Хэвлэх DOC Татаж авах
Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2009 оны
335 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫГ ТУРШИХ, БАТЛАХ ЖУРАМ
 
1.    Нийтлэг үндэслэл
 
1.1 Энэхүү  журмаар хэмжих хэрэгслийн загварыг турших  /цаашид “загварын туршилт” гэх/, батлах үйл ажиллагааны үндсэн шаардлагыг тогтооно.
 
1.2 Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 2-д заасан үйл ажиллагаанд ашиглах хэмжих хэрэгслийн загварыг туршилтанд хамруулна.
 
1.3  Загварын туршилт явуулах үйл ажиллагааны ерөнхий бүдүүвчийг Г хавсралтаар үзүүлэв.
 
2. Норматив ишлэл
 
OIML D19: 2004 – Загварын үнэлгээ ба загварын баталгаа
 
OIML D 2:1978- Хууль эрхийн хэмжилзүйн толь
 
3. Нэр томъёоны тодорхойлолт
 
3.1  Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.
 
3.1.1 “өөр үйлдвэрлэгч эсвэл хүсэлт гаргагчаас ирүүлсэн загвар” гэж
2 буюу түүнэс дээш хүсэлт гаргагчаас ирүүлсэн  ижил, төстэй байж болзошгүй боловч үйлдвэрлэгч нь өөр загваруудыг өөр загвар гэж үзэж тус тусад нь туршилтанд оруулна.
 
3.1.2 “гадаад байдлаар ялгарах хэмжих хэрэгслийн загвар” гэж
Нэг үйлдвэрлэгчийн хэмжих хэрэгслийн загварууд нь өнгө болон хэмжилзүйн бус үзүүлэлтээрээ өөр боловч гадаад байдал, эд анги, хэмжих хязгаарын хувьд ижил байх тохиолдолд  тэдгээрийг нэг загвар гэж үзнэ.
 
3.1.3 “олон хэмжих  хязгаартай загвар” гэж
Зөвхөн хэмжих хязгаараараа, эсвэл хуваарийн хуваагдлаараа ялгарах тухайн нэг үйлдвэрлэгчийн хэмжих хэрэгслийг нэг загварт тооцно. Энэ үед хэмжих хэрэгслийн алдаа нь зөвшөөрөгдөх мужид хадгалагдаж байна.
           
3.1.4 “өөр эд анги, материал, эсвэл үйлдвэрлэлийн иж бүрдэл бүхий загвар” гэж
Нэг үйлдвэрлэгчийн хэмжих хэрэгсэлд ашигласан биеэ даасан олон нийлүүлэгчээс авсан ижил эд анги, материал нь хэмжих хэрэгслийн хэмжилзүйн үзүүлэлтэд нөлөөлөхгүй бол нэг загвар гэж үзнэ.  Үүнтэй мөн адилаар хэмжих хэрэгслийн нэг загварын хийцэд үйлдвэрлэлийн өөр өөр иж бүрдэл ашигладаг бол загварыг нэг гэж үзнэ.
 
            3.1.5 “загварын бүрэн туршилт” гэж
Өмнө нь туршилтанд хамруулаагүй загварыг бүрэн туршилтад оруулна. Энд загварын хэмжилзүйн үзүүлэлт, техникийн шаардлагыг багтаасан  бүхий л асуудлыг нэг бүрчлэн авч үзнэ. Тухайн хэмжүүр нь хэд хэдэн хэмжих хэрэгслээс бүрдэж, хэмжилзүйн нэг утга гаргадаг бол бүрдэл хэсэг тус бүрийг бүрэн туршилтанд хамруулна. 
 
            3.1.6 “хэсэгчилсэн туршилт” гэж
Шинэ заагч төхөөрөмж нэмэгдэх зэргээр өмнө туршсан загварт оруулсан өөрчлөлт нь уг хэмжих хэрэгслийн зөвхөн нэг хэсэг үзүүлэлтэд нөлөөлөхөөр бол хэсэгчилсэн туршилт явуулж тэр загварын хязгаарлагдмал тооны үзүүлэлтийг туршина.
 
            3.1.7 “хязгаарлагдмал туршилт” гэж
Загварт өөрчлөлт оруулснаар загварын аль үзүүлэлтэд нөлөөлсөн болохыг тодорхойлох, өөр газар хийсэн загварын туршилтын үр дүнд итгэх байдлыг богино хугацаанд тогтоох зорилгоор хязгаарлагдмал туршилтыг явуулна. Энэ тохиолдолд загвартай холбоотой бүх асуудлыг өмнөх туршилтаар тогтоосон байна. 
           
            3.1.8 “загварын давтан туршилт”  гэж
Загвартай холбоотой чухал мэдээлэл, эсвэл түүний үнэлгээ мэдэгдэж байгаа болон хууль эрхийн хэмжилзүйн ажилтан, эсвэл хүсэлт гаргагч хүссэн тохиолдолд давтан туршилт хийнэ. Энэ тохиолдолд хэсэгчилсэн туршилтыг явуулах нь тохиромжтой байдаг.
 
4. Хүсэлт гаргах
 
4.1 Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэгч, түүний худалдааны төлөөлөгч, албан ёсны гэрээт борлуулагч, импортоор нийлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд /цаашид “хүсэлт гаргагч” гэх/ тухайн хэмжих хэрэгслийн загварыг туршилтад хамруулах хүсэлтээ энэ журмын А хавсралтад заасан өргөдлийн дагуу гаргаж, дараах материалыг монгол хэл дээр бүрдүүлэн, хэмжих хэрэгслийн загвар (3 хүртэл)-ын хамт Хэмжилзүйн төв байгууллагад ирүүлнэ. Үүнд:
- хэмжих хэрэгслийн техникийн баримт бичиг, түүний бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчим,   угсралтын  холбоотой технологийн заавар, зураг, бүдүүвч;
- хэмжих хэрэгсэлд хийх техник үйлчилгээ, суурилуулалт, ашиглалт, хадгалалт, засвар тохируулгын холбогдол бүхий гарын авлага, фото зургийг багтаасан хэрэглэгчид зориулсан баримт бичиг;
- үйлдвэрлэгчийн танилцуулга;
- тухай хэмжих хэрэгслийг олон улсын болон үндэсний хэмжилзүйн байгууллагын загварын туршилтад хамруулсан тухай үйлдвэрлэгчээс ирүүлсэн  хүчин төгөлдөр гэрчилгээ, загварын туршилтын үр дүн, протокол;
-програм хангамж (install), тоолуурын холболтын протокол (communication protocol), програм хангамжийн эх код (source code).
 
Энэхүү өргөдлийг Хэмжилзүйн төв байгууллагын сайтанд электрон хэлбэрээр бүрдүүлэх боломжтой.
 
4.2 Ирүүлсэн баримт, материалыг судалж үзсэний үндсэн дээр  хүсэлтийг хүлээж авч, туршилтыг эхлүүлэх эсэх, бусад байгууллага (гадаад орны)-д хийсэн загварын туршилтын үр дүнг хэрэглэх, хүлээн зөвшөөрөх тухай шийдвэр гаргана.
4.3 Хэрэглээний явцад хэмжилзүйн үзүүлэлтүүдэд нь өөрчлөлт ордоггүй энгийн зохион бүтээлттэй хэмжих хэрэгслийн загварт туршилт хийхгүй байж болно. Харин энэ төрлийн хэмжих хэрэгслийг анхдагч баталгаажуулалтад хамруулна.  Жишээ нь, шилэн термометр, архи, спиртийн ундааны шилэн хэмжүүр, лабораторийн шилэн хэмжүүр.
 
5. Хэмжих хэрэгслийн загварын туршилт
 
Хэмжих хэрэгслийн загварын туршилт дараах үе шатаас бүрдэнэ. Үүнд:
 
- ирүүлсэн баримт бичигтэй танилцах, судлах;
- туршилт явуулах хөтөлбөр боловсруулах, батлуулах;
- туршилт явуулах газрыг сонгох;
- загварын туршилт явуулах;
- туршилтын тайлан, дүгнэлт, зөвлөмж бичих, Хэмжилзүйн техникийн зөвлөлд хэлэлцүүлэх.
 
5.1 Загварын туршилт явуулах хүсэлтийг хүлээн авч, ирүүлсэн материалыг судалсны дараа Хэмжилзүйн асуудал хариуцсан нэгжийн дарга ажлын удирдамж, хөтөлбөрийг батлах бөгөөд энэ удирдамжаар  загварыг турших мэргэжлийн ажлын хэсэг томилно. Хөтөлбөрт энэ журмын 3.1.5-3.1.8-д заасан загварын туршилтын ангиллыг тусгана. 
 
5.2 Ажлын хэсэг хөтөлбөр, “Хэмжих хэрэгслийн загварыг турших гэрээ”-ний төслийг 2 хувь үйлдэн ажлын 3 өдөрт багтаан хүсэлт гаргасан байгууллагад хүргүүлнэ (Б хавсралт). Гэрээнд хэмжих хэрэгслийн  програм хангамжийн нууцлалыг хамгаалах, хадгалах, загвар нь батлагдсан хэмжих хэрэгслийг таних лого, таних тэмдэг хэрэглүүлэх талаар заалтыг нэмж тусгасан байна.
 
5.3 Хүсэлт гаргагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2 тал гарын үсэг зурж  баталгаажуулснаар загварын туршилтыг эхлүүлнэ.
 
5.4 Өмнө нь туршилтад орж байгаагүй,  орчин үеийн, шинэ, дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн хэмжих хэрэгслийн загварын туршилтыг хэмжилзүйн байгууллагад явуулах техникийн болон боловсон хүчний хувьд боломжгүй нөхцөлд  ижил статус бүхий засгийн газрын бусад байгууллага, бие даасан сорилт, туршилтын байгууллага эсвэл их дээд сургуулийн лаборатори, үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмж, мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчинг  ашиглан явуулж болно. Энэ тохиолдолд тухайн байгууллагад ашиглаж байгаа эталон тоног төхөөрөмж нь шалгалт тохируулгад хамрагдсан байна.
 
5.5 Загварын туршилтыг OIML  D 19 баримт бичгийн 4.5-д заасны дагуу явуулна. Үүнд тухайн хэмжих хэрэгслийн хэмжилзүйн болоод техникийн үзүүлэлтүүд, туршилт явуулах цэгийг тодорхойлох, Монгол орны нөхцөл, шаардлагад тохирч байгаа эсэх зэрэг асуудал багтана.  Програм хангамж бүхий хэмжих хэрэгслийн туршилтыг MNS OIML D31 стандартын дагуу гүйцэтгэнэ.
 
5.6 Загварын туршилт гүйцэтгэсний дараа ажлын хэсэг туршилтын тайлан,   загварын туршилттай холбоотой гарсан дүгнэлт, зөвлөмж бичнэ (В хавсралт).
 
5.6.1 Загварын туршилтын тайлан: Тайланд хэмжсэн хэмжилзүйн үзүүлэлт ба түүний эргэлзээ, туршсан хэмжих хэрэгсэл, төхөөрөмж, судалсан баримт бичиг, туршилтад оролцсон лаборатори, ажилтан, туршилтын товч хураангуй, ашигласан тусгай журам, стандарт, тоног төхөөрөмжийн талаар тусгана. Мөн тайлан нь орчны нөхцөл, цаг хугацааны өгөгдөл, эдгээр өгөгдлийн байршил зэргийг агуулж болно.
 
5.6.2 Загварын туршилттай холбоотой гарсан дүгнэлт, зөвлөмж: Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гарна. Дүгнэлт, зөвлөмжид дараах зүйлийг тусгасан байна. Үүнд:
 
- туршилтын нэгдсэн дүн;
- загварын тодорхойлолт;
- загварын баталгаа олгох, эсвэл туршилтанд тэнцээгүй бол энэ тухай нэмэлт үндэслэл;
- цаашид хийгдэх анхдагч болон ээлжит баталгаажуулалтад анхаарах асуудал;
- загварыг ашиглах хүрээ;
- суурилуулалт, хамгаалалт, дахин баталгаажуулахтай холбогдсон шаардлага;
- ажлын хэсгээс санал болгож буй загварын баталгааны хүчинтэй хугацаа.    
 
6. Шийдвэр гаргах
 
6.1 Загварын туршилт гүйцэтгэсэн ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг Хэмжилзүйн төв байгууллагын дэргэдэх Хэмжилзүйн  техникийн зөвлөлөөр хэлэлцэнэ.  
 
6.2 Хэмжилзүйн  техникийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн гаргасан Хэмжилзүйн төв байгууллагын даргын тушаал нь хэмжих хэрэгслийн загварыг баталж, улсын бүртгэлд авч, гэрчилгээ олгох эцсийн шийдвэр болно.
 
6.3 Загварын туршилттай холбогдон гарсан шийдвэрийг тайлан, дүгнэлт, зөвлөмжийн хамт хүсэлт гаргагчид ажлын 3 өдөрт багтаан хүргүүлнэ.
 
6.4 Загварын туршилтад тэнцсэн хэмжих хэрэгсэлд хэмжих хэрэгслийн жагсаалтын шифр, тухайн загварыг бүртгэж байгаа дэс дугаар, бүртгэсэн огноог багтаасан тэмдэглэгээ бүхий загварын туршилтын гэрчилгээ олгож, улсын бүртгэл (Д хавсралт)-д авна. 
 
6.5 Загварыг баталсан  гэрчилгээний хүчинтэй  хугацааг 5 хүртэлх  жилээр тогтооно.  Давтан туршилтаар тэнцсэн дараах төрлийн хэмжих хэрэгслийн загварыг баталсан гэрчилгээг хугацаагүй  олгож, хэмжил зүйн хяналтыг ээлжит баталгаажуулалтаар гүйцэтгэж  болно. Үүнд: 
 
6.5.1 автоцистерн;
6.5.2 шатахуун түгээгүүр;
6.5.3 жижиглэнгийн худалдааны электрон ба механик жин, авто пүү.
 
6.6 Туршилтаар тэнцээгүй тухай дүгнэлт гарсан тохиолдолд хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэх ба энэ мэдэгдэл дараах мэдээллийг агуулна. Үүнд:
 
- туршилтанд хамрагдсан хэмжих хэрэгслийн тухай бүрэн мэдээлэл;
- тэнцээгүй болохыг тогтоосон огноо;
- шаардлага хангаагүй үзүүлэлт, түүний утга, холбогдох хүлээн зөвшөөрөгдсөн утга, бусад нөхцөл.   
 
 Тайлбар : Загварын туршилтыг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан эхлүүлэх ба гэрчилгээг загварын туршилт дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид олгоно.
 
7.  Загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрөх
 
7.1 Худалдаан дахь саад тотгорыг хөнгөвчлөх, бизнесийг дэмжих, хэрэглэгч, хүсэлт гаргагчийн зүгээс гарах чирэгдэл, зардлыг багасгах  зорилгоор дараах тохиолдолд загварын туршилтын үр дүнг шууд хүлээн зөвшөөрнө. Үүнд:
 
- импортоор нийлүүлэх хэмжих хэрэгслийн загвар нь Олон улсын хууль эрхийн хэмжилзүйн байгууллага/OIML/-ын  гэрчилгээтэй;
 
- хэмжилзүйн төв байгууллагатай загварын туршилтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх талаар хоёр талт болон бүс нутаг, олон улсын хэлэлцээрт гарын үсэг зурсан гадаад орны хэмжилзүйн байгууллагаас олгосон загварын туршилтын гэрчилгээтэй.  
 
7.2 Хэмжилзүйн төв байгууллагатай дээрх хэлэлцээрт гарын үсэг зураагүй боловч Олон улсын жин хэмжүүрийн товчооны Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэн гадаад орны хэмжилзүйн байгууллагын загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрч болно. 
 
7.3 Загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрөх тухай саналыг холбогдох ажлын хэсэг гаргана. 
 
7.4 Загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрөх тухай ажлын хэсгийн саналыг Хэмжилзүйн техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэн энэхүү журмын 6.2-д заасны дагуу  шийдвэр гарна. Загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн хэмжих хэрэгслийг мөн журмын 6.4-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгэнэ.
 
8.  Хэмжих хэрэгслийн баталсан загварт
давтан туршилт хийх
 
8.1 Баталсан загварыг дараах тохиолдолд давтан туршина.Үүнд:
 
-үйлдвэрлэж байгаа буюу импортоор нийлүүлж байгаа хэмжих хэрэгслийн чанар байдлын талаар хэрэглэгчээс гаргасан гомдол, хяналтын байгууллагаас ирүүлсэн мэдээлэл;
- хэмжих хэрэгслийн хийц, загвар, үйлдвэрлэлийн технологийн горимд уг хэмжих хэрэгслийн хэмжилзүйн нормчлогдсон үзүүлэлтэд нөлөөлж болохуйц өөрчлөлт орсон.
 
8.2 Баталсан загварын давтан туршилт хийхэд энэ журмын 4-д заасан материалаас гадна хэрэглэгчээс гарсан гомдол, хяналтын байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, хэмжих хэрэгслийн хийц, загварт орсон өөрчлөлтийн тухай тайлбарыг ирүүлсэн байна.
 
8.3 Давтан туршилтыг энэ журмын 5 дугаар бүлэгт заасны дагуу явуулж, үр дүнг гаргана. 
 
9. Загварын туршилтын гэрчилгээг сунгах
 
9.1 Загварын туршилтын гэрчилгээ сунгах тухай хүсэлтийг хэмжил зүйн төв байгууллага, анх хүсэлт гаргагч, эсвэл тухайн хэмжих хэрэгслийг хэрэглэгч  буюу сонирхогч бусад тал гаргаж болно.
 
9.2 Хэрэв загварын туршилтын гэрчилгээний хугацаа дуусгавар болох үед 8.1-д заасан нөхцөл, байдал илрээгүй тохиолдолд  давтан туршилт явуулахгүйгээр гэрчилгээг сунгана. Гэрчилгээг 10 хүртэл жилээр сунгана.
 
9.3 Энэ журмын 6.1-6.3-д заасны дагуу загварын туршилтын гэрчилгээг сунгах тухай шийдвэр гарна.
 
9.4 Шинээр гэрчилгээ гаргаж байгаа тохиолдолд гэрчилгээний дугаар болон бусад мэдээлэл өмнөх гэрчилгээн дээр байсны адилаар үлдэж, харин огноо өөрчлөгдөнө. Энэ тохиолдолд тухайн хэмжих хэрэгслийн загварын улсын бүртгэлд өөрчлөлт орохгүй.  
 
10. Хэмжих хэрэгслийг улсын бүртгэлээс хасах
 
10.1 Хэмжилзүйн техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэсэн Хэмжилзүйн төв байгууллагын даргын шийдвэрээр дараах тохиолдолд хэмжих хэрэгслийн загварын туршилтын гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэлээс хасна. Үүнд:
- хэмжил зүйн төв байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, шаардлага болон хэрэглэгч болон  сонирхогч бусад талуудаас  санал, хүсэлт гарсан;
- хэмжих хэрэгслийг үйлдвэрлэгч, нийлүүлэгч, хэмжилзүйн ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрөл бүхий  аж ахуйн нэгж, байгууллага, хэрэглэгч энэ тухай хүсэлт, шаардлага ирүүлсэн.
11. Бусад
 
11.1 Хэмжилзүйн төв байгууллагын загварын туршилт хариуцсан ажилтан загварын туршилт, баталгаанд дараах эрх үүрэгтэйгээр оролцоно. Үүнд:
- ирүүлсэн материалтай танилцаж, холбогдох лаборатори, мэргэжлийн хүмүүст хүргэх;
- загварын туршилтын гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах;
- загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрөх талаар гарсан ажлын хэсгийн саналыг үндэслэн Хэмжилзүйн төв байгууллагын даргын шийдвэр гаргуулах;
- хэмжих хэрэгслийн улсын бүртгэлийг хөтлөх.
11.2 Хэмжих хэрэгсэл нь олон улс, үндэсний стандартад зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 
11.2.1         Хэмжих хэрэгслийн гадна талд үйлдвэрлэсэн огноо тод, гаргацтай бичигдсэн байх;
11.2.2         Хяналт, битүүмжлэлийн лац тавих, нууц код оруулах боломжтой байх;
11.2.3         Гаднаас нөлөө үзүүлэх, тохиргоо хийх боломжийг хаасан битүүмжлэлтэй байх;
11.2.4         Хэрэглэгчид таних боломж олгох зорилгоор хэмжил зүйн төв байгууллагаас олгох лого, таних тэмдгийг нүүрэн дээр байрлуулах.
 
---оОо---

А хавсралт
 
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ҮНДЭСНИЙ ТӨВД
 
Загварын туршилтын өргөдөл
 
Улаанбаатар 210351
Энхтайвны өргөн чөлөө 46А
Ш/Х 48
Tel: + 976 – 11 –  458349
Fax: + 976 – 11 – 458032
 
1.            Өргөдөл гаргагч:
 
Байгууллагын нэр:
 
Хаяг:
 
 
Харилцах хүний нэр:
 
Албан тушаал:
 
Утасны дугаар:
 
Факсын дугаар:
 
Электрон шуудан:
 
 
 
2.            Өргөдөл гаргах болсон шалтгаан (холбогдох нүхэнд “x” тэмдэг тавина уу)
 
Хэмжих хэрэгслийн загварыг туршилтанд хамруулах
 
Загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрүүлэх
 
Загварын туршилтын гэрчилгээ сунгах
 
Давтан туршилтанд хамруулах
 
Хэмжих хэрэгслийн туршилтын дүгнэлт авах
 
Зөвлөлгөө  авах
 
 
3.            Үйлдвэрлэгчийн:
 
Нэр:
 
Хаяг:
 
Харилцах хүний нэр:
 
 
Албан тушаал:
 
Утасны дугаар:
 
Факсын дугаар:
 
Электрон шуудан:
 
 
4.            Хэмжих хэрэгслийн:
 
Тодорхойлолт
 
 
 
 
Зориулалт
 
 
 
 
Загвар
 
 
 
 
5.            Аюулгүй ажиллагаа
Хэмжих хэрэгсэл нь үйлдвэрлэгч орны аюулгүй ажиллагааны стандартад нийцсэн тухай мэдэгдэл/гэрчилгээ байгаа эсэх
 
 
тийм
үгүй
 
Би “Хэмжих хэрэгслийн загварыг турших журам” болон хэмжих хэрэгслийн загварыг турших төлбөрийн хэмжээтэй танилцсан болно.
 
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Гарын үсэг
Огноо
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Овог, нэр
Албан тушаал
 
Хавсаргасан баримт бичиг, загвар
 
Хэмжих хэрэгслийн загвар
Хэмжих хэрэгслийн ажиллах зарчим, тохиргоо, угсралтын зааврыг  дэлгэрэнгүй тусгасан техникийн баримт бичиг, схем диаграмм
Хэмжих хэрэгслийн фото зураг, мөн суурилуулах,  ажиллагаанд бэлтгэх, засварлахтай холбоотой технологийн заавар (програм хангамж)
Үйлдвэрлэгчийн танилцуулга
Эрх бүхий  лабораторийн шалгалт тохируулга, эсвэл туршилтын үр дүн

Б хавсралт
БАТЛАВ.
БАТЛАВ.
СХЗГ-ын  дарга                                                                                                                         
 
 
 

 

ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫГ ТУРШИХ ГЭРЭЭ

¹
 
200… оны … сарын …. өдөр    
                                  
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйл, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн даргын 2009 оны … дугаар тушаалаар баталсан  “Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам”-ыг үндэслэн Стандартчилал, хэмжилзүйн газар /цаашид Гүйцэтгэгч гэх/-ийг төлөөлж …  /албан тушаал/ …., хүсэлт гаргагч аж ахуйн нэгж болохкомпани/цаашид Захиалагч гэх/-ыг төлөөлж  …  /албан тушаал/ …. нар …. загварын хэмжих хэрэгсэлд загварын  туршилт хийх зорилгоор  энэхүү гэрээг байгуулав.
 
1.Гүйцэтгэгч байгууллагын эрх, үүрэг
 
Хэмжих хэрэгслийн загварыг туршихад Гүйцэтгэгч байгууллага дараах эрх, үүрэгтэй оролцоно. Үүнд:
 
1.1 Загварыг турших үйл ажиллагааг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ажлын  21 хүртэл хоногт багтаан гүйцэтгэх;
1.2 Шаардлага хангаагүй, бүрэн бус материал ирүүлсэн Захиалагчийн хэмжих хэрэгслийн загварыг турших үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх;
1.3 Хэмжих хэрэгслийн загварыг тогтоосон дүрэм журам, стандарт, норматив техникийн баримт бичгийн дагуу хугацаанд нь турших;
1.4  Загварын туршилтын эцсийн дүгнэлт гарахаас өмнө Захиалагч болон сонирхогч бусад этгээдэд туршилтын үр дүнг урьдчилсан байдлаар мэдээлэхгүй байх;
1.5 Загварын туршилт явуулснаас хойш 6 сарын дотор хэрэглэгчийн зүгээс маргаан, санал, гомдол гараагүй тохиолдолд туршилтад хамрагдсан хэмжих хэрэгслийг Захиалагчид буцааж олгох;
1.6 Туршилтад ирүүлсэн хэмжих хэрэгсэл, тэдгээрийг үйлдвэрлэгч, техник үзүүлэлттэй холбоотой нууцыг чандлан хадгалах;
1.7  Загварын туршилтын талаар гарсан аливаа шийдвэрийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэргэжлийн хяналтын болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах бүх шатны байгууллагад мэдээлэх, мэдээллийн үнэн зөвийг хариуцах;
1.8 Хэмжих хэрэгслийн програм хангамжийн нууцлалыг хэрэглэгч, нийлүүлэгчээс хараат бусаар хадгалж, хэмжих хэрэгслийн хэмжил зүйн үзүүлэлтэд  програмаас хамаарсан өөрчлөлт орсон гэж үзсэн тохиолдолд хэрэглэгч, нийлүүлэгчийг байлцуулан нээж, хэрэглэх, дахин нууцлаж хадгалахд
1.9 Загвар нь батлагдсан хэмжих хэрэгслийг таних лого, таних тэмдгийг электрон хэлбэрээр захиалагч байгууллагад өгөх хэрэглүүлэх;
2. Захиалагч байгууллагын эрх, үүрэг
 
Хэмжих хэрэгслийн загварыг туршихад Захиалагч байгууллага дараах эрх үүрэгтэй оролцоно. Үүнд:
 
2.1 Хэмжих хэрэгслийн загварыг турших журмын 3.1.1-д заасан материалыг бүрдүүлэн  Гүйцэтгэгч байгууллагад хүргүүлэх;
2.2 Гүйцэтгэгчийн хүсэлтээр шаардлагатай гэж үзсэн нэмэлт материал, мэдээллийг тухай бүр гаргаж өгөх;
2.3  Гүйцэтгэгчийн хүсэлтээр туршилт болон хэмжих хэрэгслийг задлах, угсрах үйл ажиллагаанд биечлэн оролцох;
2.4 Загварын туршилт явуулах хөтөлбөртэй танилцаж, тохиролцсоны үндсэн дээр   ………. төгрөгийг туршилт эхлэхээс өмнө Төв төрийн сан банк, 900009002 тоот гүйцэтгэгчийн дансанд урьдчилан шилжүүлсэн байх;
2.5 Загвар нь батлагдсан хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад заавал хамруулах;
2.6 Туршилтад хамрагдсан хэмжих хэрэгслийн загварыг Гүйцэтгэгч байгууллагаас буцаан авах;
2.7 Туршилтанд хамрагдсан хэмжих хэрэгслийн хийц, загвар нь уг хэмжих хэрэгслийн хэмжилзүйн үзүүлэлтэд нөлөөлөхүйцээр өөрчлөгдсөн тухай бүр Захиалагч байгууллагад мэдэгдэж, давтан туршилтад хамруулах;
2.8 Хэмжих хэрэгслийн загвар нь батлагдсан тохиолдолд тухайн загварын нүүрэн талд лого, таних тэмдгийг байрлуулах, лого хэрэглэсний төлбөр . . . … төгрөгийг Төв төрийн сан банк, . . . . . . . . . . тоот гүйцэтгэгчийн дансанд шилжүүлсэн байх;
2.9 Загварын туршилтын гэрчилгээний хүчинтэй хугацаанд тогтмол хяналт тавих, гэрчилгээний хугацаа  дуусахаас 1.5 сарын өмнө  сунгуулах тухай хүсэлтээ Хэмжил зүйн төв байгууллагад ирүүлэх;
2.10 Загвар нь батлагдсан хэмжих хэрэгслийг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, зах зээлд хуурамч загвар нийлүүлэгдсэн тохиолдолд тухай бүр мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх.
 
3.Бусад зүйл
 
3.1 Цахилгаан, дулаан, механик, бат бөхийн туршилтын явцад эвдэрч, гэмтсэн загварыг  Хэмжилзүйн төв байгууллага хариуцахгүй.
3.2 Захиалагч болон хэрэглэгчийн  санал, гомдлоор загварын туршилтыг давтан хийх тохиолдолд холбогдон гарах зардлыг  буруутай эсвэл сонирхогч  этгээд бүрэн хариуцна.
3.3 Энэ гэрээ нь хоёр тал гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчинтэй.
3.4 Хэмжих хэрэгслийн загварыг туршихтай холбогдон гарах аливаа маргааныг  холбогдох  хууль , тогтоомжийн  дагуу шийдвэрлэнэ .
 
Гүйцэтгэгч байгууллагыг   төлөөлж:                                  
 
 
Захиалагч байгууллагыг  төлөөлж:
 
Гарын үсэг :
 
Гарын үсэг:
 
Албан тушаал         
 
Албан тушаал
Хэмжил зүйн хэлтсийн дарга                                      
                                                   
 
 
 
Ерөнхий  нягтлан  бодогч    
                                              
 
Ерөнхий нягтлан 
 
Утас: 262161, 261631
 
Утас:
 
 
 

В хавсралт
(Зөвлөмжийн)
 
 
ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫН ТУРШИЛТЫН ДҮГНЭЛТ
 
___________________________________________________________________-д
(туршилт хийх эрх бүхий байгууллагын нэр)
 
 
__________________________________________________________________аас
(аж ахуйн нэгж,, байгууллагын нэр)
 
___________________________________________________ -д үйлдвэрлэсэн
(үйлдвэрлэгч, нийлүүлэгч иргэдийн нэр )
 
_____________________________________________________________________
 
 
_____________________________________________________________________
(хэмжих хэрэгслийн нэр, тэмдэглэгээ, техникийн үзүүлэлт, зориулалт, туршилтад хамруулсан загварын тоо, үйлдвэрийн дугаар)
 
 
____________________________________________________________ - ын загварыг
 
 
(техникийн баримт бичиг)
 
_______________________________________________-ын хамт туршилтанд ирүүлэв.
 
 
Томилогдсон ____________________________________________________________
 
________________________________________________________________________
(ажлын хэсгийн бүрэлдэхүүн)
 
нар . . . . . . . . . . . . . . . . . . . . . . НТББ, стандарт, удирдамж, хөтөлбөрийн дагуу дараах үзүүлэлтүүдийг туршив.  Үүнд :
 
1. ________________________________________________________________
 
2. _______________________________________________________________
 
3. _______________________________________________________________
 
4. _______________________________________________________________
 
 
Туршилтын үр дүн (хэмжилзүйн үзүүлэлт ба түүний эргэлзээ):
 
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- --- --- --- --- --- --- --- --- ---
 
 
 
Ажлын хэсгийн:
 
Ахлагч:                                  ____________________________________________                                                                                                         /албан тушаал, овог нэр/
Гишүүд:                                  ____________________________________________
                                                 ____________________________________________                                                        ____________________________________________
                                 /албан тушаал, овог нэр/
 
 
Дүгнэлттэй танилцсан:
 -------------------------------------------------------------------------                           /хүсэлт гаргагч аж ахуйн нэгж,, байгууллгын төлөөлөгчийн албан тушаал, овог нэр/
 
 
 
 
…………………………………….
(огноо)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
Мэдэгдэл гаргах
1). Тайлан
2). Дүгнэлт   
Эхлэл
Хүсэлт гаргах
Шаардлага хангасан
Хүсэлт гаргагчтай холбоо тогтоох
Шаардлага хангасан
Тэнцсэн
Үгүй
                                   
 
Г хавсралт
Үгүй
Загварын туршилт явуулах үйл ажиллагааны ерөнхий бүдүүвч
1). Ажлын хэсэг томилох
2). Хөтөлбөр батлах
3). Гэрээ байгуулах
 
Туршилт явуулах
 
Үр дүнг гаргах
Тийм
Үгүй
 

 

Тийм
 

 

Тийм
Гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх
Хэмжилзүйн техникийн зөвлөлд хэлэлцүүлэх
 
Шийдвэр гаргах

 

 
Төгсөв.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

             
           

 
 
Д хавсралт
 
ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХҮСНЭГТ
 
 
¹
Хэмжих хэрэгслийг  загварын туршилтад оруулсан байгууллага
Үйлдвэрлэгч улс, үйлдвэр, компани
Хэмжих хэрэгслийн нэр, маяг, загвар
Хэмжилзүйн үзүүлэлт
Улсын бүртгэлд авсан
Төлбөр, гэрчилгээний хүчинтэй хугацаа
Гэрчилгээг хүлээн авсан хүний гарын үсэг
Үндэс-лэл
Он, сар, одөр
Гэрчилгээний дугаар
Бүртгэлийн дугаар
1
 
 
 
 
 
 
 
 
 
 
2
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
Төгсөв.
 
Төгсөв.