[ТӨСЛИЙН НЭР]
КОНЦЕСС ОЛГОХ уралдаант шалгаруулалтын
баримт бичиг
 
 
 
Огноо: [огноо]
Дугаар: [дугаар]
 

 
ГАРЧИГ
 
1.                  Танилцуулга
1.1             Уралдаант шалгаруулалтын баримт бичгийн зорилго
1.2             Нэр томъёоны тайлбар
1.3             Эрх бүхий этгээд
1.4             Зохицуулах байгууллага
 
2.                  Төслийн мэдээлэл
2.1             Төслийн үндэслэл
2.2             Төслийн зорилго
2.3             Төслийн цар хүрээ
2.4             Концессын зүйлийн байршил, газар
2.5             Байгаль орчин, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал
2.6             Шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл
 
3.                  Оролцогчдод өгөх зааварчилгаа
3.1             Танилцуулга
3.2             Оролцогч
3.3             Оролцогч тодруулга хүсэх
3.4             Төслийн санал ирүүлэх эцсийн хугацааны өмнөх уулзалт
3.5             Төслийн санал ирүүлэх эцсийн хугацааны өмнө ажлын талбайтай танилцах
3.6             Төслийн холбогдолтой бусад мэдээлэлтэй танилцах
3.7             Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг цуцлах,  нэмэлт, өөрчлөлт оруулах
3.8             Төслийн санал
3.8.1   Төслийн саналын иж бүрдэл, төслийн санал ирүүлэх
3.8.2   Төслийн саналд өөрчлөлт оруулах, татаж авах
3.8.3   Төслийн санал бэлтгэх зардал
3.8.4   Төслийн гэрээнүүдийн төсөлд өөрчлөлт оруулах
3.8.5   Оролцогчийн батламжлал
3.9             Техникийн санал бэлтгэх
3.9.1   Техникийн төлөвлөгөө
3.9.2   Төслийн гэрээнүүдэд оруулсан өөрчлөлт
3.9.3   Концессын гэрээний төслийн хавсралтууд
3.9.4   Бусад шаардлагатай мэдээллүүд
3.10         Санхүүгийн санал бэлтгэх
3.10.1             Төслийн зардлын задаргаа
3.10.2             Санхүүжүүлэлтийн төлөвлөгөө, санхүүгийн загвар
3.10.3             Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөний танилцуулга
3.10.4             Бусад санхүүгийн мэдээлэл
3.11         Төслийн баталгааны шаардлагууд
3.11.1             Төслийн саналын баталгаа
3.11.2             Гүйцэтгэлийн баталгаа
3.12         Төслийн саналын битүүмжлэл, тэмдэглэгээ
3.13         Төслийн санал хүчинтэй байх хугацаа
3.14         Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа, хоцорсон санал
3.15         Төслийн саналыг нээх
3.15.1             Техникийн санал
3.15.2             Санхүүгийн санал
3.16         Нууцлал
3.17         Уралдаант шалгаруулалтын комисс тодруулга хүсэх
 
4.                  Төслийн саналын үнэлгээ
4.1             Үнэлгээний дараалал
4.2             Төслийн саналыг буцаах эрх
4.3             Техникийн саналын үнэлгээ
4.4             Санхүүгийн саналын үнэлгээ
4.5             Давуу байдал олгох
4.6             Концессын гэрээ байгуулах
4.7             Төслийн гэрээнүүдийг байгуулах зардал болон эрсдэл
 
5.                  Төслийн гэрээнүүд
5.1             Танилцуулга
5.2             Концессын гэрээ
5.3             Нэмэлт гэрээнүүд
 
6.                  Хавсралтууд
6.1       Концессын зүйлийн байршлын газрын зураг
6.2       Төслийн саналын маягтууд
            Маягт 1          Төслийн саналын мэдүүлэг
            Маягт 2          Төслийн саналын баталгаа
            Маягт 3          Концессын гэрээ байгуулах тухай мэдэгдэл
            Маягт 4          Гүйцэтгэлийн баталгаа
            Маягт 5          Зээл олгохыг зөвшөөрсөн тухай мэдэгдэл
            Маягт 6          Хөрөнгө оруулах тухай мэдэгдэл
            Маягт 7          Төслийн саналын хүчинтэй хугацааг сунгах тухай
            Маягт 8          Санхүүжилтийн төлөвлөгөө
           
6.3       Төслийн үр дүнд тавигдах шаардлага
6.4       Концессын гэрээ болон бусад гэрээнүүдийн төсөл
1. ТАНИЛЦУУЛГА
1.1       Уралдаант шалгаруулалтын баримт бичгийн зорилго
Энэхүү уралдаант шалгаруулалтын баримт бичигт [төслийн нэрийг бичих] төслийн танилцуулга, төслийн мэдээлэл, оролцогчид өгөх зааварчилгаа, төслийн саналын үнэлгээ, концессын гэрээний загвар болон төслийн саналын маягтуудыг багтаасан болно. Эрх бүхий этгээд оролцогчийн ирүүлсэн төслийн саналыг уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журмын дагуу үнэлж, шалгарсан оролцогчдын дараалуулсан жагсаалтыг гаргах ажлыг зохион байгуулахад энэхүү уралдаант шалгаруулалтын баримт бичгийг ашиглана.
 
1.2       Нэр томъёоны тайлбар
Уралдаант шалгаруулалтын баримт бичигт хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
 
Гишүүн” гэж түншлэлд орсон хуулийн этгээдийг;
Зохицуулах байгууллага” гэж концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох, үнэ тариф тогтоох, концессын зүйл, эсхүл түүгээр үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг батлах, мөрдүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагыг;
Концесс” гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор Концессын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг;
Концессын зүйл” гэж Концессын тухай хуулийн 10.1, 10.2-т заасан жагсаалтад орсон     зүйлийг;
Концессын гэрээ” гэж концессыг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг;
Концесс эзэмшигч” Концессын тухай хуульд заасан журмын дагуу концесс авсан Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг;
Концессыг санхүүжүүлэгч” гэж концесс эзэмшигчийн үйл ажиллагаанд зориулан зээл олгох, баталгаа гаргах зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн этгээдийг;
Оролцогч” гэж урьдчилсан шалгаруулалтаар сонгогдсон этгээдийг;
Төслийн санал” гэж оролцогчдоос уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн саналыг;
Түншлэл” гэж концессын төслийг хэрэгжүүлэхээр уралдаант шалгаруулалтад оролцож байгаа хуулийн этгээдийн нэгдлийг;
Төслийн компани” гэж түншлэл, эсхүл хуулийн этгээдээс зөвхөн төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан компанийг;
Уралдаант шалгаруулалт” гэж Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу концесс эзэмших этгээдийг сонгон шалгаруулах үйл  ажиллагааг;
Уралдаант шалгаруулалтын комисс” гэж Концессын тухай хуулийн 13.10-т заасан ажлын хэсгийг;
Уралдаант шалгаруулалтын хуваарь” гэж эрх бүхий этгээдээс баталсан уралдаант шалгаруулалтын нарийвчилсан төлөвлөгөөг;
Урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг” гэж Концессын тухай хуулийн 13.3, 13.4-т заасан шалгуур үзүүлэлтүүд, шаардлагатай бусад мэдээллийг тусгасан баримт бичгийг;
Уралдаант шалгаруулалтын баримт бичиг” гэж оролцогчдод олгох Концессын тухай хуулийн 13.7-д заасан мэдээлэл, шаардлагатай бусад мэдээллийг тусгасан баримт бичгийг;
Эрх бүхий этгээд” гэж төрийн өмчийн концессын зүйлийн хувьд Монгол Улсын Төрийн өмчийн хороог, орон нутгийн өмчийн концессын зүйлийн хувьд аймаг, нийслэлийн Засаг даргыг.
 
 
 
 
1.3       Эрх бүхий этгээд
[Төслийн нэр] –ийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг явуулах эрх бүхий этгээд нь [эрх бүхий этгээдийн нэр] байна.
 
[Эрх бүхий этгээдийн талаарх танилцуулга, хуулиар олгогдсон эрх үүргийн талаар танилцуулга оруулах]
 
1.4       Зохицуулах байгууллага
[Төслийн нэр] –ийн зохицуулах байгууллагад дараахь байгууллагууд орно. Үүнд:
[Зохицуулах байгууллагуудын нэрс]
[Зохицуулах байгууллагуудын төсөлд гүйцэтгэх үүрэг, түүний хууль эрх зүйн үндсийг бичих]

2. Төслийн МЭДЭЭЛЭЛ
 
2.1       Төслийн үндэслэл
[Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан УИХ-аас баталсан хууль, УИХ, Засгийн газраас баримталж буй төрийн бодлого, шийдвэр, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тогтоол, шийдвэр гэх мэт мэдээллийг дэлгэрэнгүй оруулах]
 
2.2       Төслийн зорилго
[Tөслийн зорилго, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, хүлээгдэж байгаа үр дүнг дэлгэрэнгүй бичих]
 
2.3       Төслийн цар хүрээ
Концесс эзэмшигч нь [төслийн нэр] концессын зүйлийг [Концессын тухай хуулийн 4.1-д заасны дагуу концессын төрлийг бичих] хэлбэрээр эзэмшиж [төслийн хүрээнд хийгдэх зураг төсөл, барилгын ажил, хөрөнгө оруулалт, ашиглалтын үйл ажиллагаа, засвар арчлалтын гэх мэт ажлуудыг тодорхойлж бичих] ажлуудыг гүйцэтгэнэ. Концесс эзэмшигчийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь концессын зүйлийн [зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах болон засварлах гэх мэт батлагдсан концессын төрлийн дагуу тохирох үйл ажиллагааг бичих] үйл ажиллагаа байх ба эдгээрийг концессын гэрээ болон уралдаант шалгаруулалтын баримт бичигт дурдсан бусад нэмэлт гэрээнүүдэд нарийвчлан тусгана.
Концесс эзэмшигч нь үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг өөрчлөхгүй.
 
2.4       Концессын зүйлийн байршил, газар
Концессын зүйл нь [харъяалагдах засаг захиргааны нэгж/нэгжүүдийг бичих]-ийн нутаг дэвсгэрт, [байр зүйн бусад тодорхойлолтыг бичих]-т байршилтай байна.
Уралдаант шалгаруулалтын баримт бичигт концессын зүйлийн байршлыг зэргэлдээ газар, газар эзэмшигчдийн мэдээллийн хамт харуулсан газрын зургийг хавсаргав (Хавсралт 6.1).
Төслийн газрыг концесс эзэмшигчид [төсөл хэрэгжүүлж эхлэх өдрийг бичих] өдрөөс эхлэн [концессын гэрээний хугацааг бичих] хугацаатайгаар [Газрын тухай хуульд заасан нөхцөлөөр]  олгоно.
 
2.5       Байгаль орчин, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал 
[Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан концесс эзэмшигчийн дагаж мөрдөх шаардлагатай байгаль орчин, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомж, стандартын шаардлагуудыг бичих]
 
2.6       Шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл
Концесс эзэмшигч төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шаардагдах бүх зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг авах, холбогдох хууль журамд нийцүүлэн ажиллах үүрэг хүлээнэ. Эрх бүхий этгээд, зохицуулах байгууллага нь концесс эзэмшигчид шаардлагатай зөвшөөрөл авахад нь хууль тогтоомжийн хүрээнд бүхий л талаар дэмжлэг үзүүлж, төслийн ажлыг саадгүй явуулахад анхаарал тавьж ажиллана.
 

 
3. ОРОЛЦОГЧДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА
 
3.1       Танилцуулга
Уралдаант шалгаруулалтын комисс нь Засгийн газрын 2010 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмыг мөрдөнө.
Оролцогч нь уралдаант шалгаруулалттай холбоотой гомдлыг Концессын тухай хуулийн 34.1-т заасны дагуу эрх бүхий этгээдэд гаргах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Уралдаант шалгаруулалтын үеийг дараах хуваарийн дагуу явуулна:[1]
Агуулга
Огноо:
Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, батлах;
[огноо]
Уралдаант шалгаруулалтыг зарлах;
[огноо]1
Оролцох хүсэлт хүлээн авах;
[огноо]2
Урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг олгох;
[огноо]
Оролцох саналыг хүлээн авах;
[огноо] цагаас өмнө
Оролцох саналыг нээх, үнэлэх;
[огноо] цаг
Оролцогчдын жагсаалт гарган тэнцсэн оролцогчид мэдэгдэл хүргүүлэх;
[огноо]
Тусгайлан санал авах баримт бичгийг боловсруулах*;
[огноо]
Тусгайлан санал авах баримт бичгийг олгох*;
[огноо]
Тусгайлан санал авах*;
[огноо]
Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах/эцэслэн боловсруулах;
[огноо]
Уралдаант шалгаруулалтын баримт бичиг олгох:
[огноо]
Шаардлагатай тохиолдолд тэнцсэн оролцогчидтой  уулзалт, ажлын талбайтай танилцах, тодруулга өгөх ажлыг зохион байгуулах;
[огноо]
Төслийн санал хүлээн авах;
[огноо] цагаас өмнө
Техникийн саналыг нээх;
[огноо] цаг
Техникийн саналыг үнэлэх, хэлэлцээр хийх;
[огноо]
Техникийн саналын үнэлгээний үр дүнг мэдэгдэх;
[огноо]
Санхүүгийн саналыг нээх;
[огноо] цаг
Санхүүгийн саналыг үнэлэх, хэлэлцээр хийх;
[огноо]
Шалгарсан оролцогчдын жагсаалт гаргах:
[огноо]
Шалгарсан оролцогчдын жагсаалтын дагуу Концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээр хийх
[огноо]
Үнэлгээний дүгнэлт, концессын гэрээний төслийг  Эрх бүхий байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх:
[огноо]
Эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл олгосноор шалгарсан оролцогчтой Концессын гэрээнд гарын үсэг зурах:
[огноо]
 
1.                  *Тус журмын 4.7.1-т заасны дагуу хоёр шаттайгаар уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах тохиолдолд
2.                  [огноо]1 ба [огноо]2 хооронд Концессын тухай хуулийн 12.4-т заасны дагуу хоёр сараас доошгүй хугацаа байна.
 
3.2       Оролцогч
Оролцогч нь урьдчилсан шалгаруулалтын үед тавигдсан ерөнхий шаардлагыг уралдаант шалгаруулалтын үед үргэлжлүүлэн хангах ба үүнтэй холбогдуулан ямарваа нэгэн өөрчлөлт гарсан тохиолдолд нэн даруй уралдаант шалгаруулалтын комисст мэдэгдэх үүрэгтэй. Уралдаант шалгаруулалтын комисс тухайн өөрчлөлт нь тавигдсан шаардлагыг зөрчиж байгаа гэж үзэх, эсхүл оролцогч тухайн өөрчлөлтийн талаар ажлын таван [5] өдрийн дотор уралдаант шалгаруулалтын комисст мэдэгдээгүй, эсхүл нуун дарагдуулсан нь илэрсэн тохиолдолд уралдаант шалгаруулалтаас хасна.
Оролцогчоос уралдаант шалгаруулалтын үед хуурамч баримт нотолгоо ирүүлсэн нь илэрсэн тохиолдолд эрх бүхий этгээд төслийн саналд үндэслэн байгуулсан аливаа гэрээ, хэлцлийг цуцлах эрхтэй бөгөөд гэрээ, хэлцлийг цуцалснаас учирсан хохирлыг оролцогч хариуцна.
Оролцогч нь түншлэл бол Уралдаант шалгаруулалтын комиссын зөвшөөрлийг аваагүй тохиолдолд гишүүдийн бүтэц, зохион байгуулалт, урьдчилсан шалгаруулалтын үед тавигдсан шаардлагыг уралдаант шалгаруулалтын үед үргэлжлүүлэн хангах үүрэгтэй. Төслийн санал ирүүлэхдээ Уралдаант шалгаруулалтын комиссын зөвшөөрлийг урьдчилан авахгүйгээр түншлэлийн гишүүдийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн, эсхүл гишүүн нь өөр түншлэлийн гишүүнээр, эсхүл бие даан төслийн санал ирүүлсэн байвал уралдаант шалгаруулалтаас хасна.
 
3.3       Оролцогч тодруулга хүсэх
Уралдаант шалгаруулалттай холбоотой аливаа харилцааг монгол, эсхүл англи хэлээр явуулна.
Оролцогч уралдаант шалгаруулалттай холбоотой аливаа тодруулга авах хүсэлтийг доорхи хаягийн дагуу бичгээр гаргаж болно. Үүнд:
 
[Уралдаант шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргын хаяг, холбоо барих мэдээллийг бичих]
 
Уралдаант шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь тодруулга хүссэн бичгийг эрх бүхий этгээдийн бичиг хэрэгт бүртгүүлж хүлээн авах бөгөөд уралдаант шалгаруулалтын комиссын даргад танилцуулна. Уралдаант шалгаруулалтын комиссын дарга тодруулга өгөх ажлыг зохион байгуулна. Тодруулгыг хүсэлт гаргасан этгээдийг дурдалгүйгээр бүх оролцогчид зэрэг явуулна. Тодруулга авах хүсэлтийг төслийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас [ажлын хорин (20)] өдрийн өмнө ирүүлэх бөгөөд хоцорч ирсэн хүсэлтэнд хариу өгөхгүй.
 
3.4       Төслийн санал ирүүлэх эцсийн хугацааны өмнөх уулзалт
Уралдаант шалгаруулалтын комисс нь үнэлгээний өмнөх уулзалтыг [огноо] өдрийн [цаг]-т [уулзалт хийх газрыг бичих]-т зохион байгуулна. [Үнэлгээний өмнө ажлын талбайтай танилцах ажлыг уг уулзалтын нэг хэсэг болгож зохион байгуулна.] Үнэлгээний өмнөх уулзалт болон ажлын талбайтай танилцахад нийт оролцогчийн тооноос хамааруулан нэг оролцогчоос оролцуулах төлөөлөгчийн тоог хязгаарлаж [болох ба гадаадын оролцогч үүнээс гадна нэг орчуулагч оролцуулж] болно. Оролцогч нь уулзалтаас хамгийн багадаа нэг долоо хоногийн өмнө оролцох эсэх тухайгаа уралдаант шалгаруулалтын комисст мэдэгдэх бөгөөд оролцох хүний нэрс, тоог өгнө.
Үнэлгээний өмнөх уулзалтын зорилго нь уралдаант шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой аливаа асуултад хариулт өгөх, тодруулга хийхэд оршино. Уулзалтын үеэр өгсөн хариулт, дээрх 3.3-ын дагуу өгсөн хариулт хоорондоо зөрсөн тохиолдолд бичгээр өгсөн хариултыг хүчинтэйд тооцно.
Үнэлгээний өмнөх уулзалтын үеэр тавигдсан асуултууд, тэдгээрийн хариултуудыг багтаасан уулзалтын тэмдэглэлийг бүх оролцогчид хүргүүлнэ. Уулзалтанд оролцоогүй, уулзалтын үеэр аливаа тодруулга хүсээгүй нь оролцогчийг шаардлага хангаагүйд тооцох үндэслэл болохгүй. Үнэлгээний өмнөх уулзалт болсноос хойш уралдаант шалгаруулалтын баримт бичгийг худалдан авсан оролцогчид уулзалтын тэмдэглэлийг хамт олгоно.
 
 
3.5       Төслийн санал ирүүлэх эцсийн хугацааны өмнө ажлын талбайтай танилцах 
Уралдаант шалгаруулалтын комисс үнэлгээний өмнө ажлын талбайтай танилцах ажлыг [үнэлгээний өмнөх уулзалтын үеэр зохион байгуулж болно.] [[огноо] өдрийн [цаг]-т [уулзалт хийх газрыг бичих]-т зохион байгуулна.]
Оролцогч шаардлагатай бол уралдаант шалгаруулалтын комисстой тохиролцон ажлын талбайтай дахин танилцаж болно. Гэвч, ажлын талбайтай дахин танилцах боломжтой хугацаа нь уралдаант шалгаруулалтын комиссын гишүүдийн нөөц бололцоо, ажлын талбайтай дахин танилцах хүсэлтүүдийн тооноос хамаарч шийдвэрлэгдэнэ гэдгийг анхаарах нь зүйтэй.
Концессын зүйлийн төрөл, төслийн хүрээнд хийгдэх ажлаас хамааран уралдаант шалгаруулалтын комисс оролцогчид ажлын талбайгаас хөрсний дээж авах, хэмжилт хийх зэргээр үнэлгээ хийх боломжийг олгож болно.
Ажлын талбайтай танилцахтай холбогдон гарах аливаа зардал, эрсдэлийг оролцогч өөрсдөө хариуцна.
 
3.6       Төслийн холбогдолтой бусад мэдээлэлтэй танилцах
Оролцогч нь тус төсөлтэй холбогдуулан өмнө нь хийгдсэн төрөл бүрийн судалгааны материал, бусад мэдээлэлтэй [тус төсөлтэй холбоотай мэдээллүүдийг тусгайлан байршуулсан газрын хаягыг бичих]-т ирж танилцах боломжтой. [Tөслийн мэдээллүүдийг цахим хэлбэрт оруулсныг [ТӨХ-ны концессын төслүүдэд зориулсан вэб сайтны хаягыг бичих] хаягаар, оролцогч тус бүрт олгосон хэрэглэгчийн нэр, нууц дугаарын дагуу орж танилцаж болно. Оролцогч хэрэглэгчийн нэр, нууц дугаарыг бусдад дамжуулах, төслийн цахим хэлбэрт оруулсан мэдээллүүдийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хувилах, бусдад тараахыг хориглоно. Оролцогчид олгосон хэрэглэгчийн нэр, нууц дугаарыг уралдаант шалгаруулалт дууссаны дараа хүчингүй болгохыг анхаарах нь зүйтэй.]
 
3.7       Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах
Эрх бүхий этгээд нь уралдаант шалгаруулалтын баримт бичгийг уралдаант шалгаруулалтын аль ч үед хүчингүй болгох эрхтэй бөгөөд үүнээс үүдэн оролцогчид учрах зардал, хохирлыг хариуцахгүй.
Эрх бүхий этгээд төслийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө уралдаант шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Энэ тохиолдолд төслийн санал хүлээн авах эцсийн хугацааг нэмэлт, өөрчлөлт оруулсан өдрөөс хойш ажлын [хориос (20)] доошгүй өдрөөр, уралдаант шалгаруулалтын комиссоос шаардлагатай гэж үзсэн хугацаагаар сунгана. Ийнхүү хийгдсэн аливаа нэмэлт, өөрчлөлт нь уралдаант шалгаруулалтын баримт бичгийн салшгүй хэсэг бөгөөд бүх оролцогчид нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ. 
 
3.8       Төслийн санал
3.8.1   Төслийн саналын иж бүрдэл, төслийн санал ирүүлэх
Төслийн саналын иж бүрдэл нь төслийн саналын мэдүүлэг, төслийн саналын баталгаа, техникийн санал, санхүүгийн саналаас бүрдэнэ.
Оролцогч нь техникийн болон санхүүгийн саналыг тус бүр нэг эх хувь, нэг цахим хувь, [шаардлагатай хуулбар хувийн тоог бичих] хуулбар хувийг, хувь тус бүрийг тусад нь дугтуйнд хийж, 4.12-т заасны дагуу битүүмжлэн, тэмдэглэгээ хийж, техникийн болон санхүүгийн саналаар нь тусад нь багцлан, хамтад нь дугтуйлсан төслийн саналын мэдүүлэг, төслийн саналын баталгааны хамт ирүүлнэ. Төслийн саналын цахим хувиудыг Microsoft Word, Excel, Adobe PDF хэлбэрүүдээр бэлтгэн, CD-нд хадгалсан байна.
Техникийн болон санхүүгийн саналын эх ба хуулбар хувь хоорондоо зөрсөн тохиолдолд эх хувийг зөв гэж үзнэ. Төслийн саналын иж бүрдлийг энэхүү уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дагуу [монгол, эсхүл англи] хэл дээр бэлтгэж ирүүлэх ба энэхүү уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дагуу бэлтгэж ирүүлээгүй саналыг шаардлага хангаагүйд тооцно.
Оролцогч төслийн саналыг доорхи хаягаар [төслийн санал хүлээн авах эцсийн хугацааг бичих]-с өмнө ирүүлэх ба заасан хугацаанаас хоцорсон төслийн саналыг хүлээж авахгүй.
 
ралдаант шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргын хаягийг бичих]
 
3.8.2  Төслийн саналд нэмэлт, өөрчлөлт оруулах, буцаан авах
Оролцогч нь төслийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө 4.5-д заасан болон бусад шалтгааны улмаас өөрийн саналдаа нэмэлт, өөрчлөлт хийж болно. Хэрэв төслийн саналд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд төслийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө энэ тухай бичгээр хүсэлт гарган, нэмэлт, өөрчлөлт оруулсан саналын хамт уралдаант шалгаруулалтын комисст ирүүлнэ. Уралдаант шалгаруулалтын комисс өмнө ирүүлсэн төслийн саналыг нээлгүйгээр эргүүлэн олгоно.
Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө хэдийд ч оролцогч өөрийн саналыг буцаан авах хүсэлтийг бичгээр мэдэгдэж болно. Уралдаант шалгаруултын комисс төслийн саналаа буцаан авах хүсэлтэд үндэслэн оролцогчийн саналыг нээлгүйгээр эргүүлэн олгох ба төслийн саналын баталгааг гүйцэтгүүлнэ.
 
3.8.3   Төслийн санал бэлтгэх зардал
Оролцогч төслийн санал бэлтгэх, эрх бүхий этгээдэд ирүүлэхтэй холбогдон гарах бүх зардлыг бүрэн хариуцах бөгөөд эрх бүхий этгээд ямар ч нөхцөлд энэхүү зардалтай холбогдох хариуцлага хүлээхгүй.
 
3.8.4   Төслийн гэрээнүүдийн төсөлд өөрчлөлт оруулах
Оролцогчийн бэлтгэж ирүүлсэн төслийн гэрээнүүдийн төсөл нь уралдаант шалгаруулалтын баримт бичигт тусгасан төслийн гэрээнүүдийн төслөөс эрс өөрчлөгдсөн, тодорхой бус, эсхүл хүлээн зөвшөөрөх боломжгүй заалтуудтай байх  тохиолдолд төслийн саналыг үнэлэхэд оноог бууруулж тооцох үндэслэл болж болно.
 
3.8.5   Оролцогчийн батламжлал 
Оролцогч төслийн санал ирүүлснээр уралдаант шалгаруулалтын баримт бичиг, төслийн гэрээнүүдийн төсөлтэй сайтар танилцаж ойлгосон, Монгол Улсын хууль тогтоомжуудыг судалсан бөгөөд тэдгээр хууль тогтоомжийг дагаж мөрдөх нь төслийн гэрээнүүдийн дагуу хийгдэх үйл ажиллагааг гүйцэтгэхэд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй болохыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулж байгааг илэрхийлнэ. Оролцогч нь эрх бүхий этгээдийн төлөөлөл, эсхүл уралдаант шалгаруулалтын комиссын гишүүнтэй хийсэн аливаа аман яриа хэлцэл төслийн гэрээнүүдийн дагуу хүлээсэн нөхцөл, үүргүүдэд нөлөө үзүүлэх буюу өөрчлөлт оруулахгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.
Оролцогч уралдаант шалгаруулалтын баримт бичигт тусгасан мэдээллийг өөрийнхөөрөө тайлбарлан ойлгох бөгөөд эрх бүхий этгээд, түүний ажилтан, уралдаант шалгаруулалтын комисс, түүний гишүүн үүнтэй холбогдуулан ямар нэг хариуцлага хүлээхгүй. Оролцогч аливаа баримт бичиг, ажлын талбайг үзэж шалгахдаа алдаа гаргасан, орхигдуулсан байх нь төслийн саналаас хамааран хүлээх аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
 
3.9       Техникийн санал бэлтгэх
Оролцогчийн ирүүлэх техникийн санал нь тухайн оролцогч төслийн үр дүнд тавигдах шаардлага (Хавсралт 6.3) болон төслийн гэрээнүүдийн дагуу концесс эзэмшигчийн зайлшгүй гүйцэтгэх үйл ажиллагааг явуулах чадвартай гэдгийг батлан харуулах шаардлагатай.
Техникийн саналд дараах мэдээллийг тусгасан байна. Үүнд:
3.9.1   Төслийн үр дүнд тавигдах шаардлагуудыг хэрхэн хангах талаар техникийн төлөвлөгөө, бусад нэмэлт мэдээллүүд,
3.9.2   Төслийн гэрээнүүдийн төсөлд оруулсан өөрчлөлтийн тойм, ямар үндэслэлээр өөрчлөлт оруулсныг тайлбарласан байх,
3.9.3   Концессын гэрээний төслийн дараахь хавсралтуудыг бэлтгэж ирүүлсэн байх, үүнд:
а)         Зураг төсөл, техникийн үзүүлэлтүүд,
б)         Барилгын ажлын төлөвлөгөө,
в)         Шалгах, хүлээлгэн өгөх төлөвлөгөө,
г)         Ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө,
д)         Засвар, үйлчилгээний төлөвлөгөө
е)         Шилжүүлэн өгөх төлөвлөгөө
3.9.4   Бусад шаардлагатай гэж үзсэн мэдээллүүд.
 
3.10    Санхүүгийн санал бэлтгэх
Оролцогчийн ирүүлэх санхүүгийн санал нь тухайн оролцогч төслийн гэрээнүүдийн дагуу концесс эзэмшигчийн зайлшгүй гүйцэтгэх үйл ажиллагааг явуулах боломжтой гэдгийг батлан харуулах шаардлагатай.
Санхүүгийн саналд дараах мэдээллийг тусгана. Үүнд: 
 
3.10.1             Төслийн зардлын задаргаа.
Төслийн капитал хөрөнгө оруулалтын болон урсгал зардлын дэлгэрэнгүй задаргааг дараах бүрэлдэхүүн хэсгүүдээр дэлгэрэнгүй харуулах. Үүнд:
 
 [Зардлын бүрэлдэхүүн хэсгүүдийг бичих]
 
3.10.2             Санхүүжилтийн төлөвлөгөө, санхүүгийн загвар
Оролцогч төслийн санхүүжилтийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг Хавсралт 6.2 Маягт 8-ын дагуу бэлтгэж, санхүүгийн загварын хамт ирүүлнэ. Санхүүжилтийн төлөвлөгөөнд өөрийн хөрөнгийг хувь эзэмшигч бүрээр харуулсан задаргаа, зээлийн хөрөнгийг санхүүжүүлэгч бүрээр харуулсан задаргаа, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүү болон бусад төлбөр хураамжийг дэлгэрэнгүй тусгана. Санхүүжилтийн төлөвлөгөөнд концессын гэрээг байгуулах үе төдийгүй төслийн нийт хугацааг хамруулсан байна.
Санхүүгийн загвар нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
а)      концессын гэрээ, бусад нэмэлт гэрээнүүд, санхүүжилтийн төлөвлөгөөнүүдтэй уялдаатай байх,
б)      дэлгэрэнгүй тайлбар, гарын авлагатай, ямар нэгэн нууц үг, хамгаалалтгүй, Microsoft Excel програм дээр бичигдсэн байх,
в)      Макро болон микро түвшний таамаглалыг тодорхой тайлбарласан байх,
г)       Санхүүгийн загварын суурь огноо нь [огноог бичих] он байх,
д)      Барилгын ажлын үед сар бүрээр, түүнээс хойш хагас жилээр огноонуудыг оруулж, жилийн тоймыг жил тус бүрээр концессын гэрээний хугацааны турш харуулсан байх,
е)      Бүх тоон өгөгдлийг нэрлэсэн, бодит болон өнөөгийн үнэ цэнээр харуулсан байх (тооцоонд ашиглах хөнгөлөлтийн хувь [ хувийг бичих ] байна)
ж)      Санхүүгийн загвар нь дараахь зүйлсийг харуулах боломжтой байна. Үүнд:
1.      Инфляцийн таамаглал,
2.      Гадаад валютын нөлөө (foreign currency exposure), эрсдэлээс даатгуулах стратеги, төгрөгийн ханшны тооцоолол,
3.      Санхүүгийн загварт тусгасан татваруудын тодорхойлолт, тайлбар,
4.      Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтын хүснэгт,
5.      Капитал хөрөнгө оруулалтын зардлын задаргаа,
6.      Төслийн эхлэлтийн зардал,
7.      Зээлийн санхүүжилтийн хувьд санхүүжүүлэгч бүрээр өрийн үйлчилгээний хуваарь,
8.      Нийт хөрөнгө оруулалт,
9.      Нөөц данснуудын үлдэгдэл, даатгалын бүтэц,
10. Ашиглалтын үйл ажиллагааны зардлын таамаглал,
11. Засвар үйлчилгээний зардлын таамаглал, төлөвлөгөө,
12. Тайлан тэнцэл, ашиг алдагдал, мөнгөн урсгалын таамаглалууд,
13. Гадаад валютаар тооцоо хийгдэх бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд,
14. Бүх төрлийн татваруудын таамаглал, татварыг тооцох, үл тооцох тохиолдлуудыг харуулах боломжтой байх,
15. Энэхүү уралдаант шалгаруулалтын баримт бичигт тусгасан хөнгөлөлтийн хувиар тооцсон бодит орлогын өнөөгийн үнэ цэнэ,
16. Татварын өмнөх болон татварын дараах бодит болон нэрлэсэн өгөөжийн дотоод хувь,
17. Бодит болон нэрлэсэн өөрийн хөрөнгийн өгөөж,
18. Хүүгийн төлбөр нөхөх харьцаа,
19. Капитал хөрөнгө оруулалтын зардлын мэдрэмжийн шинжилгээ,
20. Үйл ажиллагааны зардлын мэдрэмжийн шинжилгээ,
21. Хүүгийн мэдрэмжийн шинжилгээ,
22. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааны мэдрэмжийн шинжилгээ,
23. Зээлийн хугацааны мэдрэмжийн шинжилгээ,
24. Инфляцийн мэдрэмжийн шинжилгээ,
25. Төгрөгийн ханшны өөрчлөлт, валютын ханшны өөрчлөлтийн мэдрэмжийн шинжилгээ,
26. Эрсдэлийн хэмжилт,
27. Торгуулийн суутгалуудын таамаглал,
28. Дахин санхүүжүүлэлтийн ашиг,
29. Өр, хувьцаат хөрөнгийн харьцаа,
30. Бэлэн мөнгийг оруулах, оруулахгүй тохиолдлуудад жил бүрийн зээлийн үйлчилгээг нөхөх харьцаа,
31. Зээлийн хугацаанд зээлийн байгаа үлдэгдлийг нөхөх харьцаа,
32. Төслийн хугацаанд зээлийн байгаа үлдэгдлийг нөхөх харьцаа,
33. Санхүүжүүлэгчийн шаардсан бусад харьцаанууд,
 
3.10.3             Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүүлэх нөлөөний танилцуулга
Оролцогч тус төслийг хэрэгжүүлснээр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэж ирүүлнэ.
 
3.10.4             Бусад санхүүгийн мэдээлэл
Оролцогч Хавсралт 6.2 Маягт 5-ын дагуу бэлтгэсэн Зээл олгохыг зөвшөөрсөн тухай мэдэгдэл, Хавсралт 6.2 Маягт 6-ын дагуу бэлтгэсэн Хөрөнгө оруулах тухай мэдэгдлийг шаардлагатай тоо хэмжээгээр бэлтгэж ирүүлнэ
[Тухайн төслөөс хамааран эрх бүхий этгээд төслийн санхүүгийн саналыг үнэлэхэд шаардлагатай бусад мэдээллүүдийг энд бичих.]
 
3.11    Төслийн баталгааны шаардлагууд
3.11.1             Төслийн саналын баталгаа
Оролцогч [дүн монгол төгрөгөөр] төгрөгийн үнийн дүн бүхий төслийн саналын баталгааг Хавсралт 6.2 Маягт 2-ын дагуу Монгол Улсын эсхүл гадаад улсын Эрх бүхий этгээдийн хүлээн зөвшөөрсөн банкнаас гаргуулж ирүүлнэ. Төслийн саналын баталгаа ирүүлээгүй бол техникийн саналын үнэлгээгээр тэнцүүлэхгүй ба төслийн саналын баталгааны хүчинтэй хугацаа нь төслийн саналын хүчинтэй байх хугацаатай адил, төслийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш [гурван зуун жаран таван 365] хоног байна. Уралдаант шалгаруулалтын комиссоос ирүүлсэн төслийн саналын хүчинтэй байх хугацааг сунгах хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд төслий саналын баталгааны хүчинтэй хугацааг шаардлагатай хоногоор сунгаж уралдаант шалгаруулалтын комисст оролцогч өөрийн зардлаар хүргүүлнэ.
Оролцогч төслийн саналын хүчинтэй байх хугацааг сунгахаас татгалзсан, эсхүл 3.13-т заасны дагуу шаардсан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд төслийн саналаа буцаан татсан гэж үзэж төслийн саналын баталгааг гүйцэтгүүлэхгүйгээр цуцална.
Уралдаант шалгаруулалтаар шалгараагүй оролцогчийн төслийн саналын баталгааг төслийн санал хүчинтэй байх хугацаа, эсхүл шалгарсан оролцогч концессын гэрээнд гарын үсэг зурсан өдрийн аль өмнөхөд нь цуцална.
Уралдаант шалгаруулалтаар шалгарсан оролцогч 3.11.2-т заасны дагуу концессын гэрээ байгуулах тухай мэдэгдэлд гарын үсэг зуран, гүйцэтгэлийн баталгааг ирүүлмэгц түүний төслийн саналын баталгааг цуцална.
Оролцогч төслийн саналын баталгааны хүчинтэй байх хугацаанд төслийн саналаа буцааж авах тохиолдолд төслийн саналын баталгааг гүйцэтгүүлэх ба шалгарсан оролцогчийн хувьд 3.11.2-т заасны дагуу концессын гэрээ байгуулах тухай мэдэгдэлд гарын үсэг зураагүй, эсхүл гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй тохиолдолд төслийн саналын баталгааг гүйцэтгүүлнэ.
 
3.11.2             Гүйцэтгэлийн баталгаа
Уралдаант шалгаруулалтын комиссоос концессын гэрээний нөхцөлийг хамгийн сайн тохиролцсон оролцогчид гүйцэтгэлийн баталгаа болон концессын гэрээ байгуулах тухай мэдэгдэл ирүүлэх хүсэлтийг явуулна. Хүсэлт явуулснаас хойш ажлын [арван 10] өдрийн дотор [төгрөгийн дүн] төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх гүйцэтгэлийн баталгааг Хавсралт 6.2 Маягт 4-ийн дагуу гаргаж, Хавсралт 6.2 Маягт 3-ын дагуу бэлтгэж гарын үсэг зурсан концессын гэрээ байгуулах тухай мэдэгдлийн хамт ирүүлнэ.
 
3.12    Төслийн саналын битүүмжлэл, тэмдэглэгээ
Тусад нь багцалсан техникийн болон санхүүгийн саналын хувиудыг, төслийн саналын баталгааны хамт нэг дугтуйд (гадна дугтуй гэх) хийж битүүмжлэн төслийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ.
 
[Уралдаант шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргын хаяг, холбоо барих мэдээлэл]
 
Гадна дугтуйн зүүн дээд буланд доорхи тэмдэглэгээг хийнэ. Үүнд:
 
Уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дугаар;
Төслийн нэр;
Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа;
Дээрх хугацаанаас өмнө “НЭЭЖ ҮЛ БОЛНО” гэсэн тэмдэглэгээ;
Төслийн санал ирүүлэх хаяг;
Оролцогчийн нэр, хаяг.
 
Гадна дугтуйг дээрх шаардлагын дагуу битүүмжилж, тэмдэглэгээ хийгээгүйгээс төслийн санал буруу хаягаар хүргэгдсэн, эсхүл төслийн саналыг нээхээс өмнө битүүмжлэл задарвал эрх бүхий этгээд хариуцлага хүлээхгүй бөгөөд төслийн саналаас шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзаж болно.
 
Техникийн саналын битүүмжилсэн дугтуй тус бүрт доорхи тэмдэглэгээг хийнэ:
 
TEХНИКИЙН САНАЛ  ([- ЭХ ХУВЬ, ХУУЛБАР ХУВЬ, ЦАХИМ ХУВЬ-ийн аль тохирохыг бичих])
[ТӨСЛИЙН НЭР]
ОРОЛЦОГЧ ……………………...............................………….......................
ХАЯГ………………………………...................................................................
 
Санхүүгийн саналын битүүмжилсэн дугтуй тус бүрт доорхи тэмдэглэгээг хийнэ:
 
САНХҮҮГИЙН САНАЛ ([- ЭХ ХУВЬ, ХУУЛБАР ХУВЬ, ЦАХИМ ХУВЬ-ийн аль тохирохыг бичих])
[ТӨСЛИЙН НЭР]
ОРОЛЦОГЧ........…………………….....................…………………….............................
ХАЯГ.....................……………………………………………………….......................
 
3.13    Төслийн санал хүчинтэй байх хугацаа 
Оролцогчдын ирүүлсэн төслийн санал нь төслийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш [гурван зуун жаран таван (365)] хоног хүчинтэй байна. Энэ хугацаанд концессын гэрээнд гарын үсэг зурж амжаагүй бол уралдаант шалгаруулалтын комисс төслийн санал хүчинтэй байх хугацаа дуусахаас ажлын [гучаас (30)] багагүй өдрийн өмнө оролцогчдод төслийн санал хүчинтэй байх хугацааг сунгах тухай, хэдий хугацаагаар сунгахыг заасан бичгийг хүргүүлж хүчинтэй байх хугацааг нь сунгаж болно. Оролцогч төслийн санал хүчинтэй байх хугацааг сунгахыг зөвшөөрсөн тохиолдолд төслийн санал хүчинтэй байх хугацааг сунгах тухай албан бичгийг хүлээн авснаас хойш ажлын [арван (10)] өдрийн дотор зөвшөөрсөн тухай бичгийг хүчинтэй хугацааг нь шаардлагатай хугацаагаар сунгасан төслийн саналын баталгааны хамт ирүүлнэ. Төслийн саналын хүчинтэй байх хугацааг сунгахаас татгалзсан, эсхүл шаардсан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд төслийн саналыг буцаан татсанд тооцно.
 
3.14    Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа, хоцорсон санал
Төслийн саналыг 4.11-т заасан уралдаант шалгаруулалтын комиссын хаягаар орон нутгийн цагаар [огноо] өдрийн [цаг]-аас өмнө ирүүлнэ. Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ирүүлсэн төслийн саналаас аливаа шалтгааныг үл харгалзан (оролцогчийн хяналтаас гадуурхи нөхцөл байдал байсан ч ) татгалзана.
 
3.15    Төслийн саналыг нээх 
3.15.1             Техникийн санал
Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа дуусмагц бүх техникийн санал, төслийн саналын баталгааг бүртгэгдсэн дарааллын дагуу [төслийн саналыг нээх газрыг бичих]-т [төслийн санал хүлээн авах эцсийн хугацааг бичих]-ний өдөр [төслийн санал хүлээн авах эцсийн цагаас 1 цагийн дараах цагийг бичих] цагт нээнэ. Төслийн саналыг нээхэд уралдаант шалгаруулалтад оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, сонирхсон бусад этгээд байлцаж болно.
Оролцогчийн нэр, төслийн саналын баталгаа байгаа эсэх, [тухайн төслийн онцлогоос шалтгаалан зарлах шаардлагатай зарим үзүүлэлтийг энд бичих] талаар мэдээлж, тэмдэглэл хийнэ. Тэмдэглэлд уралдаант шалгаруулалтын комиссын гишүүд болон саналыг нээхэд байлцсан бусад этгээд гарын үсэг зурна.
 
3.15.2             Санхүүгийн санал
Техникийн санал нь тэнцсэн оролцогчдод санхүүгийн саналыг нээхээр товлосон газар, цагийг, бусад оролцогчдод техникийн санал нь тэнцээгүй тухай нэгэн зэрэг мэдэгдэнэ. Техникийн санал нь тэнцээгүй оролцогчийн санхүүгийн саналыг нээлгүйгээр буцаан олгох ба төслийн саналын баталгааг нь цуцлана.
 
3.16    Нууцлал
Эрх бүхий этгээд, уралдаант шалгаруулалтын комисс нь төслийн саналд ирүүлсэн аливаа мэдээллийг шалгах, үнэлэх зорилгоор холбогдох байгууллага, зөвлөхүүдэд задлах эрхтэй. Эрх бүхий этгээд, уралдаант шалгаруулалтын комисс, төслийн саналын мэдээлэлтэй танилцсан бусад этгээд нь оролцогчийн төслийн саналд ирүүлсэн мэдээллийг шалгах, үнэлэхээс бусад зорилгоор цааш задруулахыг хориглоно.
 
3.17    Уралдаант шалгаруулалтын комисс тодруулга хүсэх
Уралдаант шалгаруулалтын комиссоос төслийн саналтай холбоотой аливаа тодруулга авах хүсэлтийг эрх бүхий этгээдийн албан тоотоор оролцогчид хүргүүлнэ. Оролцогч нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван (5) өдрийн дотор тодруулгыг бичгээр ирүүлнэ.

4. ТӨСЛИЙН САНАЛЫН ҮНЭЛГЭЭ
 
4.1       Үнэлгээний дараалал
Төслийн саналыг уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журмын дагуу үнэлэх ба эхлээд техникийн саналыг үнэлж, уралдаант шалгаруулалтын баримт бичиг болон концессын гэрээний дагуу төслийн үр дүнд тавигдах шаардлагыг хэр сайн биелүүлж чадахыг үнэлнэ. Үнэлгээгээр техникийн санал нь тэнцсэн оролцогчдын санхүүгийн саналыг үнэлж, оролцогчдын дараалуулсан жагсаалтыг гаргана. 
 
4.2       Төслийн саналыг буцаах эрх
Уралдаант шалгаруулалтын комисс нь аливаа оролцогчийн төслийн санал худал хуурмаг, бүрэн бус, зарим мэдээллийг нуун дарагдуулсан гэж үзсэн, эсхүл оролцогчид урьдчилсан шалгаруулалтын үед тавигдсан ерөнхий шаардлагатай холбоотой ямарваа нэгэн өөрчлөлт гарсан боловч, ерөнхий шаардлагыг уралдаант шалгаруулалтын үед үргэлжлүүлэн хангаж байгаа гэдгээ нотолж чадаагүй тохиолдолд тухайн төслийн саналаас татгалзах эрхтэй байна.
 
4.3       Техникийн саналын үнэлгээ[2]
Оролцогчийн ирүүлсэн техникийн санал бүрэн бус, эсхүл төслийн саналын баталгааг ирүүлээгүй бол техникийн саналын үнэлгээгээр тэнцээгүйд тооцно. Техникийн санал уралдаант шалгаруулалтын баримт бичиг, концессын гэрээнд тусгасан төслийн үр дүнд тавигдах шаардлагыг хангаж чадах эсэх, хэр сайн хангаж чадахыг шалгуур үзүүлэлт тус бүрээр оноогоор үнэлнэ. Техникийн саналын үнэлгээгээр тэнцэхийн тулд шалгуур үзүүлэлтүүдийн оноог жигнэн нэгтгэсний дараа дундаж оноо хамгийн багадаа [  ] оноо авсан байх шаардлагатай. Зарим шалгуур үзүүлэлтүүдэд тодорхой заасан авбал зохих хамгийн бага оноог авсан байх шаардлагатай.
 
Техникийн саналыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийн хүснэгт
Шалгуур үзүүлэлтүүд
Жин
(%)
Оролцогчийн ирүүлсэн техникийн төлөвлөгөө, Концессын гэрээний хавсралт болох Зураг төсөл, техникийн үзүүлэлтүүд, Барилгын ажлын төлөвлөгөө, Шалгах, хүлээлгэн өгөх төлөвлөгөө, Ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, Шилжүүлэн өгөх төлөвлөгөө зэрэгт үндэслэн үнэлгээг хийнэ
[   ]
Үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж:
Оролцогчийн ирүүлсэн Концессын гэрээний хавсралт болох Ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө Шилжүүлэн өгөх төлөвлөгөө зэрэгт үндэслэн үнэлгээг хийнэ
[   ]
Концессын гэрээний төслийн ерөнхий нөхцөлийн үнэлгээ:
Оролцогчийн ирүүлсэн төслийн гэрээнүүдийн төсөлд оруулсан өөрчлөлтийн тоймд үндэслэн үнэлгээг хийнэ
[   ]
Байгаль орчныг хамгаалах шаардлага хангаж байгаа эсэх:
Оролцогчийн ирүүлсэн Концессын гэрээний хавсралт болох Ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн үнэлгээ хийнэ
[   ]
 
Дээр дурдсан шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгд нь авбал зохих хамгийн бага оноог авч чадахгүй байх нь техникийн саналын үнэлгээгээр тэнцэхгүй байх үндэслэл болно.
 
4.4       Санхүүгийн саналын үнэлгээ
Техникийн саналын үнэлгээгээр тэнцсэн оролцогчийн санхүүгийн саналыг оноогоор үнэлнэ. Санхүүгийн саналыг үнэлэх шалгуур үзүүлэлт тус бүрээр оноогоор үнэлж, авсан оноонуудыг жигнэн нэгтгэх замаар дундаж оноог тооцож гаргана.
 
Санхүүгийн саналыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийн хүснэгт
Шалгуур үзүүлэлтүүд
Жин (%)
Санхүүгийн загварын үнэлгээ:
Оролцогчийн ирүүлсэн Санхүүгийн загварт үндэслэн концессын гэрээний хугацаанд гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний үнэ, төлбөрийн тухайн үеийн нийт хэмжээ, тэдгээрийн өнөөгийн үнэ цэнийг харгалзан үзэж үнэлгээг хийнэ
[   ]
Төслийн зардлын үнэлгээ:
Оролцогчийн ирүүлсэн Төслийн зардлын задаргаанд үндэслэн зураг төсөл, барилгын ажлын өртөг, урсгал зардал, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, өнөөгийн үнэ цэнийг харгалзан үзэж үнэлгээг хийнэ
[   ]
Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, түүний хэлбэр, хэмжээ:
Оролцогчийн ирүүлсэн Концессын гэрээний төсөл, Санхүүгийн загварт үндэслэн үнэлгээг хийнэ
[   ]
Санхүүжилтийн төлөвлөгөө:
Оролцогчийн ирүүлсэн Санхүүжилтийн төлөвлөгөөнд үндэслэн үнэлгээ хийнэ
[   ]
Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөө:
Оролцогчийн ирүүлсэн бусад санхүүгийн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийнэ
[   ]
 
Уралдаант шалгаруулалтын комисс нь оролцогчийн үнэлгээнд авсан дүнг гаргахдаа [техникийн болон санхүүгийн саналын үнэлгээний дүнг жигнэн нэгтгэх замаар] [санхүүгийн саналын үнэлгээний дүнгээр] тооцно.
Уралдаант шалгаруулалтын комисс нь оролцогчдын тоо, төслийн санал ирүүлсэн оролцогч бүрээр үнэлгээнд авсан дүн, оролцогчдын дараалуулсан жагсаалтыг мэдээлсэн үнэлгээний тайланг бэлтгэнэ.
 
4.5       Давуу байдал олгох[3]
[Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг санаачлан ирүүлсэн хуулийн этгээд эсхүл түншлэлийн нэрийг бичих] нь өөрийн санаачилгаар концессын гэрээ байгуулах төслийн саналаа ирүүлж улмаар тус төсөл нь [төрийн өмч эсхүл аймаг, нийслэлийн нэрийг бичих]-ийн [концессын зүйлийн жагсаалт батлагдсан оныг бичих] оны концессын зүйлийн жагсаалтад багтан уралдаант шалгаруулалт явуулж байгаа учир концессын тухай хуулийн 18.7-д заасны дагуу дээрх оролцогчийн төслийн саналыг үнэлэхдээ үнэлгээний дүн дээр [нэмэлт онооны дүнг бичих] оноог нэмэлтээр олгоно.
 
4.6       Концессын гэрээ байгуулах
Уралдаант шалгаруулалтын комисс нь шалгарсан оролцогчдын дараалуулсан жагсаалтын эхний оролцогчийг концессын гэрээний нөхцөлүүдийн талаар хэлэлцээнд урина. Шалгарсан оролцогчтой хэлэлцээ хийгээд амжилт олоогүй тохиолдолд жагсаалтын дараагийн оролцогчийг хэлэлцээ хийхээр урьж болно.
Уралдаант шалгаруулалтын комиссоос концессын гэрээний нөхцөлийг хамгийн сайн харилцан тохиролцсон оролцогчтой гэрээ байгуулах дүгнэлт гаргаж, [Засгийн газар/аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд] хүргүүлж, гэрээ байгуулах тухай зөвшөөрөл авбал тухайн оролцогчид гүйцэтгэлийн баталгаа болон концессын гэрээ байгуулах тухай мэдэгдэл ирүүлэх тухай хүсэлтийг явуулна.
            Хүсэлт явуулснаас хойш ажлын [арван 10] өдрийн дотор [төгрөгийн дүн] төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх гүйцэтгэлийн баталгааг Хавсралт 6.2 Маягт 4-ийн дагуу гаргаж, концессын гэрээ байгуулах тухай мэдэгдлийг Хавсралт 6.2 Маягт 3-ын дагуу гаргаж гарын үсэг зуран хамт ирүүлнэ.
            [Оролцогч нь хуулийн этгээдийн нэгдэл, эсхүл концессын гэрээнд төслийн компани байгуулахаар заасан бол концессын гэрээг байгуулахаас өмнө төслийн компанийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах ба дараах баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг уралдаант шалгаруулалтын комисст ирүүлнэ. Үүнд:
a.      Компанийн гэрчилгээ, үүсгэн байгуулах шийдвэр, дүрэм
b.      Төлөөлөн удирдах зөвлөл, хөрөнгө оруулагчдийн нэрсийн жагсаалт
c.      Бүртгэгдсэн ажлын байрны байршил]
 
4.7       Төслийн гэрээнүүдийг байгуулах зардал болон эрсдэл
Шалгарсан оролцогч нь төслийн гэрээнүүдийн хэлэлцээ хийх болон эцэслэн зурахтай холбогдон гарах аливаа зардал, мэргэжлийн зөвлөхүүдийн зардал, бусад зардлыг бүрэн хариуцана. Эрх бүхий этгээд, уралдаант шалгаруулалтын комисс, түүний гишүүн нь оролцогчийн төсөлтэй холбогдуулан гаргасан аливаа шийдвэр, эрх бүхий этгээд, зохицуулах байгууллага, эсхүл тэдгээрийн төлөөлөгчдийн өгсөн аливаа мэдээллийн төлөө ямар ч тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

 
5. ТӨСЛИЙН ГЭРЭЭНҮҮД
 
5.1       Танилцуулга
Төслийн гэрээнүүд нь концессын [гэрээ, бусад нэмэлт] гэрээнээс бүрдэнэ. Уралдаант шалгаруулалтын баримт бичигт төсөл хэрэгжүүлэх нөхцөлийг тусгасан концессын гэрээний төслийг  [бусад нэмэлт гэрээнүүдийн төслийн хамт] (Хавсралт 6.4) хавсаргав.
Оролцогч нь концессын гэрээний [төсөл болон бусад нэмэлт гэрээнүүдийн] төсөлд үндэслэн төслийн саналаа боловсруулж ирүүлэх ба зохих мэдээлэл, шаардлагатай өөрчлөлтийг оруулсан төслийн гэрээнүүдийн төсөл, оруулсан өөрчлөлтийн тоймыг төслийн саналтай хамт ирүүлнэ.
Оролцогчийн ирүүлсэн төслийн гэрээнүүдийн төсөл нь уралдаант шалгаруулалтын баримт бичгийн төслийн гэрээнүүдийн төслөөс эрс өөрчлөгдсөн тохиолдолд төслийн саналыг үнэлэхэд оноог бууруулж тооцох үндэслэл болж болно.
 
5.2       Концессын гэрээ
Эрх бүхий этгээд Концессын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулах зөвшөөрлийг авч шалгарсан оролцогчтой концессын гэрээг байгуулна. Шалгарсан оролцогч концессын гэрээг байгуулснаар концесс эзэмшигч болно.
[Концессын гэрээг [байгуулахтай хамт] [байгуулснаас хойш [боломжит хугацааг бичих] хугацаанд багтан] бусад нэмэлт гэрээнүүдийг байгуулснаар, эсхүл нэмэлт гэрээнүүдийн үүрэг хангагдсанаар концессын гэрээ хүчин төгөлдөр болох тухай заалтыг концессын гэрээнд оруулж болно.]
 
5.3       Нэмэлт гэрээнүүд
[Төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах, шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл авах, газар чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх гэх мэт Концессын гэрээнд тусгасан нөхцөлүүдтэй уялдуулан төрийн байгууллагуудтай нэмэлт гэрээ байгуулах шаардлагатай гэж үзвэл тодорхойлж бичих.
Концессын тухай хуулийн 25, 28-т заасан болон бусад асуудлаар эрх бүхий этгээд, концесс эзэмшигч, аливаа гуравдагч этгээд хооронд нэмэлт гэрээ байгуулах шаардлагатай гэж үзвэл тодорхойлж бичих.]
 

 
6. ХАВСРАЛТУУД
 
6. 1      Концессын зүйлийн байршлын газрын зураг
 
[газрын зураг оруулах]

 
6.2       Төслийн саналын маягтууд
 
Маягт 1
 
Огноо:           
Хэнд:  [Эрх бүхий этгээдийн нэрийг бичих]
[Уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дугаар]
[Төслийн нэрийг оруулах]
 
ТӨСЛИЙН САНАЛЫН МЭДҮҮЛЭГ
 
Бид уралдаант шалгаруулалтын баримт бичиг, түүний бүх хавсралт, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүрэн хүлээн авсан бөгөөд эдгээртэй сайтар танилцаж, бүрэн ойлгосон гэдгээ үүгээр нотлож байна.
            Бид уралдаант шалгаруулалтын баримт бичигт тусгасан шаардлагуудад нийцүүлэн, оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу, төслийн саналаа үнэн зөв, бүрэн гүйцэд бэлтгэсэн бөгөөд, төслийн санал нь [төслийн санал хүчинтэй байх хугацааг бичих] хүртэл хүчинтэй, үл буцаах гэдгийг батлаж, үүгээр хүргүүлж байна.
Уралдаант шалгаруулалтыг дуусах хүртэл бидэнтэй харилцах хаяг дор дурдсантай адил болно. Үүнд:
 
[Оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, холбоо барих хаяг]
 
Хүндэтгэсэн,
 
[Оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн
 нэр, албан тушаал, гарын үсэг ]
 
Хавсралт:
(1)   Төслийн саналын баталгаа
(2)   Техникийн санал
-          Концессын гэрээ, түүний хавсралтууд,
-          Бусад нэмэлт гэрээнүүд, тэдгээрийн хавсралтууд,
-          Төслийн гэрээнүүдийн төсөлд оруулсан өөрчлөлтийн тойм
-          Техникийн төлөвлөгөө
(3)   Санхүүгийн санал
-          Санхүүгийн загвар,
-          Төслийн зардлын задаргаа,
-          Санхүүжилтийн төлөвлөгөө
-          Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөний танилцуулга
Маягт 2
 
Огноо:           
Хэнд:  [Эрх бүхий этгээдийн нэрийг бичих]
[Уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дугаар]
[Төслийн нэрийг оруулах]
 
ТӨСЛИЙН САНАЛЫН БАТАЛГАА
 
[Банкны нэрийг бичих] банк нь Танай зарласан уралдаант шалгаруулалтын баримт бичгийн 3.11.1-т заасны дагуу [Оролцогчийн нэрийг бичих] (цаашид “Оролцогч” гэх)-ийн төслийн саналд [төслийн саналын баталгааны үнийн дүнг бичих] төгрөгийн үл буцаах баталгааг дараахь нөхцөлийн дагуу гаргаж байна. Үүнд:
 
1.                  Танай бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авмагц, Оролцогч, эсхүл аливаа гуравдагч этгээдийн эсэргүүцлээс үл хамааран, тус баталгааг гүйцэтгүүлэх эрхтэй эсэх талаар нотолгоо шаардахгүйгээр дээр дурдсан үнийн дүнг танай заасан аль ч банкны дансанд нэн даруй шилжүүлэх буюу танай хүссэн хэлбэрээр төлөх болно.
2.                  Энэхүү баталгааг гаргаснаар бид үл маргалдах, үл буцах шууд үүргийг хүлээж байгаа бөгөөд ямар ч шалтгаанаар энэхүү үүргээсээ чөлөөлөгдөхгүй болно.
3.                  Энэхүү баталгаа нь [Төслийн санал хүчинтэй байх эцсийн хугацааг бичих] өдрийг хүртэл хүчинтэй байх ба хүчинтэй хугацаа дуусахаас өмнө Танайхаас гарын үсэг зурж бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу заасан хугацаагаар сунгах болно.
4.                  Энэхүү баталгаатай холбоотой аливаа асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
 
 
[Баталгаа гаргасан банкны нэр,
 эрх бүхий албан тушаалтны нэр,
албан тушаал, гарын үсгийг оруулах]

 
Маягт 3
 
Огноо:           
Хэнд:  [Эрх бүхий этгээдийн нэрийг бичих]
[Уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дугаар]
[Төслийн нэрийг оруулах]
 
КОНЦЕССЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ
 
Танай [огноог бичих] –ний [концессын гэрээ байгуулах тухай мэдэгдэл ирүүлэх хүсэлтийг гаргасан албан тоотын дугаар] тоотын хариуд, уралдаант шалгаруулалтын баримт бичгийн 3.11.2-т заасны дагуу, танайд хүргүүлсэн төслийн санал, концессын гэрээний нөхцөлийн талаар хийсэн хэлэлцээнд үндэслэн, концессын гэрээг [концессын гэрээ байгуулах тухай мэдэгдэл ирүүлэх хүсэлтэнд заасан огноог бичих] –с өмнө байгуулах эрмэлзэлтэй, боломжтой бөгөөд  тус уралдаант шалгаруулалтын баримт бичгийн 5.3-т заасан нэмэлт гэрээнүүдийг 5.2-т заасны дагуу [огноог бичих] –с өмнө байгуулах эрмэлзэлтэй, боломжтой гэдгээ үүгээр нотлож байна.
           
Үүнтэй холбогдуулан [төслийн саналын баталгааг гаргасан банкны нэрийг бичих] банкнаас гаргуулсан [үнийн дүнг бичих] төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг [төслийн компанийн гэрчилгээ, төлөөлөн удирдах зөвлөлийн нэрсийн жагсаалт, бүртгэгдсэн ажлын байршлын мэдээлэлтэй хамт] хавсралтаар хүргүүлж байна.
 
 
[Оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн
 нэр, албан тушаал, гарын үсэг ]
 
Хавсралт:
(1)   Гүйцэтгэлийн баталгаа
(2)   Төслийн компанийн гэрчилгээ
(3)   Төлөөлөн удирдах зөвлөлийн нэрсийн жагсаалт
(4)   Бүртгэгдсэн ажлын байршил
Маягт 4
 
Огноо:           
Хэнд:  [Эрх бүхий этгээдийн нэрийг бичих]
[Уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дугаар]
[Төслийн нэрийг оруулах]
 
ГҮЙЦЭТГЭЛИЙН БАТАЛГАА
 
[Банкны нэрийг бичих] банк нь тус уралдаант шалгаруулалтанд ялсан [Оролцогчийн нэрийг бичих] (цаашид “Оролцогч” гэх)-ийн хүсэлтээр, Танай зарласан уралдаант шалгаруулалтын баримт бичгийн 3.11.2-т заасны дагуу [гүйцэтгэлийн баталгааны үнийн дүнг бичих] төгрөгийн үл буцаах баталгааг дараахь нөхцөлийн дагуу гаргаж байна. Үүнд:
 
1.        Танай бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах бүрт, Оролцогч, эсхүл аливаа гуравдагч этгээдийн эсэргүүцлээс үл хамааран, тус баталгааг гүйцэтгүүлэх эрхтэй эсэх талаар нотолгоо шаардахгүйгээр хүсэлтэнд ирүүлсэн үнийн дүнг (төлбөрийн нийт хэмжээ дээр дурдсан үнийн дүнгээс хэтрэхгүйгээр) танай заасан аль ч банкны дансанд нэн даруй шилжүүлэх буюу танай хүссэн хэлбэрээр төлөх болно.
2.        Энэхүү баталгааг гаргаснаар бид үл маргалдах, үл буцах шууд үүргийг хүлээж байгаа бөгөөд ямар ч шалтгаанаар энэхүү үүргээсээ чөлөөлөгдөхгүй болно.
3.        Энэхүү баталгаа нь [Гүйцэтгэлийн баталгааны хүчинтэй байх эцсийн хугацааг бичих] өдрийг хүртэл хүчинтэй байна.
4.        Энэхүү баталгаатай холбоотой аливаа асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
 
 
 
[Баталгаа гаргасан банкны нэр,
 эрх бүхий албан тушаалтны нэр,
 албан тушаал, гарын үсгийг оруулах]

 
Маягт 5
 
Огноо:           
Хэнд:  [Оролцогчийн нэрийг бичих]
[Уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дугаар]
[Төслийн нэрийг оруулах]
 
ЗЭЭЛ ОЛГОХЫГ ЗӨВШӨӨРСӨН ТУХАЙ МЭДЭГДЭЛ
 
Бид дээрх дугаар бүхий уралдаант шалгаруулалтын баримт бичиг, холбогдох гэрээнүүдийн төсөл, төслийн материалтай танилцсан бөгөөд хэрвээ танайх тус уралдаант шалгаруулалтад ялбал манай зээлийн хорооны шийдвэрээс шалтгаалан зарчмын хувьд [үнийн дүнг бичих] төгрөгийн зээлийг танайд олгохыг зөвшөөрч байна.
 
Мөн түүнчлэн, [эрх бүхий этгээдийн нэрийг бичих] –ийн эрх ашигт нийцүүлэн дор дурдсан зүйлийг батламжилж байна. Үүнд:
 
1.                  Төслийн саналд оруулж хүргүүлсэн танай гэрээнүүдэд нэмэлтээр аливаа өөрчлөлт оруулахыг шаардахгүй,
2.                  Тус уралдаант шалгаруулалтанд заасан хугацаанд багтаан санхүүжилтийн гэрээг байгуулахад ямар нэгэн хүндрэл байхгүй болно.
Зээлийн нөхцөлийг энэхүү мэдэгдэлийн хавсралтанд тусгасан болно.
 
Хүндэтгэсэн,
 
 
_____________________________
[Санхүүжүүлэгчийн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг]
 
 
Дээр дурдсан нөхцөлүүдийг бид хүлээн зөвшөөрөв:
 
______________________________
[Оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг]
 
Хавсралт:
(1) Зээлийн нөхцөл

 
Маягт 6[4]
 
Огноо:           
Хэнд:  [Эрх бүхий этгээдийн нэрийг бичих]
[Уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дугаар]
[Төслийн нэрийг оруулах]
 
ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ
 
Бид өөрсдийн хүргүүлсэн төслийн саналын дагуу, хэрвээ уралдаант шалгаруулалтанд ялбал төслийн компанид энэхүү мэдэгдлийн хавсралтанд тусгасантай адилаар хөрөнгө оруулалт хийхээ нотлож, тус хөрөнгө оруулалтыг хийх чадвартайгаа харуулсан нотолгоог мөн хавсралтаар хүргүүлж байна.
 
 
 
Хүндэтгэсэн,
 
[Төслийн компанид хөрөнгө оруулах
 түншлэлийн гишүүний удирдлагын
 нэр, албан тушаал, гарын үсэг ]
 
 
Хавсралт:
(1)  Хөрөнгө оруулах хувь хэмжээ, үнийн дүнгийн мэдээлэл
(2)  Тус хөрөнгө оруулалтыг хийх чадвартайг харуулсан нотолгоо
 
 

 
Маягт 7
 
Огноо:           
Хэнд:  [Эрх бүхий этгээдийн нэрийг бичих]
[Уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дугаар]
[Төслийн нэрийг оруулах]
 
ТӨСЛИЙН САНАЛЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ
 
Танай [огноог бичих] –ний [төслийн саналын  хүчинтэй хугацааг сунгах тухай хүсэлтийг гаргасан албан тоотын дугаар] тоотын хариуд, уралдаант шалгаруулалтын баримт бичгийн 3.11.1-т заасны дагуу төслийн саналын хүчинтэй хугацааг [эрх бүхий этгээдээс ирүүлсэн төслийн саналын хүчинтэй хугацааг сунгах тухай хүсэлтэнд заасан хугацааг бичих] хоногоор сунгахыг зөвшөөрч байна.
           
Үүнтэй холбогдуулан [төслийн саналын баталгааг гаргасан банкны нэрийг бичих] банкнаас гаргуулсан төслийн саналын баталгааг дээрхтэй адил хугацаагаар сунгахыг зөвшөөрч байгаагаа үүгээр нотлов.
 
           
 
 
Хүндэтгэсэн,
 
 
[Оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн
 нэр, албан тушаал, гарын үсэг ]
 
 
 

 
Маягт 8[5]
Санхүүжилтийн төлөвлөгөө
 
 
төгрөг
Шаардлагатай санхүүжилт:
[Шаардлагатай санхүүжилтийн задаргаануудыг бичих]
 
 
 
 
Нийт шаардлагатай санхүүжилт
 
Санхүүжилтийн эх үүсвэр:
Өөрийн хөрөнгө
[Зээлийн задаргааг бичих]
 
Нийт бүрдүүлсэн санхүүжилт
 
Татахад бэлэн санхүүжилт:
Өөрийн хөрөнгө
[Зээлийн задаргааг бичих]
 
 Нийт татахад бэлэн санхүүжилт
 
 

 
6.3       Төслийн үр дүнд тавигдах шаардлага[6]      
 
Төслийн үр дүнд тавигдах шаардлага
 
Төслийн үр дүнд тавигдах шаардлага нь эрх бүхий этгээдээс төслийн байгууламжийг барих, хүлээлгэж өгөх, ашиглалтын үйл ажиллагаа явуулах, эрх бүхий этгээдэд шилжүүлэхтэй холбогдуулан тавих шаардлагыг тодорхойлно. Концесс эзэмшигч нь эдгээр шаардлагын дагуу төслийн хүрээнд гүйцэтгэх ажил, үйлчилгээг явуулж, байгууламжийг эрх бүхий этгээдэд шилжүүлнэ.
1. ЗУРАГ ТӨСӨЛ, БАРИЛГЫН АЖИЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1.1.1   Төслийн байгууламжийг энэхүү төслийн үр дүнд тавигдах шаардлагын дагуу үйл ажиллагаа, үйлчилгээг явуулах бүрэн боломжтой байхаар төлөвлөж, барьсан байх.
1.1.2   Төслийн байгууламжийг шаардлагатай бүх дэд бүтэц, тоног төхөөрөмжийг оролцуулан төлөвлөж, барьсан байх.
            [Шаардлагатай стандартууд, эрүүл ахуй, аюулгүйн заавар, Эрх бүхий этгээдийн баримтлаж буй бодлого... гэх мэтийг тодорхойлж бичих ]
1.1.4   Концесс эзэмшигч нь найдвартай, чанар сайтай, тухайн зориулалтандаа тохирсон, стандартын шаардлага хангах материалыг ашиглаж ажлыг гүйцэтгэнэ.
1.1.5   Концесс эзэмшигч нь газар шорооны ажил, бусад механик, цахилгаан, шугам сүлжээний ажлыг холбогдох стандартын дагуу, зураг төсөлд заасныг баримтлан гүйцэтгэнэ.
 
1.2.1   Концесс эзэмшигч нь ажлын талбай, төслийн газрыг ажил гүйцэтгэх, үйлчилгээ явуулахад тохиромжтой болгоход шаардлагатай ажлуудыг тодорхойлж, гүйцэтгэнэ.
1.2.2   Концесс эзэмшигч нь ажлын талбай, төслийн газартай зэрэгцээ орших байгууламжийн инженерийн дэд бүтцийн хангамжийн тасралтгүй байдлыг алдагдуулахгүй байх үүрэг хүлээнэ.
1.2.3   Концесс эзэмшигч нь барилгын ажлын турш ажлын талбай, түүний орчин тойрны аюулгүй байдлыг хангана.
 
1.3.           Байгаль орчин, эрүүл ахуй, аюулгүй байдал
1.3.1   Концесс эзэмшигч нь байгаль орчинд үзүүлэх нөлөө, хор хохирлыг аль болох бага байлгахаар төслийн байгууламжийг төлөвлөж, барина.
1.3.2       Концесс эзэмшигч эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартуудыг мөрдөж ажиллах ба эрх бүхий этгээдэд ажиллагсдынхаа эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахын төлөө авч байгаа шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар мэдээлнэ.
 
1.4.1   Концесс эзэмшигч нь барилгын төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг гүйцэтгэх ба эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр барилгын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж болохгүй.
1.4.2   Концесс эзэмшигч нь барилгын төлөвлөгөөний гүйцэтгэлийг сар бүр эрх бүхий этгээдэд мэдээлнэ.
 
2.1.           Төслийн байгууламжийг хүлээлгэн өгөх
2.1.1       Концесс эзэмшигч нь эрх бүхий этгээдэд төслийн байгууламжийг хүлээлгэн өгөхтэй холбогдуулан хийх шалгалтын төлөвлөгөө болон хүлээлгэн өгөх  төлөвлөгөөг ирүүлнэ.
2.1.2       Хүлээлгэн өгөх төлөвлөгөөнд дараахь зүйлийг тусгана. Үүнд:
[Холбогдох шалгалт, тестүүдийн нэрийг тодорхойлж бичих]
2.1.3   Төсөл хэрэгжүүлэх компани тус төлөвлөгөөний дагуу төслийн байгууламжийг шалган, хүлээлгэж өгнө.
3. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЧИН ЧАДАЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1.1   Төслийн байгууламжийн зураг төслийг гаргахдаа жилийн [нэг жилд үйлчилгээ үзүүлэх өдрийн тоо] өдөрт үйлчилгээ үзүүлэх чадавхитай байхаар төлөвлөнө.
3.1.2   [Бусад үйлчилгээтэй холбоотой шаардлагуудыг бичих]
 
4. АШИГЛАЛТЫНЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА 
4.1.1.     Концесс эзэмшигч нь төслийн байгууламжийн байгаа бүх гарын авлага, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн шаардлага, үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө зэрэгтэй уялдуулан төслийн байгууламжийн засвар үйлчилгээг хийнэ.
4.1.2.     Концесс эзэмшигч нь ямар ч тохиолдолд дараах нөхцөлийг хангах хэмжээнд засвар үйлчилгээг гүйцэтгэнэ. Үүнд:
a)                             Төслийн байгууламж концессын гэрээ, бусад баримт бичигт тусгагдсан шаардлагуудыг хангаж чадахуйц байх;
b)                             Төслийн байгууламж өөрийн эдэлгээний хугацааг бүрэн гүйцээх хэмжээнд зохиомж, шийдлээ хадгалж чадахуйц байх;
c)                              Төслийн байгууламж, бусад эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд шилжүүлэх үед Шилжүүлэх үед тавигдах шаардлагыг хангасан байх.
4.1.3.     Концесс эзэмшигч нь Төлөвлөсөн үйлчилгээг эхлүүлэх огнооноос 6 сарын өмнөөс эхлэн жил бүр Төлөвлөсөн засвар үйлчилгээний жилийн хуваарийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. Төлөвлөсөн засвар үйлчилгээний жилийн хуваарьт засвар үйлчилгээг гүйцэтгэхтэй холбогдон гарч болох бүх асуудал, засвар үйлчилгээг гүйцэтгэх үед эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хамаарах бүх асуудал, бусад шаардлагатай мэдээллийг тусгана.
4.1.4.     Концесс эзэмшигч нь Төлөвлөсөн засвар үйлчилгээний сарын хуваарийг тухайн сараас ажлын 5 өдрөөс өмнө эрх бүхий этгээдэд ирүүлэх ба сарын хуваарь нь жилийн хуваарьтай уялдаатай байна. Төлөвлөсөн засвар үйлчилгээний сарын хуваарьт ирэх сард гүйцэтгэх засвар үйлчилгээ болон өмнөх сард гүйцэтгэсэн засвар үйлчилгээтэй холбогдон гарч болох асуудлуудыг бусад мэдээллийн хамт тусгана.
4.1.5.     Концесс эзэмшигч Төлөвлөсөн засвар үйлчилгээний сарын хуваарийг баримтлан ажиллах бөгөөд хуваарьт тусгасан бүх засвар үйлчилгээг сар бүрийн эцэст гүйцэтгэсэн байх шаардлагатай.
4.2             Эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа
4.2.1   Концесс эзэмшигч нь эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг баримтлан, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны бүртгэлийг хөтөлж, эрх бүхий этгээдийн төлөөлөгчийн шаардсан үед тэдгээр бүртгэлийг гаргаж өгнө.
4.2.2       Концесс эзэмшигч нь бүх байгууламж, үйл ажиллагааны эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шалгалтыг жилд хамгийн багадаа 1 удаа зохион байгуулна. Шалгалтын тайлангийн хувийг эрх бүхий этгээдэд шалгалт явуулснаас хойш ажлын 20 өдрийн дотор ирүүлнэ.
4.2.3       Концесс эзэмшигч бүх ажилтнуудын эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан байдлыг бүртгэж, эрх бүхий этгээд бичгээр шаардсан үед ажлын 5 өдрийн дотор гаргаж өгнө.
 
4.3             Галын аюулгүй байдал
4.3.1       Концесс эзэмшигч үйл ажиллагаагаа явуулахдаа галын аюулгүй байдлыг холбогдох норм журмын дагуу баримтлан ажиллана.
 
4.4             Хүний нөөц
4.4.1       Концесс эзэмшигч зохих түвшинд бэлтгэгдсэн, хангалттай тооны ажилтныг шаардлагатай шат түвшний удирдлагуудаар хангаж ажиллуулна.
4.4.2       Концесс эзэмшигч эрх бүхий этгээд шаардсан тохиолдолд доорх болон бусад хүний нөөцтэй холбоотой мэдээллийг гаргаж өгнө. Үүнд:
a)                             Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ;
b)                             Сургалтанд хамрагдсан байдал;
c)                              Ажилтны ур чадвар;
d)                             Ажилтны тоо.
4.4.3       Концесс эзэмшигч нь ажлын байран дахь ёс зүй, гомдол хүсэлт гаргах, ижил тэгш боломж олгох, эрүүл ахуйн, аюулгүй ажиллагаатай холбоотой бүх асуудлыг тусгасан дүрэм, журмыг боловсруулж мөрдөнө. Эдгээр дүрэм, журам нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байх шаардлагатай бөгөөд аливаа өөрчлөлт орох бүрт нэг сарын дотор эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.
4.4.4       Концесс эзэмшигч нь бүх ажилтнуудад зориулан танилцуулга, сургалтын хөтөлбөрийг боловсруулж мөрдөнө. Концесс эзэмшигчийн бүх ажилтан төслийн үйл ажиллагааг эхлэхээс өмнө танилцуулга, сургалтын хөтөлбөрт хамрагдсан байна.
4.4.5       Концесс эзэмшигчийн ажилтан бүр танилцуулга, сургалтын хөтөлбөрөөс гадна дараах агуулгатай сургалтанд хамрагдаж, зааварчилгаа авсан байна. Үүнд:
a)                             Тухайн ажилтны гүйцэтгэх ажил үүрэг;
b)                             Тухайн ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотой концессын гэрээ, бусад гэрээний бүх заалт;
c)                              Эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдал зэрэг холбогдох бүх дүрэм, журам, стандартын шаардлагууд.
 
4.5             Харуул хамгаалалт
4.5.1       Концесс эзэмшигч төслийн байгууламж, эд хөрөнгийн харуул, хамгаалалтыг хариуцаж, аюулгүй байдлын хариуцлагыг хүлээнэ.
 
4.6.1      Концесс эзэмшигч, түүний ажилтан, эсхүл төлөөлөгч хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр концессын гэрээтэй холбоотой ямар нэг мэдээлэл өгөхгүй. 
4.6.2       Концесс эзэмшигч эрх бүхий этгээдээс урьдчилан ирүүлсэн хүсэлтийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцахад шаардлагатай концессын гэрээтэй холбоотой аливаа асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг эрх бүхий этгээдэд гаргаж өгнө.  
4.6.3       Концесс эзэмшигч бүх баримт бичиг, тайлан, мэдээллийг эрх бүхий этгээдэд цахим хэлбэрээр ирүүлэх ба шаардлагатай тохиолдолд хэвлэмэл байдлаар ирүүлнэ.
4.6.4       Концесс эзэмшигч эрх бүхий этгээдтэй зөвшилцсөний дагуу төслийн амжилт, үр дүнгийн талаар танилцуулга сурталчилгаа явуулж болно. 
5. ШИЛЖҮҮЛЭХ ҮЕД ТАВИГДАХ ШААРДЛАГА
5.1.1   Концесс эзэмшигч төслийн ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлснээс хойш нэг жилийн дотор Шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулж эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.
5.1.2       Шилжүүлэх төлөвлөгөө нь Төслийн байгууламжийг эрх бүхий этгээдэд шилжүүлэх хүртэл тохиролцсон шаардлагатай арга хэмжээнүүд, тэдгээрийн хуваарийг тусгах ба дараах болон бусад мэдээллийг агуулна. Үүнд:
a)                             Төслийн газартай холбоотой шийдвэрлэх асуудлууд;
b)                             Төслийн гүйцэтгэгчид, туслан гүйцэтгэгчдийн зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, шинэчилсэн бүрэн гүйцэд гэрээнүүд;
c)                              Бүх эд хөрөнгө
d)                             Хаагдаагүй өр төлбөр;
e)                             Төслийн байгууламжтай холбоотой ажиллаж буй бүх ажилтнууд;
f)                                Үйлчилгээтэй холбоотой мэдээллийн бааз, бүртгэлүүд.
5.1.3   Концесс эзэмшигч ашиглалтын үйл ажиллагаа эхэлснээс хойш 5 жил болохоос 30 өдрийн өмнө Шилжүүлэх төлөвлөгөөг хянан үзэж эрх бүхий этгээдэд хүргүүлэх ба үүнээс хойш 5 жил тутамд, мөн сүүлийн 5 жилд нь 6 сар тутамд Шилжүүлэх төлөвлөгөөг дахин хянан үзэж эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. Эрх бүхий этгээд Шилжүүлэх төлөвлөгөөг хүлээн авснаас хойш ажлын 30-с ихгүй өдрийн дотор холбогдох саналаа концесс эзэмшигчид хүргүүлнэ. Концесс эзэмшигч эрх бүхий этгээдээс ирүүлсэн саналыг харгалзан үзэж Шилжүүлэх төлөвлөгөөнд тусгана.
5.1.3       Концесс эзэмшигч гэрээний хугацаа дуусах хүртэл буюу түүний дараа Төслийн байгууламжийг эрх бүхий этгээдэд шилжүүлэх явцын туршид байнга Шилжүүлэх төлөвлөгөөг баримтлан ажиллана.
5.1.4       Концесс эзэмшигч нь төслийн байгууламжийг эрх бүхий этгээд, эсхүл түүний дараагийн концесс эзэмшигчид шилжүүлэхдээ Төслийн байгууламжийг цааш концессын гэрээ, бусад үйл ажиллагаанд тавигдах шаардлагын дагуу үргэлжлүүлэн [5 жил, байгууламжийн эдэлгээний хугацааг дуустал гэх мэт тохирох хугацааг бичих] ажиллуулж болохуйц нөхцөл байдалтайгаар шилжүүлнэ.
 
6.1.1   Концесс эзэмшигч эрх бүхий этгээдээс гэрээний хугацаа дуусахаас дор хаяж [хугацааг бичих] сарын өмнө ирүүлэх мэдэгдэлд нэрлэсэн бүх хүнийг өөрийн зардлаар Төслийн байгууламжийг ажиллуулахад шаардлагатай сургалтыг явуулж, тасралтгүй ажиллагааг нь хангана.
6.1.2   Концесс эзэмшигч нь Төслийн байгууламжийн үйл ажиллагаанд ашиглагдаж байсан бүх програм хангамжийг эрх бүхий этгээдэд шилжүүлэн өгөх ба эрх бүхий этгээдийн нэрлэсэн бүх хүнд яаж ашиглах талаар сургалтыг явуулна.
6.1.3   Концесс эзэмшигч тэдгээр програм хангамжуудын ашиглах гарын авлага, тайлбарыг ашиглах зөвшөөрлийн хамт гэрээний хугацаа дуусахаас [хугацааг бичих] сарын өмнө эрх бүхий этгээдэд шилжүүлэн өгнө.
 
6.2       Зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл
6.2.1   Концесс эзэмшигч бүх зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг эрх бүхий этгээд шилжүүлэн авахад нь дэмжлэг үзүүлнэ.
6.2.2   Концесс эзэмшигч Төслийн байгууламжийг гэрээний хугацаанд, эсхүл гэрээний хугацаа дууссаны дараа буулгах, нөхөн сэргээлт хийхтэй холбоотой төлөвлөгөөг холбогдон гарах зардлын тооцоотой хамт бэлтгэх ба концессын гэрээнд холбогдох заалтыг оруулах эсэхийг эрх бүхий этгээд шийднэ.
6.2.3   Энэхүү нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнд төслийн газарт хийх арчилгаа, нөхөн сэргээлтийн материал, ногоон байгууламжийн хяналт, арчилгааг оруулна.

 
6.4       Концессын гэрээ болон бусад гэрээнүүдийн төсөл[7]
 


[1] Эрх бүхий этгээд уралдаант шалгаруулалтын хуваарьт өөрчлөлт оруулж болно.
[2] Энэ хэсэгт концессын зүйлийн төрөл, төслийн онцлогоос хамааран техникийн саналыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг тохирох байдлаар өөрчлөн оруулж бичнэ
[3] Тус төслийг хуулийн этгээд, эсхүл хуулийн этгээдийн түншлэл санаачлаагүй, эсхүл давуу эрх олгох шаардлагагүй бол энэ хэсгийг хасна.
[4] Энэхүү маягтыг оролцогч нь түншэл байх тохиолдолд түншлэлд хөрөнгө оруулагчаар оролцож буй бүх гишүүд бөглөж ирүүлнэ
[5] Санхүүжилтийн графикийг дэлгэрэнгүй харуулсан санхүүжилтийн төлөвлөгөөг Санхүүгийн загварт тусгасан байх шаардлагатай
[6] Төслийн үр дүнд тавигдах шаардлагад тухайн концессын зүйлийн төрөл, төслийн онцлогоос хамааруулан тохирох өөрчлөлтийг оруулж бэлтгэнэ
[7] Концессын гэрээ болон бусад нэмэлт гэрээний төслийг тухайн Концессын зүйлийн төрөл, төслийн онцлогоос хамааруулан бэлтгэж уралдаант шалгаруулалтын баримт бичгийн хавсралтанд оруулна.