A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 317

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ(Уур амьсгалын)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 2011 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан "Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр"-ийн эхний үе шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Батлан хамгаалахын сайд Л.Болд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, салбар дундын ажлын уялдааг ханган, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ