A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ БАТЛАХ ТУХАЙ/Энэ тогтоолыг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ БАТЛАХ ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 26

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1."Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх арга замыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд хугацааны болон жил, жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нарийвчлан тусгаж байх нь зүйтэй гэж үзсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ