A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 163

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (зарим аймгуудад хэрэгжүүлэх арга хэмжээний)

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Дундговь, Төв, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Булган, Хөвсгөл аймгуудад хэрэгжүүлэх зарим арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү тогтоолын хавсралтаар баталсан төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР