Хэвлэх DOC Татаж авах

/Энэ хавсралтыг 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

Монгол Улсын Их Хурлын 2010 оны

36 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

 

“ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ДУНД ХУГАЦААНЫ

ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ

ХОЛБОГДУУЛАН УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН

МЭДҮҮЛЭХ ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД

ШИЙДВЭРИЙН ТӨСЛИЙН ЖАГСААЛТ

 

Нэг.Шинээр батлах хуулийн төслийн жагсаалт:

 

1.Нийслэл хотын  татварын тухай хуулийн төсөл;

2.Хотыг дахин хөгжүүлэх /төлөвлөх/ тухай хуулийн төсөл;

3.Хог хаягдлыг хаях, ангилах, устгах, дахин ашиглах тухай хуулийн төсөл;

4.Орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төсөл;

5.Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төсөл;

6.Авто зогсоолын тухай хуулийн төсөл;

7.Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл.

 

Хоёр. Шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн жагсаалт:

 

1.Хот байгуулалтын тухай хууль;

2.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль;

3.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль;

4.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль;

5.Төсвийн тухай хууль;

6.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль;

7.Автотээврийн тухай хууль;

8.Барилгын тухай хууль;

9.Газрын тухай хууль;

10.Авто замын тухай хууль;

11.Захиргааны хариуцлагын тухай хууль;

12.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль;

13.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хууль;

14.Ойн тухай хууль;

15.Иргэний бүртгэлийн тухай хууль;

16.Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль;

17.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль;

18.Газрын төлбөрийн тухай хууль.

 

Гурав. Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл:

 

1.“Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

 

 

________ooOo_________”