A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 339

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх)

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Иргэний хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 170 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД