A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 198

Улаанбаатар хот

КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-9-6-ны 317-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Жагсаалтад 2010-12-29-ний 343, 2011-04-06-ны 105, 2011-05-03-ны 149, 2011-06-10-ны 185, 2011-07-06-ны 222, 2011-08-17-ны 244, 2011-08-24-ний 257, 2011-10-12-ны 292, 2012-05-09-ний 161, 2013-3-30-ны 129, 2013-4-27-ны 156, 2013-6-15-ны оны 215-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон).

2. Жагсаалтад тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусгах, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төсөлд хамруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Төрийн өмчийн хороо (Д.Сугар), Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд тус тус даалгасугай.

3. Жагсаалтад тусгагдсан төсөл, арга хэмжээний концессын гэрээг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд үүрэг болгосугай.

4. Жагсаалтын биелэлтийн явц, хүрсэн үр дүн, хэрэгжилтийн талаар жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулж байхыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Боомтуудын ерөнхий төлөвлөгөө, концессын зүйлийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоолын 2, 3 дугаар зүйл, "2010 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 86 дугаар тогтоолын хавсралтын 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД 

 

Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР