A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 336

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НЭГЖ ТАЛБАЙН ТӨСӨВТ ӨРТӨГ,ТӨСВИЙН ЖИШИГ ҮНЭЛГЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 5.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Зураг төслийн эхний шатанд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний төсөвт өртгийг урьдчилан тодорхойлох, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, нийгэм, эдийн засгийн хөтөлбөрүүдийн тооцоо судалгаанд ашиглах зорилгоор амины болон нийтийн орон сууц, үйлдвэрийн барилгын нэгж талбайн төсөвт өртгийг 1 дүгээр, дэд бүтцийн байгууламж, инженерийн шугам сүлжээний нэгж хүчин чадлын төсвийн жишиг үнэлгээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Барилгын материал, түүхий эд, хийц эдлэлийн зах зээлийн үнэ, авто тээвэр, машин механизмын үйлчилгээний тариф, ажилчдын цалин хөлсний өсөлттэй уялдуулан барилгын нэгж талбайн төсөвт өртөг, нэгж хүчин чадлын төсвийн жишиг үнэлгээнд хэрэглэх барилга угсралтын ажлын үнийн өсөлтийн индексийг Үндэсний статистикийн хороотой зөвшилцөн жил бүр баталж, нийтэд мэдээлж байхыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.

3. 110 кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станц, дулааны станц түүнчлэн уул уурхайн барилга байгууламж барих нэгж хүчин чадлын төсвийн жишиг үнэлгээг боловсруулж 2011 оны I улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА