A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2017 оны 151-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2010 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 308

Ашигт малтмалын тухай хуулийн 3.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын болон зохицуулалтын арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод, журмын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, журмыг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан "Түр журам батлах тухай" Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД