Хэвлэх DOC Татаж авах
Төрийн өмчийн хорооны 2001 оны 256 дугаар тогтоолын хавсралт
 
 
"ДАРХАНЫ ХАР ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР" /УҮГ/-Т тӨмӨрлӨгийн зҮйл нийлҮҮлэх журам
 
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1.      Энэхүү журам нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн   акталж  данснаас   хасаж   байгаа   автомашин,тоног  төхөөрөмж,   багаж хэрэгслээс   гарах   төмөрлөг  /цаашид   хаягдал  төмөрлөг  гэнэ/-ийг  үйлдвэрлэлд эргүүлэн ашиглах,Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр /УҮГ/-ийг зохих түүхий эдээр хангахад туслах,байгаль орчныг бохирдлоос хамгаалахад оршино.
1.2.      Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь автомашин,техник,тоног төхөөрөмж,багаж хэрэгслийг Төрийн өмчийн хорооноос акталж,данснаас хасахаар шийдвэрлэсэн нөхцөлд уг шийдвэрийн дагуу тэдгээрийн хаягдал төмөрлөгийг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлнэ.
 
ХОЁР. Хаягдал төмөрлөгийг шилжүүлэх
 
2.1.      Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хаягдал төмөрлөгийг машин,техник,тоног төхөөрөмж, багаж хэрэгслээс салган авч төрөлжүүлэн Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлэн өгөхөд бэлтгэж энэ тухай тэмдэглэл хөтөлнө.
2.2.                Хаягдал төмөрлөгийн жин хэмжээг гаргаж тодорхойлсон байвал зохино.
2.3.                Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хаягдал төмөрлөгийг шилжүүлэн өгөх тухай Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт албан ёсоор мэдэгдэж хэрхэн хүлээлцэх тухай тохиролцоно.
2.4.                Хаягдал төмөрлөгийг татан авах тээврийн хөлсийг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр хариуцна.
2.5.                Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хаягдал төмөрлөгийг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт үнэ төлбөргүй шилжүүлнэ.
ГУРАВ. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт хүлээн авах
3.1.                Дарханы хар төмөрлөгийн  үйлдвэр татан авсан тээврийн зардал болон татан авахтай холбогдсон зардлын дүнгээр үнэлж хаягдал төмөрлөгийг орлогод авна.
3.2.      Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр нь энэ журмын дагуу үнэ төлбөргүй хүлээн авсан төмөрлөгийн тоо хэмжээ түүнээс орсон орлогыг тусад нь тооцно.
3.3.      Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр нь Төрийн өмчийн хорооны шийдвэрийн дагуу хүлээн авсан төмөрлөгийн    жин хэмжээ,орлогын    мэдээг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн төлөөлөл удирдлагын газарт хагас жил тутам ирүүлнэ.