A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 303

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ(Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг)

"Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай" Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн 6 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.5.9 дүгээр заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах Үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд даалгасугай.

3. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээнд болон нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлж ажиллах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2012 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгах, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн 6 дугаар сарын 12-ны өдөр тэмдэглэдэг "Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр"-өөр хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг иргэдэд мэдээлж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ