Хэвлэх DOC Татаж авах
НЭМЭЛТ 3 
 
АГААРЫН ХӨЛГИЙН АЖИГЛАЛТ, ТҮҮНИЙГ МЭДЭЭЛЭХ
(Aircraft observation and report)
 
(Бүлэг 5-г үзнэ үү.)
 
 
1.             АГААРЫН ХӨЛГИЙН МЭДЭЭНИЙ АГУУЛГА (CONTENTS OF AIR-REPORTS)
 
1.1         Дуут холбоогоор дамжуулах агаарын хөлгийн байнгын болон тусгай мэдээ (Routine and special air-reports by voice communications)
 
Дуут холбоогоор дамжуулах байнгын болон тусгай агаарын хөлгийн мэдээлэл нь дараах агуулгатай байна. Үүнд:
 
Мэдээний төрлийг заагч
 
1-р хэсэг (Байршлын мэдээлэл)
                                                                                                                  
Агаарын хөлгийн ялгах тэмдэг
Байрлал эсвэл өргөрөг ба уртраг
Хугацаа
Нислэгийн өндрийн цуваа эсвэл үнэмлэхүй өндөр
 
2-р хэсэг (Цаг уурын мэдээлэл)
Салхины чиглэл
Салхины хурд
Агаарын температур
Сэгсрэлтийн байдал
Агаарын хөлгийн мөстөлтийн байдал
 
Тайлбар Агаарын хөлгийн тусгай мэдээний хувьд 2-р хэсэгт орсон элементүүдээс сонгож мэдээлнэ.
 
2.             АГААРЫН ХӨЛГИЙН МЭДЭЭГ МЭДЭЭЛЭХ НӨХЦӨЛ (CIRCUMTANCES FOR REPORTING)
 
2.1         Нийтлэг үндэслэл
 
Салхины чиглэл, хурд, температур, сэгсрэлт, чийгшлийн тухай мэдээллүүдийг багтаасан агаарын хөлгийн мэдээг дараах шалгуурын дагуу дамжуулна.
 
ТайлбарАгаарын хөлгийн мэдээнд тусгагдах цаг уурын элементүүдийг дамжуулах хязгаарын утга болон нарийвчлалыг Н3-1 хүснэгтэнд заасан болно.
 
2.2        Салхины чиглэл
 
Салхины чиглэлийг бүхэл аравтад шилжүүлсэн градусаар зааж өгнө.
 
 
 
2.3        Салхины хурд
 
Салхины хурдыг км/ц эсвэл узелээр илэрхийлнэ. Хэрэглэж буй нэгжийг нь мэдээнд зааж өгнө.
 
2.4        Температур
 
Температурыг Цельсийн градусаар, аравны нарийвчлалтай өгнө.
 
2.5        Хуйларшил (Хуйларшил)
 
Хуйларшлын тухай мэдээллийг хуйлраа замхрах үеийн хурд (EDR)-аас куб язгуур гаргасан нэгжээр илэрхийлж дамжуулна. Хэрэв EDR-ыг тодорхойлох боломжгүй бол хүчтэй, дунд хүчтэй, сул хүчтэй гэсэн ангилалаар мэдээлнэ.
 
2.5.1           Агаарын хөлгийн байнгын мэдээнд
 
Агаарын хуйларшлын тухай мэдээллийг нислэгийн явцад өгөх ба ажиглалтын өмнөх 15 минутад хамаарна. Хуйларшлын дундаж ба их утгыг хянаж, хамгийн их утгандаа хүрсэн хугацааг минутын нарийвчлалтай тодорхойлно. Дундаж болон их утгыг EDR-наас куб язгуур гаргасан нэгжээр мэдээлнэ. Өндөр авах үед хуйларшлын тухай мэдээллийг нислэгийн эхний 10 минутанд өгөх ба ажиглалтын өмнөх 30 секундын хугацаанд хамаарна. Хуйларшлын хамгийн их утгыг тасралтгүй хянана.
 
 
2.5.2           Агаарын хөлгийн тусгай мэдээнд
 
Хуйларшлын тухай агаарын хөлгийн тусгай мэдээг нислэгийн аль ч үед EDR-аас куб язгуур гаргасан хамгийн их утга нь 0.7-аас давахад дамжуулна. Хуйларшлын тухай агаарын хөлгийн тусгай мэдээ нь өмнөх ажиглалтын 1 минутын үечлэлд шууд хамаарна. Хуйларшлын дундаж, хамгийн их утгыг тасралтгүй хянана. Дундаж, хамгийн их утгыг нь EDR-аас куб язгуур гаргасан нэгжээр илэрхийлж дамжуулна. Агаарын хөлгийн тусгай мэдээг EDR-аас куб язгуур гаргасан хамгийн их утга 0.7-аас доош орох хүртэл минут тутамд өгнө.
 
2.5.3           Хуйларшлын эрчимшлийг дараах зайцаар үнэлнэ. Үүнд:
 
а)      Хүчтэй гэж EDR-аас куб язгуур гаргасан хамгийн их утга нь 0.7-оос давж байвал,
б)      Дунд зэргийн гэж EDR-аас куб язгуур гаргасан хамгийн их утга нь 0.4-өөс их, 0.7-оос бага эсвэл тэнцүү бол,
в)      Сул гэж EDR-аас куб язгуур гаргасан хамгийн их утга нь 0.1-ээс их, 0.4-өөс бага эсвэл тэнцүү бол,
г)       Тэг утгатай гэж EDR-аас куб язгуур гаргасан хамгийн их утга нь 0.1-ээс бага эсвэл тэнцүү байвал.
 
 
 
 
 
3.             САЛХИНЫ ШИЛЖЛЭГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАХ (REPORTING WINDSHEAR INFORMATION IN AIR-REPORT)
 
3.1.      Агаарын хөлөг өндөр авах, аэродромд газардах үед салхины шилжлэг ажиглагдаж, үүнийг агаарын хөлгийн мэдээгээр мэдээлж буй тохиолдолд уг агаарын хөлгийн төрлийг заах шаардлагатай.
 
3.2.      Агаарын хөлгийн мэдээ эсвэл урьдчилсан мэдээнд агаарын хөлөг өндөр авах, аэродромд газардах үед салхины шилжлэгийн нөхцлийн тухай мэдээлэгдсэн үед агаарын хөлгийн дарга тэр тухайд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний нэгжид аль болох хугацаа алдалгүй мэдэгдэнэ.
 
4.             АГААРЫН ХӨЛГИЙН МЭДЭЭГ СОЛИЛЦОХ (EXCHANGE OF AIR-REPORTS)
 
4.1.      Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага нь агаарын хөлгийн байнгын болон тусгай мэдээг холбогдох тохиролцооны дагуу цаг уурын албанд дамжуулна.
 
4.2.      Цаг уурын хяналтын алба нь агаарын хөлгийн тусгай мэдээ хүлээн авсан боловч синоптик инженер тухайн үзэгдэл нь цаашид тогтвортой ажиглагдахгүй, SIGMET мэдээг зохиох шаардлагагүй гэж үзвэл агаарын хөлгийн тусгай мэдээг Нэмэлт 5-ийн 1.2.1-д заасны дагуу SIGMET мэдээг дамжуулахтай адил аргаар цаг уурын бусад байгууллагуудад дамжуулна.
 
 
Хүснэгт Н3-1. Агаарын хөлгийн мэдээнд орох цаг уурын элементүүдийн хязгаарын утга ба нарийвчлал
(Ranges and resolutions for the meteorological elements included in air-reports)
 
Бүлэг 5-д тусгагдсан элментүүд
Хязгаарын утга
Нарийвчлал
Салхины чиглэл: 
0градус
000 – 360
1
Салхины хурд:
KMH
KT
00 – 500
00 – 250
2
1
Температур:              
0С
-80…+60
0.1
Хуйларшил: агаарын хөлгийн байнгын мэдээ:           
m2/3 s-1
(ажиглагдсан хугацаа)*
0 – 2
0 – 15
0.01
1
Хуйларшил: агаарын хөлгийн тусгай мэдээ:
m2/3 s-1
0 – 2
0.01
Чийгшил              
%
0 – 100
1
 
*Нэгжгүй хэмжигдэхүүн