Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
Хууль зүйн сайдын 2000 оны 175 дугаар
тушаалын хавсралт
 
ГЭРЭЭГЭЭР ТҮР АЖИЛТАН АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Энэ журмын зорилт нь иргэний паспортыг үнэмлэхээр солих болон казах иргэдийн харъяатын асуудал зэрэг төр, засгийн бодлого, шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэхэд оршино.
2.Гэрээгээр түр ажилтан авч ажиллуулахад энэхүү журмыг мөрдөнө.
З.Гэрээгээр түр ажилтан авч ажиллуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4, Хөдөлмөрийн хуулийн 3 дугаар зүйлийн 1 хэсгийн 3 дахь заалт, 21, 23, 24 дүгээр зүйлийг үндэслэн байгууллагын төсвийн хүрээнд гэрээ хийнэ.
Хоёр.Гэрээгээр түр ажиллах ажилтанд тавигдах шаардлага
4.Гэрээгээр түр ажиллах иргэн дараахь шаардлагыг хангасан байна.
Үүнд:           
а/тухайн албан тушаалыг эрхлэх, ур чадвар, боловсрол, мэргэшлийн зохих бэлтгэл, туршлагатай байх;
б/төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг биелүүлэх, хүмүүжлийн төлөвшилттэй байх;
в/эрүүл мэндийн хувьд ажил эрхлэх боломжтой байх;
г/төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан бусад шаардлагыг хангасан байх.
Гурав.Ажил олгогчийн эрх, үүрэг
5.Ажил олгогч дараахь эрх эдэлнэ. Үүнд:
а/түр ажилтанд ажил үүрэг биелүүлэх шаардлагыг үндсэн ажилтны нэгэн адил тавьж, ажлын үр дүнг тооцож дүгнэх;
б/ түр ажилтан ажиллах хугацаандаа идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй сайн ажилласан тохиолдолд шагнаж, урамшуулах;
в/ түр ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод буюу гэрээнд заасан үүргийг хариуцлагагүй биелүүлсэн, хөдөлмөрийн сахилга, байгууллагын дотоод журмыг зөрчсөн, эрхэлсэн ажилдаа идэвхи санаачлагагүй хандсан бол хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл болон түүнчлэн гэрээнд заасан бусад үндэслэлээр гэрээг хугацааны өмнө цуцлах эрхтэй.
6.Ажил олгогч дараахь үүрэг хүлээнэ. Үүнд:
а/гэрээгээр ажиллаж буй ажилтанг албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөл боломжоор хангах;
б/хөдөлмөрийн хэмжээнд тохирсон цалин хөлс олгох;
в/түр ажилтанд ахуй амьдралын гачигдал тохиолдсон үед нь үндсэн ажилтны адил "Хөдөлмөрийн дотоод журам"-д заасан нөхцөлөөр туслах;

г/гэрээгээр түр ажиллагсадыг байгууллагын "Хамтын гэрээ"-ний заалтад хамааруулах.
Дөрөв.Түр ажилтны эрх, үүрэг
7.Түр ажилтан дараахь үүрэг хүлээнэ. Үүнд:
а/холбогдох хууль тогтоомж, "Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам" болон гэрээгээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх;
б/эрхэлсэн ажилдаа хариуцлага, санаачлагатай хандаж, үр бүтээлтэй ажиллахын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллах;
в/байгууллагын удирдлагаас .болон зохих шатны албан тушаалтнаас өгөгдсөн үүрэг, даалгаварт хүндэтгэлтэй хандаж, хугацаанд нь биелүүлэх, аливаа хууль бус үйлдэлд зарчимтай, шударга хандах;
г/хариуцсан тоног төхөөрөмж, техник хэрэгслэлийг зөвхөн ажлын чиглэлээр үр бүтээлтэй, гамтай эзэмших;
д/ажлын байрны тодорхойлолт болон гэрээнд заасан албан тушаалын бүрэн эрхийг томилогдсон өдрөөсөө хэрэгжүүлэх.
8.Түр ажилтан дараахь эрх эдэлнэ. Үүнд:
а/илүү буюу шөнийн цагаар, баяр ёслолын өдрүүдэд ажилласан тохиолдолд нэмэгдэл хөлс авах;
б/Байгууллагын хөдөлмөрийн. дотоод журам" болон "Хамтын гэрээ"-нд заасан баталгаагаар хангагдах;
Тав.Түр ажилтанг томилох, цалин олгох, гэрээ байгуулах, цуцлах
9.Байгууллага тухайн жилийн батлагдсан орон тоо, төсөв, цалингийн сандаа багтаан ажлын зайлшгүй хэрэгцээ, шаардлагаар түр ажилтанг авч ажиллуулах хяналтын орон тоог Хууль зүйн сайдаар батлуулна.
10.Түр ажилтанг өргөдөл, хүсэлтийн үндсэн дээр ажилд авахаар судалгааг хийж, холбогдох материалыг бүрдүүлэн боловсон хүчнийг ажилд авах нийтлэг журмын дагуу томилж, чөлөөлнө.
11 Томилсон өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин олгоно.
12.Түр ажилтанг гэрээ дууссан өдрөөс нь чөлөөлөх бөгөөд шаардлагатай гэж үзвэл гэрээг Төрийн албаны тухай хуульд заасан хугацаагаар сунган ажиллуулж болно.
13.Гэрээнд заасан үүргээ хариуцлагатай биелүүлж онцгой, үр бүтээлтэй ажилласан түр ажилтанд байгууллагын захиргаа ажлаас халагдсаны тэтгэмжийг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн олгож болно.
 
 
------оОо------
Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих