Хэвлэх DOC Татаж авах
Оюуны өмчийн газрын даргын 2011 оны 65 тоот
тушаалын хавсралт
 
 
ОЮУНЫ ӨМЧИЙН БҮТЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ТОГТООХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Оюуны өмчийн газраас Патентийн тухай хуулийн 26.1.12, Барааны тэмдэг, газар   зүйн   заалтын   тухай   хуулийн   29.1.14,   Зохиогчийн   эрх   болон  түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26.1.8-д заагдсан чиг үүрэг буюу шинэ бүтээл, бүтээгдэхүүний   загвар,   ашигтай   загварын   үнэлгээг   зохиогчийн   хүсэлтээр, барааны тэмдэг, газарзүйн заалтын үнэлгээг эзэмшигч, хэрэглэгчийн хүсэлтээр баталгаажуулах, зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн бүтээлийн үнэлгээ тогтоох,   баталгаажуулах  үйл  ажиллагаа  явуулахад  энэхүү  журмыг
мөрдлөг болгоно.
1.2. Үнэлгээ тогтоох, баталгаажуулахад Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын   тухай   хуулийн   4.1-д   заасан   төрийн   үйлчилгээг   жигд,   чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана.   
 
1.3. Үнэлгээ тогтоох, баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг    хянан    шийдвэрлэх    тухай,    Иргэдээс    төрийн    байгууллага,    албан
тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, Төрийн албан ёсны хэлний тухай хуулиудын холбогдох заалтуудыг удирдлага болгоно 1.4. Үнэлгээ тогтоолгох, баталгаажуулах талаар ирүүлсэн хүсэлтийг 30 хоногийн
дотор шийдвэрлэж хариу өгнө.
 
Хоёр. Үнэлгээ тогтоох, баталгаажуулах
 
2.1.  Үнэлгээ тогтоох болон баталгаажуулах үйл ажиллагааг Оюуны өмчийн газрын даргын тушаалаар томилогдсон комисс явуулна. Комиссийн гишүүдэд олгох   урамшууллын   хэмжээг   Оюуны   өмчийн   газрын   даргын   тушаалаар тогтооно.
 
2.2. Комисс нь оюуны бүтээлийн үнэлгээ тогтоолгох, баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ Оюуны  өмчийн газрын  хэлтсийн дарга,  шинжээч, мэргэжилтнүүд болон холбогдох салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн таваас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
 
2.3. Комисс хуралдаанаараа асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэр гаргана.
 
2.4. Барааны  тэмдэг,   газарзүйн   заалтын  үнэлгээг  баталгаажуулахын  тулд хүсэлт гаргагч тухайн барааны тэмдэг, газарзүйн заалтыг Оюуны өмчийн газарт бүртгүүлж, эзэмших онцгой эрхээ баталгаажуулсан байна.
2.5. Барааны тэмдэг нь нийтэд түгээмэл болсныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гарсан тохиолдолд заавал бүртгэгдсэн байхыг шаардахгүйгээр үнэлгээг баталгаажуулж болно.
2.6. Бүртгэгдээгүй барааны тэмдгийн үнэлгээг баталгаажуулах хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлыг Оюуны өмчийн газрын даргын тушаалаар томилогдсон Комисс шийдвэрлэнэ.
2.7.Бүтээл нь нийтийн хүртээл болсон буюу үйлдвэрлэлд нэвтэрсэн эсэхээс үл хамаарч үнэлэгдэх болон үнэлгээ нь баталгаажих боломжтой.
2.8. Үнэлгээ  тогтоолгох  болон  баталгаажуулах  хүсэлт  гаргагч нь дараах материалыг бүрдүүлнэ.
2.8.1.Хүсэлт гаргагч өөрийн үнэлгээ болон үнэлгээний үндэслэл, хэрэглэсэн аргачлалыг дурдсан байна.
2.8.2. Патент, гэрчилгээний баталгаажсан хуулбар,
2.8.3. Холбогдох тооцоо, эдийн засгийн үзүүлэлтүүд,
2.8.4.  Шаардлагатай бол холбогдох бусад баримт.
2.8.5.  Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхэд хамаарах бүтээлийн үнэлгээг тогтоолгох болон баталгаажуулахыг хүссэн зохиогч, эсвэл эрх эзэмшигч тухайн бүтээлийг биет байдлаар ирүүлсэн байх шаардлагатай. Биет байдлаар нь ирүүлэх боломжгүй бол бүтээлийг илэрхийлж чадахуйц хэлбэрт оруулан материалыг ирүүлнэ. Мөн тухайн бүтээлийн байрлаж буй газар, эх сурвалжийг заасан байна.
2.9. Комиссын гишүүдийн  80-аас доошгүй  хувийн ирцтэйгээр зөвлөлдөж шийдвэр гаргана.
2.10. Үнэлгээ тогтоох болон баталгаажуулахад дараах зүйлүүдийг харгалзан үзнэ.
 
2.10.1. Патент, гэрчилгээний хүчинтэй байх хугацаа,
2.10.2. Эдийн засгийн үзүүлэлт, хэмнэлт, үр ашиг, орлого, зардал,
2.10.3. Үнэлгээний зүйлийг бүтээхэд гаргасан оюуны болон бусад зардал,
2.10.4. Одоо ашиглагдаж байгаа байдал.
2.11.   Үнэлгээ тогтоох болон баталгаажуулахад дараах аргачлалуудыг ашиглаж болно.
2.11.1. Өртгийн үнэлгээг тодорхойлох аргачлал,
2.11.2. Эдийн засгийн үнэ цэнийг тодорхойлох аргачлал,
2.11.3. Зах зээлийн үнэ цэнийг тодорхойлох аргачлал.
2.12.   Комиссоос дараах шийдвэрийг аль нэгийг гаргана.
2.12.1. Үнэлгээг тогтоосон, баталгаажуулсан.
2.12.2. Үнэлгээг дахин нягтлуулахаар буцаах.
2.12.3. Үнэлгээ тогтоох, баталгаажуулахаас татгалзах.
2.13.   Үнэлгээ тогтоосон болон баталгаажуулсан тохиолдолд хүсэлт гаргагч нь
тогтоосон хэмжээгээр үйлчилгээний хөлс төлнө.
2.15. Энэ журмын дагуу тогтоогдсон болон баталгаажсан үнэлгээг талууд эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
 
 
 
------оооо----