Хэвлэх DOC Татаж авах

НЭМЭЛТ 4

 

УрьдЧилсан мэдээнҮҮд

(Forecasts)

 

(Бүлэг 6-г үзнэ үү.)

 
 
Тайлбар – Нислэгт зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээг дүгнэх зааврыг Нэмэлт 10-д тусгасан болно.
 
1.             TAF мэдээ (TERMINAL AERODROME FORECAST)
 
1.1        TAF мэдээний хэлбэр (Format of TAF)
 
1.1.1           TAF мэдээг Хүснэгт Н4-1-д үзүүлсэн загварын дагуу зохиох ба ДЦУБ-аас гаргасан TAF кодын хэлбэрээр дамжуулна.
 
1.2        TAF-д өгөх цаг уурын элементүүд (Inclusion of meteorological elements in TAF)
 
1.2.1           Газрын гадарга орчмын салхи
 
1.2.1.1     Салхины урьдчилсан мэдээнд салхины зонхилох чиглэлийг аравтын орноор бүхэлтгэж, хурдыг 1 м/с-ийн зайцтайгаар өгнө. Салхины чиглэл нь тогтворгүй буюу зонхилох чиглэлийг урьдчилан мэдээлэх боломжгүй үед жишээ нь зөөлөн салхитай (1м/с-ээс бага) эсвэл аянга цахилгаантай үед урьдчилан мэдээлж буй салхины чиглэлийг тогтворгүй гэж “VRB”-ээр тэмдэглэнэ. Салхи намуун байхаар бол урьдчилан мэдээлж буй салхины хурдыг “00000” гэж тэмдэглэнэ. Урьдчилан мэдээлж буй салхины хамгийн их хурд (өрөвхийлөлт) нь урьдчилан мэдээлж буй салхины дундаж утгаас 5м/с буюу түүнээс их байхаар бол хамгийн их хурдыг урьдчилсан мэдээнд өгнө.
 
1.2.1.2     Урьдчилсан мэдээнд өгсөн дундаж утгыг бодит байдалд дор дурьдсан хэмжээнээс ихээр хазайхгүй гэж ойлгоно. Үүнд :
-                салхины чиглэл  ± 30 градус
-                салхины хурд газар орчимд 15м/с хүртэл ± 3м/с
-                15м/с –ээс их үед ± 20%,
 
1.2.2           Алсын барааны харагдац
 
Урьдчилан мэдээлж буй алсын барааны харагдац 800м-ээс бага байхаар бол 50м, 800м буюу түүнээс их гэхдээ 5км-ээс бага байхаар бол 100м, 5км буюу түүнээс их гэхдээ 10км-ээс бага байхаар бол 1км-ийн нарийвчлалтайгаар тус тус мэдээлэх ба 10км буюу түүнээс их байхаар бол кодын CAVOK нөхцлийг хангах урьдчилсан мэдээнээс бусад мэдээнд 10км гэж тус тус тэмдэглэнэ. Урьдчилсан мэдээнд давамгайлах алсын барааны харагдацын хэмжээг мэдээлнэ. Алсын барааны харагдац чиглэл бүрт өөр байх эсвэл зонхилох алсын барааны харагдацын хэмжээг урьдчилан мэдээлэх боломжгүй тохиолдолд урьдчилсан мэдээнд хамгийн бага алсын барааны харагдацын хэмжээг мэдээлнэ.
 
1.2.3           Цаг агаарын үзэгдэл
 
1.2.3.1     Дараах цаг агаарын үзэгдлүүдээс нэг буюу түүнээс их, хамгийн ихдээ гурван үзэгдэл эсвэл тэдгээрийн хослол аэродром дээр ажиглагдахаар байвал тэдгээрийн онцлог шинж болон эрч хүч (боломжтой тохиолдолд)-ний байдалтай хамт урьдчилсан мэдээнд өгнө. Үүнд:
-                 Зайрмагтсан хур тунадас
-                 Хэт хөрсөн манан
-                 Дунд хүчтэй болон хүчтэй хур тунадас (аадар ороод)
-                 Намын шороон, элсэн эсвэл цасан шуурга
-                 Явган шороон, элсэн эсвэл цасан шуурга
-                 Шороон шуурга
-                 Элсэн шуурга
-                 Аянга цахилгаан (хур тунадастай буюу хур тунадасгүй)
-                 Нөөлөг салхи
-                 Юүлүүр хэлбэрийн үүл (торнадо эсвэл усан хуй)
-                 Нэмэлт 3–ийн 4.4.2.3-д заасан бусад цаг агаарын үзэгдлүүд (зөвхөн алсын барааны харагдацыг эрс өөрчлөхөөр байвал)
Цаг агаарын үзэгдэл зогсоно гэж үзвэл “NSW” – товчлолоор тэмдэглэнэ.
 
1.2.4           Үүлшил
 
1.2.4.1     Доод, дунд, дээд мандлын үүлний тоо хэмжээг  8 октантаар үнэлэх ба үүлний хэлбэрийг товчилсон латин нэрээр  мэдээлнэ. Тэнгэр халхлагдах буюу харанхуйлах мөн үүлшлийг урьдчилан мэдээлэх боломжгүй үед аэродром дээрх босоо чиглэлийн алсын барааны харагдацыг мэдээлэх боломжтой бол “VV”  бүлгээр мэдээлнэ. Хэд хэдэн үүлний давхарга буюу массыг урьдчилан мэдээлэх бол тэдгээрийн хэмжээ болон доод суурийн өндрийг дараах дарааллын дагуу мэдээлнэ. Үүнд:
а.      Хэмжээг нь харгалзан үүлний хамгийн доод давхарга буюу массыг “FEW”, “SCT”, “BKN” эсвэл “OVC” гэсэн товчлолуудын аль тохирохыг ашиглан мэдээлнэ.
б.      2 октантаас их хэмжээтэй үүлний дараагийн дээд давхарга буюу массыг “SCT”, “BKN” эсвэл “OVC” гэсэн товчлолуудын аль тохирохыг ашиглан мэдээлнэ.
в.      4 октантаас их хэмжээтэй үүлний дараагийн дээд давхарга буюу массыг “BKN” эсвэл “OVC” гэсэн товчлолуудын аль тохирохыг ашиглан мэдээлнэ.
г.       Борооны бөөн үүлийг тусад нь ямар ч тохиолдолд мэдээлнэ.
 
1.2.4.2     Үүлийг мэдээлэхдээ доод суурийн өндрийн багаас нь өгсөх дарааллаар нь мэдээлнэ.
 
1.2.5           Агаарын температур
 
Хэрэв агаарын температурыг урьдчилсан мэдээнд тусгах бол Цельсийн бүхэл градусаар, TAF мэдээний үйлчлэх хүчинтэй хугацаанд хамаарах агаарын хамгийн их буюу бага температурыг тэдгээрийн ажиглагдах хугацаатай хамт мэдээлнэ.
 
 
 
 
1.3        Өөрчлөлтийн бүлэг (Change groups)
 
Тайлбар – TAF мэдээнд өөрчлөлтийн болон хугацааны бүлгийг ашиглах тайлбарыг Хүснэгт Н4-
2–д үзүүлэв.
 
1.3.1           TAF мэдээний өөрчлөлтийн бүлгүүдийг өгөх буюу TAF-д нэмэлт засвар хийхдээ дараах үзүүлэлтийг баримтална. Үүнд:
а.      Газрын гадарга орчмын салхины чиглэлийн дундаж утга нь 60 градус буюу түүнээс ихээр өөрчлөгдөх үед уг өөрчлөлтөөс өмнө эсвэл хойно нь салхины дундаж хурд 5м/с (10үзел) буюу түүнээс их болох
б.      Газрын гадарга орчмын салхины хурдны дундаж утга нь 5м/с (10үзел) буюу түүнээс ихээр өөрчлөгдөхөөр
в.      Газрын гадарга орчмын салхины хурдны дундаж утгаас хазайх хазайлт (өрөвхийлөлт) нь 5м/с (10үзел) буюу түүнээс их байх үед уг өөрчлөлтийн өмнө эсвэл хойно салхины дундаж хурд нь 7м/с (15үзел) буюу түүнээс их болох
г.       Газрын гадарга орчмын салхи үйл ажиллагаанд нөлөөлөхүйц утганд хүрч өөрчлөгдөхөөр бол. Уг босго утгыг цаг уурын эрх бүхий байгууллага, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний бүрэн эрхт байгууллага болон агаарын тээвэрлэгч нартай зөвлшилцсөний дагуу дараах салхины нөлөөллийг тооцож үзсэний үндсэн дээр тодорхойлно. Үүнд:
1.            Ашиглаж буй ХБЗ-ын хэрэгцээ шаардлага
2.            Аэродром дээрх агаарын хөлгийн хэвийн үйл ажиллагааны голлох хязгаарлалтуудыг илэрхийлэх утганд нөлөөлөхүйц ХБЗ-ын арын болон хөндлөнгийн салхи
д.      АБХ-ын хэмжээ дараах утгуудын аль нэгэнд хүрч өөрчлөгдөх буюу сайжрах эсвэл муудах
1.            150, 350, 600, 800, 1500 буюу 3000м
2.            5000м – ил харааны нислэгийн дүрмийн дагуу явагдах нислэгтэй тохиолдолд
е.      Дараах цаг агаарын үзэгдэл дангаараа эсвэл хамт ажиглагдах, эхлэх, дуусах, эрч хүч нь өөрчлөгдөх
1.            Зайрмагтсан хур тунадас
2.            Дунд хүчтэй эсвэл хүчтэй хур тунадас (аадар ороод)
3.            Аянга цахилгаан (хур тунадастай)
4.            Шорон шуурга
5.            Элсэн шуурга
ё.      Дараах цаг агаарын үзэгдлүүдийн аль нэг эсвэл тэдгээрийн хослол ажиглагдаж эхлэх буюу дуусах:
1.            Мөсөн талст
2.            Хэт хөрсөн манан
3.            Шороон, элсэн шуурга эсвэл цасан намын шуурга
4.            Шороон, элсэн шуурга эсвэл цасан явган шуурга
5.            Аянга цахилгаан (хур тунадасгүй)
6.            Нөөлөг
7.            Юүлүүр хэлбэрийн үүл (торнадо буюу усан хуй)
ж.      “BKN” эсвэл “OVC” хэмжээтэй хамгийн доод үүлний доод суурийн өндөр дараах утгуудыг дайран өнгөрөх бол
1.            30, 60, 150 буюу 300м (100, 200, 500 буюу 1000 фут)
2.            450м (1500 фут) – ил харааны нислэгтэй тохиолдолд
з.       450м (1500 фут)-ээс нам өндөртэй үүлний хэмжээ:
1.            NSC, FEW эсвэл SCT байснаас BKN эсвэл OVC болох
2.            BKN эсвэл OVC хэмжээнээс NSC, FEW эсвэл SCT болж өөрчлөгдөх
и.       Босоо чиглэлийн АБХ-ын хэмжээ дараах утгуудыг дайран өнгөрөх бол: 30, 60, 150, 300м (100, 200, 500, 1000 фут)
й.       Цаг уурын эрх бүхий байгууллага болон нисэхийн харилцагч байгууллагатай тохиролцсоны дагуу орон нутгийн аэродромуудын хязгаарлалтуудад үндэслэн тогтоосон бусад шалгуур
 
1.3.2           Бүлэг 6-ийн 6.2.3-д заасан аль нэг элементийн өөрчлөлтийг дээрх 1.3.1-д заасан шалгуурын дагуу мэдээлэх шаардлагатай тохиолдолд “BECMG” эсвэл “TEMPO” өөрчлөлт заагчийг ашиглан өөрчлөлт болох цаг хугацааны хамт мэдээлнэ. Өөрчлөлтийн эхлэх болон дуусах хугацааг бүхэл ОУДЦ (UTC)–аар мэдээлнэ. Өөрчлөлт заагчийн ард зөвхөн өөрчлөлт болно гэж үзэж буй тухайн элементийг л мэдээлнэ. Хэдий тийм боловч үүлний өөрчлөлтийг мэдээлэх шаардлагатай тохиолдолд үүлний бүлэгт өөрчлөлт орох, орохгүй бүх үүлийг мэдээлнэ.
 
1.3.3           “BECMG” өөрчлөлт заагч болон холбогдох хугацааны бүлгийг ашиглан аажим эсвэл аажим бус хурдацтайгаар тодорхой хугацаанд цаг агаарын нөхцөл байдал тусгай босго утгыг давах эсвэл тусгай босго утганд хүрч өөрчлөгдөх өөрчлөлтийг мэдээлнэ. Өөрчлөлтийн хугацаа нь 2-оос 4 цагийн хооронд байна. “BECMG” өөрчлөлт заагчаар урьдчилсан мэдээнд өгсөн өмнөх нөхцөл нь дараагийн нөхцлөөр солигдоно.
 
1.3.4            “TEMPO” өөрчлөлт заагч болон холбогдох хугацааны бүлгийг ашиглан цаг агаарын нөхцөл байдал давтагдалттайгаар эсвэл давтагдалтгүйгээр түр зуур тусгай босго утгыг давах эсвэл тусгай босго утганд хүрч хэлбэлзэлтэйгээр өөрчлөгдөх өөрчлөлтийг мэдээлнэ. Үргэлжлэх хугацаа нь тохиолдол бүрт нэг цагаас бага байх бөгөөд тохиолдлуудын хугацааны нийлбэр нь “хэлбэлзэлтэй“ өөрчлөлт ажиглагдана гэж мэдээлсэн хугацааны талаас бага байна. Хэрвээ түр зуурын “хэлбэлзэлтэй“ өөрчлөлт нь нэг цаг ба түүнээс их хугацаагаар үргэлжлэх бол дээрх 1.3.3-ийн дагуу “BECMG” өөрчлөлтийн бүлгийг ашиглах ба эсвэл доорх 1.3.5-ийн дагуу хүчинтэй хугацааг хуваана.
 
1.3.5           Цаг агаарын давамгайлах нөхцөл байдлыг өөрчлөх нэг буюу хэд хэдэн өөр нөхцөл байдал үүсэхээр бол урьдчилсан мэдээний хүчинтэй хугацааг “FM” товчлолын араас шууд (зай авалгүйгээр) өөрчлөлт ажиглагдах хугацааг 4 тэмдэгтээр бүхэл ОУД (UTC) цаг болон минутыг илэрхийлсэн хугацааны бүлгийг ашиглан бие даасан хэсгүүдэд хуваан мэдээлнэ. “FM” товчлолоор зааглан хуваасан хугацааг бие даасан хэсэг гэж үзэх бөгөөд урьдчилсан мэдээнд өгсөн өмнөх нөхцлийг дараагийн нөхцлөөр солигдоно гэж үзнэ.
 
1.4        Магадлалын бүлэг (Probability groups)
 
1.4.1           Урьдчилан мэдээлж буй элементийн альтернатив утгын ажиглагдах магадлалыг мэдээлэх шаардлагатай бол “PROB” товчлолын араас бүхэл аравтын хувиар илэрхийлсэн магадлалын утгыг түүний ажиглагдах хугацааны хамт мэдээлнэ. Магадлалын мэдээллийг урьдчилан мэдээлж буй элементүүдийн ард өгөх бөгөөд түүний араас залгуулан элементүүдийн альтернатив утгыг өгнө. Цаг агаарын түр зуурын хэлбэлзэх өөрчлөлтийн урьдчилсан мэдээний магадлалыг “TEMPO” өөрчлөлт заагч болон түүнд харгалзах хугацааны бүлгийн өмнө “PROB” товчлолыг бүхэл аравтын хувиар илэрхийлсэн магадлалтай хамт мэдээлнэ. Альтернатив утга эсвэл өөрчлөлтийн магадлал нь 30 хувиас бага бол үүнийг мэдээлэх шаардлагагүй. Альтернатив утга эсвэл өөрчлөлтийн магадлал нь 50 хувь буюу түүнээс их бол үүнийг нислэгийн мэдээнд магадлалын бүлгээр мэдээлэхгүй бөгөөд үүний оронд шаардлагатай тохиолдолд “BECMG” буюу “TEMPO” өөрчлөлт заагчаар эсвэл “FM” товчлолыг ашиглан хугацаа хуваагчаар тус тус мэдээлнэ. Магадлалын бүлэгт “BECMG” өөрчлөлт заагч болон “FM” хугацаа заагчийг ашиглаж болохгүй.
 
1.4.2           Магадлалын бүлгээр цаг уурын элементийн өөрчлөлт болох 30, 40 хувийн магадлалыг мэдээлнэ.
 
1.5        Өөрчлөлтийн болон магадлалын бүлгийн тоо (Numbers of change and probability groups)
 
Өөрчлөлтийн болон магадлалын бүлгийн тоог хамгийн бага байхаар тооцох бөгөөд хамгийн ихдээ 5-аас хэтрүүлж болохгүй.
 
1.6        TAF мэдээний дамжуулалт (Dissemination af TAF)
 
TAF мэдээ болон түүнд хийсэн нарийвчлалыг ROBEX схемийн дагуу олон улсын ОРМЕТ мэдээллийн сан болон бусад бүсийн нисэхийн суурин үйлчилгээний хиймэл дагуулын түгээлтийн системийн төвүүдэд дамжуулна.
 
2.             Хандлагын урьдЧилсан мэдээ (TREND FORECASTS)
 
2.1        Хандлагын урьдчилсан мэдээний хэлбэр (Format of trend forecasts)
 
Хандлагын урьдчилсан мэдээг Нэмэлт 3-ийн Н3-1 болон Н3-2 хүснэгтүүдэд үзүүлсэн загварын дагуу зохионо. Хандлагын урьдчилсан мэдээнд ашиглах нэгж болон хуваарь нь дээрх нэмэлтэд оруулсан мэдээнийхтэй ижил байна.
 
2.2        Хандлагын урьдчилсан мэдээнд өгөх цаг уурын элементүүд (Inclusion of meteorological elements in trend forecasts)
 
2.2.1           Ерөнхий зүйл
Хандлагын урьдчилсан мэдээнд газрын гадарга орчмын салхи, алсын барааны харагдац, цаг агаарын үзэгдэл болон үүл зэрэг элементүүдийн төлөв байдалд өөрчлөлт орохоор бол мэдээлнэ. Зөвхөн өөрчлөлт ажиглагдах элементийг урьдчилсан мэдээнд өгнө. Хэдий тийм боловч үүлний өөрчлөлтийг мэдээлэх шаардлагатай тохиолдолд үүлний бүлэгт өөрчлөлт орох, орохгүй бүх үүлийг мэдээлнэ. Алсын барааны харагдацад өөрчлөлт орох тохиолдолд алсын барааны харагдацыг муутгаж буй цаг агаарын үзэгдлийг мөн мэдээлнэ. Ямар нэг өөрчлөлт ажиглагдахааргүй бол үүнийг “NOSIG” таних үгээр мэдээлнэ.
 
2.2.2       Газрын гадарга орчмын салхи
 
Хандлагын урьдчилсан мэдээнд дараах тохиолдлуудад салхины өөрчлөлтийг мэдээлнэ:
а.      Газрын гадарга орчмын салхины чиглэлийн дундаж утга нь 60 градус буюу түүнээс ихээр өөрчлөгдөх үед уг өөрчлөлтийн өмнө эсвэл хойно нь салхины дундаж хурд 5м/с (10үзел) буюу түүнээс их болох,
б.      Cалхины хурдны дундаж утга нь 5м/с (10үзел) буюу түүнээс ихээр өөрчлөгдөхөөр бол
в.      Газрын гадарга орчмын салхи үйл ажиллагаанд нөлөөлөхүйц утганд хүрч өөрчлөгдөхөөр бол. Уг босго утгыг цаг уурын бүрэн эрхт байгууллага, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний бүрэн эрхт байгууллага, агаарын тээвэрлэгч нартай зөвлшилцсөний дагуу салхины дараах нөлөөллийг тооцож үзсэний үндсэн дээр тодорхойлно. Үүнд:
1.            Ашиглаж буй ХБЗ-ын хэрэгцээ шаардлага
2.            Аэродром дээрх агаарын хөлгийн хэвийн үйл ажиллагааны голлох хязгаарлалтуудыг илэрхийлэх утганд нөлөөлөхүйц ХБЗ-ын арын болон хөндлөнгийн салхи
 
2.2.3       Алсын барааны харагдац
 
АБХ-ын хэмжээ дараах утгуудын аль нэгэнд хүрч өөрчлөгдөх буюу сайжрах эсвэл муудах бол хандлагын урьдчилсан мэдээнд уг өөрчлөлтийг мэдээлнэ. Үүнд: 150, 350, 600, 800, 1500, 3000м.  Урьдчилсан мэдээнд ил харааны нислэгийн дүрмийн дагуу явагдах нислэгтэй тохиолдолд алсын барааны харагдац 5000м-т хүрч өөрчлөгдөх өөрчлөлтийг нэмэлтээр мэдээлнэ.
 
Тайлбар – Байнгын болон тусгай мэдээнд оруулсан хандлагын урьдчилсан мэдээнд ХБЗ-ын дагуух алсын барааны харагдацыг мэдээлнэ. Харин METAR болон SPECI мэдээнд оруулсан хандлагын урьдчилсан мэдээнд зонхилох алсын барааны харагдацын хэмжээг мэдээлнэ.
 
2.2.4       Цаг агаарын үзэгдэл
 
2.2.4.1     Цаг агаарын дараах үзэгдлүүдийн аль нэг буюу тэдгээрийн хослол ажиглагдаж эхлэх буюу зогсох эсвэл эрч хүч нь өөрчлөгдөх бол хандлагын урьдчилсан мэдээнд мэдээлнэ:
-                 Зайрмагтсан хур тунадас
-                 Дунд хүчтэй эсвэл хүчтэй хур тунадас (аадар ороод)
-                 Аянга цахилгаан (хур тунадастай)
-                 Шорон шуурга
-                 Элсэн шуурга
-                 Нэмэлт 3–ийн 4.4.2.3-д заасан бусад цаг агаарын үзэгдлүүд (зөвхөн алсын барааны харагдацыг эрс өөрчлөхөөр байвал)
 
2.2.4.2     Цаг агаарын дараах үзэгдлүүдийн аль нэг буюу тэдгээрийн хослол ажиглагдаж эхлэх буюу зогсохоор бол хандлагын урьдчилсан мэдээнд мэдээлнэ:
-                 Мөсөн талст
-                 Хэт хөрсөн манан
-                 Шороон, элсэн эсвэл цасан намын шуурга
-                 Шороон, элсэн эсвэл цасан явган шуурга
-                 Аянга цахилгаан (хур тунадасгүй)
-                 Нөөлөг
-                 Юүлүүр хэлбэрийн үүл (торнадо эсвэл усан хуй)
 
2.2.4.3     Дээрх 2.2.4.1 болон 2.2.4.2-ийн дагуу мэдээлсэн нийт үзэгдлийн тоо 3-аас ихгүй байна.
 
2.2.4.4     Цаг агаарын үзэгдэл зогсох бол үүнийг мэдээлэхдээ “NSW” товчлолыг ашиглана.
 
2.2.5       Үүлшил
 
“BKN” эсвэл “OVC” хэмжээтэй хамгийн доод давхарга (масс)-ын үүлний доод суурийн өндөр дараах утгуудын аль нэгэнд хүрч өөрчлөгдөх буюу дээшлэх эсвэл доошлох бол хандлагын урьдчилсан мэдээнд мэдээлнэ: 30, 60, 150, 300 ба 450м (100, 200, 500, 1000 ба 1500 фут).  450м (1500 фут)-ээс нам өндөртэй давхаргын буюу массын үүлний хэмжээ FEW эсвэл SCT байснаа BKN эсвэл OVC болж ихсэх эсвэл BKN эсвэл OVC хэмжээнээс FEW эсвэл SCT болж буурахаар бол үүнийг хандлагын урьдчилсан мэдээнд мэдээлнэ. Нислэгт нөлөөлөхүйц үүлгүй бөгөөд “CAVOK”-ийг хэрэглэхэд тохиромжгүй бол “NSC“ товчлолыг ашиглана.
 
2.2.6       Босоо чиглэлийн алсын барааны харагдац
 
Тэнгэр халхлагдах буюу харанхуйлна гэж урьдчилан таамаглаж байгаа үед аэродром дээрх босоо чиглэлийн алсын барааны харагдацыг мэдээлэх боломжтой бол дараах утгуудын аль нэгэнд хүрч өөрчлөгдөх буюу сайжрах эсвэл муудахаар бол өөрчлөлтийг хандлагын урьдчилсан мэдээнд мэдээлнэ: 30, 60, 150 ба 300м (100, 200, 500 ба 1000 фут)
 
2.2.7       Нэмэлт шалгуур
 
2.2.2-с 2.2.6-д тусгасан шалгуурууд дээр нэмэлтээр цаг уурын бүрэн эрхт байгууллага болон агаарын тээвэрлэгч нар хоорондоо тохиролцсоны дагуу орон нутгийн аэродромуудын хязгаарлалтуудад үндэслэн тогтоосон өөрчлөлтийг мэдээлэх шалгуурыг ашиглаж болно.
 
2.3        Өөрчлөлтийн бүлгийг ашиглах (Use of change groups)
 
Тайлбар – Хандлагын урьдчилсан мэдээнд өөрчлөлт заагчийг ашиглах тайлбарыг Нэмэлт 2-ийн Хүснэгт Н2-3-д үзүүлэв.
 
2.3.1           Хэрэв өөрчлөлт ажиглагдахаар бол “BECMG” болон “TEMPO” өөрчлөлт заагчийн аль нэгийг ашиглан хандлагын урьдчилсан мэдээг эхлүүлнэ.
 
2.3.2           “BECMG” өөрчлөлт заагчийг ашиглан аажим эсвэл аажим бус хурдацтайгаар цаг агаарын нөхцөл байдал тусгай утгыг давах эсвэл тусгай утганд хүрч өөрчлөгдөх өөрчлөлтийг мэдээлнэ. Цаг болон минутаар өгсөн хугацааны бүлэгтэй хамт “FM” “TL” эсвэл “AT” товчлолын аль тохирохыг ашиглан хэдэн цагт эсвэл хэдий хугацаанд өөрчлөлт ажиглагдахыг урьдчилан мэдээлнэ. Хэрэв цаг агаарын өөрчлөлтийн эхлэл ба төгсгөл нь хандлагын урьдчилсан мэдээний хугацаанд бүрэн багтаж байвал уг өөрчлөлтийн эхлэх болон дуусах хугацааг “FM” болон “TL” товчлолыг ашиглан харгалзах хугацааны бүлгийн хамт мэдээлнэ. Хэрэв хандлагын урьдчилсан мэдээний эхлэх хугацаанд өөрчлөлт эхлэхээр урьдчилан мэдээлсэн бөгөөд ХУМ дуусахаас өмнө  өөрчлөлт дуусч байвал “FM” товчлолыг өгөхгүйгээр зөвхөн “TL” товчлолыг ашиглан харгалзах хугацааны бүлгийн хамт мэдээлнэ. Харин хандлагын урьдчилсан мэдээний хугацааны дундаас өөрчлөлт эхлэхээр урьдчилан мэдээлсэн бөгөөд уг өөрчлөлт ХУМ дуусах хугацаатай давхцаж төгсөж байвал “TL” товчлолыг өгөхгүйгээр зөвхөн “FM” товчлолыг ашиглан харгалзах хугацааны бүлгийн хамт мэдээлнэ. Хандлагын урьдчилсан мэдээний үйлчлэх хугацаанд өөрчлөлт болох цагийг онцлон заах боломжтой бол “AT” товчлолыг ашиглан харгалзах хугацааны бүлгийн хамт мэдээлнэ. Хэрэв өөрчлөлт нь хандлагын урьдчилсан мэдээний эхлэх хугацаанд эхлэж, дуусах хугацаанд төгсөж байвал эсвэл хандлагын урьдчилсан мэдээний хугацаанд өөрчлөлт болно гэдгийг мэдээлэх боловч ажиглагдах хугацаа нь тодорхойгүй тохиолдолд “FM” “TL” болон “AT” товчлол, тэдгээрт харгалзах хугацааны бүлгийг өгөхгүйгээр зөвхөн “BECMG” өөрчлөлт заагчийг дангаар нь хэрэглэнэ.
 
2.3.3       “TEMPO” өөрчлөлт заагчийг ашиглан цаг агаарын нөхцөл байдал түр зуур тусгай босго утгыг давах эсвэл босго утганд хүрч хэлбэлзэлтэйгээр өөрчлөгдөх өөрчлөлтийг мэдээлнэ. Үргэлжлэх хугацаа нь тохиолдол бүрт нэг цагаас бага байх бөгөөд тохиолдлуудын хугацааны нийлбэр нь “хэлбэлзэлтэй“ өөрчлөлт ажиглагдана гэж мэдээлсэн хугацааны талаас бага байна. Цаг, минутаар өгсөн хугацааны бүлэгтэй хамт “FM” болон “TL” товчлолын аль тохирохыг ашиглан хэдий хугацаанд “хэлбэлзэлтэй“ өөрчлөлт ажиглагдахыг урьдчилан мэдээлнэ. Хэрэв цаг агаарын нөхцөл байдалд орох түр зуурын “хэлбэлзэл”-ийн эхлэл ба төгсгөл нь хандлагын урьдчилсан мэдээний хугацаанд бүрэн багтаж байвал уг өөрчлөлтийн эхлэх болон дуусах хугацааг “FM” болон “TL” товчлолыг ашиглан харгалзах хугацааны бүлгийн хамт мэдээлнэ. Хэрэв хандлагын урьдчилсан мэдээний эхлэх хугацаанд цаг агаарын нөхцөл байдалд орох түр зуурын “хэлбэлзэл” эхлэхээр урьдчилан мэдээлсэн бөгөөд ХУМ дуусахаас өмнө  уг “хэлбэлзэл” дуусч байвал “FM” товчлолыг өгөхгүйгээр зөвхөн “TL” товчлолыг ашиглан харгалзах хугацааны бүлгийн хамт мэдээлнэ. Харин хандлагын урьдчилсан мэдээний хугацааны дундаас цаг агаарын нөхцөл байдалд орох түр зуурын “хэлбэлзэл” эхлэхээр урьдчилан мэдээлсэн бөгөөд уг “хэлбэлзэл” ХУМ дуусах хугацаатай давхцаж төгсөж байвал “TL” товчлолыг өгөхгүйгээр зөвхөн “FM” товчлолыг ашиглан харгалзах хугацааны бүлгийн хамт мэдээлнэ. Хэрэв цаг агаарын нөхцөл байдалд орох түр зуурын “хэлбэлзэл” нь хандлагын урьдчилсан мэдээний эхлэх хугацаанд эхлэж, дуусах хугацаанд төгсөж байвал “FM” болон “TL” товчлол, тэдгээрт харгалзах хугацааны бүлгийг өгөхгүйгээр зөвхөн “TEMPO” өөрчлөлт заагчийг дангаар нь хэрэглэнэ.
 
2.4        Магадлалын бүлгийг ашиглах (Use of probablitiy indicator)
 
“PROB” магадлал заагчийг хандлагын урьдчилсан мэдээнд хэрэглэхгүй.
 
3.             ХӨӨрӨлтийн урьдЧилсан мэдээ (TAKE-OFF FORECASTS)
 
3.1        Хөөрөлтийн урьдчилсан мэдээний хэлбэр (Format of take-off forecasts)
 
Цаг уурын эрх бүхий байгууллага болон холбогдох агаарын тээвэрлэгч нар хоорондоо хөөрөлтийн урьдчилсан мэдээний хэлбэрийг тохиролцсон байна. Хөөрөлтийн урьдчилсан мэдээнд өгөх цаг агаарын элементүүдийн дараалал, түүний нэр томъёо, нэгж болон хуваарь нь тухайн аэродромын мэдээлэлд ашиглагддаг хэлбэртэй  адил байна.
 
3.2        Хөөрөлтийн урьдчилсан мэдээг нарийвчлах (Amendments to take-off forecasts)
 
Хөөрөлтийн урьдчилсан мэдээний салхины чиглэл, хурд, агаарын температур, даралт болон бусад мэдээлэхээр тохиролцсон элементүүдэд нарийвчлалт хийх шалгуурыг цаг уурын бүрэн эрхт байгууллага болон холбогдох агаарын тээвэрлэгч нар хоорондоо тохиролцсон байна. Уг шалгуур нь Нэмэлт 2–ын 2.3.1-ийн дагуу аэродромын “тусгайлсан” мэдээллийг өгөх шалгуурт нийцсэн байна.
 
4.             Нам Өндрийн нислэгт зориулсан районы урьдЧилсан мэдээ
(AREA FORECASTS FOR LOW LEVEL FLIGHTS)
 
4.1        Районы урьдчилсан мэдээний агуулга ба хэлбэр (Format and content of area forecasts)
 
4.1.1           Районы урьдчилсан мэдээ нь нам өндрийн нислэгийн чиглэлийн дагуух цаг агаарын аюултай үзэгдлийн тухай мэдээлэл бөгөөд ил бичлэг эсвэл AIRMET мэдээ хэлбэрээр бэлтгэн гаргана.
 
4.1.2           Районы урьдчилсан мэдээг 4.4-д заасны дагуу ил бичлэг хэлбэрээр гаргах бөгөөд AIRMET мэдээ хэлбэрээр бэлтгэж байгаа тохиолдолд Нэмэлт 5-д заасны дагуу тус тус бэлтгэн гаргана.  SIGMET мэдээнд өгөгдсөн элементүүдийг AIRMET мэдээнд өгөхгүй.
 
4.2        Районы урьдчилсан мэдээг нарийвчлах (Amendments to area forecasts)
 
Районы урьдчилсан мэдээнд багтсан нам өндрийн нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл нь ажиглагдаагүй эсвэл цаашид ажиглагдахааргүй болсон үед зөвхөн залруулж байгаа үзэгдлийн тухай залруулсан мэдээг гаргана.
 
4.3       Нам өндрийн нислэгт зориулсан районы урьдчилсан мэдээг солилцох (Exchange of area forecasts for low level flights)
 
Хариуцсан нислэгийн мэдээллийн бүсэд нь үйлдэх нам өндрийн нислэгүүдэд зориулсан нислэгийн баримт бичгийг гаргах үүрэг бүхий цаг уурын албадууд хоорондоо нам өндрийн нислэгт зориулсан районы урьдчилсан мэдээнүүдийг солилцоно.
 
4.4        Районы урьдчилсан мэдээ – ил бичлэг хэлбэр (Area forecasts in text format)
 
4.4.1           Районы урьдчилсан мэдээ нь нисэх онгоцны буудал орчмын (50км) цаг агаарын тухай урьдчилсан мэдээ юм.
 
4.4.2           Районы урьдчилсан мэдээг 3 цаг хүртэлх хугацаатайгаар, 1 цагийн урьдчилалтай зохиож NI-2 хуудсанд бичнэ.
 
4.4.3           Районы урьдчилсан мэдээг нислэг эхлэхээс 2 цагийн өмнөөс нислэг дуусах хүртэл хугацаанд буудал орчмын урьдчилсан мэдээний хугацаатай давхцуулан бичнэ.
 
4.4.4           Районы урьдчилсан мэдээг 4.4.5-ийн дагуу мэдээлж хэрэглэгч (нислэгийн удирдагч) нарт шуурхай дамжуулна.
 
4.4.5           Районы урьдчилсан мэдээг бичвэр хэлбэрээр, дараах дарааллын дагуу зохионо. Үүнд:  
а.       Үүлшил
-                Доод мандлын үүлний тоо хэмжээг 3 баллын зайцтайгаар
-                Доод мандлын үүлний хэлбэрийг товчилсон монгол нэрээр
-                Доод мандлын үүлний доод суурийн өндрийг 200 метрийн зайцтайгаар
-                Дунд болон дээд мандлын үүлний тоо хэмжээг хамтатган 5 баллын зайцтайгаар
б.       Цаг агаарын үзэгдэл
в.       Давамгайлах алсын барааны харагдацын хэмжээг 2 км-ийн зайцтайгаар (Хэрэв АБХ 10 км буюу түүнээс их бол шууд бичнэ.)
г.        Газрын гадарга орчмын салхи
-                Салхины дундаж зүгийг 20 градусын зайцтайгаар
-                Дундаж хурдыг 3м/с-ийн зайцтайгаар
-                Өрөвхий салхи ажиглагдах нөхцөл бүрдсэн үед дундаж их хурдыг 2 м/с-ийн зайцтайгаар
д.      1500 – 3000м-ийн өндрийн салхи
-                Салхины дундаж зүгийг 20 градусын зайцтайгаар
-                Дундаж хурдыг 20км/цаг-ийн зайцтайгаар
е.      Эргэн тойрон дахь уулсын байдлыг үүл суусан, нээлттэй, хаалттай эсэхээр
 
4.4.6            Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл болох мөстөлт, сэгсрэлт ажиглагдах нөхцөл бүрдсэн үед энэ тухай мэдээллийг нэмэлтээр эрч, хүчний хамт тус тус мэдээлнэ.
 
5.             Чиглэлийн урьдчилсан мэдээНИ-5 хуудас (en-Route forecasts – NI-5 information sheet)
 
5.1        Эрх бүхий цаг уурын байгууллага нь хариуцаж буй аэродромоос нисэн гарах агаарын хөлөгт зориулж чиглэлийн урьдчилсан мэдээг гаргах бөгөөд байнгын хяналт тавьж, шаардлагатай үед цаг алдалгүйгээр залруулга хийнэ.
 
5.2        Чиглэлийн урьдчилсан мэдээг нислэг эхлэхээс 1 цагийн өмнө гаргаж, нисэх чиглэл бүрт НИ-5 хуудсанд бичиж бэлтгэнэ.
 
5.3        Орон нутгийн агаарын шугаманд нислэг үйлдэх агаарын хөлөгт НИ-5 хуудсыг тухайн нислэгийн түвшинд харгалзах салхи, температурын орны болон онцгой үзэгдлийн ирээдүйн зургуудын хамт өгнө.
 
5.4        Нислэгийн замын дагуух буюу нутаг дэвсгэрээр өгсөн урьдчилсан мэдээнд үүлний суурийн өндрийг тал ба дов толгодтой нутагт газрын гадаргаас дээш уулархаг нутагт далайн түвшнөөс дээш замын хэсгээр нь нарийвчлан өгнө.
 
5.5        9000м-ээс дээш өндөрт нисэх агаарын хөлөгт НИ-5 хуудас бэлтгэж өгөхгүй бөгөөд үндсэн болон бэлтгэл буудлуудын урьдчилсан мэдээ (TAF), бодит мэдээ (METAR, SPECI)-г тухайн нислэгийн түвшинд харгалзах салхи, температурын орны болон онцгой үзэгдлийн ирээдүйн зургуудын хамт өгнө.
 
5.6        Чиглэлийн урьдчилсан мэдээ зохиох
 
5.6.1           3000м-ээс дээш өндөрт нислэг үйлдэх онгоцонд:
а.      Онгоцны нисэн гарах болон очих буудлын нэр
б.      Он, сар, өдөр
в.      Нислэг үргэлжлэх хугацааг цаг минутаар
г.       Онгоцны маяг, дугаар болон онгоцны даргын нэр
д.      Нислэгийн замын дагуух өндрийн даралтын орны байдал
е.      Үүлшил
-                Доод мандлын үүлний хэмжээг 3 баллын зайцаар
-                Доод мандлын үүлний хэлбэрийг товчилсон монгол нэрээр
-                Дунд, дээд мандлын үүлний хэмжээг хамтатган 5 баллын зайцтайгаар
-                Үүлний дээд хилийн өндрийг 1000 метрийн зайцтайгаар (м)
ж.      Завсар мандлын өндрийг 1 км-ийн зайцтайгаар (км)
з.       Нислэг үйлдэх агаарын замын өндрийг 2 км-ээр зайчилж, нислэгийн замын дагуух өндрийн салхины дундаж зүгийг 20 градус, дундаж хурдыг 20км/цаг-ийн зайцтайгаар
и.       Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл болох мөстөлт, сэгсрэлт болон дуу цахилгаан ажиглагдах нөхцөл бүрдсэн үед энэ тухай мэдээллийг эрч хүчний хамт
к.       Нислэг үйлдэх өндрийн температурыг цельсийн градусаар илэрхийлж бүхэл оронгоор
л.       Тэг градусын изотермийн өндрийг далайн түвшнээс дээш зуутын оронгоор бүхэлтгэж метрээр
м.      Нислэгийн замын дагуух далайн түвшинд шилжүүлсэн агаарын даралтын хамгийн бага утгыг гПа-аар илэрхийлж аравны хувиар
н.       Үндсэн болон бэлтгэл буудлуудын урьдчилсан болон бодит мэдээ (TAF, METAR, SPECI)-г тус тус мэдээлнэ.
 
5.6.2           3000м-ээс доош өндөрт нислэг үйлдэх онгоцонд:
а.     Онгоцны нисэн гарах болон очих буудлын нэр
б.     Он, сар, өдөр
в.     Нислэг үргэлжлэх хугацааг цаг минутаар
г.      Онгоцны маяг, дугаар болон онгоцны даргын нэр
д.     Нислэгийн замын дагуух газрын гадарга орчмын даралтын орны байдал (фронтын байрлал түүний шилжилт хөдөлгөөнийг тоймлон)
е.     Үүлшил
-                Доод мандлын үүлний тоо хэмжээг 3 баллын зайцтайгаар
-                Доод мандлын үүлний хэлбэрийг товчилсон монгол нэрээр
-                Доод мандлын үүлний доод суурийн өндрийг 200 метрийн зайцтайгаар өгнө.
-                Дунд болон дээд мандлын үүлний тоо хэмжээг хамтатган 5 баллын зайцтайгаар
з.       Цаг агаарын үзэгдлийн тухай мэдээлэл
ж.     Нислэгийн замын дагуух алсын барааны харагдацыг 2км-ийн зайцтайгаар (Хэрэв АБХ 10 км буюу түүнээс их бол шууд бичнэ.)
з.      1500-3000м-ийн өндрийн салхины дундаж зүгийг 20 градус, дундаж хурдыг 20км/цаг-ийн зайцтайгаар
и.      Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл болох мөстөлт, сэгсрэлт, дуу цахилгаан ажиглагдах нөхцөл бүрдсэн үед энэ тухай мэдээллийг эрч хүний хамт
к.      Уулсын харагдацын байдлыг үүл суусан, нээлттэй, хаалттай эсэхээр
л.      3000м-ийн өндрийн температурыг цельсийн градусаар илэрхийлж бүхэл оронгоор
м.     Нислэгийн замын дагуух далайн түвшинд шилжүүлсэн агаарын даралтын хамгийн бага утгыг гПа-аар илэрхийлж аравны хувиар
н.      Үндсэн болон бэлтгэл буудлуудын урьдчилсан мэдээ (TAF), бодит мэдээ (METAR_ SPECI)-г тус тус мэдээлнэ.
 
5.7             Нислэгийн тооцоот хугацаан дээр 30 минутаас багагүй нөөц хугацаатай урьдчилсан мэдээгээр нисгэх бүрэлдэхүүнийн хангана.
 
5.8             Угталтын урьдчилсан мэдээ нь нислэгийн замын дагуух цаг агаарын байдлын тухай урьдчилсан мэдээлэл бөгөөд урьдчилан мэдээлэх албагүй газраас ирэх нислэгт захиалгын дагуу чиглэлийн урьдчилсан мэдээний нэгэн адил зохиож дамжуулна.
 
6.             Өндрийн салхины урьдчилсан мэдээ (Upper wind forecasts)
 
6.1        Өндрийн салхины урьдчилсан мэдээ нь нислэгийн чиглэлийн дагуух стандарт өндрүүд дэх салхины чиглэл, хурдны тухай урьдчилсан мэдээ юм.
 
6.2        Өндрийн салхины урьдчилсан мэдээг 8 цаг хүртэлх хугацаатайгаар, 1 цагийн урьдчилалтай зохиож бичнэ.
 
6.3        Өндрийн салхины урьдчилсан мэдээнд:
а.      Он, сар, өдөр болон үйлчлэх хугацааг цагаар
б.      Нислэгийн чиглэлүүдийг
в.      Нислэг үйлдэх чиглэлүүд, түүнд харгалзах стандарт өндрүүдийн салхины чиглэл, хурдыг бүхэл оронгоор дундчилж зайцгүйгээр
г.       Нислэгийн чиглэлийн дагуух цаг агаарын аюултай үзэгдэлүүд болох мөстөлт, сэгсрэлт ажиглагдах нөхцөл бүрдсэн үед энэ тухай мэдээллийг эрч хүчний хамт
д.      Тухайн мэдээ зохиож буй газрын даралтын утга, агаарын температур
е.      Стандарт өндрүүдийн агаарын температурыг тус тус мэдээлнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хүснэгт Н4-1.  TAF урьдчилсан мэдээ
(Template for terminal aerodrome forecast)
 
 
 
Түлхүүр үг:
М
=
Заавал оруулах
 
С
=
Нөхцлөөр оруулах, цаг уурын нөхцөл байдал эсвэл ажиглалтын аргаас хамаарч
 
О
=
Нэмэлтээр оруулах
 
Бүлэг 6-д тусгагдсан элементүүд
Агуулга
Загвар(ууд)
Жишээ
Урьдчилсан мэдээний төрлийг илтгэгч (М)
Урьдчилсан мэдээний төрөл (M)
TAF эсвэл TAF AMD эсвэл TAF COR
TAF
TAF AMD
Байрлал заагч (M)
ОУИНБ-ын байрлал заагч (M)
nnnn
YUDO1
Урьдчилсан мэдээг гаргаж буй цаг (M)
Урьдчилсан мэдээг гаргаж буй өдөр болон цагийг  ОУДЦ-аар (M)
nnnnnnZ
160000Z
Байхгүй урьдчилсан мэдээг илтгэгч (C)
Байхгүй урьдчилсан мэдээг илтгэгч (C)
NIL
NIL
ХЭРЭВ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАЙХГҮЙ БОЛ TAF-НИЙ ТӨГСГӨЛ
Урьдчилсан мэдээний хүчинтэй байх өдөр, хугацаа (M)
Урьдчилсан мэдээний хүчинтэй байх өдөр, хугацааг ОУДЦ-аар (M)
nnnn/nnnn
1606/1624
0812/0918
Цуцлагдсан урьдчилсан мэдээг илтгэгч (C)
Цуцлагдсан урьдчилсан мэдээг илтгэгч (C)
CNL
CNL
ХЭРЭВ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ ЦУЦЛАГДСАН БОЛ TAF-НИЙ ТӨГСГӨЛ
Газар орчмын салхи (M)
 
 
 
 
 
 
 
 
 
Салхины чиглэл (M)
 
 
 
nnn эсвэл VRB2
 
 
 
24004MPS; VRB01MPS
(24008KT); (VRB02KT)
 
19006MPS
(19012KT)
 
00000MPS
(00000KT)
 
12012G17MPS
(120024G34KT)
 
24008G13MPS
(24016G26KT)
Салхины хурд (M)
 
 
[P]nn[n]
 
 
Хурдны онцгой хазайлт (С)
 
G[P]nn[n]
 
Хэмжих нэгж (M)
MPS (эсвэл KT)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бүлэг 6-д тусгагдсан элементүүд
Агуулга
Загвар(ууд)
Жишээ
АБХ (M)
 
 
Давамгайлах АБХ (M)
 
 
nnnn
 
 
C
A
V
O
K
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
0350                  CAVOK
7000
9000
9999
Үзэгдэл (С) 4,5
 
Цаг агаарын үзэгдлийн эрч хүч (С)6
- эсвэл +
-
 
Цаг агаарын үзэгдлийн төрөл болон шинж байдал
DZ эсвэл RA эсвэл
SN эсвэл SG эсвэл
PL эсвэл DS эсвэл
SS эсвэл
FZDZ эсвэл
FZRA эсвэл
SHGR эсвэл
SHGS эсвэл
SHRA эсвэл
SHSN эсвэл
TSGR эсвэл
TSGS эсвэл
TSRA эсвэл
TSSN эсвэл
IC эсвэл FG эсвэл
BR эсвэл SA эсвэл
DU эсвэл HZ эсвэл
FU эсвэл VA эсвэл
SQ эсвэл PO эсвэл
FC эсвэл TS эсвэл
BCFG
BLDU
BLSA
BLSN
DRDU
DRSA
DRSN
FZFG
MIFG
PRFG
 
RA                        HZ
 
+TSRA                 FG
 
-FZDZ PRFG
 
+TSRASN
 
SNRA FG
Үүлшил (M)8
Үүлний хэмжээ болон доод суурийн өндөр эсвэл босоо АБХ (M)
FEWnnn
эсвэл
SCTnnn
эсвэл
BKNnnn
эсвэл
OVCnnn
VVnnn
эсвэл
VV///
 
 
 
NSC
 
 
 
 
 
 
FEW010 VV005 NSC
 
OVC020 VV///
 
SCT005 BKN012
 
SCT008 BKN025CB
Үүлний төрөл (C)4
CB
-
 
Температур (O)9
 
 
 
 
 
 
 
 
Элементийн нэр
ТХ
TX25/1013Z TN09/1005Z
 
 
TX05/2112Z TNM02/2103Z
Хамгийн их температур
[M]nn/
Хамгийн их температур ажиглагдах өдөр болон цаг
nnnnZ
Элементийн нэр
TN
Хамгийн бага температур
[M]nn/
Хамгийн бага температур ажиглагдах өдөр болон цаг
nnnnZ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бүлэг 6-д тусгагдсан элементүүд
Агуулга
Загвар(ууд)
Жишээ
Урьдчилсан мэдээний хүчинтэй хугацаанд дээрх нэг буюу түүнээс их элементүүдийн таамагдаж буй онцгой өөрчлөлт (C)4, 10
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Өөрчлөлт эсвэл магадлал заагч (M)
PROB30 [TEMPO] эсвэл PROB40 [TEMPO] эсвэл BECMG эсвэл TEMPO эсвэл FM
TEMPO 0815/0818 25010G16KMH
(TEMPO 0815/0818 25020G32KT)
 
TEMPO 2212/2214 17015G20MPS 1000 TSRA SCT010CB BKN020
(TEMPO 2212/2214 17030G40KMH 1000 TSRA SCT010CB BKN020)
 
BECMG 3010/3011 00000MPS 2400 OVC010
(BECMG 3010/3011 00000KT 2400 OVC010)
 
PROB30 1412/1414 0800 FG
 
BECMG 1412/1414 RA
 
TEMPO 2503/2504 FZRA
 
TEMPO 0612/0615 BLSN
 
PROB40 TEMPO 2923/3001 0500 FG
Ажиглагдах эсвэл өөрчлөгдөх хугацаа (M)
nnnn/nnnn
Салхи  (С)4
nnn[P]nn[n][G[P]nn[n]]MPS
эсвэл
VRBnnMPS
(эсвэл
nnn[P]nn[G[P]nn]KT
эсвэл
VRBnnKT)
Давамгайлах АБХ (M)
nnnn
C
A
V
O
K
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Цаг агаарын үзэгдлийн эрч хүч (С)6
- эсвэл +
-
Цаг агаарын үзэгдлийн төрөл болон шинж байдал
DZ эсвэл RA эсвэл
SN эсвэл SG эсвэл
PL эсвэл DS эсвэл
SS эсвэл
FZDZ эсвэл
FZRA эсвэл
SHGR эсвэл
SHGS эсвэл
SHRA эсвэл
SHSN эсвэл
TSGR эсвэл
TSGS эсвэл
TSRA эсвэл
TSSN эсвэл
IC эсвэл FG эсвэл
BR эсвэл SA эсвэл
DU эсвэл HZ эсвэл
FU эсвэл VA эсвэл
SQ эсвэл PO эсвэл
FC эсвэл TS эсвэл
BCFG эсвэл
BLDU эсвэл
BLSA эсвэл
BLSN эсвэл
DRDU эсвэл
DRSA эсвэл
DRSN эсвэл
FZFG эсвэл
MIFG эсвэл
PRFG эсвэл
Үүлний хэмжээ болон доод суурийн өндөр эсвэл босоо АБХ (M)
FEWnnn
эсвэл
SCTnnn
эсвэл
BKNnnn
эсвэл
OVCnnn
VVnnn
эсвэл
VV///
 
 
 
NSC
 
 
 
 
 
 
FM051230 15015MPS 9999 BKN020
(FM051230 15030KT 9999 BKN020)
 
BECMG 1618/1620 8000 NSW NSC
 
BECMG 2306/2308 SCT015CB BKN020
Үүлний төрөл (C)4
CB
WW
 
 
Тайлбар:
1.              Зохиомол байрлал
2.              Энэ Нэмэлт-ийн 1.2.1-ийн дагуу ашиглана.
3.              Энэ Нэмэлт-ийн 1.2.1-ийн дагуу оруулна.
4.              Тохирох үед оруулна.
5.              Энэ Нэмэлт-ийн 1.2.3-ын дагуу нэг буюу түүнээс их, хамгийн ихдээ 3 хүртэл бүлэг.
6.              Энэ Нэмэлт-ийн 1.2.3-ын дагуу тохирох үед оруулна. Дунд хүчтэй эрчимшлийн хувьд тэмдэг ашиглахгүй.
7.              Цаг агаарын үзэгдлийг энэ Нэмэлт-ийн 1.2.3-ын дагуу оруулна.
8.              Энэ Нэмэлт-ийн 1.2.4-ийн дагуу 4 хүртэлх үүлний давхарга.
9.              Энэ Нэмэлт-ийн 1.2.5-ын дагуу оруулна.
10.           Энэ Нэмэлт-ийн 1.3, 1.4 болон 1.5-ын дагуу оруулна.
 
 
 
 
 
Хүснэгт Н4-2.  TAF мэдээнд өөрчлөлтийн болон хугацааны
бүлгийг ашиглах
(Use of change and time indicators in TAF)
 
 
Өөрчлөлт болон хугацаа заагч
Хугацаа
Утга
FM
 
ndndnhnhnmnm
ndnd өдөр, nhnh цаг, nmn минутаас эхэлж ажиглагдах цаг уурын элементийн онцгой өөрчлөлтийг заахад ашиглана.
 “FM”-ийн өмнө байсан бүх элементүүд нь “FM”-ийн араас өгсөн элементийн утгаар солигдоно.
BECMG
 
nd1nd1nh1nh1/nd2nd2nh2nh2
Урьдчилан мэдээлж буй өөрчлөлт нь nd1nd1 өдөр nh1nh1 цагт аажмаар эхэлж, nd2nd2 өдөр nh2nh2 цагт дуусч цаашид хадгалагдана.
“BECMG”-ийн араас зөвхөн өөрчлөлт болохыг нь урьдчилан мэдээлж буй элементүүдийг л өгнө.
nd1nd1nh1nh1/nd2nd2nh2nh2 –д өгсөн хугацаа нь 2 цагаас ихгүй байх бөгөөд ямар ч тохиолдолд 4 цагаас хэтрэхгүй байна.
TEMPO
 
nd1nd1nh1nh1/nd2nd2nh2nh2
Урьдчилан мэдээлж буй хэлбэлзэлтэй өөрчлөлт нь nd1nd1 өдөр nh1nh1 цагт эхэлж, nd2nd2 өдөр nh2nh2 цагт зогсоно.
 Огцом өөрчлөлтийг урьдчилан мэдээлэхэд “TEMPO”-ийн араас зөвхөн хэлбэлзэлтэй өөрчлөлт болохыг нь урьдчилан мэдээлж буй элементүүдийг л өгнө.
Хэлбэлзэлтэй өөрчлөлт нь тохиолдол бүрт нэг цагаас ихгүй хугацаанд үргэлжлэх ба нийлбэр хугацаа нь тухайн nd1nd1nh1nh1/nd2nd2nh2nh2  хугацааны талаас ихгүй байна.
PROBnn
-
nd1nd1nh1nh1/nd2nd2nh2nh2
Урьдчилан мэдээлж буй элемент(үүд)-ийн алтернатив утгын ажиглагдах магадлал (%-аар)
 
Зөвхөн nn=30 эсвэл  nn=40;
ард нь орсон элементүүдэд л хамаарна.
-
 
 
TEMPO
nd1nd1nh1nh1/nd2nd2nh2nh2
Хэлбэлзэлтэй өөрчлөлтийн ажиглагдах магадлал
 
 
Хүснэгт Н4-3.  TAF мэдээнд орох тоон элементүүдийн хязгаарын утга ба нарийвчлал
(Ranges and resolutions for the numerical elements included in TAF)
 
Бүлэг 6-д тусгагдсан элментүүд
Хязгаарын утга
Нарийвчлал
Салхины чиглэл:
0градус
000 – 360
10
Салхины хурд:
MPS
00 – 99
1
Алсын барааны харагдац:
M M M M
0000 – 0800
0800 – 5000
5000 – 9000
9000 – 9999
50
100
1000
999
Босоо алсын барааны харагдац:
30 M (100 фут)
000 – 020
1
Үүл: үүлний суурийн өндөр:
30 M (100 фут)
000 – 100
1
Aгаарын болон шүүдэр унах цэгийн температур:
°C
-80 – +60
1