A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 151

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх)

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг 1 дүгээр, "Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. "Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-нд тусгагдсан арга хэмжээг тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл болон Төсвийн тухай хуульд тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ