A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 88

Улаанбаатар хот

ХӨГЖЛИЙН ИНДЕКСИЙН ТУХАЙ (орон нутгийг хөгжүүлэх..)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Орон нутгийг жигд хөгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшинд тулгуурлан оновчтой төлөвлөхөд ашиглах хөгжлийн индекс тооцох аргачлалыг 1 дүгээр хавсралт, индекс тооцоход шаардагдах мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг тооцоход ашиглах орон нутгийн хөгжлийн индексийн үзүүлэлтийг тогтоохдоо энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хөгжлийн индекс тооцох аргачлал"-д заасан дараахь таван бүлэг болон тэдгээрт харгалзах үзүүлэлтийг ашиглаж байсугай:

Бүлэг 1. Дэд бүтцийн хангамж;

Бүлэг 5. Хүрээлэн байгаа байгаль орчин;

Бүлэг 6. Нийгэм, эдийн засгийн байдал;

Бүлэг 8. Хөгжлийн нөөц, давуу тал;

Бүлэг 9. Хөдөө аж ахуй; /Энэ зүйлийг Засгийн газрын 2012-9-15-ны 30-р тогтоолоор нэмсэн/

4. Хөгжлийн индексийг жил бүр тооцон гаргаж, нийтэд мэдээлж байхыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуунд)-нд үүрэг болгосугай. /Засгийн газрын 2012-9-15-ны 30-р тогтоолоор энэ зүйлийн дугаарыг өөрчилсөн/

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР