A

A

A

Бүлэг: 1979

/АМГТГ-ын даргын 2019 оны А/29 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН ХАЙГУУЛЫН АЖЛЫН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАНГИЙН АГУУЛГА, ТҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дугаар 414 Улаанбаатар хот

“Ашигт малтмалын тухай хууль”-ийн 48 дугаар зүйлийн 48,3, 48.4, “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Захиргааны зөвлөлийн 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. “Ашигт малтмалын ордын хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн агуулга, түүнд тавих шаардлага”-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын 1998 оны 157 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

Гурав. Энэ тушаалаар баталсан шаардлагыг хангасан тайланг хүлээн авч, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхийг Геологи, Судалгааны хэлтэс /У.Борчулуун/-т даалгасугай.

Дөрөв. Ашигт малтмалын ордын хайгуулын ажлын үр дүнгийн тайланг тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд нууцлан хадгалж эрх бүхий байгууллага, албан тушаалтны шаардлага, түүнчлэн улсын статистикийн нэгдсэн тайлан мэдээ гаргах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөс бусад тохиолдолд хөндлөнгийн этгээдэд ашиглуулахгүй байхыг Геологи, судалгааны хэлтэс /У.Борчулуун/-т үүрэг болгосугай.

ДАРГА Д. БАТХУЯГ