Хэвлэх DOC Татаж авах
АМХЭГ-ын даргын 2001 оны 133
дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
 
ТӨРИЙН НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ОРСОН 1:100000-НЫ МАСШТАБЫН БАЙР ЗҮЙН ЗУРАГТАЙ ХАРЬЦАХ БОЛОН ТАНИЛЦАХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, АЖИЛЛАГСДАД ҮЙЛЧЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 213 дугаар зарлигийн дагуу Монгол Улсын төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглахад энэ журмын гол зорилго оршино. 
 
Хоёр. Үйлчлүүлэгч зурагтай харьцах
 
2.1. Үйлчлүүлэгч нууцын зэрэглэлтэй зурагтай танилцахдаа биеийн байцаалт болон бичиг баримтыг бүртгүүлж үйлчлүүлнэ.
2.2. Нууцын зэрэглэлтэй зурагтай харьцахдаа 1 үйлчлүүлэгч 1 удаа 5-аас дээшгүй зургийг 15 минутад үзнэ.
2.3. Нууцын зэрэглэлтэй зурагтай харьцахдаа зураг дээр ямар нэг тэмдэглэгээ хийхийг хатуу хориглоно.
2.4. Нууцын өрөөнд цүнх болон гадуур хувцастай орохыг хориглоно. Зөвхөн үзэг, харандаа, цаастай орно.
2.5. Нууцын өрөөнөөс өөр өрөөнд нууцын зэрэглэлтэй зургийг дамжуулан үзэхийг хориглоно.
2.6. Үйлчлүүлэгч нууцын зэрэглэлтэй зурагтай танилцах үедээ өрөөнөөс гарах буюу бусдад саад болохыг хориглоно.
2.7. Нууцын өрөөнд нэг ээлжинд 3 хүртэлх этгээд үйлчлүүлнэ.
 
Гурав. Ажиллагсад зурагтай харьцах
 
3.1. АМХЭГ-ын нууцын зэрэглэлтэй зурагтай  харьцах зөвшөөрөлтэй мэргэжилтнүүд нууцын зэрэглэлтэй зурагтай харьцахдаа үйлчилгээний өдрөөс бусад өдөр зурагтай танилцана.
3.2. Нууцын зэрэглэлтэй зурагтай харьцдаг мэргэжилтнүүд нууцын эрхлэгчид бүртгүүлж зураг авна.
3.3. Байр зүйн зургийг үрэгдүүлэх, бусдад дамжуулах, гэмтээх, хуулбарлах өрөөнөөс авч гарахыг хатуу хориглоно.
3.4. Байр зүйн зураг дээрх тэмдэглэгээг зөвхөн зураг зүйн мэргэжилтнүүд хийнэ.
3.5. ГУУКА-ны Зураг зүйн багийн мэргэжилтнүүд ажлын шаардлагатай зургаа нууцын эрхлэгчид бүртгүүлж, ажил тарахаас 15 минутын өмнө буцааж хүлээлгэж өгнө.
3.6. АМХЭГ-ын ажиллагсад нь үйлчлүүлэгчдэд зураг үзүүлэхийг хатуу хориглоно.
3.7. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд нууцын зэрэглэлтэй зургийг АМХЭГ-ын дарга болон ГУУКА-ны даргын цохолтоор эрх бүхий хүмүүст үзүүлнэ.
3.8. Энэхүү журмыг зөрчсөн ажиллагсад болон үйлчлүүлэгчдэд зураг зүйн бүртгэлтэй танилцах үйлчилгээг хийхгүй болон холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
                                                                   ---о0о---