A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ГХ-ийн хохирогчид нөхөн төлбөр олгох)

2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 132

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213.6, 26.3 дахь хэсгүүдийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 143 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан нөхөн төлбөр олгох ажлын явц, дүнг хагас жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

З. Нөхөн төлбөр олгоход шаардагдах хөрөнгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ