A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 19

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 4, 5, 7, 11, 12, 13 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 39.7, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сургалтын төрийн сангийн дүрэм"-ийг 1 дүгээр, "Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар, "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам"-ыг 3 дугаар, "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам"-ыг 4 дүгээр, "Монгол Улсад эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалт"-ыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./Энэ тогтоолын 3-р хавсралтад 2013-3-7-ны 83, 2013-5-18-ны 181, 4-р хавсралтад 2013-7-6-ны 271-р тогтоолоор тус тус өөрчлөлт орсон. ЗГ-ын 2014-3-7-ны 71-р тогтоолоор 3, 5-р хавсралт, ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор 1, 2-р хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсон/

2. Их, дээд сургууль, коллежийн аттестатчиллыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний дотор дуусгах, аттестатчилалд хамрагдаагүй дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид магадлан итгэмжлэлийн үр дүнгээр суралцагчийн тэтгэлэг, зээл олгох арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

3. Сургалтын төрийн санд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж, энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт тус тус даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 201 дүгээр тогтоол, "Журам, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2001 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 195 дугаар тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.