A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 359

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Эрүүл хот,дүүрэг,сум, баг,ажлын байр,сургууль)

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.1.1.3-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. "Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд даалгасугай.

3. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгахын зэрэгцээ гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болгосугай.

4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн II улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА