Хэвлэх DOC Татаж авах
Төмөр замын Хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 12 сарын 12 өдрийн
 103 дугаар тушаалын хавсралт
 
ХАТУУ ТООЦООТ БАГАЖ, ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАХ БОЛОН ХҮЛЭЭЛЦЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.   Төмөр замд ашиглах хатуу тооцоот багаж, хэрэгслийг /цаашид "хатуу тооцоот багаж" гэх/   ашиглах, хүлээлцэх болон үйлдвэрлэх, хадгалах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.   Төмөр замын салбарт мөрдөж буй аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, технологийг зөрчин суурь бүтэц ба хөдлөх бүрэлдхүүний ашиглалт, засвар, тээвэрлэлтийн   үйл   ажиллагаанд   холбогдолгүй   үйлдэлд   ашиглахад   галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой аюул, хохирол учруулж болох багаж, хэрэгслийг "хатуу тооцоот багаж" гэж ойлгоно.
1.3.   Энэхүү журмыг Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төмөр замын   байгууллага,   нийтийн   болон   дагнасан   хэрэглээний   зам,   талбай эзэмшигч, суурь бүтэц болон салбар зам барьж байгуулах, засварлах эрх бүхий зтгэзд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дагаж мөрдөнө.
1.4.   Энэхүү  журмыг  зөрчсөн  этгээдэд  зөрчлийн   шинж байдал,   учруулсан  хор уршгийг харгалзан хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
 
Хоёр. Хатуу тооцоот багажны төрөл
2,1. Төмөр замын хатуу тооцоот багаж дараахь төрлүүдтэй байна:
-         Хөдлөх бүрэлдэхүүний дугуй дор ивэх ивүүр /цаашид ивүүр гэх/
-         Хөдлөх бүрэлдэхүүний дугуй дор тавьж замд оруулах мэлхийвч /цаашид мэлхийвч гэх/
-         Хөдлөх бүрзлдэхүүний дугуй дор тавьж замд оруулах дов /цаашид "дов" гэх/
-         Зам  засварын ажилд ашиглах   амтай  ба  амгүй  тусгай  түлхүүр /цаашид"түлхүүр гэх/
-         Замын хадаас суталагч ацат царил /цаашид царил гэх/
Цахилгаан шилжүүлэгчтзй  сумын  шилжүүлпийг гараар шилжүүлэн эргүүлэгч /цаашид "сум шилжүүлэх түлхүүр" гэх/    
2.2    Хатуу тооцоот багажийг зохих журам, зааварт заасан дагуу зориулалтын дагуу хэрэглэнэ.
Гурав. Хатуу тооцоот багаж хэрэгслийг үйлдвэрлэх, худалдах
3.1. Төмөр замын хатуу тооцоот багажийг үйлдвэрлэгч нь дараахь шаардлагыг хангасан байна:
 
3.1.1.    Төмөр  замын асуудал  эрхэлсэн  төрийн  захиргааны  байгууллага үйлдвэрлэх   болон   худалдах   хатуу   тооцоот   багажийн   жагсаалтыг батлаж, Тагнуулын ерөнхий газарт бүртгэнэ.
3.1.2.    Хатуу тооцоот багаж дээр үйлдвэрлэгч нь өөрийн тусгай таних тэмдэг, байгууллагын   нэрийн   товчилсон   үсэг,    багажийн   хувийн   дугаар, үйлдвэрлэсэн   огноог  цохиж  бичнэ.   Багажийг  устгасан   тохиолдолд дугаарыг давхардуулан дахин олгохгүй.
3.1.3.    Үйлдвэрлэсэн багаж нэг бүрт тодорхой бүртгэл хөтөлнө. Бүртгэлийг тухайн байгууллагын даргын томилсон ажилтан хадгална.
3.1.4.    Багажийг тухайн чиглэлийн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийн албан бичгээр ирүүлсэн захиалгыг үндэслэн
олгоно.
3.1.5.    Үйлдвэрлэгч, борлуулагч   нь  хатуу  тооцоот  багажийг  хаана,   хэнд, хэдийд худалдсан тухай бүртгэлтэй байна.
3.1.6 Энэхүү журмын 3.1.4-т зааснаас бусад этгээдэд болон үйлдвэрлэсэн газрын тусгай таних тэмдэггүй хатуу тооцоот багажийг худалдах, худалдан авах, ашиглахыг хориглоно.
3.2     Үйлдвэрийн дугааргүй хатуу тооцоот багажийг импортоор оруулахыг хориглоно.
3.3     Хатуу тооцоот багажид шаардлагатай бол эзэмшигч хувийн бүртгэлийн дугаар тавьж болно.
Энэ хэсгийн Төмөр замын газрын даргын 2012 оны 04 сарын 16-ны өдрийн 58 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.
Дөрөв. Хатуу тооцоот багажийг эзэмших, ашиглах
4.1.     Ивүүрийг төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам талбай ззэмшигч, ашиглагч байгууллага, аж ахуйн нэгж эзэмшиж ашиглана.
4.1.1.     Төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам талбай эзэмшигч, ашиглагчид байх ивүүрийн тоо, тэдгээрийг ашиглах горимыг өртөений болон салбар замын хэвгий, бэхлэх шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүний  тоо,  тэдгээрий.н  бүтэц байдал,  байгаль  цаг уурын  нөхцөл  зэргийг харгалзан  төмөр  замын  техник ашиглалтын дүрэм, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд заасны дагуу тухайн   өртөө,   зөрлөгийн   техник  захирамжийн   акт,   салбар" замыг ашиглах орон нутгийн заавраар тогтооно.
4.1.2.     Галт тэрэгний  зүтгүүрт  байвал  зохих  ивүүрийн  тоог уг  зүтгүүрийн эргэлтийн мөрийн ертөө, зөрлөг, замын хэвгийг харгалзан суурь бүтэц эзэмшигч тогтооно.
4.1.3.     Сунгуу уруудууртай хоорондын зам дахь төмөр замын хамгаалалттай гармын жижүүрийн байранд байх ивүүрийн тоо, ивүүр хадгалах журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
4.1.4.     Нийтийн болон дагнасан хэрэглээний зам талбай эзэмшигч нь өөрийн замын  аяс,  хөдлөх  бүрзлдэхүүний  бүтэц,   зохион  байгуулалт,  тоог харгалзан тооцоолсон ивүүртэй байна.
4.2.  Дов, мэлхийвчийг сэргээн босгох галт тэрэг, өртеөний шуурхай ажлын баг, техник үзлэгийн газар, зам засварын хүнд машин механизмд хадгална.
4.3.    Зөвхөн сэлгззний зүтгүүрт замаас гарсан хөдлех бүрэлдэхүүнийг замд буцааж оруулахад зориулсан хоёр ширхэг дов байхыг зөвшөөрнө.
4.4.   Замын ажлын тусгай түлхүүр, хадаас сугалагч ацат царилыг зөвхөн суурь бүтзц эзэмшигч болон шинээр суурь бүтэц барих, замын засвар, үйлчилгээг
хариуцах эрх, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага аж ахуйн нэгжийн хэсэг, тасаг, цех эзэмших эрхтэй. Төмөр замын гармын жижүүр, сумчны байранд замын ажлын тусгай түлхүүр байх эсэхийг суурь бүтэц эзэмшигч тогтооно.
4.5.  Сум шилжүүлэх түлхүүрийг цахилгаан төвлөрүүлэлттэй  өртөө, зөрлөгийн жижүүрийн өрөөнд тусгай хайрцагт ломбодож, хадгална. Суурь бүтэц эзэмшигчийн тогтоосон журмын дагуу олгож, ашиглана.
Тав. Хатуу тооцоот багажийг хадгалах
5.1.  Хатуу тооцоот багажийг ззэмшигч, ашиглагч байгууллага, аж ахуйн нэгж нь дараахь үүрэгтэй:
5.1.1.    Хатуу тооцоот багажийг цоожтой бат бэх найдвартай саванд хадгална.
5.1.2.    Хадгалж байгаа хатуу тооцоот багажны нэрсийн жагсаалт, тоо ширхэгийг тусгасан бүртгэлтэй байна.
5.1.3.    Хатуу тооцоот багажны хадгалалтанд ашиглагч, эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгж байнга хяналт тавих үүрэгтэй. Хатуу тооцоот багажийг ажил гүйцэтгэгч ажилтанд олгохдоо бүртгэл  хөтөлнө. Бүртгэлийн дэвтэрт олгосон хүний нэр, албан тушаал, гарын үсэг, хугацаа, хүлээн авсан хүний нэр, албан тушаал, хугацаа, олгосон багажны дугаар зэрэг байна.
Зургаа. Хатуу тооцоот багаж хүлээлцэх
6.1.       Хатуу тооцоот багаж хадгалагддаг ажлын байранд ажилчид ээлж солилцоход ивүүр болон  царил,  замын  ажлын тусгай түлхүүрийг нэг бүрчлэн дугаар, тэмдгийг тулгаж, тоолж тусгай дэвтэрт тамдэглэн гарын үсэг зурж хүлээлцэнэ.
6.2.       Замын ажлын түлхүүр болон хадаас сугалагч ацат царил нь тухайн хэсэг, тасаг,   цехийн  удирдлагын   мэдэлд  байх  бөгөөд  ажил   гүйцэтгэгчид  олгох, буцаан авахдаа заавал гарын үсэг зуржхүлээлцэнэ.
6.3.       Зүтгүүрт байх хатуу тооцоот багаж /ивүүр, дов/-ийг үндсэн буюу эргэлтийн депогоос зүтгүүр хүлээн авахад депогийн жижүүр, халаагч машинч, зүтгүүрийг хүлээн авч байгаа машинчид хүлээлгэн өгөх ба хэрэв зүтгүүрийн бригад хооронд ажил хүлээлцвэл, тэдгээр багажийг нэг бүрчлэн тоо ширхэг, дугаар, тэмдгийг тулгаж хүлээлцэн, зүтгүүрийн ширээний дэвтэрт тэмдэглэж гарын үсэг зурна. Зүтгүүрийн бригад нь үндсэн буюу эргэлтийн депод ирмэгц зохих журмаар хатуу тооцоот багажийг хүлээлгэн өгнө.
6.4.   Хатуу тооцоот багажийг хариуцсан ажилтан нь ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа тоолж, бүртгэлтэй тулгана. Хэрэв дутуу байвал энэ тухай холбогдох удирдах ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.
Долоо. Хатуу тооцоот багажны ашиглалтыг хянах
7.1. Хатуу тооцоот багаж үйлдвэрлэгч, борлуулагч, эзэмшигч нь бүртгэлийн тухай мэдээг жилд нэг удаа Төмөр замын тээврийн хяналтын алба болон Тагнуулын ерөнхий газарт хүргүүлнэ.
7.2.  Хатуу   тооцоот  багажийг   үйлдвэрлэгч,    борлуулагч,    эзэмшигч,    ашиглагч байгууллага, аж ахуйн нэгж нь хатуу тооцоот багажны хадгалалт, хамгаалалтад өдөр тутмын хяналт тавих үүрэгтэй.
7.3.     Эдгээр этгээд нь хатуу тооцоот багажны тооллогыг улиралд  нэгээс доошгүй удаа хийх ба эвдэрч, гэмтэн ашиглах бололцоогүй болсон хатуу тооцоот багажийг хураан  авч,   галт   тэрзгний  хөдөлгөөний  аюулгүй  ажиллагааг хариуцсан улсын байцаагч, байгууллагын томилсон комиссын хяналтын дор устгаж, акт бүрдүүлэн данснаас хасна.
7.4.  Хатуу  тооцоот   багажийг   алдаж  үрэгдүүлбэл   цаг  тухайд   нь   байгуулагын удирдлагад мэдэгдэнэ.
7.5.    Эзэмшигч, ашиглагч нь хатуу тооцоот багажийг алдсан үрэгдсэн тохиолдолд Төмөр замын тээврийн хяналтын албанд нэн даруй мэдэгдэнэ.
7.6.   Алдагдсан хатуу тооцоот багаж олдсон тохиолдолд ашиглах боломжтой бол Хяналтын алба, Тагнуулын Ерөнхий Газрын зөвшөөрөлтэйгээр ашиглана.
7.7.   Энэ журамд заагдаагүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд төмөр замын хатуу тооцоот багажийг үйлдвэрлэх, борлуулах, эзэмших, ашиглах, хадгалахыг хориглоно.
Найм, Төмөр замын тээврийн хяналтын алба, Тагнуулын ерөнхий газрын үүрэг
8.1.  Төмөр замын тзэврийн хяналтын алба.Тагнуулын ерөнхий газар нь энэ журмын биелэлтэнд хяналт тавина.
8.2.  Тээврийн   хяналтын   албаны   улсын   байцаагч   нь   энэхүү   журмыг   зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
8.3.     Тагнуулын байгууллагын ажилтан нь хуульд заасны дагуу хатуу тооцоот багаж эзэмших  ашиглах  болон  түүний   хадгалалт,   хамгаалалтанд  хяналт  тавьж, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.15-д заасны дагуу холбогдох арга хэмжэзг авч ажиллана.
-----оОо-----