Хэвлэх DOC Татаж авах
Төрийн Өмчийн Хорооны 2003 оны
303 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
 
 
 
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО,
/тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагын нэр/
болон

/тендерийн ялагчийн нэр/

-иин

хооронд байгуулсан
"МЕНЕЖМЕНТИЙН ҮР ДҮНГ ХАРГАЛЗАН ХУВЬЧЛАХ ГЭРЭЭ"-ний ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР1
Улаанбаатар хот оны ... дугаар сарын ...-ний өдөр
1 Энэхүү "Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ"-ний үлгэрчилсэн загвар нь зөвхөн боловсролын болон эрүүл мэндийн байгууллагыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлахад хамаарах бөгөөд тухайн байгууллагыг хувьчлах үед түүний онцлогыг тусгасан гэрээг энэхүү үлгэрчилсэн загварыг үндэслэн тухай бүр батлана.

ТОВЪЁОГ НИЙТЛЭГ ЗҮЙЛ
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ                                            НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ, ТАЙЛБАР
1.1 Тодорхойлолт
1.2 Тайлбар
ХОЁРДУГААР ЗҮЙЛ                                          ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
2.1       Гэрээ хүчин төгөлдөр болох
ГУРАВДУГААР ЗҮЙЛ                                       ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА
3.1       Гэрээний хугацаа
ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ        ҮНЭ, БАРЬЦААНЫ ДЭНЧИН
4.1                                   Үнэ
4.2                Үнийг төлөх
4.3                Барьцааны дэнчин
 ТАВДУГААР ЗҮЙЛ                                            БАЙГУУЛЛАГЫГ ХУДАЛДАН АВАГЧИД БАТЛАМЖ      
БИЧГИЙН ДАГУУ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ
5.1       Байгууллагыг Худалдан авагчид Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгөх
ЗУРГААДУГААР ЗҮЙЛ                                    ХУДАЛДАГЧ БОЛОН БАЙГУУЛЛАГААС ГАРГАХ
МЭДЭГДЭЛ, БАТАЛГАА
6.1                                   Худалдагчийн эрх зүйн байдлын тухай
6.2                Байгууллагын эрх зүйн байдлын тухай
6.3                Байгууллагын хөрөнгө
6.4                Гуравдагч этгээдийн эрх байхгүй тухай
6.5                Зөрчилдөөн байхгүй тухай.
6.6                Санхүүгийн тайлангийн тухай
6.7                Сөрөг өөрчлөлт гараагүй тухай
6.8                Үндсэн хөрөнгийн тухай
6.9                Ажиллагсдад үзүүлэх тэтгэмж, халамжийн тухай
6.10             Батламж бичигт нэмэлт оруулах тухай                                                                                                             ^
ДОЛООДУГААР ЗҮЙЛ                                      ХУДАЛДАН АВАГЧААС ГАРГАХ МЭДЭГДЭЛ, БАТАЛГАА
 7.1           Худалдан авагчийн эрх зүйн байдлын тухай
7.2                Худалдан авагчийн ажил хэргийн туршлагын тухай
7.3          Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай
7.4          Зөрчилдөөн байхгүй тухай
7.5                Санхүүгийн тайлангийн тухай
7.6                Хууль, дүрэм, журам зөрчсөн маргаан байхгүй тухай
7.7                Үүргээ зөрчөөгүй тухай
7.8                Мэдэгдлүүд үнэн зөв болох тухай
7.9                Барьцаалах хөрөнгийн тухай                                                                                                                             ^   ,
7.10                             Байгууллагыг батламж бичгийн дагуу хүлээлгэн  өгөх  өдөр  гаргах  мэдэгдэл
баталгааны тухай
НАЙМДУГААР ЗҮЙЛ                                        ХУДАЛДАГЧ БОЛОН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ
8.1                                   Үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах тухай
8.2                Нэвтрэн орох боломжийн тухай
8.3                Нэмэлт мэдэгдэл, мэдээллээр хангах тухай
8.4                Бусад баталгааны тухай
8.5                Төрийн өмчийн хорооны Итгэмжлэгдсэн төлөөлөгч

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ                                              ХУДАЛДАН АВАГЧИЙН ҮҮРЭГ
9.1                                  Менежментийн баг
9.2                Гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй тухай
9.3                Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай
                    9.4        Үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх тухай
9.5                Санхүүгийн хувьд бүрэн бие даах тухай
9.6                Үйлчилгээ, тусламжийн үнэ, тариф
9.7                Хөрөнгө оруулалт хийх үүрэг
9.8                Байгууллагын ажиллагсдын тухай
9.9                Хууль тогтоомж, стандартыг мөрдөх тухай
9.10             Нууц хадгалах тухай
9.11                             Нэмэлт мэдэгдэл, мэдээллээр хангах тухай
9.12             Зөрчлийн талаар мэдээлэх тухай
9.13             Нөхцөлийг хангаж чадаагүй талаар мэдэгдэх тухай
9.14             Саад тотгор учруулахгүй байх тухай
9.15             Бусад баталгааны тухай
9.16             Зохицуулах эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрлийн тухай
9.17             Мэдээ, тайлангийн тухай
 АРАВДУГААР ЗҮЙЛ                                         ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙН ЯВЦЫГ
ТАЙЛАГНАХ
10.1.           Тайлан ирүүлэх тухай
10.2.           Тайлангийн тухай
АРВАННЭГДҮГЭЭР ЗҮЙЛ                             АУДИТЫН КОМИСС
11.1                           Аудитын комиссыг томилох
11.2                           Аудитын комиссын бүрэлдэхүүн
11.3            Аудитын комиссын эрх, үүрэг
11.4            Аудитын комиссын ажиллах журам
АРВАНХОЁРДУГААР ЗҮЙЛ                           МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ
12.1                           Худалдан авагч үүргээ биелүүлэх
12.2            Гэрээг хаах
АРВАНГУРАВДУГААР ЗҮЙЛ                         МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГ БИЕЛСНЭЭР ТООЦОЖ
ДУУСГАВАР БОЛСНЫ ДАРААХЬ АСУУДАЛ
13.1         Худалдан авагчийн биелүүлэх үүрэг
 13.2        Худалдагчийн биелүүлэх үүрэг
АРВАНДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ        ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
14.1                           Давагдашгүй хүчин зүйлийн тодорхойлолт
14.2            Давагдашгүй хүчин зүйлийн талаар мэдээлэх үүрэг
14.3            Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсэх хохирлыг багасгах
14.4            Давагдашгүй хүчин зүйлийн улмаас Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаа
хойшлогдох
АРВАНТАВДУГААР ЗҮЙЛ                             ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ, ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ
15.1.           Худалдагчийг хариуцлагаас чөлөөлөх
15.2.           Худалдан авагчийг хариуцлагаас чөлөөлөх
15.3.           Хариуцлагаас чөлөөлөх журам
15.4.           Хариуцлагаас чөлөөлөх хугацаа
АРВАНЗУРГААДУГААР ЗҮЙЛ       МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
16.1                             Маргааныг Талууд шийдвэрлэх
16.2             Маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэх

АРВАНДОЛООДУГААР ЗҮЙЛ        ГЭРЭЭ ЦУЦЛАХ
17.1.           Гэрээ цуцлах нөхцөл
17.2.                          Гэрээ цуцалсны үр дагавар
17.3.           Гэрээ цуцлах Байгууллагын эрх
АРВАННАЙМДУГААР ЗҮЙЛ                         БУСАД
18.1.           Мэдэгдэл
18.2.           Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
18.3.           Гэрээний хэл
18.4.           Гэрээг зохицуулах хуул ь
18.5.           Гэрээгээр хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэх
18.6.                          Зардал
18.7.           Оюутны тухай
ХАВСРАЛТУУД
ХАВСРАЛТ А                    ХУДАЛДАН АВАГЧИЙН БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ
ХАВСРАЛТ   Б                   БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТНЫ БАТЛАМЖ БИЧИГ
ХАВСРАЛТ В                     ХУДАЛДАН АВАГЧИЙН БАТЛАМЖ БИЧИГ
ХАВСРАЛТ Г                     МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУВААРЬ

ИЙТЛЭГ ЗҮЙЛ
I.         "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль", Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал
хийх үндсэн чиглэл", Засгийн газрын.......................... оны............ дугаар сарын................ -ний өдрийн................
тоот тогтоолоор баталсан "Нийгмийн салбарын............................................ онд хувьчлах байгууллагуудын
жагсаалт"-ыг үндэслэн Төрийн өмчийн хорооны ............................... оны ............ дугаар сарын ....-ний
өдрийн............. тоот тогтоолын дагуу зарласан..............................................................................................................
(энд хувьчлагдах байгууллагын нэрийг бичнэ)-ийг менежментийн үр дүнг харгалзан хүлээн авах
этгээдийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт /цаашид "тендер" гэх/-ад .
................................................................ (энд тендерийн ялагчийн нэрийг бичнэ) нь ялсан болно.
II.           (энд хүвьчлагдах байгууллагын нэрийг бичнэ) цаашид “Байгууллага”
гэх/-ийг хувьчлан авах тухай энэхүү МЕНЕЖМЕНТИЙН ҮР ДҮНГ ХАРГАЛЗАН ХУВЬЧЛАХ ГЭРЭЭ /цаашид "Менежментийн гэрээ" буюу "Гэрээ" гэх/-г нэг талаас төрийн өмчийн хороо .......................(энд тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагын нэрийг бичнэ) /цаашид хамтад нь “Худалдагч” гэх/ болон нөгөө талаас .................................(энд тендерийн ялагчийн нэрийг бичнэ) /цаашид “Худалдан авагч” гэх/-ийн  хооронд  оны ... дугаар  сарын ... -ний өдөр Улаанбаатар хотод бай|гуулав.
III.                  Худалдагч болон Худалдан авагчийг цаашид хамтад нь "Талууд" гэж нэрлэнэ.
IV.                                      Төрийн өмчийн хороо нь Улаанбаатар-11, Засгийн газрын IҮ байранд байрлалтай,
21/20041 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 9081518 тоот регистрийн дугаартай
болно.
V.                                                                                (энд тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагын нэрийг бичнэ) НЬ . . .
................................................................... (энд тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагын хаягийг бичнэ) —нд  байрлалтай,................................................................... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй,        . . тоот регистрийн дугаартай болно.
VI.                                                                             (энд хувьчлагдах байгууллагын нэрийг бичнэ) НЬ.......................................
................................................................... (энд хувьчлагдах байгууллагын хаягийг бичнэ) нд  байрлалтай,               тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй,.................... . . тоот регистрийн дугаартай болно.
VII.         ........................................................... (энд тендерийн ялагчийн нэрийг бичнэ) НЬ...................................................
.... (энд тендерийн ялагчийн хаягийг бичнэ) нд  байрлалтай,        тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй,            . . тоот регистрийн дугаартай болно.
/Тендерийн ялагч нь хувь хүн бол түүний иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаарыг бичнэ/.
VIII.              Энэхүү  Гэрээнд  гарын  үсэг зурж,   Байгууллагыг Худалдан  авагчид хүлээлгэн
өгснөөр Гэрээний хугацаанд, Гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу Худалдан
авагч нь Байгууллагыг удирдаж, төсвийг захиран зарцуулна хэмээн Худалдагч,
Худалдан авагч хоёр тохиролцов.
IX.                                     Худалдан   авагч   нь   Менежментийн   гэрээний   хугацаанд   хэрэгжүүлэх   бизнес
төлөвлөгөө (цаашид "Бизнес төлөвлөгөө" гэх) болон Худалдан авагчийн Батламж
бичгийг Худалдагчид хүргүүлсэн болно. Худалдагч нь.............................................................................................................
(энд хувьчлагдах байгууллагын  нэрийг бичнэ)-ийн /Байгууллагын/ Албан тушаалтны Батламж
бичгийг Худалдан авагчид хүргүүлсэн болно.
X.        Бизнес төлөвлөгөөний хувийг энэхүү Гэрээний "Хавсралт А", Байгууллагын Албан тушаалтны Батламж бичгийг "Хавсралт Б", Худалдан авагчийн Батламж бичгийг "Хавсралт В", Менежментийн гэрээг хэрэгжүүлэх хуваарийг "Хавсралт Г" болго(') хавсаргав.
Гэрээний Талууд дараах зүйлийг харилцан тохиролцов.
 НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ: НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ, ТАЙЛБАР
 
1.1       Тодорхойлолт
Тухайн нөхцөлд өөр утга санаагаар хэрэглээгүй бол энэхүү Гэрээ болон Гэрээний хавсралтанд дурьдсан дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:
1.1.”Гэрээ “ – Төрийн өмчийн хороо ,................................................................................................... (энд тухайн салбарын төрийн
захиргааны төв байгууллагын нэрийг бичнэ) /худалдагч/ болон......................................................................................... (энд
тендерийн ялагчийн нэрийг бичнэ) /Худалдан авагч/-ийн хооронд байгуулсан Менежментийн үр
дүнг харгалзан хувьчлан авах этгээдтэй байгуулах гэрээ болон энэхүү гэрээний бүх хавсралтыг,
1.1.2                       "Балансын өдөр" - Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу Байгууллагын
тайлан тэнцлийг хамгийн сүүлчийн байдлаар гаргасан өдрийг /жилийн эцсийн
тайлан  тэнцлийг хөндлөнгийн  аудитын  байгууллага  шалгаж  баталгаажуулсан
байна/,
1.1.3                       "Байгууллагыг  Худалдан   авагчид   Батламж   бичгийн  дагуу  хүлээлгэн   өгөх"   -
Байгууллагыг Худалдан авагчид хүлээлгэн өгөх баримт бичигт хоёр тал гарын үсэг
зурсан өдрийг,
1.1.4                       "Албан тушаалтны батламж бичиг" - Энэхүү гэрээний "Хавсралт Б"-д жагсаасан
Байгууллагаас гаргах баталгааг,
1.1.5                       "Худалдан авагчийн батламж бичиг" - Энэхүү гэрээний Хавсралт "В"-д жагсаасан
Худалдан авагчаас гаргах баталгааг,
1.1.6                       "Төрийн захиргааны байгууллага" - Монгол улсын Засгийн газар,  яам, тухайн
байгууллагыг  харъяалах  төрийн   захиргааны   болон   орон   нутгийн   захиргааны
байгууллага,   Засгийн   газрын   агентлаг,   Засгийн    газрын   эрх   бүхий   бусад
байгууллагыг,
1.1.7                       "Тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага" - тухайн хувьчлагдах
байгууллагыг харъяалж буй яамыг,
1.1.8                       "Хугацаа" - Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс Гэрээнд заасан хугацаа
дуусах хүртэлх, эсвэл Гэрээг цуцлах хүртэлх цаг хугацааг,
1.1.9                       "Барьцааны дэнчин" - энэхүү Менежментийн гэрээний үүргийн биелэлтийн барьцаа
болгон Төрийн сан дахь Төрийн өмчийн хорооны дансанд байршуулсан мөнгийг2,
1.1.10                 "Хөрөнгө оруулалт" - Бизнес төлөвлөгөөнд тусгасан үүргээ биелүүлж, Худалдан
авагчийн хийх хөрөнгө оруулалтыг /хөрөнгө оруулалтад барилга, байгууламж зэрэг
үл хөдлөх хөрөнгө бий болгох, тэдгээрт их засвар хийх, угсрагдах машин, техник,
тоног төхөөрөмж суурилуулах ажил орно. Харин урсгал засварын ажил орохгүй/
2 Барьцааны дэнчин нь үл хөдлөх эд хөрөнгө, банкны баталгаа болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад баталгаа байж болно.

1.2      Тайлбар
Энэхүү гэрээнд:
(а)            Гарчигуудыг гэрээний зүйл заалтуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор
хэрэглэсэн бөгөөд гэрээг тайлбарлахад ашиглахгүй.
(б)            Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээний нэг тал, гэрээний нөгөө талаас шаардах
зөвшөөрөл, баталгаа зэргийг тухайн тал гаргаж өгөхөөс шалтгаангүйгээр татгалзах
буюу хойшлуулж болохгүй.
(в)            Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ Талууд харилцан ойлголцож гүйцэтгэх
үүрэг хүлээнэ.
ХОЁРДУГААР ЗҮЙЛ: ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
2.1        Гэрээ хүчин төгөлдөр болох
2.1.1     Энэхүү Гэрээ нь Талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
ГУРАВДУГААР ЗҮЙЛ: ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА
3.1            Гэрээний хугацаа
3.1.1     Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн энэхүү Гэрээний хугацаа  нь  ................................
/.................... /жил байна.
ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ: ҮНЭ, БАРЬЦААНЫ ДЭНЧИН 4.1.      Үнэ
4.1.1        ................................................................ (энд хувьчлагдах байгууллагын нэрийг бичнэ) –ын худалдан авах үнэ нь   /               / төгрөг байна.
4.2           Үнийг төлөх
4.2.1     Энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд Худалдан авагч нь Гэрээний 13 дугаар зүйлд заасны дагуу худалдан авах үнийг төлнө.
4.3           Барьцааны дэнчин
4.3.1     Худалдан авагч нь Гэрээний үүргийн биелэлтийн барьцаа болгон Төрийн сан дахь
Төрийн өмчийн хорооны дансанд....................................... /............................................................... / төгрөгийг
байршуулсан болно.
ТАВДУГААР ЗҮЙЛ: БАЙГУУЛЛАГЫГ ХУДАЛДАН АВАГЧИД БАТЛАМЖ
БИЧГИЙН ДАГУУ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ
5.1.      Байгууллагыг Худалдан авагчид Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгөх
5.1.1                         Тендерт шалгарсан Бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх бололцоог олгохын тулд
Худалдагч нь комисс томилон энэхүү Гэрээнд гарын үсэг зурсан өдрийн дараах
ажлын .  .  . хоногт багтаан Байгууллагыг Худалдан авагчид Албан тушаалтны
Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөх үед Байгууллагын өмч
хөрөнгөнөөс үрэгдүүлсэн, дутагдуулсан зүйл гарвал Байгууллага нь зохих хууль
тогтоомжийн дагуу буруутай этгээдээр төлүүлнэ.
5.1.2                         Байгууллагыг Худалдан авагчид хүлээлгэн өгөхдөө энэхүү Гэрээний 6 дугаар
зүйлийг   баримтлан   акт   үйлдэх   бөгөөд   Байгууллагыг   хүлээлгэн   өгөх   тухай
баримтад Талууд гарын үсэг зурж баталгаажуулна.
5.1.3                         Гэрээний хугацаанд Худалдан авагчид Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгсөн
хөрөнгө нь төрийн өмчид хэвээр байх бөгөөд энэхүү хөрөнгийг захиран зарцуулах

/худалдах, шилжүүлэх, актлах гэх мэт/ асуудал нь "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-иар зохицуулагдана.
ЗУРГААДУГААР ЗҮЙЛ: ХУДАЛДАГЧ БОЛОН БАЙГУУЛЛАГААС ГАРГАХ
МЭДЭГДЭЛ, БАТАЛГАА
Худалдагч болон Байгууллагын аль аль нь Худалдан авагчид дараахь мэдэгдэл, баталгаа гаргаж байгаа бөгөөд эдгээр нь энэхүү Гэрээнд дурдсан бусад аливаа мэдэгдэл, баталгааг хөндөхгүй. Үүнд:
6.1.           Худалдагчийн эрх зүйн байдлын тухай
6.1.1        "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 11 дүгээр зүйлийн 4 дэх
хэсэгт заасны дагуу Төрийн өмчийн хороо /.............................................................................    яамтай хамт
“Худалдагч” болно/ нь ................................................................................ (энд хувьчлагдах байгууллагын нэрийг бичнэ) -ийг   худалдах   ажиллагааг   явуулах   эрхтэй   Монгол   Улсын   Засгийн   газрын тохируулагч агентлаг мөн.
6.1.2        Засгийн газрын................. оны.......... дугаар сарын................ -ний өдрийн............. тоот тогтоолын...................
дугаар заалтын дагуу................................................................ яам /Төрийн өмчийн хороотой хам( )
“Худалдагч” болно/ нь................................................................................. (энд хувьчлагдах байгууллагын нэрийг бичнэ) -
ийг худалдах ажиллагааг Төрийн өмчийн хороотой хамтран зохион байгуулах, тус байгууллагын харъяалах салбарын төрийн захиргааны төв байгууллага мөн.
6.1.3                          "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 58, 61 дүгээр зүйлийн дагуу
Худалдагч   энэхүү   Гэрээ   болон   бусад  дагалдах   гэрээг  байгуулах,   түүнчлэн
Гэрээгээр   хүлээсэн   үүргээ   биелүүлэхэд   шаардлагатай   бусад   гэрээ,   хэлцэл
байгуулах эрхтэй болно.
6.1.4                          Энэхүү Гэрээгээр хүлээсэн Худалдагчийн үүрэг нь заавал  биелэгдэх хуулийн
хүчинтэй.
6.2.           Байгууллагын эрх зүйн байдлын тухай
6.2.1                         Байгууллага нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан нийгмийн
салбарт үйл ажиллагаа явуулдаг . . . хувь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд
өерийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бүх лиценз, зөвшөөрлийг зохих
ёсоор авсан болно.                                                                                                                                                          С
6.2.2                         Энэхүү  гэрээг байгуулсан  өдрийн  байдлаар  Байгууллага  нь  өөрийн  өмчлөлд
байгаа бүх өмч хөрөнгийг эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх, түүнчлэн
эдгээр өмч хөрөнгийг ашиглан өөрийн үйл ажиллагааг явуулах хуулийн этгээдийн
бүрэн эрхийг Монгол улсын хуулийн дагуу эдэлдэг болно.
6.2.3                         Энэхүү   Гэрээний   "Хавсралт   Б"-д  заасан   Албан   тушаалтны   Батламж   бичигт
дурьдсанаас өөр Монгол болон Монголоос өөр улсын нутаг дэвсгэрт байрлах
аливаа нэг байгууллага, аж ахуйн нэгжид Байгууллага нь шууд буюу шууд бус
хөрөнгө оруулалт хийгээгүй, шууд буюу шууд бусаар хяналт тавьдаггүй болно.
6.3.           Байгууллагын хөрөнгө
6.3.1         Байгууллагын нийт хөрөнгө нь........................................ мянган төгрөг, үндсэн хөрөнгө.....................................
. . мянган төгрөг, авлага........................................ мянган төгрөг, өр төлбөр........................................... мянган
төгрөг, Байгууллагын өөрийн хөрөнгө.......................................... мянган төгрөг болно.
6.3.2         Байгууллагын хөрөнгө нь Гуравдагч этгээдийн эрхээс чөлөөтэй болно.
6.4.           Гуравдагч этгээдийн эрх байхгүй тухай
6.4.2 Байгууллагыг тогтоосон үнээр, заасан хугацаанд худалдан авах, эсвэл бусад хэлбэрээр олж авах гуравдагч этгээдийн эрхийг баталгаажуулсан захиалга, опцион, хувьцаанд хөрвөх үнэт цаас, баталгаа, өрийн бичиг зэргийг гаргаагүй болно.

6.4.3 Худалдагч нь энэхүү Гэрээний үндсэн дээр Байгууллагыг болон түүнийг эзэмших эрхийг Худалдан авагчид шилжүүлэх хууль ёсны бүрэн эрхтэй бөгөөд уг эзэмших эрх нь Гуравдагч этгээдийн эрхээс чөлөөтэй болно.
6.5.           Зөрчилдөөн байхгүй тухай
6.5.1 Худалдагч болон Байгууллага нь энэхүү Гэрээг хэрэгжүүлэхэд шаардагдах зохих зөвшөөрөл, лицензийг авсан болно. Энэхүү Гэрээний нөхцөл, болзлыг биелүүлэх нь Монгол улсад мөрдөгдөж буй аливаа хууль тогтоомж, гэрээ, бусад эрхийн акттай зөрчилдөхгүй, Худалдагч болон Байгууллагын аливаа дотоод дүрэм, журмыг зөрчихгүй болно.
6.6.           Санхүүгийн тайлангийн тухай
6.6.1                          Албан тушаалтны Батламж бичгийн "Хавсралт 1"-д Балансын өдрөөр тасалбар
болгон  гаргасан /жилийн  эцсийнхийг хөндлөнгийн  аудитаар  баталгаажуулсан/
Байгууллагын тайлан тэнцэлийг хавсаргав.
6.6.2                          Энэхүү санхүүгийн тайлан нь Монгол улсын хууль тогтоомж болон нягтлан бодох
бүртгэлийн нийтлэг зарчмын дагуу хийгдсэн бөгөөд эдгээр нь ......................  оны ... дугаар
сарын  ...-ны  өдрийн  байдлаар  Байгууллагын эд хөрөнгө,  санхүүгийн  байдлыг /материаллаг байдлаар/ үнэн зөв харуулсан болно.
6.7.           Сөрөг өөрчлөлт гараагүй тухай
6.7.1                         Албан тушаалтны Батламж бичигт зааснаас бусад тохиолдолд Балансын өдрөөс
хойш Байгууллагын санхүүгийн байдал, үйл ажиллагаа, өмч хөрөнгөд хэвийн үйл
ажиллагааны явцад гарч байсан өөрчлөлтөөс өөр сөрөг өөрчлөлт гараагүй болно.
6.7.2                         Албан тушаалтны Батламж бичигт зааснаас бусад тохиолдолд Балансын өдрөөс
хойш  Байгууллагын үл хөдлөх өмч хөрөнгө болон аж ахуйн үйл ажиллагаанд
учирсан   ямар   нэг  хохирол,   эвдрэл   гэмтэл   болон   сөргөөр   нөлөөлсөн   бусад
материалын алдагдал гараагүй болно.
6.7.3                         Албан тушаалтны Батламж бичигт зааснаас бусад тохиолдолд Балансын өдрөөс
хойш Байгууллагын ямар нэг аж ахуйн үйл ажиллагаа эсвэл үл хөдлөх хөрөнгийг
бусдад   түрээслүүлэх,   худалдах   буюу   зарлагадаагүй,   бусдад   түрээслүүлэх,
худалдахаар хэлцэл хийгээгүй, тэдгээрийг бусдад барьцаалаагүй, эсвэл тодорхой
хувийг барьцаалаагүй ба аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнээс гадуур
Байгууллагын өрийг нэмэгдүүлээгүй, нэмэгдүүлэхээр хэлцэл хийгээгүй болно.
6.8.           Үндсэн хөрөнгийн тухай
6.8.1 Албан тушаалтны Батламж бичигт Байгууллагын өмчилж, түрээсэлж буй бүх төрлийн үндсэн хөрөнгийн жагсаалтыг Балансын өдрөөр тасалбар болгон гаргаж хавсаргав. Албан тушаалтны Батламж бичигт өөрөөр заагаагүй бол Байгууллага нь Балансын өдрөөс хойш үндсэн хөрөнгө худалдаж аваагүй, худалдаагүй, бусад хэлбэрээр захиран зарцуулаагүй бөгөөд энэхүү заалт нь Байгууллагын хэвийн үйл ажиллагааны явцад худалдсан, худалдан авсан, эсвэл захиран зарцуулсан хөрөнгөд хамаарахгүй.
6.9.           Ажиллагсдад үзүүлэх тэтгэмж, халамжийн тухай.
6.9.1                          Байгууллага    нь    одоо    ажиллаж    байгаа    болон    хуучин    ажиллаж    байсан
ажиллагсаддаа тусламж, дэмжлэг үзүүлдэг бөгөөд сүүлийн 24 сард үзүүлж ирсэн
тусламж,   тэтгэмж,  халамж,  үйлдвэрлэлийн  осол,  хурц  хордлого,   мэргэжлээс
шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадваргүй болсон
ажиллагсдад олгосон  нөхөн  төлбөр /цаашид  "халамжийн  хөтөлбөр"  гэх/-ийн
талаар Албан тушаалтны Батламж бичигт заасан болно.                                                                                       . .
6.9.2                          Энэхүү   Гэрээг  хэрэгжүүлэх   нь   Байгууллагын   халамжийн   хөтөлбөрийн   дагуу
ажиллагсдын эдлэх эрхийг хөндөхгүй болно.
6.10     Батламж бичигт нэмэлт оруулах тухай
6.10.1   Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс Байгууллагыг Худалдан авагчид Батламж бичгийн  дагуу  хүлээлгэн  өгөх  өдөр  хүртэлх  хугацаанд  Худалдагч   нь  Албан , тушаалтны Батламж бичигт нэмэлт оруулж шинэчлэх эрхтэй.
ДОЛООДУГААР ЗҮЙЛ: ХУДАЛДАН АВАГЧААС ГАРГАХ МЭДЭГДЭЛ, БАТАЛГАА
Худалдан авагч нь Худалдагчид дараахьмэдэгдэл, баталгаа гаргаж байгаа бөгөөд эдгээр нь Гэрээнд дурдсан бусад мэдэгдэл, баталгааг хөндөхгүй болно. Үүнд:
7.1.           Худалдан авагчийн эрх зүйн байдлын тухай
7.1.1        Худалдан авагч нь...................................... улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан, үйл
Ажиллагаа явуулж буй.......................................................... /энд тендерт ялсан хуулийн этгээдийн хэлбэр, хувь хүн эсвэл
хамтарсан хэлбэрээр оролцсон эсэхийг бичнэ/ бөгөөд............................................................. /энд тендерт ялсан
хуулийн этгээдийн нэр, хэлбэр. хувь хүний нэр, хамтарсан хэлбэрээр оролцож ялсан бол түүний нэр, бүрэлдэхүүнийг бичнэ/ НЬ
өөрийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бүх лиценз, зөвшөөрлийг зохих ёсоор авсан болно.
7.1.2                          Худалдан авагч үйл ажиллагаагаа явуулах, энэхүү Гэрээ болон бусад дагалда^ )
гэрээг  байгуулах,   түүнчлэн   Гэрээгээр  хүлээсэн   үүргээ  биелүүлэх   бүрэн   эрх,
мэдэлтэй болно.
7.1.3                          Энэхүү Гэрээгээр хүлээсэн Худалдан авагчийн үүрэг нь заавал биелэгдэх хуулийн
хүчинтэй болно.
7.2.           Худалдан авагчийн ажил хэргийн туршлагын тухай
7.2.1     Худалдан   авагч   нь   тухайн   салбарт   үйл   ажиллагаа   явуулж   болох   зохих
туршлагатай бөгөөд дараахь  шаардлагы гхангаж байна:
()              энэхүү    Гэрээний   дагуу   хүлээсэн    бүх    үүргээ   биелүүлэх    санхүүгийн
хангалттай эх үүсвэр, эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай бөгөөд энэ нь санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлтээр батлагдаж байгаа
()         мэргэжлийн чадавхитай боловсон хүчний хангамж, нөөцтэй
 
                ()
                ()
                ()             (гэх мэтээр Худалдан авагчийн ажил хэргийн туршлагын тухай дэлгэрэнгүй тодорхойлно)
7.3.           Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай
7.3.1                         Худалдан  авагч  нь  Байгууллагын үндсэн үйл  ажиллагааны чиглэл,  хөрөнгийн
зориулалтыг өөрчлөхгүйгээр үйлчилгээний хүрсэн түвшинг бууруулахгүй  байх,
сайжруулахаа баталж байна.
7.3.2                         Худалдан    авагч    нь    Бизнес    төлөвлөгөө    /"Хавсралт    А/-гөө    хэрэгжүүлж,
Байгууллагад орчин үеийн удирдлага, маркетинг, ноу-хауг нэвтрүүлэх, өрсөлдөх
чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, ажиллагчдад учрах
эрсдлийг   бууруулах,   хөрөнгө   оруулж,   техник,   технологийг   шинэчлэх   замаар
санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүн, чанарыг сайжруулахаа баталж байна.
7.3.3                         Худалдан авагч нь улсын төсвөөс авах дотацыг аажмаар багасгаж, Гэрээний
хугацаа   дуусахаас   өмнө   санхүүгийн   хувьд   бүрэн   бие   даан,    өөрийн   үйл
ажиллагааны бүх зардлыг өөрөө санхүүжүүлж эхлэхээ баталж байна.
7.4.           Зөрчилдөөн байхгүй тухай
7.4.1                         Худалдан   авагчийн   Батламж   бичигт   өөрөөр   заагаагүй   бол   энэхүү   Гэрээг
биелүүлэхэд шаардагдах бүх зөвшөөрөл, лицензийг Худалдан авагч авсан болно.
7.4.2                         Энэхүү Гэрээг хэрэгжүүлэх нь Худалдан авагчтай хамааралтай, хүчин төгөлдөр
мөрдөгдөж буй аливаа хууль, дүрэм, журам, тушаал болон Худалдан авагчийн
дотоод дүрэм, журмыг зөрчихгүй болно.
7.5.          Санхүүгийн тайлангийн тухай
7.5.1                       Худалдан авагчийн Батламж бичигт Балансын өдрөөр тасалбар болгон гаргаж,
хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан Худалдан авагчийн Тайлан тэнцэл болон
бусад тайланг хавсаргав.
7.5.2                       Энэхүү санхүүгийн тайлан нь холбогдох хууль тогтоомж болон нягтлан бодох
бүртгэлийн нийтлэг зарчмын дагуу хийгдсэн бөгөөд эдгээр нь ..........................................  оны ... дугаар
сарын ...-ны өдрийн байдлаар Худалдан авагчийн эд хөрөнгө, санхүүгийн байдлыг /материаллаг байдлаар/ үнэн зөв харуулсан болно.
7.6.          Хууль, дүрэм, журам зөрчсөн маргаан байхгүй тухай
7.6.1 Худалдан авагчийн Батламж бичигт өөрөөр заагаагүй бол энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явдлыг нь хойшлуулах, түүнчлэн Гэрээг хэрэгжүүлэхэд саад болж болзошгүй Худалдан авагчтай холбоотой нэхэмжлэл, гомдол гараагүй, түүний өмч, хөрөнгө, үйл ажиллагаа болон бизнестэй холбогдуулан хэрэг үүсгээгүй, хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй болно.
7.7.          Үүргээ зөрчөөгүй тухай
7.7.1 Худалдан авагч нь зээлийн баримт бичиг, шүүх, арбитр болон төрийн захиргааны байгууллагын шийдвэр, аливаа гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчөөгүй болно.
7.8.          Мэдэгдлүүд үнэн зөв болох тухай
7.8.1 Энэхүү Гэрээнд заасан Худалдан авагчийн мэдэгдэл, баталгаа, Худалдан авагчийн Батламж бичигт дурдсан мэдээлэл, түүнчлэн энэ Гэрээний дагуу Худалдагч, түүний аливаа төлөөлөгчдөд хүргэсэн бусад баримт бичиг болон мэдээлэл бүх талаар үнэн зөв бөгөөд аливаа баримтын талаар худал мэдээлэл агуулаагүй болно.
7.9.          Барьцаалах хөрөнгийн тухай
7.9.1    Худалдан авагч нь тендерт оролцохдоо тавьсан.............................................................. төгрөгийн дэнчинг
энэхүү Гэрээний үүргийн биелэлтийн барьцаа болгон Төрийн сан дахь Төрийн өмчийн хорооны дансанд байршуулж байна.
7.10 Байгууллагыг Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгөх өдөр гаргах мэдэгдэл баталгааны тухай
7.10.1                  Худалдан авагчийн батламж бичигт дэлгэн харуулсан асуудалтай холбоотойгоор
гаргасан энэхүү Гэрээний 7 дугаар зүйлд заасан мэдэгдэл, баталгаа нь Гэрээ
хүчин  төгөлдөр  болох  өдрийн  байдлаар  үнэн  зөв  болохыг Худалдан  авагч
Худалдагчид үүгээр баталж байна.
7.10.2                  Эдгээр мэдэгдэл, баталгаа нь Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс Байгууллагыг
Худалдан авагчид Албан тушаалтны Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгөх өдөр
хүртэлх хугацаанд үнэн зөв хэвээр үлдэнэ.
7.10.3                  Худалдан авагчийн гаргасан мэдэгдэл, баталгаа нь ноцтой төөрөгдөлд оруулахаар
байвал Худалдагч нь Гэрээг энэхүү Гэрээний 17-р зүйлийн дагуу цуцлах эрхтэй.
7.10.4                  Худалдагч нь эдгээр мэдэгдэл, баталгаанд тулгуурлан энэхүү Гэрээг байгуулсан
гэдгийг Худалдан авагч үүгээр хүлээн зөвшөөрч байна.
7.10.5                  Гэрээ  хүчин  төгөлдөр  болох  өдрөөс  эхлэн   Байгууллагыг Худалдан  авагчид
Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгөх өдөр хүртэлх хугацаанд энэхүү 7 дугаар
зүйлд заасан аль нэг мэдэгдэл, баталгааны агуулгыг бүхэлд нь өөрчилсөн, улмаар
Худалдан    авагчийг   энэхүү   Гэрээнд   заасан   хэлцлийг   хэрэгжүүлэх   үүргээ
биелүүлэхэд нь ноцтойгоор нөлөөлөх ямар нэг нөхцөл байдал үүссэнийг Худалдан
авагч  өөрөө  мэдсэн  тохиолдолд  энэ  тухай  Худалдагчид  нэн  даруй  бичгээр
мэдэгдэх үүрэгтэй.
 
НАЙМДУГААР ЗҮЙЛ: ХУДАЛДАГЧ БОЛОН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ
8.1.           Үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах тухай                                                                                                    
8.1.1 Худалдан авагчтай бичгээр өөрөөр тохиролцоогүй бол энэхүү Гэрээнд гарын үсэГ зурсан өдрөөс эхлэн Байгууллагыг Худалдан авагчид Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгөх өдөр хүртэл дараахь үйл ажиллагааг Байгууллагаар гүйцэтгүүлэхийг Худалдагч үүгээр зөвшөөрч байна. Үүнд:
(а)           эд хөрөнгө, байгууламжийг одоогийн байгаа ажлын бүрэн бүтэн байдалд
хэвээр байлгах /ердийн элэгдэл, хорогдол нь энэхүү заалтад хамаарахгүй/;
(б)           үйл    ажиллагаагаа    хэвээр    хадгалж    явуулах,    ажиллагсадыг    хэвээр
ажиллуулах,   түүнчлэн   нийлүүлэгч,   үйлчлүүлэгч,   ажил   төрлийн   бусад
түншүүдтэй   урьдын   харилцааг   хэвээр   хадгалахын   тулд   зохих   хүчин
чармайлт гаргах;
(в)            энэхүү Гэрээний дагуу Худалдагчаас хүргүүлсэн баримт бичиг, жагсаалт,
хавсралт болон бусад мэдээлэлд оруулсан чухал ач холбогдол бүхий
өөрчлөлтийн талаар Худалдан авагчид бичгээр нэн даруй мэдэгдэх;
(г)            гадаадын болон дотоодын эрх бүхий бүх байгууллага (яам, агентлаг, хороо,
газар, тэдгээрийн салбар болон харъяа нэгж зэрэг)-д зориулан бэлтгэ>(
тайлагнах шаардлагатай бүхий л тайлан, мэдээллийг цаг тухайд нь бэлтгэн
хүргүүлж байх;
8.2.           Нэвтрэн орох боломжийн тухай
8.2.1 Энэхүү Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн Байгууллагыг Худалдан авагчид Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгөх өдөр хүртэл үйл ажиллагааг нь саатуулахгүйгээр Байгууллагын барилга байгууламжид ажлын цагт нэвтрэн орж, нягтлан бодох бүртгэл, гэрээ, шаардлагатай баримт бичигтэй танилцах боломжийг Худалдан авагчийн төлөөлөгчид олгоно.
8.3.           Нэмэлт мэдэгдэл, мэдээллээр хангах тухай
8.3.1 Хэрэв Худалдагчийн аливаа албан тушаалтны мэдэж байгаагаар Байгууллагыг Худалдан авагчид Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгөх өдөр болон түүнээс өмнө Худалдагчаас Худалдан авагчид гаргасан мэдэгдэл, баталгаа (түүнчлэн Албан тушаалтны Батламж бичигт заасан мэдээлэл)-г үндсээр нь өөрчилсөн үйл явда! ) баримт бий болох, эсвэл ийм өөрчлөлт Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш гарах тохиолдолд Худалдагч нь энэ тухай Худалдан авагчид нэн даруй мэдэгдэнэ. Худалдагч нь ийм мэдээллийг энэхүү Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс Байгууллагыг Худалдан авагчид Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгөх өдөр хүртэл өгөхөөр Гэрээний талууд тохиролцов.
8.4.           Бусад баталгааны тухай
8.4.1 Худалдагч нь энэхүү Гэрээний хугацаанд уг Гэрээ нь Худалдагч, Худалдан авагч нарын аль алиных нь эрх ашигт нийцэж байх явдлыг хангахад шаардлагатай гэж үзсэн зохих бүхий л арга хэмжээг авахаар тохиролцов.
8.5.           Төрийн өмчийн хорооны Итгэмжлэгдсэн төлөөлөгч
8.5.1 Гэрээний хугацаанд тухайн Байгууллагын хувьчлалын асуудлыг хариуцсан Төрийн өмчийн хорооны Итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллана.
ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ: ХУДАЛДАН АВАГЧИЙН ҮҮРЭГ
9.1.       Менежментийн баг
9.1.1 Худалдан авагч нь Байгууллагын удирдах үйл ажиллагаа /менежмент/-г гүйцэтгүүлэхээр өөрийн менежментийн багийг бүрдүүлсэн байна. Харин тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн хуулийн этгээд нь өөрөө хүсвэл менежментийн багийг бүрдүүлэхгүй байж болно.
9.1.2                          Менежментийн   багийн   ахлагч   нь   удирдлагын   өндөр   мэргэшил,   дадлагатай,
байгууллага /үйлдвэрлэл/-ийг үр ашигтай зохион байгуулах ур чадвартай, тухайн
салбарт 5-аас доошгүй жил ажилласан боловсон хүчин байна.
9.1.3                          Менежментийн багийн ахлагч, гишүүдийн цалин хөлс, урамшууллын асуудлыг
Худалдагч, Худалдан авагч нар тусдаа гэрээгээр зохицуулна.
9.2.           Гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй тухай
9.2.1                           Худалдан авагч нь энэхүү Гэрээний хүчинтэй хугацаанд Байгууллагыг гуравдагч
этгээдэд   худалдахгүй,   түрээслэхгүй,   барьцаалахгүй.   Харин   томоохон   төсөл
хэрэгжүүлэх зэрэгт барьцаалах хэрэгцээ гарвал Худалдан авагч нь энэ талаар
Худалдагчаас бичгээр зөвшөөрөл авна.
9.2.2                           Хэрэв ашиглалт багатай, эсвэл ашиглалтгүй байгаа зарим барилга, байгууламж,
өрөө,   тасалгаа,  туслах  чанарын  үйлчилгээг  гуравдагч  этгээдэд  түрээслэхийг
хүсвэл Худалдан авагч нь энэ талаар Худалдагчаас бичгээр зөвшөөрөл авна.
Ингэхдээ энэхүү түрээсийн гэрээний болзол, нөхцөл, хугацаа нь Менежментийн
гэрээний болзол, нөхцөл, хугацааг зөрчихгүй байвал зохино.
9.2.3                           Худалдан авагч нь Худалдагчаас бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр туслах
чанарын зарим үйлчилгээг бусдаар гэрээлэн гүйцэтгүүлж болно. Ингэхдээ энэхүү
гэрээлэн гүйцэтгүүлэх болзол, нөхцөл, хугацаа нь Менежментийн гэрээний болзол,
нөхцөл, хугацааг зөрчихгүй байвал зохино.
9.3.           Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай
9.3.1 Тендерт ялсан Худалдан авагчийн "Бизнес төлөвлөгөө" нь /Хавсралт А/ энэхүү Гэрээний салшгүй хэсэг бөгөөд Худалдан авагч нь уг төлөвлөгөөг Менежментийн гэрээний хугацаанд хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна. Тухайлбал, Худалдан авагч нь орчин үеийн удирдлага, маркетинг, ноу-хауг нэвтрүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, ажиллагчдад учрах эрсдлийг бууруулах, хөрөнгө оруулж, техник, технологийг шинэчлэх замаар санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүн, чанарыг сайжруулна.
9.4            Үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх тухай
9.4.1 Худалдан авагч нь Байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн  зориулалтыг өөрчлөхгүй бөгөөд үйлчилгээний хүрсэн түвшинг бууруулахгүй, сайжруулна.
9.5            Санхүүгийн хувьд бүрэн бие даах тухай3
9.5.1                          Худалдан авагч нь улсын төсвөөс авах дотацыг аажмаар багасгаж, Гэрээний
хугацаа   дуусахаас   өмнө   санхүүгийн   хувьд   бүрэн   бие   даан,   өөрийн   үйл
ажиллагааны бүх зардлыг өөрөө санхүүжүүлж эхэлнэ.
9.5.2                          Улсын төсвөөс авах дотацын талаар Худалдан авагч нь Санхүү, эдийн засгийн
яамтай тусгайлан гэрээ байгуулна.
9.6            Үйлчилгээ, тусламжийн үнэ, тариф
9.6.1 Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл"-д заасан журмыг баримтлан үйлчилгээ, тусламжийн үнэ, тарифын асуудлыг зохицуулна.
9.7            Хөрөнгө оруулалт хийх үүрэг
9.7.1 Худалдан авагч нь Бизнес төлөвлөгөө /Хавсралт А/ -нд тусгасан хөрөнгө оруулалт хийх үүргээ хэрэгжүүлнэ.
9.7.2 Хөрөнгө оруулалт хийх тухай бүр Төрийн өмчийн хорооны зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлд хөрөнгө оруулалтын зориулалт, хугацаа, график, хэмжээ болон бусад шаардлагатай зүйлийг тусгана.   г \
9.8            Байгууллагын ажиллагсдын тухай
9.8.1                          Байгууллагын зохих орон тооны ажиллагсад энэхүү Гэрээний хугацаанд төрийн
албан хаагч хэвээр байна.
9.8.2                          Худалдан  авагч  нь Хөдөлмөрийн хууль,  Төрийн албаны тухай хуулийн дагуу
шинээр хүн авах, халах, сахилгын шийтгэл ногдуулах, урамшуулах эрхтэй. Гэхдээ
Гэрээний хугацаанд шинээр авах /болон халах/ хүний тоо энэхүү Гэрээнд гарын
үсэг зурсан өдөр байсан орон тооноос ..................  (........................................ ) -иос илүү хувиар
нэмэгдэх /эсвэл хасагдах/ бол энэ талаар Худалдагчийн зөвшөөрлийг бичгээр авна.
9.8.3                          Хувьчлалын үр дүнд гарч болох ажиллагсдын нийгмийн хамгааллын асуудлыг
Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн салбарт
өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл"-ийн дагуу зохицуулна.
9.8.4                          Худалдан авагч нь Байгууллагын "Халамжийн хөтөлбөр"-ийг цаашид үргэлжлүүлэн
хэрэгжүүлэх бөгөөд ялангуяа үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс
шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадваргүй болсон
ажиллагсдад олгох  нөхөн  төлбөрийг хөдөлмөрийн хууль  тогтоомжийн дагуу
олгоно.
9.9            Хууль тогтоомж, стандартыг мөрдөх тухай
9.9.1     Худалдан авагч нь:
()              Монгол улсын хууль тогтоомж, төрийн захиргааны байгууллагуудын нийтээр
дагаж мөрдүүлэхээр батлан гаргасан шийдвэр /тогтоол, тушаал, журам,
заавар, дүрэм г.м./-ийг дагаж мөрдөнө,
()         Тухайн салбарт баримтлагдаж буй нийтлэг стандарт, хэм хэмжээнд үйл
ажиллагаагаа нийцүүлэн явуулна,
()         энэхүү Гэрээг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л тусгай зөвшөөрөл,
лицензийг олж авсан байна,
()         Гэрээг   хэрэгжүүлэх   талаар   Худалдан   авагчийн   үүргийг   биелүүлэхэд
шаардагдах нөхцөлийг цаг тухайд нь хангасан байна.
9.10          Нууц хадгалах тухай
9.10.1 Байгууллагыг Худалдан авагчид Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгөх өдрөөс хойш Худалдан авагч нь Байгууллагын үйл ажиллагаа, ажил хэрэг, өмч хөрөнгө, санхүүгийн болон бусад байдлын талаар олон нийтэд задруулж үл болох аливаа мэдээлэл /энэхүү Гэрээнд гарын үсэг зурсан өдөр хүчинтэй байсан Нууц хадгалах тухай гэрээний дагуу Байгууллагыг Худалдан авагчид Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгөх өдрөөс өмнө гуравдагч этгээдэд өгсөн мэдээллийг оролцуулахгүй/-ийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусад этгээдэд шууд буюу шууд бусаар өгөхгүй, ашиглуулахгүй.
9.11          Нэмэлт мэдэгдэл, мэдээллээр хангах тухай
9.11.1 Худалдан авагчийн аливаа албан тушаалтны мэдэж байгаагаар Байгууллагыг Худалдан авагчид Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгөх өдөр болон түүнээс өмнө Худалдан авагчаас Худалдагчид гаргасан мэдэгдэл, баталгаа (түүнчлэн Худалдан авагчийн Батламж бичигт заасан мэдээлэл)-г үндсээр нь өөрчилсөн үйл явдал, баримт бий болох, эсвэл ийм өөрчлөлт Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш гарах тохиолдолд Худалдан авагч нь энэ тухай Худалдагчид нэн даруй мэдэгдэнэ. Худалдан авагч нь ийм мэдээллийг энэхүү Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс энэхүү Гэрээний хугацаа дуусах өдөр хүртэл үргэлжлүүлэн өгч байхаар Гэрээний талууд тохиролцов.
9.12          Зөрчлийн талаар мэдээлэх тухай
9.12.1 Худалдан авагч нь Байгууллагыг Батламж бичгийн дагуу хүлээн авах үед энэхүү Гэрээнд заасан Худалдагч болон Байгууллагын мэдэгдэл, баталгаа, үүрэг болон тохиролцоо нь зөрчигдсөн, зөрчигдөж байгаа, эсвэл зөрчигдөж болзошгүй гэж үзвэл энэ тухай Худалдагчид мэдээлж, тухайн зөрчлийг арилгах боломжийг түүнд олгоно.
9.13          Нөхцөлийг хангаж чадаагүй талаар мэдэгдэх тухай
9.13.1 Хэрэв энэхүү Гэрээг хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж чадахгүйд хүргэх үр дагавартай үйл явдал болсон бол Худалдан авагч нь энэ тухай Худалдагчид бичгээр аль болох боломжийн хурдан хугацаанд мэдэгдэнэ.
9.14          Саад тотгор учруулахгүй байх тухай
9.14.1 Энэхүү Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн Гэрээний хугацаа дуусгавар болох өдөр хүртэл Худалдан авагч нь Байгууллага болон түүний харилцагч, нийлүүлэгч болон ажил хэргийн харилцаатай бусад түншүүдийн харилцаанд нь ямар нэг саад тотгор учруулахад чиглэгдсэн арга хэмжээ авахгүй.
9.15          Бусад баталгааны тухай
9.15.1 Худалдан авагч нь энэхүү Гэрээний хугацаанд уг Гэрээ нь Худалдагч, Худалдан авагч нарын аль алиных нь эрх ашигт нийцэж байх явдлыг хангахад шаардлагатай гэж үзсэн бүхий л арга хэмжээг авахаар тохиролцов.
9.16.         Зохицуулах эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрлийн тухай
9.16.1 Байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахтай холбогдон зохицуулах эрх бүхий холбогдох байгууллагуудаас шаардаж болох бүхий л зөвшөөрлийг авах талаар бололцоотой бүх арга хэмжээг хуулийн хүрээнд Худалдан авагч авна.
9.17.         Мэдээ, тайлангийн тухай
9.17.1 Худалдан авагч нь Гэрээний хугацаанд гадаадын болон дотоодын эрх бүхий бүх байгууллага (яам, агентлаг, хороо, газар, тэдгээрийн салбар болон харъяа нэгж зэрэг)-д зориулан бэлтгэж тайлагнах шаардлагатай бүхий л тайлан, мэдээллийг цаг тухайд нь бэлтгэн хүргүүлж байна.
АРАВДУГААР ЗҮЙЛ: ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙН ЯВЦЫГ ТАЙЛАГНАХ
10.1.        Тайлан ирүүлэх тухай
10.1.1 Энэхүү Гэрээний "Хавсралт Г"-д заасан хуваарийн дагуу Худалдан авагч нь Гэрээний үүргийн биелэлтийн явцын тухай тайланг Худалдагчид ирүүлнэ.
10.2.        Тайлангийн тухай
10.2.1   Энэхүү гэрээний 10.1.1. болон 12.1.1,-д дурьдсан тайланд дор дурьдсан асуудлыг
заавал тусгана:
()              Энэхүү Гэрээний 9 дүгээр зүйлд заасан Худалдан авагчийн үүрэг тус бүрийн
биелэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга, ялангуяа Байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгуйгээр үйлчилгээний хүрсэн түвшинг бууруулахгүй байх, сайжруулах, орчин үеийн удирдлага, маркетинг, ноу-хауг нэвтрүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, ажиллагчдад учрах эрсдлийг бууруулах, хөрөнгө оруулж, техник, технологийг шинэчлэх замаар санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүн, чанарыг сайжруулах талаар хийсэн ажил,
()              улсын төсвөөс авах дотацыг аажмаар багасгаж, Гэрээний хугацаа дуусахад
бүрэн бие даан, өөрийн үйл ажиллагааны бүх зардлыг өөрөө санхүүжүүлж эхлэх талаар хийсэн ажил,

Нийгмийн сапбарын хувьчлалын журам                                                                                   Төрийн өмчийн хороо
() Бизнес төлөвлөгөөний биелэлтийн байдлыг зүйл тус бүр дээр дэлгэрэнгүй бичих
() Байгууллагыг анх Худалдан авагчид Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгөх үед Байгууллагаас гаргасан Албан тушаалтны Батламж бичгийг тайлан гаргаж буй өдрийн байдлаар зүйл тус бүр дээр шинэчлэн бичих
()         Менежментийн гэрээний явцад шинээр санаачлан хийсэн, нэвтрүүлсэн зүйл
АРВАННЭГДҮГЭЭР ЗҮЙЛ: АУДИТЫН КОМИСС
11.1.        Аудитын комиссыг томилох
11.1.1 Худалдан авагчийн энэхүү Гэрээний нөхцөл болзлын дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулах зорилгоор Худалдагч нь Гэрээний "Хавсралт Г"-д заасан хуваарийн дагуу тухай бүр Аудитын комиссыг томилно.
11.2.        Аудитын комиссын бүрэлдэхүүн4
11.2.1      Аудитын комисс нь дор дурьдсан төлөөллийн 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байна:
0
0
()         гэх мэт
11.2.2      Аудитын комиссын нарийн бичгийн дарга нь тухайн Байгууллагын хувьчлалын
асуудлыг хариуцсан Төрийн өмчийн хорооны Итгэмжлэгдсэн төлөөлөгч байна.
11.3.        Аудитын комиссын эрх, үүрэг
11.3.1.      Аудитын комисс дор дурьдсан эрхтэй
()             Байгууллагын   үйл   ажиллагаатай   танилцах,   холбогдох   бүхий   л   бичиг баримтыг  үзэх,   шаардлагатай   бол   санхүүгийн   баримтад   хэсэгчилсэн шалгалт хийх
()         Байгууллагын удирдлага, Удирдлагын зөвлөл, олон нийтийн байгууллагын удирдлага,   ажилтан,   оюутан,   нийлүүлэгч,  үйлчлүүлэгч,  харилцагчидтай уулзах
()         Байгууллагын удирдлага, Удирдлагын зөвлөлийн шийдвэрүүдтэй танилцах
11.3.2.      Аудитын комисс дор дурьдсан үүрэгтэй
(а)        Худалдан авагчаас ирүүлсэн Гэрээний үүргийн биелэлтийн /явцын тухай/
тайлантай танилцаж, дүгнэлт хийх
()         Энэхүү   Гэрээний   9  дүгээр  зүйлд  заасан  Худалдан   авагчийн  үүргийн
биелэлтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах
()         Худалдан    авагчийн    бизнес    төлөвлөгөөний    биелэлтийн    байдалтай
танилцаж, үнэлгээ өгөх
()         Худалдан авагчийн гаргаж ирүүлсэн Албан тушаалтны Батламж бичгийг
Байгууллагыг анх Худалдан авагчид Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгөх
үед    Байгууллагаас    гаргасан    Албан    тушаалтны    Батламж    бичигтэй
харьцуулан, үнэлгээ өгөх
()         Хагас жил тутмын аудит хийсэн ажлын дүнгээр "Менежментийн гэрээний биелэлтийн аудитын тайлан", Гэрээний хугацаа дуусахад "Менежментийн гэрээний  үр дүнгийн  аудитын  нэгдсэн  тайлан"  бичиж,  Төрийн  өмчийн хорооны хуралдаанд танилцуулах
11.4.        Аудитын комиссын ажиллах журам
11.4.1   Аудитын комиссын ажиллах журмыг тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн Төрийн өмчийн хороо тусгайлан баталж болно.
4 Аудитын комиссын бүрэлдэхүүнийг тухай бүр томилно.

АРВАНХОЁРДУГААР ЗҮЙЛ: МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ
12.1.         Худалдан авагч үүргээ биелүүлэх
12.1.1                   Худалдан авагч нь энэхүү Гэрээний хугацаа дуусгавар болоход "Хавсралт Г"-д
заасан хуваарийн дагуу "Менежментийн гэрээний үр дүнгийн нэгдсэн тайлан"
бичиж, Худалдагчид ирүүлнэ.
12.1.2                   Худалдагч нь энэхүү Гэрээний нөхцөл болзлын дагуу хүлээсэн үүргээ Худалдан
авагч биелүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийлгэхээр Аудитын комиссыг томилно.
12.1.3                   Аудитын комисс нь Худалдан авагч үүргээ биелүүлсэн эсэхэд энэхүү Гэрээний
11.3.-Т заасан эрх, үүргийн дагуу хяналт шалгалт /аудит/ хийж, "Менежментийн
гэрээний   үр   дүнгийн   аудитын   нэгдсэн   тайлан"-г   Төрийн   өмчийн   хорооны
хуралдаанд батлуулахаар оруулна. Төрийн өмчийн хорооны хуралдаанд тухайн
салбарын   төрийн   захиргааны   төв   байгууллагын   төлөөлөгч   болон   Аудитын
комиссын гишүүд, Худалдан авагчийн төлөөлөгчийг оролцуулж болно.
12.1.4                   Төрийн     өмчийн     хорооны     хуралдаанаас     Менежментийн     гэрээний     үүрэг
"биелэгдсэн" гэж үзвэл Худалдагчийн болон Худалдан авагчийн төлөөлөгчид
Менежментийн гэрээ дуусгавар болсон тухай баримтад гарын үсэг зурна.
12.1.5                   Менежментийн гэрээ дуусгавар болсон тухай баримтад гарын үсэг зурах өдрийг
Талууд харилцан жич тохиролцоно.
12.1.6                   Төрийн өмчийн хорооны хуралдаанаас Менежментийн гэрээний үүрэг "хангалтгүй
биелэгдсэн"
гэж үзвэл Менежментийн гэрээг хаах шийдвэр гаргана.
12.2.         Гэрээг хаах
12.2.1                   Төрийн   өмчийн  хорооны  хуралдаанаас  Менежментийн   гэрээг хаах   шийдвэр
гаргасан тохиолдолд Худалдагч нь Худалдан авагчтай Гэрээг хаах тухай баримт
бичигт гарын үсэг зурна. Гэрээг хаах тухай баримт бичигт гарын үсэг зурах өдрийг
Талууд жич тогтооно.
12.2.2                   Гэрээг хааснаар дор дурьдсан хариуцлага тооцно:
Шийдвэр гарснаас хойшхи . . . хоногийн дотор Худалдагч комисс томилон Худалдан авагчаас Байгууллагыг шинэчилсэн Албан тушаалтны Батламж бичгийн дагуу актаар хүлээн авна.
Менежментийн гэрээний үүргийн биелэлтийн барьцаа болгон Төрийн сан дахь Төрийн өмчийн хорооны дансанд байршуулсан Худалдан авагчийн барьцааны дэнчинг улсын орлого болгоно. Ингэхдээ Байгууллагыг хүлээн авахад анх Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгсөн байдлаас дордуулж учруулсан материаллаг болон мөнгөн хохирлыг Худалдан авагчийн дэнчинд оруулан тооцох бөгөөд хохирлын хэмжээ дэнчингээс илүү гарсан тохиолдолд Худалдан авагчаар нөхөн төлүүлнэ. Хохирлын хэмжээг Талуудын хамтран томилсон ажлын хэсэг тогтооно.
Байгууллагын хөрөнгөөр (өөрөөр хэлбэл зардлаас давсан орлогын эх үүсвэрээр) хийсэн Худалдан авагчийн хөрөнгө оруулалтыг Байгууллагад үлдээнэ. Харин Худалдан авагчийн өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр барилга болон бусад үл хөдлөх хөрөнгөд хийсэн хөрөнгө оруулалтыг тооцож, Худалдан авагчид нөхөн олгож болно. Энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээг мэргэжлийн хяналтын байгууллага, хөндлөнгийн аудит, үнэлгээний компанийн оролцоотойгоор хоёр Талын хамтарсан комисс тогтооно.
АРВАНГУРАВДУГААР ЗҮЙЛ: МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГ БИЕЛСНЭЭР ТООЦОЖ
ДУУСГАВАР БОЛСНЫ ДАРААХИ АСУУДАЛ
13.1.    Худалдан авагчийн биелүүлэх үүрэг
13.1.1 Менежментийн гэрээ дуусгавар болсон тухай баримтад гарын үсэг зурсан өдрөөс
хойш . . . хоногийн дотор Худалдан авагч нь Байгууллагын худалдан авах үнэ
.......................       /..................................... /      төгрөгөөс      барьцааны      дэнчин      ...............................................

/................................. / төгрөгийг хасч, үлдэх хэсгийг Төрийн сан дахь Төрийн өмчийн
хорооны............................. тоот дансанд шилжүүлнэ.
13.1.2                   Худалдан авагчийн гүйцэтгэсэн төлбөр Төрийн сан дахь Төрийн өмчийн хорооны
дансанд бүрэн шилжиж орсон өдрийг төлбөр төлөгдсөн өдөр гэж тооцно. Худалдан
авагч нь төлбөрийн баримтыг Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлалын газарт
ирүүлнэ.
13.1.3                   Төлбөрийг төгрөгөөр буюу Монгол банкны зөвшөөрөлтэй бол чөлөөтэй хервөх
гадаад валютаар төлж болно. Валютаар төлбөр хийх тохиолдолд Монгол банкны
зарласан тухайн өдрийн валютын ханшаар тооцно.
13.1.4                   Төлбөрийг Гэрээнд заасан хугацаанаас өмнө урьдчилан төлж болно.
13.2.    Худалдагчийн биелүүлэх үүрэг
13.2.1      Байгууллагын худалдан авах үнэ.................................... /......................................... /төгрөг нь Төрийн сан
дахь Төрийн өмчийн хорооны дансанд бүрэн шилжиж орсон өдрөөс хойш . . . хоногийн дотор Худалдан авагчид Байгууллагыг өмчлөх эрхийг шилжүүлэх тухай Төрийн өмчийн хорооны тогтоолыг гаргана.
13.2.2      Төрийн   өмчийн   хорооны   энэхүү   шийдвэрийг   үндэслэн   "Өмчлөгчийн   эрхийн
гэрчилгээ"-г Худалдан авагчид олгоно.
АРВАНДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ: ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
14.1.    Давагдашгүй хүчин зүйлийн тодорхойлолт
14.1.1                   "Давагдашгүй хүчин зүйл" гэж Гэрээний Талууд зохих хяналт тавих боломжгүй
бөгөөд аль нэг талаас энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр буюу түүний
дараа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь сөргөөр нөлөөлсөн аливаа үйл
явдал,  нөхцөл  байдлыг хэлнэ.   Гэхдээ давагдашгүй  хүчин  зүйлийн  сөрөг үр
дагаврыг түүнд өртсөн тал нь холбогдох бүхий л арга хэмжээ авсан ч урьдчилан
сэргийлж бүхэлд нь буюу хэсэгчлэн арилгах бололцоогүй байсан байвал зохино.
Холбогдох бүхий л арга хэмжээ гэдэг нь давагдашгүй хүчин зүйлийн үйл явдал
болсны улмаас Байгууллагад учирч болохуйц хор уршгаас урьдчилан сэргийлэхэд
чиглэгдсэн үйл ажиллагаа байх ёстой  гэж Гэрээний Талууд үүгээр харилцан
ойлголцов.
14.1.2                   "Давагдашгүй хүчин зүйлийн үйл явдал"-д дараахи үйл явдал, нөхцөл байда. >
хамрагдана:
()         Монгол   Улсад   гарсан    буюу   Монгол   Улсыг   шууд   байдлаар   татан
оролцуулсан дараахи улс төрийн үйл явдал /цаашид "Монголын улс төрийн
үйл явдал" гэх/ (улс төрийн үйл явдал нь дор дурдсанаар хязгаарлагдахгүй):
(i)        дайн   /зарласан   буюу   зарлаагүй/,   эзлэн   түрэмгийлэлт,   зэвсэгт мөргөлдөөн,   гадаадын   дайсны   үйл   ажиллагаа,   бүслэлт,   хориг, хувьсгал, бослого, үймээн самуун, иргэний эмх замбараагүй байдал, алан хядах, хорлон сүйтгэх ажиллагаа г.м.
(ii) Гэрээний Талуудын хуулийн этгээдийн хувьд оршин тогтнож үйл ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, лиценз нь дахин шинэчлэгдэхгүйгээр хүчингүй болох, хугацаа нь дууса^ /Байгууллагыг шилжүүлэхэд шаардагдах зөвшөөрөл, лиценз үүнд орохгүй/ буюу Байгууллага нь татан буугдсан, дампуурсан, эсвэл Худалдан авагч тал нь хувь хүн байгаад нас барах /гэрээслэлтэй нөхцөлд хамаарахгүй/,
(iii) ажил хаялт, эсвэл эсэргүүцлийн илэрхийлэл болгож санаатайгаар удаан ажиллах болон салбар хамарсан үйл явдал зэрэг Монголын аль нэг улс төрийн намтай холбоотой буюу түүний эсрэг чиглэсэн, эсвэл Байгууллагын өөрийнх нь эсрэг чиглэсэн хөдөлмөрийн асуудалтай холбоотой үйл ажиллагаа. Энэ нь үндэсний хэмжээний ажил хаялт, үйлдвэрийн салбар хамарсан үймээн самуун, маргааны бүрдэл хэсэг байвал зохино.
() Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна өрнөж буй, Монгол Улсыг шууд татан оролцуулаагүй дайн /зарласан буюу зарлаагүй/, эзлэн түрэмгийлэлт, зэвсэгт мөргөлдөөн, гадаадын дайсны үйл ажиллагаа, бүслэлт, хориг, хувьсгал, бослого, үймээн самуун, иргэний эмх замбараагүй байдал, алан хядах, хорлон сүйтгэх ажиллагаа зэрэг улс төрийн үйл явдал,
() Худалдагч, Худалдан авагч болон Байгууллагын эрх зүйн хувьд оршин тогтнохыг үгүйсгэх чиглэлээр хууль тогтоомжинд орсон өөрчлөлт,
() Давагдашгүй хүчин зүйлийн үйл явдалд өртсөн тал зохих хяналт тавьсан ч зогсоох боломжгүй үйл явдлууд (эдгээр нь дор дурдсанаар хязгаарлагдахгүй):
(i) аянга, газар хөдлөлт, үер, шуурга, хуй салхи, цасан шуурга,
(ii) гал түймэр, дэлбэрэлт, химийн бодисоос үүссэн бохирдолт
(iii)       бүх нийтийг хамарсан гоц халдварт өвчин, тахал,
()              Гэрээний   нэг  тал   болон   түүний   ажил   гүйцэтгэгчийн   энэхүү   Гэрээгээр
хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь сөргөөр нөлөөлсөн, түүнчлэн гэрээ хэрэгжүүлэх ажиллагаанд нь саад болсон үйл явдал, нөхцөл байдал нь Гэрээний тухайн талыг шууд байдлаар хөндсөн тохиолдолд давагдашгүй хүчин зүйлийн үйл явдалд мөн тооцогдоно.
14.2.        Давагдашгүй хүчин зүйлийн талаар мэдээлэх үүрэг
14.2.1      Давагдашгүй хүчин зүйлийн үйл явдлын улмаас Гэрээний аль нэг тал Гэрээгээр
хүлээсэн   үүргээ   бүхэлд   нь   буюу   хэсэгчлэн   биелүүлэх   боломжгүй   болсон
тохиолдолд:
() Давагдашгүй хүчин зүйлийн үйл явдал болсон тухай аль болох боломжийн хугацаанд, гэхдээ ямар ч тохиолдолд уг үйл явдал болсныг мэдсэнээс хойш 48 цагийн дотор нөгөө талдаа мэдэгдэнэ.
() Давагдашгүй хүчин зүйлийн үйл явдлын талаар дэлгэрэнгүй тайлбарласан, тухайн үед мэдэгдэж байгаагаар биелүүлэх боломжгүй болсон үүргийг урьдчилсан байдлаар үнэлж үзсэн, энэхүү үүргээ биелүүлэх боломжгүй хугацаагаа тодорхойлсон болон өөр бусад холбоотой асуудлыг тусгасан хоёр дахь мэдэгдлийг аль болох боломжийн хугацаанд, гэхдээ ямар ч тохиолдолд уг үйл явдал болсон тухай анхны мэдэгдлийг хүргүүлснээс хойш долоо (7) хоногийн дотор хүргүүлнэ.
() Хэрэв бололцоотой бол, эсвэл Гэрээний нөгөө талын шаардлагаар давагдашгүй хүчин зүйлийн үйл явдалд өртсөн тал нь тухайн үйл явдал, түүний шалтгааны тухай дэлгэрэнгүй тайлбар, уг үйл явдлаас зайлсхийх, түүний сөрөг үр дагаврыг багасгах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, уг үйл явдлын улмаас хүлээсэн үүргээ ямар хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа талаархи мэдээллийг хүргүүлнэ.
() Давагдашгүй хүчин зүйлийн үйл явдал үргэлжилж буй, эсвэл зогссон тухай, түүнчлэн Гэрээгээр хүлээсэн үүргээ дахин биелүүлж эхлэх боломжтой болсон эсэхээ явцын дунд аль болох хурдан хугацаанд мэдэгдэнэ.
14.2.2      Давагдашгүй хүчин зүйлийн үйл явдалд өртсөн тал тухайн үйл явдлын талаар
нөгөө талдаа 48 цагийн дотор бичгээр мэдэгдэл өгч чадаагүй бол ийм мэдэгдлийг
хожим өгч болно. Ингэхдээ яагаад 48 цагийн дотор мэдэгдэл өгч чадаагүй талаар
үндэслэлтэй тайлбар гаргана.
14.3.        Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсэх хохирлыг багасгах
14.3.1 Давагдашгүй хүчин зүйлийн үйл явдлын сөрөг үр дагавар, хохирлыг багасгах талаар тухайн үйл явдалд өртсөн тал бүхий л хүчин чармайлт гаргана /эсвэл өөрийн ажил гүйцэтгэгчдийн зүгээс ийм хүчин чармайлт гаргах явдлыг хангана/. Тухайлбал сөрөг үр дагавар, хохирлыг багасгах арга хэмжээний хүрээнд тодорхой  мөнгийг давагдашгүй хүчин  зүйлийн  үйл явдалд өртсөн тал /ажил гүйцэтгэгч/ нь өөрөө төлөх буюу бусдаар төлүүлж болох бөгөөд уг арга хэмжээ нь үүгээр хязгаарлагдахгүй.
14.4.    Давагдашгүй хүчин зүйлийн улмаас Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаа хойшлогдох
14.4.1   Давагдашгүй хүчин зүйлийн үйл явдалд өртсөн тал нь тухайн үйл явдал болсон цагаас эхлэн энэхүү гэрээний 14.3. дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж байгаа буюу үргэлжлүүлэн биелүүлсээр байгаа тохиолдолд:
()         Давагдашгүй хүчин  зүйлийн  үйл  я.далд өртсөн тал  нь уг үйл  явдал үргэлжлэх   хугацаанд   энэхүү   гэрээгээр   хүлээсэн   үүргээ   биелүүлээгүй /төлбөр  хийхээс  бусад/ буюу  биелүүлэх хугацаа  хожимдуулсны  төлөө хариуцлага хүлээхгүй,
()         Давагдашгүй хүчин зүйлийн үйл явдалд өртсөн талын үүрэг биелүүлэх хугацааг сунгаж болно.
АРВАНТАВДУГААР     ЗҮЙЛ:     ХАРИУЦЛАГААС     ЧӨЛӨӨЛӨХ,     ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ
15.1.        Худалдагчийг хариуцлагаас чөлөөлөх
15.1.1   Худалдан авагч нь өөрийн болон Байгууллагын өмнөөс Худалдагчийг дор дурдсан
хариуцлагаас чөлөөлж, хохиролгүй болгоно:
() Худалдан авагч нь энэхүү Гэрээний 7 дугаар зүйлд заасан мэдэгдэл, баталгааг зөрчсөн болон энэхүү Гэрээгээр өөрийн биелүүлэхээр тохиролцсон үүргийг/хамтатган "Худалдагчийг хохиролгүй болгох үндэслэл" гэх/ биелүүлээгүйн улмаас Худалдагчид учирсан алдагдал, төлбөр, нэхэмжлэл, хохирол болон зардал зэрэг бүх төрлийн хариуцлага;
()              Худалдагчийг хохиролгүй болгох үндэслэл бий болсны дараа аливаа хувь
хүн, хуулийн этгээд, төрийн захиргааны байгууллагын зүгээс үүсгэсэн буюу үүсгэхээр завдаж буй аливаа хэрэг болон нэхэмжлэлийг шалган шүүхээр хянан шийдвэрлэсний дагуу төлсөн алдагдал, хохирол, төлбөр, нэхэмжлэл болон зардал зэрэг бүх төрлийн хариуцлага;
()         Худалдагчийг хохиролгүй болгох үндэслэл бий болсны дараа аливаа хувь хүн, хуулийн этгээд, төрийн захиргааны байгууллагын зүгээс үүсгэсэн бую^ь үүсгэхээр завдаж буй хэрэг болон нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан судалгаа хийх,  бэлтгэх болон өмгөөлөхтэй холбогдон гарсан бодит зардлууд.
15.2.        Худалдан авагчийг хариуцлагаас чөлөөлөх
15.2.1   Худалдагч нь Худалдан авагчийг дор дурдсан хариуцлагаас чөлөөлж хохиролгүй
болгоно:
() Худалдагч нь энэхүү Гэрээний 6 дугаар зүйлд заасан мэдэгдэл, баталгааг зөрчсөн болон энэхүү Гэрээгээр өөрийн биелүүлэхээр тохиролцсон үүргийг /цаашид "Худалдан авагчийг хохиролгүй болгох үндэслэл" гэх/ биелүүлээгүйн улмаас гарсан алдагдал, хохирол, төлбөр, нэхэмжлэл болон зардал зэрэг бүх төрлийн хариуцлага;
() Худалдан авагчийг хохиролгүй болгох үндэслэл бий болсны дараа аливаа хувь хүн, хуулийн этгээд, төрийн захиргааны байгууллагын зүгээс үүсгэсэн буюу үүсгэхээр завдаж буй аливаа хэрэг болон нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэсний дагуу төлсөн алдагдал, хохирол, төлбөр, нэхэмжлэл болон зардал зэрэг бүх төрлийн хариуцлага;
() Худалдан авагчийг хохиролгүй болгох үндэслэл бий болсны дараа аливаа хувь хүн, хуулийн этгээд, төрийн захиргааны байгууллагын зүгээс үүсгэсэн буюу үүсгэхээр завдаж буй хэрэг болон нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан судалгаа хийх, бэлтгэх болон өмгөөлөхтэй холбогдон гарсан бодит зардлууд.
15.3.       Хариуцлагаас чөлөөлөх журам
15.3.1 Энэхүү Гэрээний 15 дугаар зүйлийн да1уу зохицуулагдах хариуцлагаас челөелөх журмыг шаардлагатай тохиолдолд Төрийн өмчийн хорооноос тусгайлан батлаж болно.
15.4.        Хариуцлагаас чөлөөлөх хугацаа
15.4.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хөөн хэлэлцэх хугацаа болон бусад шалтгааны улмаас тасалдах хүртэл энэхүү Гэрээний 15 дугаар зүйлд заасан Худалдагч, Худалдан авагч нарын харилцан бие биенээ хариуцлагаас чөлөөлөх үүрэг нь хүчинтэй байна.
АРВАНЗУРГААДУГААР ЗҮЙЛ: МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
16.1.         Маргааныг Талууд шийдвэрлэх
16.1.1 Энэхүү Гэрээний 15 дугаар зүйлд заасны дагуу Гэрээний нэг тал Гэрээг ноцтой зөрчсөн зөрчлөө арилгаж чадаагүй буюу Гэрээний бусад заалтууд зөрчигдсөн гэж үзсэнээс үүсэх маргааныг маргаан үүсгэгч тал тухайн зөрчил болсон талаар нөгөө талдаа бичгээр мэдэгдэл өгснөөс хойш 10 хоногийн дотор Талууд хэлэлцээ хийж шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Ийнхүү хэлэлцээ хийх явцад болон Гэрээний 16 дугаар зүйлд дурьдсан маргаан шийдвэрлэх журмыг мөрдөх хугацаанд Гэрээний Талууд нь Гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн зохих ёсоор биелүүлнэ.
16.2.         Маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэх
16.2.1 Талууд Гэрээний 16.1.1-д заасны дагуу маргаанаа шийдвэрлэж чадаагүй тохиолдолд маргааныг шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ.
АРВАН ДОЛООДУГААР ЗҮЙЛ: ГЭРЭЭ ЦУЦЛАХ
17.1.     Гэрээ цуцлах нөхцөл
17.1.1 Энэхүү Гэрээний бусад зүйл, заалтыг үл харгалзан дараахь тохиолдолд Гэрээг цуцална. Үүнд:
(а)           Худалдагч, Худалдан авагч нарын бичгээр өгсөн зөвшөөрлөөр;
(б)           Худалдан авагч
(i) энэхүү Гэрээнд заасан, биелүүлэх ёстой байсан аль нэг үүргээ зөрчсөн, эсвэл биелүүлээгүй,
(ii) өөрийн гаргасан мэдэгдэл, баталгаа, үүрэг болон тохиролцоог зөрчсөн бөгөөд Худалдагч нь энэхүү 17.1.1-д заасны дагуу Гэрээг цуцлах саналаа Худалдан авагчид хүргүүлснээс хойш гуч (30) хоногийн дотор эдгээр зөрчлийг арилгаагүй тохиолдолд Худалдагч нь бичгээр мэдэгдсэний үндсэн дээр Гэрээг цуцлах бөгөөд цаашид энэ гэрээний дагуу аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй.
(в)           Худалдагч
(i) энэхүү Гэрээнд заасан Байгууллагыг Худалдан авагчид Батламж бичгийн дагуу хүлээлгэн өгөх өдөр буюу түүнээс өмнө биелүүлэх ёстой байсан аль нэг үүргээ зөрчсөн, эсвэл биелүүлээгүй,
(ii) еөрийн гаргасан мэдэгдэл, баталгаа, үүрэг болон тохиролцоог зөрчсөн бөгөөд Худалдан авагч нь энэхүү 17.1.1-д заасны дагуу Гэрээг цуцлах саналаа Худалдагчид хүргүүлснээс хойш гуч (30) хоногийн дотор эдгээр зөрчлийг арилгаагүй тохиолдолд Худалдан авагч нь бичгээр мэдэгдсэний үндсэн дээр Гэрээг цуцлах бөгөөд цаашид энэ гэрээний дагуу аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй;
(г)             Шүүх болон төрийн захиргааны байгууллагын гаргасан тогтоол, захирамж,
хориг, тушаал болон зарлиг нь Худалдагч болон Худалдан авагчийн энэхүү
Гэрээнд   заасан   үйл   ажиллагааг  хориглож,   эсвэл   хязгаарлаж   байгаа
 
17.2.Гэрээ цуцалсны үр дагавар
17.2.1Энэхүү Гэрээг цуцалсан тохиолдолд дараахи заалтууд мөрдөгдөнө:
(а)           Хэрэв энэхүү Гэрээг Худалдагч, эсвэл Худалдан авагчийн санаачилгаар
Гэрээний 17.1,-д заасны дагуу цуцалсан бөгөөд ийнхүү цуцалсан нь аль нэг
талаас Гэрээгээр хүлээсэн үүргээ хайхрамжгүй байдлаасаа буюу санаатай
биш үйлдлийн улмаас биелүүлээгүй бол Гэрээний аль нэг тал нь нөгөө
талын өмнө ямар нэг үүрэг, хариуцлага хүлээхгүй.
(б)           Энэхүү гэрээний  17.2.1-ийн  (а) хэсгийн заалтыг үл харгалзан  Гэрээний
17.1.1-ийн (б) хэсгийн заалтын дагуу Худалдагч гэрээг цуцлах тохиолдолд
Худалдагч   нь   барьцааны   дэнчинг   улсын   орлого   болгоно.   Ингэхдээ
Худалдагчид учирсан хохирлыг тооцож барьцааны дэнчинд суутгах бөгөөд
хохирлын хэмжээ дэнчингээс илүү гарсан тохиолдолд Худалдан авагчааК
нөхөн төлүүлнэ. Хохирлын хэмжээг Талуудын хамтран томилсон ажлын
хэсэг тогтооно.  Үүнээс гадна  Байгууллагын хөрөнгөөр  (өөрөөр хэлбэл
зардлаас давсан орлогын эх үүсвэрээр) хийсэн Худалдан авагчийн хөрөнгө
оруулалтыг   Байгууллагад  үлдээнэ.   Харин   Худалдан   авагчийн   өөрийн
хөрөнгийн эх үүсвэрээр барилга болон бусад үл хөдлөх хөрөнгөд хийсэн
хөрөнгө оруулалтыг тооцож, Худалдан авагчид нөхөн олгож болно. Энэхүү
хөрөнгө    оруулалтын    хэмжээг    мэргэжлийн    хяналтын     байгууллага,
хөндлөнгийн аудит, үнэлгээний  компанийн оролцоотойгоор хоёр Талын
хамтарсан комисс тогтооно.
(в)           Гэрээг   бусад   үндэслэлээр    цуцлах   тохиолдолд   барьцааны    дэнчинг
Худалдан авагчид буцаан олгоно.
17.3.Гэрээ цуцлах Байгууллагын эрх
17.3.1Энэхүү Гэрээний бусад зүйл, заалтыг үл харгалзан энэхүү Гэрээг Байгууллага
цуцлах эрхгүй.                                                                                                                                                                  
АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ: БУСАД
18.1Мэдэгдэл
18.1.1Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол бүхий л мэдэгдэл, албан тоотыг бичгээр үйлдэж холбогдох этгээдэд дор дурдсан хаягаар биечлэн буюу буухиа шуудан, баталгаат шуудан, факсаар хүргүүлнэ. Талуудын харилцах хаяг, утас, факсын дугаар:

 

Худалдагчийн хаяг:
Төрийн өмчийн хорооны
Өмч хувьчлалын газар
Засгийн газрын 1Ү байр
417тоот өрөө Улаанбаатар-11, Монгол Улс
Утасны дугаар: 976-11-...................
Факсын дугаар: 976-11-...................

Худалдан авагчийн хаяг:
Утасны дугаар:.......................
Факсын дугаар:.......................

18.1.2       Талууд мэдэгдэл болон албан тоотыг хүлээн авах хаягаа нөгөө талд урьдчилан мэдэгдсэнээр өөрчилж болно.
 
18.2.         Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
18.2.1 Энэхүү Гэрээг зөвхөн Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
18.3.         Гэрээний хэл
18.3.1   Энэхүү Гэрээний харилцааг зохицуулах хэл нь монгол хэл байна.
18.4.         Гэрээг зохицуулах хууль
18.4.1 Энэхүү Гэрээ нь Монгол Улсын хуулиар зохицуулагдах бөгөөд Гэрээг Монгол Улсын хуулийн дагуу тайлбарлапа.
18.5.         Гэрээгээр хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэх
18.5.1                    Талууд Гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр
бусдад шилжүүлж болно.
18.5.2                    Гэрээний аль нэг тал нь нөгөө талаасаа бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд
энэхүү Гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ бусдад аливаа хэлбэрээр шилжүүлж
болохгүй. Бичгээр өгсөн зөвшөөрөлд эрх, үүрэг шилжих нөхцөл, болзлыг тусгасан
байна.
18.6.         Зардал
18.6.1. Энэхүү Гэрээг бэлтгэх, хэрэгжүүлэх явцад гарсан холбогдох зардлыг тал тус бүр нь өөрөө хариуцна.
18.7.         Оюутнытухай
18.7.1 Энэхүү Гэрээний хүчинтэй хугацаанд Байгууллагад суралцаж буй оюутнууд нь төрийн өмчийн их, дээд сургууль, колледжийн оюутнуудын адил төрөөс зээл, тусламж авах эрхтэй.
ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН:

Худалдагчийг төлөөлж:

Худалдан авагчийг төлөөлж:

 

(Албан тушаал)
(Овог, нэр) оны ... дугаар сарын ...-ний өдөр

(Албан тушаал)
(Овог, нэр) оны ... дугаар сарын ...-ний өдөр

Байгууллагыг төлөөлж:
(Албан тушаал)
(Овог, нэр) оны ... дугаар сарын ...-ний өдөр
 
 
 

 

ХУДАЛДАН АВАГЧИЙН БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

ХАВСРАЛТ А

ХАВСРАЛТ Б
                                                 /БАЙГУУЛЛАГА/-ЫН
АЛБАН ТУШААЛТНЫ БАТЛАМЖ БИЧИГ
"Хавсралт 1" - Байгууллагын..................... оны ... дугаар сарын ...-ний өдрийн санхүүгийн тайлан
тэнцэл
"Хавсралт 2" - Байгууллагын өглөг, өр төлбөр
"Хавсралт 3" - Байгууллагын авлага
"Хавсралт 4" - Зээл, тусламжийн тухай
"Хавсралт 5" - Оюуны өмч
"Хавсралт 6" - Байгууллагын үндсэн хөрөнгө
"Хавсралт 7" - Байгууллагын гэрээ, хэлэлцээрүүд
"Хавсралт 8" - Байгууллагын даатгал
"Хавсралт 9" - Банкнууд дахь харилцах данс
"Хавсралт 10" -Ажиллагсдад үзүүлэх Халамжийн хөтөлбөр

ХУДАЛДАН АВАГЧИЙН БАТЛАМЖ БИЧИГ

ХАВСРАЛТ В
 

ХАВСРАЛТ Г
МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУВААРЬ
 
 
Хэрэгжүүлэх арга хэмжээ
Эцсийн хугацаа
Хариуцагч
1
Тендерийн ялагчтай Менежментийн гэрээ байгуулах
 
ТӨХ, Яам, Тендерийн ялагч
2
Албан тушаалтны Батламж бичгийн дагуу Тендерийн ялагчид Байгууллагыг хүлээлгэн өгөх
 
ТӨХ, Яам,
3
Менежментийн гэрээний үүргийн биелэлтийн явцын тухай хагас жилийн тайланг Худалдагчид ирүүлэх
 
Тендерийн ялагч
4
Менежментийн гэрээний үүргийн биелэлтийн явцтай танилцаж, дүгнэлт гарган, "Менежментийн гэрээний биелэлтийн аудитын тайлан"-г Төрийн өмчийн хорооны хуралдаанд танилцуулах
 
Аудитын комисс
5
Менежментийн гэрээний үүргийн биелэлтийн явцын тухай хагас жилийн тайланг Худалдагчид ирүүлэх
 
Тендерийн ялагч
6
Менежментийн гэрээний үүргийн биелэлтийн явцтай танилцаж, дүгнэлт гарган, "Менежментийн гэрээний биелэлтийн аудитын тайлан"-г Төрийн өмчийн хорооны хуралдаанд танилцуулах
 
Аудитын комисс
7
Менежментийн гэрээний үүргийн биелэлтийн явцын тухай хагас жилийн тайланг Худалдагчид ирүүлэх
 
Тендерийн ялагч
8
Менежментийн гэрээний үүргийн биелэлтийн явцтай танилцаж, дүгнэлт гарган, "Менежментийн гэрээний биелэлтийн аудитын тайлан"-г Төрийн өмчийн хорооны хуралдаанд танилцуулах
 
Аудитын комисс
9
"Менежментийн гэрээний үр дүнгийн нэгдсэн тайлан" бичиж, Худалдагчид ирүүлэх
 
Тендерийн ялагч
10
Менежментийн гэрээний үүргийн биелэлттэй танилцаж, дүгнэлт гарган, "Менежментийн гэрээний үр дүнгийн аудитын нэгдсэн тайлан"-г Төрийн өмчийн хорооны хуралдаанд танилцуулах
 
Аудитын комисс
11
"Менежментийн гэрээний үр дүнгийн аудитын нэгдсэн тайлан"-г Төрийн өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргах
 
ТӨХ, Яам
12
Төрийн өмчийн хорооны хуралдаанаас Менежментийн гэрээний үүрэг "биелэгдсэн" гэж үзвэл уг Гэрээг дуусгавар болсон тухай баримтад гарын үсэг зурах
 
ТӨХ, Яам Тендерийн ялагч
13
Худалдан авагч худалдан авах үнийг ТӨХ-ны дансанд шилжүүлэх
 
Тендерийн ялагч
14
Худалдан авагчид Байгууллагын өмчлөх эрхийг шилжүүлэх тухай Төрийн өмчийн хорооны тогтоол гаргах
 
ТӨХ
15
Худалдан авагчид өмчлөх эрхийн гэрчилгээ олгох
 
ТӨХ