Хэвлэх DOC Татаж авах
ҮТЕГ-ын дарга, СХҮТ-ийн даргын 2004 оны 195/365 тоот
тушаалын 1 дүгээр хавсралт
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.      Энэ журмын зорилго нь согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагын согтууруулах ундааны үйлдвэрлэлд хяналтын тоолуур тавих, түүний заалтыг бүртгэх, ашиглах, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага болон татварын алба, татварын улсын байцаагчийн эрх, үүрэг, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.      Согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавих хяналтын тоолуурын зорилго нь согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн согтууруулах ундаанд онцгой албан татвар ногдуулахад үндэс болгодог анхан шат/цех/-ны бүртгэлийн үнэн зөв байдалд хяналт тавихад оршино.
1.3.      Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн автомат хяналт нь согтууруулах ундааны савлалтын тоног төхөөрөмжийн шугамд суурилуулсан хяналтын тоолуур, бусад автомат хэмжих хэрэгслийн тусламжтай хэрэгжинэ. Хүнсний этилийн спирт болон спиртэн бүтээгдэхүүнийг савлах төхөөрөмжид тавьсан хяналтын тоолуур нь усгүй спиртийн агуулга/хатуулга/, бэлэн бүтээгдэхүүнд орсон усгүй спиртийн хэмжээг тодорхойлох автомат хэмжилтийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
2.1.      Энэ журамд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1.    "Согтууруулах ундаа" гэж хүнсний спирт, бүх төрлийн архи, дарс, шар айргийг;
2.1.2.    "Согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавих хяналтын тоолуур" /цаашид тоолуур гэх/ гэж Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс тогтоосон техникийн үзүүлэлтүүдийн шаардлагыг хангасан, Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглахыг зөвшөөрсөн загварын тоолуурыг;
2.1.3.    "Согтууруулах ундаа үйлдвэрлэгч" гэж Монгол Улсын Засгийн газраас хүнсний спирт, бүх төрлийн архи, дарс, шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагыг;
Гурав. Согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавих хяналтын тоолуур
Согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавих хяналтын тоолуур нь автомат бүртгэлийн мэдээллийг гарган авах, дамжуулах, боловсруулах, хадгалах, хэвлэх боломж нөхцөлийг хангасан байх бөгөөд хэмжлийн мэдээлэл, үзүүлэлтүүдийг Татварын албанаас гадна согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага өөрийн дотоод хяналтад ашиглана.
1.1. Хяналтын тоолуурын төрөл, техникийн үзүүлэлтүүд
1.1.1.    Согтууруулах ундааны автомат бүртгэлд дараах хоёр төрлийн тоолуурыг ашиглана:
            а/ Архины үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүний шугамд цахилгаан-соронзон зарцуулалтын буюу ОХУ-ын Арзамас хотын "Багаж төхөөрөмжийн үйлдвэр"-ийн "АЛКО-2" загварын тоолуур;
            б/ хүнсний спирт, бүх төрлийн дарс, шар айргийн бэлэн бүтээгдэхүүний шугамд массын зарцуулалтын буюу Дани Улсын Данфосс фирмын MASS 6000, БНХАУ-ын Ripeness Sanuyan Instrumentation компанийн CMF-440 загварын массын зарцуулалтын тоолуур.
1.1.2.    Согтууруулах ундааны автомат бүртгэлд энэ зүйлийн 1 дүгээр заалтад зааснаас гадна улсын бүртгэлд /СХҮТ/ бүртгэгдэж, ашиглахыг зөвшөөрсөн бусад төрлийн тоолуурыг ашиглаж болно.
1.2. Техникийн үзүүлэлтүүд
1.2.1.     Автомат хяналтын тоолуурын хэлбэр хэмжээг сонгохдоо юуны өмнө түүний нэвтрүүлэх диаметр нь савлалтын шугамын бүтээмж, бэлэн бүтээгдэхүүний ган /Цаашид: нөөцлөх сав гэнэ/ болон савлалтын автомат төхөөрөмжийн байршлаар тодорхойлогдох гидростатикийн даралтын хэмжээнд тохирч байгаа эсэхийг харгалзан үзнэ.
1.2.2.     Савлалтын шугамын диаметрийн хэмжээ 20-50 мм хооронд байна.
1.2.3.    Савлалтын шугамд өгөгдөж буй согтууруулах ундааны бодит хэмжээг тодорхойлох харьцангуй алдааны зөвшөөрөгдөх хэлбэлзэл ±0.5 %-иас хэтэрч болохгүй.
1.2.4.     Савлагдсан бэлэн бүтээгдэхүүнийг ширхэглэн тоолох төхөөрөмжийн үнэмлэхүй алдаа нь савласан 10000 лонх тутамд 10 лонхоос хэтрэхгүй байна.
1.2.5.     Согтууруулах ундааны хатуулгийг тодорхойлох харьцангуй алдааны зөвшөөрөгдөх хэлбэлзэл ±0.5 %-иас хэтэрч болохгүй.
1.2.6.     Ширхэглэн тоолох төхөөрөмжгүй тоолуурыг зөвхөн Татварын албаны холбогдох дүгнэлт, зөвшөөрлийн дагуу ашиглана.
1.3.           Тоолуурыг суурилуулах, ашиглах, техникийн болон хэмжил зүйн үйлчилгээний журам
3.3.1.    Согтууруулах ундааны хяналтын тоолуур нь автомат савлалтын төхөөрөмжид хамгийн ойрхон, хэмжлийн үед шугаман хоолойн хөндлөн огтлолд бүтээгдэхүүн байнга дүүрэн байдаг хэсэгт суурилагдсан байна.
3.3.2.    Тоолуурын фланц ба автомат савлалтын төхөөрөмжийн холбох фланцийн хооронд завсрын фланц болон бусад салгах хоолой /таслах клапанаас бусад/ байж болохгүй.
3.3.3.    Согтууруулах ундааны өгөлт нь автомат савлах төхөөрөмжийн тэжээл салгаатай үед хяналтын тоолуур ба автомат савлагааны төхөөрөмжийн хооронд суурилуулсан таслах клапанаар хаагдана. Энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тоолуурын болон таслах клапаны тэжээлийн шугамыг тусгай коммутаторт холбож түүний хайрцгийг лацдах шаардлагатай.
3.3.4.    Хяналтын тоолуурыг нөөцлөх савтай холбосон шугаман хоолой, түүнд байрлах хаалт, шүүлтүүр болон бусад төхөөрөмжийг холбосон шугаман хоолойн тогтсон диаметр нь тоолуурыг автомат савлалтын төхөөрөмжтэй холбосон хоолойн диаметрээс их байна.
3.3.5.    Бүх шугаман хоолой хөдөлгөөнгүй /уян холбоос ашиглахыг зөвшөөрч болно/ суурилагдсан байна. Хяналтын тоолуурт орох шугамд хамгийн бага гидростатик даралт үүсгэх түвшин нь 0.5 м-ээс багагүй байна.
3.3.6.    Нөөцлөх сав, хяналтын тоолуурыг холбосон шугаман хоолойд хий ангижруулагчийг байрлуулсан байна.
3.3.7.    Савласан бэлэн бүтээгдэхүүнийг бөглөж битүүмжилсний дараа тоолох боломж бүхий хэсэгт ширхэглэн тоологчийг байрлуулна.
3.3.8.    Хяналтын тоолуурыг суурилуулж, ашиглахын өмнө Улсын хэмжилзүйн албаны байгууллагаар баталгаажуулсан байна.
3.3.9.    Хяналтын тоолуурыг савлагааны шугамд суурилуулахад бэлтгэх, угсрах, ашиглалтад оруулах ажлыг тухайн хэмжих хэрэгслийг суурилуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэнэ.
3.3.10.Тоолуурыг суурилуулж, хэмжилзүйн байгууллагаар баталгаажуулсны дараах тоолуурыг ашиглаж эхэлсэн үйлдвэрийн анхны ээлжийн автомат бүртгэлийн үр дүнг тоолуурыг суурилуулсан тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж болон ашиглах байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн комисс шинжлэн судалж албан ёсны болгоно.
3.3.11.Энэ журмаар тогтоосон шаардлагаас гадна тоолуурыг суурилуулах, ашиглах, техникийн үйлчилгээ хийх, баталгаажуулах, засварлах үед тоолуурын ашиглалтын зааврыг удирдлага болгоно. Хяналтын тоолуурыг суурилуулах ерөнхий бүдүүвчийг энэ журмын 1 ба 2 дугаар хавсралтаар үзүүлэв.
3.3.12.Хяналтын тоолуурыг засварлах, солих үед УМУП болон бусад загварын ширхэглэн тооцогч төхөөрөмжийг Улаанбаатар хотын согтууруулагч ундааны үйлдвэрт 15 хоногоос илүүгүй, харин төвөөс алслагдсан аймгуудын согтууруулагч ундааны үйлдвэрт 30 хоног хүртэл хугацаагаар ашиглан тооцоо хийж болно.
3.3.13.Хяналтын тоолуурууд нь Улсын хэмжилзүйн албаны байгууллагын загварын туршилт, баталгаажуулалтад заавал орсон байна. Ээлжит баталгаажуулалтад тэнцээгүй буюу баталгаажуулалтын хугацаа дууссан тоолуурыг ашиглахыг хориглоно.
3.3.14.Хяналтын тоолуурыг суурилуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд техникийн үйлчилгээ хийгдээгүй тоолуурыг ашиглахыг хориглоно.
3.3.15.Шингэний зарцуулалтын тоолуурын фланцын холболтын зангилаа, автомат савлагчтай холбогдсон хоолойн хэсэг, түүний дээд таглаа мөн түүнчлэн тохируулах, хязгаарлах, бүртгэх, мэдээлэл арилгах болон бусад хийц тоноглол зэрэг тоолуурын заалтад нөлөөлөх бүх салгаж болох холболтуудыг Татварын албаны ажилтнууд заавал лацдаж битүүмжилнэ.
Дөрөв. Хяналтын тоолуурын заалт болон анхан шатны бүртгэлээр гарсан үр дүнгийн хоорондын зөрүүг тооцох аргачлал
4.1.      Ажлын ээлж дуусах бүрт савлах цехийн хариуцлагатай ажилтан хяналтын тоолуурын заалтыг тусгай журналд бүртгэнэ. Энэ тусгай журналын загварыг энэхүү түр журмын 3 дугаар хавсралтаар тогтоов. Ашиглахын өмнө тусгай журналын хуудас бүрийг дугаарлаж дэвтэрлэн, хуудас бүрт үйлдвэрийн тамга тэмдэг дарж, Татварын албаны ажилтнаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна.
4.2.      Хяналтын тоолуурын заалт болон анхан шатны бүртгэлээр гарсан үр дүнгийн хоорондын зөрүүг тооцох аргачлал   нь өөр өөр арга, хэрэгслээр гаргасан хоёр үр дүнгийн үзүүлэлтүүдийн зөрүүг нэгдсэн томьёогоор тооцоолоход үндэслэнэ. Энэ аргачлалд дараах хэмжигдэхүүн, нэр томьёог ашиглана:
•         тайлангийн тодорхой хугацаанд савлалтад орсон согтууруулах ундааны эзэлхүүний бодит утга болгож хяналтын тоолуураар хэмжсэн эзэлхүүний утга (V0)-bir, үүнтэй харьцуулах хэмжигдэхүүн болгож үндсэн бүртгэлээр агуулахад шилжүүлсэн бэлэн бүтээгдэхүүний эзэлхүүний тоон хэмжээ (Vc)-г (жишээ нь, агуулахын орлогын бүртгэлээр тооцож гарсан согтууруулах ундааны нийт эзэлхүүнийг) авна.
•         тайлангийн тодорхой хугацаанд савлалтад орсон согтууруулах ундаанд агуулагдаж байгаа усгүй спиртийн эзэлхүүний бодит утга болгож хяналтын тоолуураар хэмжсэн эзэлхүүний утга (Vn); үүнтэй харьцуулах хэмжигдэхүүн болгож үндсэн бүртгэлээр агуулахад шилжүүлсэн согтууруулах ундааг үйлдвэрлэхэд зарцуулсан усгүй спиртийн эзэлхүүний тоон хэмжээ (Vу)-г авна.
•         дээрх хугацаанд савласан согтууруулах ундааны лонхны бодит тоо ширхэг (Vб)-r ширхэглэн тоолох төхөөрөмжийн заалтаар, харьцуулах тоон хэмжээ болгож үндсэн бүртгэлээр агуулахад шилжүүлсэн нийт бэлэн бүтээгдэхүүний лонхны тоо ширхэг (Ус)-ийг авна.
•          тодорхой нэрийн согтууруулах ундааны хатуулаг /усгүй спиртийн агууламж/- ийн бодит утга болгож хяналтын тоолуураар хэмжиж гаргасан, тухайн бүтээгдэхүүний дундаж хатуулаг(Сп)-ыг авах бөгөөд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хатуулгийн харьцуулах хэмжигдэхүүн болгож үндсэн бүртгэлээр тооцож гаргасан утга/Сy/-г авна.
4.3.           Дээр өгүүлсэнчлэн хяналтын тоолуураар авсан заалт болон үндсэн бүртгэлээр гаргасан тоон хэмжээний хоорондын зөрүүний тоон утга (тухайн үзүүлэлтийн харьцуулах хэмжигдэхүүн, түүний бодит утгын хоорондын зөрүү)-г дараах томьёогоор бодно.
4.3.1.     Автомат савлагаанд орсон бүтээгдэхүүнд:
а/ Бүтээгдэхүүний эзэлхүүний зөрүү
                        DO=VC-VO         ба        d0=100 D0/ V0                                                                               (1)
үүнд:
Dо-бүтээгдэхүүний эзэлхүүний үнэмлэхүй зөрүү, дал;
V0-тоолуурын заалтаар гарсан бүтээгдэхүүний эзэлхүүн, дал;
Vc-үндсэн бүртгэлээр гарсан бүтээгдэхүүний эзэлхүүн, дал;
d0-бүтээгдэхүүний эзэлхүүний харьцангуй зөрүү, %.
б/ Усгүй спиртийн хэмжээний зөрүү
                        Dc=Vy - Vn                         ба                    dс=100 Dс / Vn                               (2)
үүнд:
Dс-усгүй спиртийн эзэлхүүний үнэмлэхүй зөрүү, дал;
dс-усгүй спиртийн эзэлхүүний харьцангуй зөрүү, %.
4.3.2.     Лонхонд савлагдсан бүтээгдэхүүний хувьд:
Dб=Vс-Vб                           ба                    dб=100 Dб / Vб                               (3)
үүнд:
Dб- үнэмлэхүй зөрүү, шир. /дал/;
Vс-үндсэн бүртгэлээр гарсан бүтээгдэхүүний эзэлхүүн, шир. /дал/;
Vб-тоолуурын заалтаар гарсан бүтээгдэхүүний эзэлхүүн, шир. /дал/;
dб-харьцангуй зөрүү,%.
4.3.3.     Бүтээгдэхүүний хатуулгийн хувьд
                        DС=Суп,                                                                                         (4)
үүнд:
DС-бүтээгдэхүүний хатуулгийн үнэмлэхүй зөрүү, % эзэлхүүнээр;
Су-үндсэн бүртгэлээр гарсан хатуулаг, % эзэлхүүнээр;
Сп-хяналтын тоолуурын заалтаар гарсан хатуулаг, % эзэлхүүнээр.
4.4.           Үнэмлэхүй болон харьцангуй зөрүүний тоон утгыг ээлж бүрийн ажлын эцэст бүтээгдэхүүний тооллого явуулах, бүртгэлийн үнэн зөвийг шалгах үед тооцож байна.
Тав. Савлалтын цехийн бүтээгдэхүүний анхан шатны үндсэн бүртгэлийн үнэн зөв байдлын үнэлгээ
5.1.      Савлалтын цехийн бүтээгдэхүүний анхан шатны үндсэн бүртгэлийн үнэн зөв байдал болон хяналтын тоолуурын хэвийн ажиллагааг үйлдвэрлэсэн согтууруулах ундааны үндсэн болон хяналтын автомат бүртгэлийн өгөгдлүүдийг харьцуулах замаар үнэлнэ.
Энэ тохиолдолд урьд дурьдсан тоон үзүүлэлтээс гадна савлалтын шугамаас сайжруулж болох, сайжруулах боломжгүй хэлбэрээр буцаасан гологдол бүтээгдэхүүний хэмжээ, хуримтлуулах сав /резервуар/, шугам хоолой /трубопровод/, савлалтын автоматыг угаахад /нэг төрлийн бүтээгдэхүүнээс нөгөө төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шилжихэд/ зарцуулсан усны хэмжээ, мөн үйлдвэрлэлийн үед гарах үйлдвэрлэл-технологийн батлагдсан нормын хорогдлын хэмжээ, дуусаагүй үйлдвэрлэлийн үлдэгдлийн хэмжээний талаар баримтаар нотлогдсон мэдээлэлтэй байх шаардлагатай.
Бүртгэлийн өгөгдлүүдийн үр дүнд хийсэн харьцуулах судалгааны тооцооллын зорилго нь анхан шатны үндсэн бүртгэлийн болон хяналтын тоолуурын хэмжлийн үр дүнгийн хоорондын зөрүүгийн тоон утгыг олж, бүртгэлийн үнэн зөв байдлын шалгуурыг тодорхойлоход оршино. Энэ тохиолдолд согтууруулах ундааны үйлдвэрлэлийн нөхцөлөөс хамааруулан энэ журмын 4 дүгээр зүйлийн (1)-(4) дүгээр томьёог ашиглана.
5.2.      Автомат савлагаанд орсон бүтээгдэхүүний хувьд  бүтээгдэхүүний анхан шатны бүртгэлийн үнэн зөв байдлын шалгуур нь:
а/ усгүй спиртийн эзэлхүүний зөрүү /дарснаас бусад согтууруулах ундаанд/:
Dc=Vy-Vn                           ба                    dс=100Dс/Vп                                                   (5)
үүнд:
Vy - анхан шатны үндсэн бүртгэлээр үйлдвэрлэлд зарцуулсан усгүй спиртийн эзэлхүүн, дал;
Vn - тоолуурын заалтаар зарцуулсан усгүй спиртийн эзэлхүүн, дал.
б/ Бүтээгдэхүүний хатуулгийн зөрүү /дарснаас бусад/:
            DС=Суп                                                                                                                                        (6)
үүнд:
Су — анхан шатны бүртгэлээр гарсан хатуулаг, % эзэлхүүнээр;
Сп — тоолуурын заалтаар гарсан хатуулаг, % эзэлхүүнээр.
в/ Савлалтад орсон бүтээгдэхүүний эзэлхүүний зөрүү /бүх төрлийн согтууруулах ундааны хувьд/
Do=(Vc+Vбpи+VбpH + VnpB)-Vo          ба                    do=100 Ao / Vo               (7)
үүнд:
Vo-бүтээгдэхүүний эзэлхүүн, анхан шатны бүртгэлээр, дал;
Vбpи, VбpH - сайжруулж болох, сайжруулж болохгүй гологдол бүтээгдэхүүний эзэлхүүн, дал;
VпpB - угаалгын усны эзэлхүүн, дал; /угаалгын усны хэмжээ сайжруулж болохгүй гологдол бүтээгдэхүүний хэмжээнд орсон тохиолдолд VпpB = 0 байна/
Vo - бүтээгдэхүүний эзэлхүүн, тоолуурын заалтаар, дал.
г/ Лонхонд савласан согтууруулах ундааны эзэлхүүний зөрүү
            Dб=VC-Vб                                          ба                                dб=100Dб/Vб              (8)
үүнд:
D6 - үнэмлэхүй зөрүү, шир. /дал/
Vo - хэмжээ, анхан шатны бүртгэлээр, шир. /дал/
Vб - тоо, тоолуурын заалтаар, шир, /дал/
dб - харьцангуй хэлбэлзэл, %
(5)-аас (8) дугаар томьёогоор тооцсон үр дүнг энэ журмын хавсралтад заасан журналд бүртгэнэ.
5.3.      Бүртгэлийн үнэн зөв байдалд үнэлгээ өгөх эцсийн үйлдэл нь дээр дурьдсан хэмжигдэхүүнүүдийн зөрүүг хяналтын тоолуурын зохих алдаатай харьцуулахад оршино.
Дараах тохиолдолд бүртгэлийн үр дүнг үнэн зөв гэж үзнэ:
а/ Согтууруулах ундаанд агуулагдаж буй усгүй спиртийн эзэлхүүний харьцангуй зөрүү нь хяналтын тоолуурын зөвшөөрөгдөх харьцангуй алдааны хязгаараас хэтрэхгүй байна. өөрөөр хэлбэл dс < ¡с / үнэмлэхүй утгаар/.
Энэ тохиолдолд тодорхой нэр төрлийн согтууруулах ундааны үйлдвэрлэлийн үеийн хорогдлын нормыг тооцох ба Vy > Vn үед, өөрөөр хэлбэл /dс – Nт/ < ¡с гэсэн нөхцөл хангагдсан байх ёстой. /үүнд: NT-хорогдлын нормын хэмжээнд байгаа зөрүү, %, ¡с -тоолуурын усгүй спиртийн эзэлхүүнийг хэмжсэн алдаа/
б/ Бүтээгдэхүүний хатуулгийн зөрүү нь хатуулаг хэмжсэн багажны үнэмлэхүй алдааны дээд утга ба бүтээгдэхүүний хатуулгын зөрүүний технологийн нормын нийлбэрээс хэтрэхгүй, өөрөөр хэлбэл DС < Пк + Пт /эдгээр хэмжигдэхүүний тэмдгийг харгалзахгүй./
в/ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эзэлхүүний харьцангуй зөрүү нь хяналтын тоолуурын бүтээгдэхүүний эзэлхүүний хэмжлийн зөвшөөрөгдсөн харьцангуй алдааны хязгаараас хэтрэхгүй, өөрөөр хэлбэл d0 < ¡о эсвэл dб < ¡б /эдгээр хэмжигдэхүүний тэмдгийг харгалзахгүй./
Харин Vn > Vy үед /d0-N/ < ¡о эсвэл /dб - N/ < ¡б гэсэн нөхцөл хангагдсан байх ёстой. үүнд: /Np -савлалтын үеийн хэвийн хорогдол, %-иар/
Энэ зүйлийн б/, в/ нөхцөлүүд дэх хяналтын тоолуурын заасан алдаанууд Пк, ¡о, ¡б нь тэдгээрийн техникийн шууд үзүүлэлтүүд мөн бөгөөд харин бүтээгдэхүүний найрлагад орсон усгүй спиртийн эзэлхүүний хэмжлийн тоолуурын зөвшөөрөгдөх харьцангуй алдааны хязгаар ¡с тэдгээрийн нарийвчлалын нийлбэрлэсэн /интеграл/ үзүүлэлт юм.
Алдаа /¡с/-ны тоон утга /%-иар/ нь тооцож байгаа бүтээгдэхүүний хатуулгаас хамаарах бөгөөд түүнийг дараах томьёогоор тодорхойлно:
¡с = ¡о+100 Пк / Сп
үүнд:
Сп-бүтээгдэхүүний хатуулаг, тоолуурын заалтаар, %, эзэлхүүнээр,
5.2.4.    Бүртгэлийн үнэн зөв байдлын үнэлгээний үр дүнг журналын холбогдох баганад тэмдэглэж бүртгэнэ. Журналын <<бүртгэлийн үнэн зөв байдлын үнэлгээ>> гэсэн баганад <<зөв>>, <<буруу>> гэсэн бичилтийн аль нэгийг хийнэ. <<Тайлбар>> гэсэн баганад тоолуурын заалтуудын байхгүй байгаа шалтгаан, савлалтын автоматыг угаасан тухай, бүртгэлийн үнэн зөв байдалд хийсэн гэнэтийн шалгалт болон бүтээгдэхүүний автомат бүртгэлд хамаарагдах бусад мэдээллийг тэмдэглэн бичсэн байна.
Зургаа. Согтууруулах ундааны автомат бүртгэлийг зохион байгуулахад тавигдах шаардлага
Тоолуурын тоо хэмжээ, үйл ажиллагаа, лацанд тавих хяналтыг Татварын алба хэрэгжүүлнэ.
Согтууруулах ундааны автомат бүртгэл болон тоолуурын техникийн байдалд орон нутгийн татварын албаны энэ ажлыг хариуцсан татварын улсын байцаагчид хяналт тавина.
Согтууруулах ундааны автомат бүртгэлийг чанартай хэрэгжүүлэх зорилгоор согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг аж, ахуйн нэгж, байгууллагын спиртийн бүртгэл, тооцоонд хяналт тавих татварын улсын байцаагчдыг сургалтад хамруулна.
Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг аж, ахуйн нэгж, байгууллагын удирдлага, холбогдох хариуцлагатай ажилтнууд энэ журмаар тэдэнд хүлээлгэж буй үүрэгтэй танилцсан байх ёстой.
Аж, ахуйн нэгж, байгууллага нь согтууруулах ундааны автомат бүртгэлийг чанартай хэрэгжүүлэх зорилгоор савлалтын бүх цехэд дараах арга хэмжээг зохион байгуулсан байх ёстой:
•         Хяналтын тоолуурын ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хүнийг томилсон байх;
•         Автомат бүртгэлийг хэрэгжүүлэхэд холбогдолтой хүмүүст зохих сургалт явуулсан байх;
•         Автомат бүртгэлийг зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий бүх ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтод тэдгээрийн албан тушаалын дагуу энэ ажилтай холбогдсон нэмэлт заалтыг оруулж тодотгох;
•          Энэ журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага бүрт хяналтын тоолуурыг ашиглах, түүнтэй холбогдох бүртгэлийг хөтлөх тухай ажлын заавар боловсруулагдсан байх;
•          үйлдвэрлэлийн үед гарах согтууруулах ундаа болон спиртийн зөвшөөрөгдсөн дээд хэмжээний хорогдлоос савлалтын шугамд гарах хорогдлын хэмжээг ялгаж тогтоосон байх.
Долоо. Тоолуурын хэвийн ажиллагаа алдагдсан, хяналтын тоолуур болон анхан шатны үндсэн бүртгэлийн үзүүлэлтүүдийн хоорондын зөрүү дээд хэмжээнээс хэтэрсэн үед савлалтын цехийн албан тушаалтны гүйцэтгэх үйл ажиллагаа
7.1.      Тоолуурын болон анхан шатны бүртгэлийн үзүүлэлтүүдийн судалгаагаар тэдгээрийн үр дүнгийн хоорондын хэлбэлзэл дээд хэмжээнээс хэтэрсэн нь илэрсэн үед савлалтын цехийн албан тушаалтан /хариуцлагатан/ дараах арга хэмжээг авах үүрэгтэй:
•          согтууруулах ундааны автомат бүртгэл зөрчигдсөн үйлдвэрлэл-технологийн шалтгааныг тодруулах ажлыг гүйцэтгэх;
•          бүртгэл зөрчигдсөн шалтгаан болон фактын тухай акт, протокол үйлдэх;
•          бүтээгдэхүүний үндсэн бүртгэл болон хяналтын тоолуурын үзүүлэлтүүдийн хоорондын зөрүү зөвшөөрөгдөх дээд хязгаараас хэтэрсэн тухай болон түүний үйлдвэрлэл технологийг шалтгааныг шалгасан тухай байгууллагын удирдлагад бичгээр мэдээлэх;
7.2.      Согтууруулах ундааны хяналтын тоолуурын хэвийн ажиллагаа алдагдсан тохиолдолд савлалтын цехийн удирдлага энэ тухай байгууллагын удирдлагад яаралтай мэдэгдэнэ. Харин тоолуур эвдэрсэн тохиолдолд байгууллагын техникийн албаны мэргэжилтнүүдийг байлцуулан техникийн үзлэгийн акт бүрдүүлэх үүрэгтэй. Тоолуурын засвар тохируулга, баталгаажуулалтад байсан хугацаа/огноогоор/-г түүний техникийн паспортод тэмдэглэх ба түүнд ашиглаж буй байгууллагын техникийн албаны удирдлага хяналт тавина.
Найм. Согтууруулах ундааны автомат бүртгэлийг хэрэгжүүлэхэд байгууллагын удирдлагын үүрэг
Согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа байгууллагын удирдлага дараах үүрэгтэй:
•            Согтууруулах ундааны үйлдвэрлэл, савлалтын үйл ажиллагаанд хяналтын тоолуур худалдан авах, суурилуулах, ашиглах нөхцөлийг хангах; Согтууруулах ундааны хяналтын автомат бүртгэлийн баримтыг хөтлөх, тоолуурын техникийн байдалд хяналт тавих үүрэг бүхий хариуцлагатай ажилтныг томилох;
•            Coгтууруулах ундааны хяналтын автомат бүртгэлийг нэвтрүүлэхтэй холбогдсон журмыг судлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
•            Бүртгэлийн үзүүлэлтүүд тогтоосон дээд хэмжээнээс хэтэрсэн зөрүү гарах, тоолуурын хэвийн ажиллагаа алдагдах, эвдэрч гэмтэх, түүнийг зөвшөөрөлгүйгээр аливаа хэлбэрээр оролдсон тухай бүр татварын байгууллагад яаралтай мэдэгдэх; Согтууруулах ундааны тоолуурыг цаг тухайд нь ээлжит баталгаажуулалт, засвар тохируулгад хамруулах.
Ес. Согтууруулах ундааны автомат бүртгэлийн журмыг зөрчсөн байгууллагад хүлээлгэх хариуцлага
9.1.      Энэ журмын шаардлагыг биелүүлээгүй, зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагуудад Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
9.2.      Согтууруулах ундааны автомат бүртгэлийн журмын үндсэн зөрчилд дараах зөрчлүүд хамрагдана.
•          Лацыг эвдэх, гэмтээх, авч хаях;
•          Тоолуурыг санаатайгаар гэмтээх;
•          Согтууруулах ундааны автомат бүртгэлийн үр дүнг гажуудуулах;
•          Бүртгэлийн шаардлагатай баримт, бичиггүй;
•          Бүртгэлийн үзүүлэлтүүдийн хооронд тогтоосон дээд хэмжээнээс хэтэрсэн зөрүү гарсан талаар Татварын албанд тухай бүр нь мэдэгдээгүй.
Арав. Согтууруулах ундааны автомат бүртгэлийн байдалд хяналт тавихад татварын албаны байцаагчдын эрх, үүрэг
10.1.  Татварын байгууллага, түүний байцаагчид дараах үүрэгтэй:
•         Согтууруулах ундааны автомат бүртгэлийн тоолуурын бүрэн бүтэн байдал, тэдгээрийн заавал хийгдэх төлөвлөгөөт техникийн үйлчилгээ, хэмжилзүйн ээлжит баталгаажуулалт хугацаанд нь хийж байгаад хяналт тавих;
•         Согтууруулах ундааны автомат бүртгэлийн тайлангийн хугацааны үр дүнд шинжилгээ, судалгаа хийх, түүнийг удирдлагад танилцуулах;
•         Согтууруулах ундааны хяналтын тоолуурын эвдрэлийн бүртгэлийг гаргаж засварт өгөх шаардлагатай байгаа талаар дүгнэлт гаргах;
•         энэ журмын талаарх мэдлэгийг байгууллагын холбогдох ажилтнуудаас шалгах;
•         Өгсөн зөвлөмж, зааварчилгааны хэрэгжилтэд хяналт тавих;
•         Хяналт тоолуур болон түүний холбогдох тоног төхөөрөмж, шугам хоолойг битүүмжлэн лацдах;
•         Согтууруулах ундааны бүртгэлд тогтоосон дээд хэмжээнээс хэтэрсэн хэлбэлзэл гарсан, голографан наалт, лац эвдэрсэн, гэмтсэн тохиолдолд 2 хоногийн дотор холбогдох акт бичиж, түүнийг тогтоосон журмын дагуу арга хэмжээ авахуулахаар харъяалагдах татварын албанд явуулах;
•          Согтууруулах ундааны автомат бүртгэлийн байдалд Татварын албаны онцгой албан татвар хариуцсан татварын улсын байцаагч өдөр тутмын хяналт тавина.
•          Согтууруулах ундааны хяналтын автомат болон анхан шатны бүртгэлийн хоорондын зөрүүг онцгой албан татварын сарын тайланг үндэслэн хяналт шалгалт хариуцсан татварын байцаагчид сард нэг удаа шалгана.
10.2.  Татварын алба, түүний байцаагчид дараах эрхтэй:
•         Албан ажлын болон албан томилолтын үнэмлэхээ үзүүлэн өдөр, шөнийн аль ч цагт согтууруулах ундаа үйлдвэрлэгч байгууллагын нутаг дэвсгэрт болон үйлдвэрлэл явуулж буй байранд ямар ч саадгүй нэвтрэн орох;
•         Байгууллагын удирдлага болон бусад ажилчдаас бичгээр болон амаар тайлбар тодорхойлолт авах, анхан шатны нягтлан бодох бүртгэл, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн хяналтын тоолуурын техникийн болон хэмжилзүйн холбогдолтой бичиг баримтыг шаардах;
•         Согтууруулах ундааны тоолуурын ашиглалтын талаар зөрчил илрүүлсэн тохиолдолд түүнийг арилгуулах талаар арга хэмжээ авах, энэ тухай удирдлагадаа мэдэгдэх;
•         Энэ журмыг зөрчсөн буруутай этгээдэд хариуцлага тооцох талаар байгууллагын удирдлагад санал тавих;
•         Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн хяналтын тоолуур болон анхан шатны үндсэн бүртгэл зөрж, үүний улмаас татварыг бүрэн ногдуулж төсөвт төлөөгүй бол Татварын ерөнхий хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх.

 

Согтууруулах ундааны үйлдвэрлэлд автомат хяналт
тавих түр журмын 1 дүгээр хавсралт
(зөвлөмжийн)
 

Өгөлтийн шугам хоолойг савлалтын автоматын дээрээс залгах тохиолдолд хяналтын тоолуурыг суурилуулах ерөнхий бүдүүвч

 

1-       Шүүлтүүр
2-       Хий ангижруулагч
3-       Түгжих хаалт
4-       Конусан шилжүүлэгч (төв өнцөг нь (18о)
5-       Тоолуурын анхдагч мэдрэгч
6-       Термометр
7-       Гидрохаалт (h(250 mm. Вакуум үүсэх нөхцөлд h(650 mm)
8-       Холбогч уян хоолой
9-       Спиртомер
10-   Савлах шугамын цахилгаан тэжээлийн хайрцаг
11-   Савлалтын автомат
12-   Бөглөгч автомат
13-   Ширхэглэн тоологч төхөөрөмж
14-   цахилгаан тэжээлийн кабель утас
15-   Зарцуулалт хэмжигчийн кабель утас
16-   Температур хэмжигчийн кабель утас
17-   Хатуулаг хэмжигчийн кабель утас
18-   Ширхэглэн тоологчийн кабель утас
19-   Хамгаалагч хайрцаг
20-   Тусгай тооцоологчийн блок
21-   Сүлжээний блок
22-   Тусгай тооцоологчийн сүлжээний модем
23-   Хамгаалагч хайрцаг
24-   Компьютер
25-   Компьютерийн сүлжээний модем
26-   Телефон утасны шугам
27-   Савлах шугамын конвейр

 

Согтууруулах ундааны үйлдвэрлэлд автомат хяналт тавих түр журмын 2 дугаар хавсралт
(зөвлөмжийн)
 
Өгөлтийн шугам хоолойг савлалтын автоматын доороос залгах тохиолдолд хяналтын тоолуурыг
суурилуулах ерөнхий бүдүүвч
 
1-    Шүүлтүүр
2-       Хий ангижруулагч
3-       Түгжих хаалт
4-       Конусан шилжүүлэгч (төв өнцөг нь < 18°)
5-       Тоолуурын анхдагч мэдрэгч
6-       Термометр
7-       Гидрохаалт (h>250 mm. Вакуум үүсэх нөхцөлд h>650 mm)
8-       Холбогч уян хоолой
9-       Спиртомер
10-   Савлах шугамын цахилгаан тэжээлийн хайрцаг
11-   Савлалтын автомат
12-   Бөглөгч автомат
13-   Ширхэглэн тоологч төхөөрөмж
14-   цахилгаан тэжээлийн кабель утас
15-   Зарцуулалт хэмжигчийн кабель утас
16-   Температур хэмжигчийн кабель утас
17-   Хатуулаг хэмжигчийн кабель утас
18-   Ширхэглэн тоологчийн кабель утас
19-   Хамгаалагч хайрцаг
20-   Тусгай тооцоологчийн блок
21-   Сүлжээний блок
22-   Тусгай тооцоологчийн сүлжээний модем
23-   Хамгаалагч хайрцаг
24-   Компьютер
25-   Компьютерийн сүлжээний модем
26-   Телефон утасны шугам
27-   Савлах шугамын конвейр

 

Согтууруулах ундааны үйлдвэрлэлд автомат хяналт тавих түр журмын 3 дугаар хавсралт
 
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АВТОМАТ БҮРТГЭЛИЙН ҮР ДҮНГ БҮРТГЭХ ЖУРНАЛ
 
Огноо
Ажил эхэлсэн цаг
Ажил дууссан цаг
Бүтээгдэхүүний нэр, савлалтын хэмжээ, хатуулаг
Эзэлхүүний хэмжигч
Ширхэглэн тоологч төхөөрөмж
Спиртийн үнэмлэхүй хатуулгийн хэмжээ
Агуулахад хүлээн авсан бүтээгдэхүүний эзэлхүүн
 
 
Заалт
Тоологдсон бүт-ний тоон хэмжээ
Заалт
Спиртийн эзэлхүүн
Савлалтын эхэнд
Савлалтын эцэст
/дал
Савлалтын эхэнд
Савлалтын эцэст
/шир. лонх
/дал/
Савлалтын эхэнд
Савлалтын эцэст
/дал/
/шир. лонх
/дал/
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бүртгэлийн дүнгийн зөрүү
Хэмжих хэрэгслээр гарсан хатуулаг
Хатуулгийн зөрүү
Бүртгэлийн үнэн зөв байдлын үнэлгээ
Тоо ширхэг
Тайлбар
ТУБ-ийн овог, нэр, гарын үсэг
Цехийн дарга /мастер/-ийн овог, нэр, гарын үсэг
Эзэлхүүн
Хатуулгаар
Ширхэг лонхоор
Ашигласан ОАТТ
Ашигласан Голограмм
%
%
%
%
%
17
18
19
20
21
22
23
24
25
26
27