A

A

A

Бүлэг: 1979

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ / Концесс олгох уралдаант шалгаруулалтын Урьдчилсан шалгаруулалтын жишиг баримт бичиг /

2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 342

Улаанбаатар хот

Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх заалт, Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 177 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:

1. "Концесс олгох уралдаант шалгаруулалтын Урьдчилсан шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг нэгдүгээр, "Концесс олгох уралдаант шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг хоёрдугаар, "Уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журам"-ыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Концесс олгохтой холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлэхдээ "Концесс олгох уралдаант шалгаруулалтын Урьдчилсан шалгаруулалтын жишиг баримт бичиг", "Концесс олгох уралдаант шалгаруулалтын жишиг баримт бичиг", "Уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журам"-ыг мөрдөж ажиллахыг Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газар /Б.3аяабал/-т даалгасугай.

3. Орон нутгийн өмчийн концессын зүйлийн хувьд Концессын эрх олгохтой холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлэхдээ "Концесс олгох уралдаант шалгаруулалтын Урьдчилсан шалгаруулалтын жишиг баримт бичиг", "Концесс олгох уралдаант шалгаруулалтын жишиг баримт бичиг", "Уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журам"-ыг мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

ДАРГА Д.СУГАР ГАЗРЫН ДАРГА Л.ГАНБАТ