Хэвлэх DOC Татаж авах
ҮХ-ны сайд, УМХГ-ын даргын 2003 оны 141/327
дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт
 
АЛТНЫ БАЯЖУУЛСАН ҮЙЛДВЭРИЙН МЕТАЛЛ АВАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ ХЯНАЛТЫН СОРЬЦЛОЛТЫН АЖЛЫН ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1.Алтны баяжуулах үйлдвэрийн алдагдлыг тогтоох хяналтын сорьцлолтын ажлын журмын зорилго нь алтны ордын нөөцийг зүй зохистой иж бүрэн ашиглах, хаягдал бохирдлыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байлгах, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд оршино.
1.2.Алтны үйлдвэрийн баяжуулалтыг технологийн үндсэн ба туслах шат дамжлагуудын ашиглалтын үеийн хаягдлын хэмжээнд хяналт тавихад энэхүү журмыг мөрдөж ажиллана.
1.3.Алтны үйлдвэр нь  ашиглаж  буй ордынхоо уул-геологийн нөхцөлтэй уялдуулан ашиглалтын  үеийн хаягдал бохирдолт, баяжуулалтын үеийн металлын балансыг тодорхойлж, технологийн хаягдлыг тогтоон уулын ажлын төлөвлөгөө, тайландаа тусгасан байна.
 

Хоёр. Хяналтын сорьцлолтын төрөл

 
2.1.Алтны баяжуулалтын үйлдвэр нь хайгуулын үед тогтоосон баяжуулалтын технологийн оновчтой схемийн дагуу техник, тоног төхөөрөмжийн сонголтыг хийж технологийн үндсэн үзүүлэлтийг  тодорхойлох дотоод хяналт (дотоод хяналтыг сорьцлолт)-ыг сар бүр хийнэ.
2.2.Дотоод хяналтын сорьцлолтыг хийх комиссыг тухайн байгууллагын удирдлагын тушаалаар томилон ажиллуулах ба шинжилгээний аргачлал, стандартыг мөрдөж ажиллана.
2.3.Стандарт, хэмжил зүйн байгууллагаас итгэмжлэл авсан лаборатори нь алтны баяжуулах үйлдвэрийн алдагдал хаягдлыг тогтоох хөндлөнгийн хяналтын сорьцлолтыг мэргэжлийн хяналтын байгууллагаас баталсан графикийн дагуу хийж гүйцэтгэнэ.
 
Гурав.Хяналтын сорьцлолт хийхэд
тавигдах нөхцөлүүд
 
 3.1. Сорьцлолт  хийхийн өмнө бутлуур, тээрэм, скруббер, шлюз, тунаах машин, сэгсрэх ширээ, сепаратор зэрэг баяжуулалтын үндсэн ба туслах тоног төхөөрөмжүүдийг урьдчилан цэвэрлэж сорьцлолтонд бэлтгэн шлюзны налуу, усны даралт, температурын хэмжээ, хатуу шингэний харьцааг тогтоож технологийн горимыг баримталж ажиллана.
3.2.Хөндлөнгийн хяналтын сорьцлолт хийх графикийг улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр тогтоон гаргах ба сорьцлолтыг дараах тохиолдолд хийж гүйцэтгэнэ. Үүнд:
а/уурхайг шинээр нээж ажиллуулах үед суурилуулсан тоног төхөөрөмжийн алдагдал хаягдлыг тогтоох;
б/баяжуулах төхөөрөмжийн хэв загвар, ажиллах зарчим, технологийн горимыг өөрчилсөн үед металл авалтын хэмжээг тогтоох;
в/ашиглалтын явцад алтны агуулга, ширхгийн бүтэц өөрчлөгдөх;
г/энэхүү журмын 3.2-ын а, б, в-д зааснаас бусад тохиолдолд алтны баяжуулах үйлдвэрийн технологийн алдагдал  хаягдлыг шалгах хяналтын сорьцлолтыг 3 жилд нэгээс доошгүй удаа хийнэ.
3.3.Алтны баяжуулах үйлдвэр хяналтын сорьцлолт хийж байгаа шинжилгээний байгууллагын ажилтнуудыг ажлын нөхцөл (баяжуулах төхөөрөмжийг хэвийн ажиллагаатай байлгах, шинжилгээний багаж төхөөрөмжийг ус, цахилгаанаар хангах, дээж авах, боловсруулах байрыг бэлтгэх гэх мэт)-өөр хангана.
3.4.Хяналтын сорьцлолтын ажлыг хийж гүйцэтгэхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мөрдөгдөж буй дүрэм, журмыг баримтлан ажиллана.
3.5. Алтны үйлдвэрийн баяжуулалтын асуудал хариуцсан ажилтан хяналтын сорьцлолтын явцад хяналт тавьж, тогтоосон алдагдал хаягдлын урьдчилсан болон эцсийн үр дүнг хүлээн зөвшөөсөн тухай акт үйлдэнэ.
 

Дөрөв. Хяналтын сорьцлолт хийх

аргачлал, тайлан, үр дүн

 
4.1. Алтны баяжуулах үйлдвэрийн технологийн алдагдал хаягдлыг тогтоох хяналтын сорьцлолтын дээж авах, боловсруулах, технологийн үзүүлэлтүүдийг тодорхойлохдоо шинжилгээний аргачлал, стандартыг мөрдөж ажиллана.
4.2.Хөндлөнгийн хяналтын сорьцлолтыг эрх бүхий шинжилгээний лаборатори нь алтны баяжуулах үйлдвэртэй байгуулсан аж ахуйн гэрээний үндсэн дээр гүйцэтгэх ба сорьцлолтын үр дүнг хүснэгт 1 ба 2-оор гаргаж хяналтын ажил хийсэн тухай тайлбар бичгийн хамт сорьцлолт хийснээс хойш 30 хоногийн дотор мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлнэ.
4.3.Мэргэжлийн хяналтын байгууллага нь сорьцлолтын ажлын тайланг үндэслэн тухайн үйлдвэрийн алдагдал хаягдлыг багасгах, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хууль тогтоомжид заагдсан арга хэмжээ авна.
 

Тав. Эрх бүхий шинжилгээний лабораторийн

хүлээх үүрэг

 
5.1. Алтны баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөө, сорьцлолтын ажлын тайлан бусад материалыг өөр бусад этгээдэд ашиглуулахыг хориглоно.
5.2.Шинжилгээний лаборатори, алтны үйлдвэрийн хяналтын сорьцлолтыг хийж гүйцэтгэхэд дагаж мөрдөх журам, шинжилгээний аргачлал, стандартыг зөрчвөл холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
5.3.Сорьцлолтын ажлын гэрээ, ажлын чанар, үр дүнгийн тайлангийн талаар маргаантай асуудлыг улсын мэргэжлийн хяналтын болон шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
 

Зургаа. Алтны үйлдвэрийн үйл ажиллагаанд

түвшин тогтоох

 
6.1. Алтны баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд 3 жилд нэг удаа түвшин тогтоох шалгалтыг хийнэ.
6.2. Түвшин тогтоох ажлын хэсгийг уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргаан төв байгууллагаас  томилон ажиллуулна.
 
 
 
ссс
 
Хүснэгт ¹1
 

ХЯНАЛТЫН СОРЬЦЛОЛТЫН НЭГДСЭН ДҮН

 

 

¹
Алтны уурхайг эзэмшигч компанийн нэр, уурхайн байршил (аймаг, сумын нэр), уурхайн нэр
 
Үзүүлэлтүүд
 
1
Баяжуулалтын үндсэн тоног төхөөрөмжийн марк, техникийн бичиг баримтын дугаар (патентийн дугаар)
 
2
Төлөөлөх дээжний хэмжээ, мян.м3
 
3
Олборлосон алт, гр
 
4
Дээж авсан хугацаа, он, сар, өдөр, цаг
 
5
 
Хаягдлуудаас авсан дээжний хэмжээ. Мян.м3
 
 
Үүнээс:
I (Эфиль)
II (Бул чулуу)
III (Гүйцээх)
6
Хаягдсан алт. Гр.
 
Нийт
 
Дээжинд
Үүнээс:
I (Эфиль)
 
Нийт
Дээжинд
II (Бул чулуу)
Нийт
Дээжинд
III (Гүйцээх)
Нийт
Дээжинд
7
Металл авалт, %
 
 
 
 
ссс
 
Хүснэгт ¹2

 

АЛТНЫ ШИРХЭГЛЭЛИЙН БҮТЭЦ

 

 

Ширхэглэлийн ангилал. Мм
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хайгуулаар тогтоосон олборлох алтны хэмжээ, гр
Хайгуулаар тогтоосон олборлох алтны ширхэглэл, %
 
Сорьцлолтын үед олборлосон болон хаягдаөлууд дахь алт (гр), үүнээс
 
 
 
Олборлосон алт
 
 
 
 
 
I хаягдал (Эфиль)
II хаягдал  (галь, бул чулуу)
III хаягдал
(гүйцээн баяжуулалт)
+3.0
 
 
 
 
 
 
-3.0+1.25
 
 
 
 
 
 
-1.25+0.56
 
 
 
 
 
 
+0.56+0.28
 
 
 
 
 
 
-0.28+0.14
 
 
 
 
 
 
-0.14
 
 
 
 
 
 
Бүгд
 
 
 
 
 
 
 
 
 
ссс